Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1992

 

2020.12.03                                  2020/ШЦТ/1992

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,                            

улсын яллагч Б.Г,

хохирогч Н.Б,

шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  З.От яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2469 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн З.О, 0000 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй

Шүүгдэгч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КТМС-ийн урд талын автобусны буудал орчимд хохирогч Н.Бтэй маргалдаж, улмаар түүний хөл хэсэгт өшиглөж, нүүр хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч З.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр байхад З.Ооо над руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Хас зах”-ын хойд талын нийтийн байранд очиход З.Ооо цалингаа авсан болохоор “Нийслэл” нэртэй пиво хувааж уусан. 20 цагийн орчимд гарах үед намайг зайл гээд хөөгөөд байсан КТМС-ын урд талын автобусны буудал жаахан өнгөрөөд явж байхад гэнэт миний зүүн талын хөлийн шагай хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би хөлөө бариад сууж байгаад ухаан алдсан. Гомдолтой байна би хөл өвчтэй болохоор ажил хийж чадахгүй хэцүү байна. Түүнээс 5 сая төгрөгийг нэхэмжилнэ. Надад 80.000 төгрөг л өгсөн.” гэв.

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр байхад З.Ооо над руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн...би 8 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Хас зах”-ын хойд талын нийтийн байранд очиход З.Ооо цалингаа авсан болохоор “Нийслэл” нэртэй пиво хувааж уусан...”Тэргэл” гэх бааранд орсон...өмнө нь З.Ооо нэг эмэгтэйг дуудсан байсан...20 цагийн орчимд гарах үед намайг зайл гээд хөөгөөд байсан...КТМС-ын урд талын автобусны буудал жаахан өнгөрөөд явж байхад гэнэт миний зүүн талын хөлийн шагай хэсэгт 1 удаа өшиглөсөн...хөлөө бариад сууж байгаад ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-36/,

Гэрч Н.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний утас руу Улаанбаатар хотоос гэмтлийн эмнэлгийн эмч залгаж яриад ах чинь энд зодуулаад ирсэн байна, эргэх хүн байна уу гэсэн. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ах Н.Бгийн зүүн хөл гэмтсэн байсан. Яагаад гэмтсэн талаар асуухад хамт архи уусан найз өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Д.Цэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З.О намайг дуудсан...Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй бааранд орсон. З.О нэг залуутай цуг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,

Яллагдагч З.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.Б, Цэцэгээ бид 3 замын урд талд буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” гэсэн нэртэй пабад орж суугаад хоол идээд 2, 2 пиво уусан. Би тухайн үед нэлээн согтоод байсан. Н.Бтэй маргалдсан зүйл болоогүй санагдаж байна. Н.Бтэй хамт надаас өөр хүн айгаагүй болохоор түүний биед би гэмтэл шарх учруулсан байх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Н.Бд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10005 дугаартай дүгнэлт:

  1. Н.Бгийн биед зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. 7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 39/, өвчний түүх /хх-ийн 10-18/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КТМС-ийн урд талын автобусны буудал орчимд хохирогч Н.Бтэй маргалдаж, улмаар түүний хөл хэсэгт өшиглөж, нүүр хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Н.Бгийн: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр байхад З.Ооо над руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн... 20 цагийн орчимд гарах үед намайг зайл гээд хөөгөөд байсан. КТМС-ын урд талын автобусны буудал жаахан өнгөрөөд явж байхад гэнэт миний зүүн талын хөлийн шагай хэсэгт 1 удаа өшиглөсөн хөлөө бариад сууж байгаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Гантулгын: “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний утас руу Улаанбаатар хотоос гэмтлийн эмнэлгийн эмч залгаж яриад ах чинь энд зодуулаад ирсэн байна, эргэх хүн байна уу гэсэн. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ах Н.Бгийн зүүн хөл гэмтсэн байсан. Яагаад гэмтсэн талаар асуухад хамт архи уусан найз өшиглөсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч З.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч З.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Ооос гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол буюу хавтаст хэрэгт нотлох баримт бүхий 735.550 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд  олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч З.От хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Оыг 2.000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Оын урьд цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван таван/ нэгжээр тооцон түүний эдлэх ялаас 360 /гурван зуун жар/ нэгж хасч түүний торгох ялыг 1.640 (нэг мянга зургаан зуун дөч) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.640.000 (нэг сая зургаан зуун дөчин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  З.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт çààñíààð З.Ооос 735.550 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд олгосугай.

7. Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР