| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00026/Э |
| Дугаар | 154/2020/00030 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 154/2020/00030
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н Аптантуяа Улсын яллагч Э.Алтанцэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг
Шүүгдэгч Н.Гармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй
хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Нусгайхан овогт Нандингийн Гармаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2037000480027 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шуүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 54 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1** тоотод оршин суух, РД:ПК66081119, Нусгайхан овогт Нандингийн Гармаа, Холбогдсон хзргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Гармаа нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдер Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нямчоймбол” гэх газарт паажуураар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэргийг үйлдсэнд
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэпг яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыгтал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Гармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мердөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч
байна" гэв.
Шүүгдэгч Н.Гармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед Ж.Одсүрэн ах, эхнэр Н.Гармаа бид гурав Ховд аймгийн төврүү гарахаар хөдлөөд Түмэннасангийн гэрээс холгүй хойд талын үзүүр тойросд уулын салааруу “Нямчоймбол” гэдэг газарт очиж алт хайж олсон юм. Алтаа шороо паажуурдаж усаар угааж олсон. ...Ж.Одсүрэн ах, манай эхнэр Б.Мөнхсүрэн нар шороо паажуурдахад оролцоогүй, тэр хоёр паажуурдаж чадахгүй тул би өөрөө шороогоо авч паажуурдсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Газрын хэвлийд халдсан, экологи эдийн засгийн үнэлгээгээр 0,8 грамм алтыг Монгол банкны тухайн үеийн ханшаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ховд аймгаас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Н.Гармаагийн хамт дүү Амарзаяагийнд мал маллахаар ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ж.Одсүрэн ахтай Үенч сумын төвд тааралдаад нөхөр Н.Гармаагийн хамт Ховд аймагруу буцахаар болсон. ... Ж.Одсүрэн ахын Истана маркийн машинтай Н.Гармаа, Ж.Одсүрэн ах бид гурав оройн 20 цагийн үед аймагруу явахаар хөдлөөд замдаа Аптай сумын Бодончийн хавцалд Түмэннасан гэдэг айлд хоноод өглөө нь 10 цагийн үед гурвуулаа аймагруу явж байгаад манай нөхөр Н.Гармаа Ж.Одсүрэн ахад уулруу гаръя энд хуучин ухагдсан газар байгаа гээд уулын салааруу орсон замаар гарсан. Тэр газар нь ухагдсан газар байсан. Тэгээд тэнд манай нөхөр Н.Гармаа паажуураар шороо паажуурдаад 5 цаг орчим шороо паажуурдаж ажиллаж байхад цагдаагийн ажилчид ирсэн... Н.Гармаа Үенч сумын төвөөс гарахдаа авсан паажуураар шороо паажуурдаж алт олсон” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд Ховд аймгийн төвөөс ах Дашзэвэгийнд ирсэн. Манай ах Дашзэвэг хараагүй, эхнэр нь Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан тул ахыгаа харахаар ирсэн. ...2020 оны 03 дугаар сарын 31-нийөдөр буцъя гэжбодоод сумын төвд явж байтал манай төрлийн Б.Мөнхсүрэн нөхөртэйгээ хамт Үенч сумын төвд тааралдаад бид хоёрыг аваад яваач гэхээр нь Б.Мөнхсүрэн Н.Гармаа хоёрыг Ховд аймгийн Үенч сумаас Ховд аймагруу өөрийн машиндаа суулгаж гарсан. Шөнө орой болж байсан тул Алтай сумын Бодонч багийн нутагт Бодончийн хавцалд “Маань чулуу” гэдэг газарт Түмэннасан гэдэг айлд хоносон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 үмэннасангийнхаас хөдлөөд явж байхад Н.Гармаа замаас салаад уулруу орсон. Уулын салааруу ороход сайр дагаад газар нь ухагдсан, эвдэрсэн газрууд байсан, салаагаар ороод холгүй яваад машинаа зогсоогоод Н.Гармаа энд паажуур тавиад үзье гээд шороо паажуурдсан юм. Н.Гармаа шороо паажуурдаж угаагаад алт олж алтаа цагаан өнгийн хуванцар жижиг саванд хийж авсан юм. Тэр газарт 5 цаг орчим болсон байх, тэгж байтал цагдаагийн ажилчид ирсэн. Паажуур, хүрз, илжгэн чих, хувин, сав суулга, хөнжил гудас зэрэг зүйлсийг Н.Гармаа, Б.Мөнхсүрэн хоёр Үенч сумын төвөэс өөрийнхөө амбаараас ачсан. Би паажуур гэдэг зүйлийг нь мэдээгүй, мотор ачиж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг,
Шинжээч Г.Ганзоригийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “....1. Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Нямчоймбол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал эрж хайж, олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн
байна.
2.Тухайн эвдэгдсэн газар нь 40 см гүнтэй, 37,5 метр квадрат газар эвдэгдсэн
байна.
3 Тухайн эвдэгдсэн гэх газрын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй.
б.Тухайн газарт нехөн сэргээлт хийхэд гарах зардлыг тооцох боломжгүй” гэх
дүгнэлт,
- Геологийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн
шинжилгээний дүн,
- эд зүйлийн үнэлгээ
шинжлэн судлав.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Гармаа нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нямчоймбол” гэх газарт паажуур мотор ашиглан Ц хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн “...Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Нямчоймбол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал эрж хайж, олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна. Тухайн эвдэгдсэн газар нь 40 см гүнтэй, 37,5 метр квадрат газар звдэгдсэн...” гэх дүгнэлт, гэрч
|
|

Б.Мөнхсүрэнгийн “...нөхөр Н.Гармаа паажуураар шороо ...паажуурдаж алт олсон” гэх мэдүүлэг, гэрч Ж.Одсүрэнгийн “...Н.Гармаа шороо паажуурдаж угаагаад алт олж алтаа цагаан өнгийн хуванцар жижиг саванд хийж авсан юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Гармаагийн яллагдагчаар өгсөн: “ ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед Ж.Одсүрэн ах, эхнэр Н.Гармаа бид гурав Ховд аймгийн төврүү гарахаар хөдлөөд Түмэннасангийн гэрээс холгүй хойд талын үзүүр тойроод уулын салааруу “Нямчоймбол” гэдэг газарт очиж алт хайж олсон юм. Алтаа шороо паажуурдаж усаар угааж олсон..” гэх мэдүүлэг, геологийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжилгээний дүн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай. үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Гармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Прокуророос шүүгдэгч Н.Гармааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нямчоймбол” гэх газарт паажуур мотор ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олбсрлолт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөерөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Гармаа нь хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөерсөн, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийгхаргалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хзсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Гармаад дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлзсэн болно.
Хохирогч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд: “...Газрын хэвлийд халдсан, экологи эдийн засгийн үнэлгээгээр 0.8 грамм алтыг Монгол банкны тухайн үеийн ханшаар нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч Н.Гармаа нь гэмт хэрэг үйлдэж олсон 0.8 грам алтны үнэ 114.808 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 13- ны өдөр төрийн банкны 100160155402 дугаартай дансанд төлсөн байх тул хохирол төлбөргүй байна гэждүгнзв.
Шүүгдэгч Н.Гармааг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хэдийгээр шүүгдэгч Н.Гармаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэхээр багаж хэрэгсэл, паажуур мотор бэлдэж гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлснээс харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хонсггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Аи-975.84, 975.87/ элементтэй 0.8 грамм алтыг улсын орлого болгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан паажуурын мотор 2 ширхэгийг хурааж улсын орлого болгож, хүрз 1 ширхэг, татуурга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Гармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2
дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Гармаад мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.