Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 135/шш2017/00968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00414/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О- нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д--нд холбогдох 

 

Өмчлөлийн байрнаас *******ы ерөнхий шитийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О-, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч-, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2013 онд Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 16 дугаар байрны 02 тоот орон сууцны зориулалттай 18.0 м2 талбайтай улсын бүртгэлийн ******* дугаарт бшртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, одоо өмгөөллийн ажиллагааг энэ байрандаа явуулж байна. Гэтэл миний өмчлөлийн байранд Дархан Сэлэнгийн ******* ******* ******* компани нь *******ы шийтээ байрлуулж, ажиллагсад нь байнга орж гарч хүндрэл учруулах, тоолуурын заалт авах гэж шөнө өдөр хэзээ ч хамаагүй дуудаж, байрыг онгойлгохыг шаардах, байнга *******ы үзлэг үйлчилгээ хийх гэж байна гэх мэтээр хүндрэл учруулж өмчлөлийн эзэмших эрхэнд халдах асуудал гарах болсон юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсэн өмчлөгчийн эхрийг хуулиар баталгаажуулсан тул компанийг өөрийн байгууллагын шийтээ өөр газар байрлуулах арга хэмжээ авхуулах, байрны талбайгаас шийтийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Миний бие нь байнгын үйлчүүлэгч нартай ажилладаг, ажлын байранд гадны байгууллага давхар үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй, компаний ажиллагсад нь өөрийн байгууллагын ажлын байр шиг ойлгож, дуудсан цагт хаалгаа онгойлгож өгсөнгүй гэх зэргээр хандах болсон тул хүндрэл учирч байна. Иймд  Дархан сумын ****** дугаар багийн ******  дугаар хороолол ******  дугаар байрны ******  тоот өмчлөлийн байрнаас “ ******  Сэлэнгийн  ******* ******* *******” ХК-ийн эзэмшлийн *******ы ерөнхий шийтийг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэгдүгээрт: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******  дугаар багийн ******  дугаар хороололд байрдах ******  дугаар байр нь 1983 онд ашиглалтанд орсон. Уг байрыг ашиглалтад ороход 02 тоот техникийн өрөөнд айл өрхүүдийг *******аар хангах зориулалттай *******ы хуваарилах байгууламжийг зураг төслийн дагуу угсарч суурилуулсан байдаг. Орон сууцны тухай хуулийн 3.1.9-д инженерийн шугам *******, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг “Техникийн өрөө” гэж нэрлэнэ гэж заасан. Тиймээс 16 дугаар байрны ******  тоот техникийн өрөөнд амьдрах үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Хоёрдугаарт: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттаай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн 15.1.1 орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, хонгил, дээвэр, дээврийн хонгил, ******* болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны хонх, хаалга, довжоо,саравч, хог зайлуулах хоолой,орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам *******ний удирдах зангилааны анхны хаалт, *******ы оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам *******нүүд,тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө зэргийг дундын эд хөрөнгөд хамаарна мөн Орон сууц өмчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг хамруулан тодорхой зааж өгсөн байна.

Гуравдугаарт: Иргэн О-ийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээтэй техникийн өрөө нь Орон сууцны тухай хуулийн 15.3-т Орон сууц байшнгийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно, ”Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 6 дугаар бүлгийн 28, 29 дүгээр зүйлд заасан ******* эрчим хүчний техникийн шаардлагыг зөрчиж хуваарьлагдсан тул ******* хуваарьлах байгууламжийн өрөөг шилжүүлэн зөөвөрлөх нь оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж хууль бусаар хувьчлагдсан орон сууцны өмчлөх эрхийг түдгэлзүүлж, дундын өмчлөлд шилжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно.

Иймд: Иргэн О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Иргэний хуулийн 103.1 дэх зүйл, заалтыг үндэслэн өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, ******* хуваарилах байгууламжийн өрөөг техникийн өрөөний зориулалтаар ашиглах боломжийг олгож өгнө үү гэв.

 

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч-, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон сууцны хувьчлал хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч О- өмчлөгч болох нь гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Зарим байрууд шитыг байрны гадаа гаргасан зүйл харагддаг гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О- нь Д--д холбогдуулан өөрийн өмчлөлийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар байрны 16 дугаар байрны 2 тоот орон сууцнаас *******ы ерөнхий шитийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д- нь хувьчлал буруу явагдсан, тухайн орон сууц нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд тухайн орон сууц нь техникийн зориулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч О- нь Дархан сумын 8-р баг 17-р байрны 16-р байрны 2 тоот, 18 мкв талбайтай, орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх өмчлөх эрхийн ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/

 

Дээрхи орон сууцанд хариуцагч Д--ны өмчлөлийн тухайн орон сууцны оршин суугчдыг *******аар хангах *******ы ерөнхий шийт байрладаг байх бөгөөд нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулдаг, орой үдшийн цагаар дууддаг, байнга монтёрууд орж гардаг гэсэн үндэслэээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлж байгаа болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О-ийн Дархан сумын 8-р баг 17-р байрны 16-р байрны 2 тоот орон сууцны хувьчлалтай холбоотой материалыг татуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд 1993-1994 онуудад ******* Орон сууцны 3-р контортой гэрээ байгуулан эзэмшиж байсан талаар нотлох баримт, Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас ...орон сууц хувьчилж авсан авсан эсэх талаархи мэдээллийг орон сууц хувьчлалын мэдээллийн сангаас шүүлт хийж шалгахад орон сууц хувьчилж авсан мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн албан бичиг ирүүлжээ. / хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны хэргийн шүүхэээр шийдвэрлүүлсний дараа шийдвэрлүүлэх шаардлагатай тул түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгэхийг хүссэн хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь хувьчлал буруу явагдсан, тухайн орон сууц нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд техникийн зориулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй” байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч О-ийн өөрийн өмчлөлийн байрнаас *******ы ерөнхий шитийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ийн өмчлөлийн Дархан сумын 8-р баг 17-р байрны 16-р байрны 2 тоот орон сууцнаас *******ы ерөнхий шитийг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д- -аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА