| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0428/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/460 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/460
ЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, улсын яллагч Б.Тулга, шүүгдэгч П.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонынхон овогт Пүрэвдоржийн Жавхланд холбогдох эрүүгийн 2006 03179 0394 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Да хүрээ” техникийн зах дээр сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамжны 53 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, П.Ж Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч П.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, өөрийн эзэмшлийн 03-63 УАВ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцсийн буудлаас такси барьж Ээж хайрхан 1 дүгээр гудамны 9Б тоотод хүргүүлсэн иргэн О.Сайнбуянгийн гээгдүүлж үлдээсэн эд хөрөнгө болох “Самсунг А-6” маркийн гар утсыг завшсан хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, Хавтаст хэргээс: Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/. Хохирогч О.Сайнбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцсийн буудлын дэлгүүрээс эхнэрийн хамт гараад Шархадны эцсээс 03-63 УАВ улсын дугаартай Тоёота “Приус-20” маркийн автомашинд суугаад Ээж хайрхан 1- 9Б тоот гэртээ хүргүүлээд гэртээ ороод утас байхгүй болсныг мэдээд охиныхоо дугаараас өөрийн 9986-9019 дугаар руу залгахад 4-5 удаа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13 хуудас/. Гэрч Л.Энхмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сард 95343464 дугаарыг Орхон аймгийн үйлчилгээний төв дотор байрладаг Мобиком салбараас 1000 төгрөгөөр худалдаж авч өөрөө ашиглаж байгаад яг он сар өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 10 дугаар сард, эсвэл 11 дүгээр сарын үед энэ дугаараа таньдаг ах Доржхандад 80.000 төгрөгөөр зарсан. Доржханд ах надаас 95343464 дугаарыг худалдаж авсныхаа дараа “Самсунг Галакси А-6” маркийн гар утсанд хийж ашиглаж байсан. ... гар утас нь “Самсунг Галакси А-6” маркийн, арын таг нь шаргал өнгөтэй гар утас байсан. Тэр гар утсаа Жаагий ахаас худалдаж авсан гэж өчигдөр надад хэлсэн. ...Жаагий гэдэг ахын бүтэн нэрийг нь Жавхлан гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/. Гэрч Б.Доржжанцаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү Энхмандахаас 95343464 дугаарыг 80.000 төгрөгөөр худалдаж авсан. ...2020 оны 07 дугаар сард наадмын дараа найз Жавхлангаас 150.000 төгрөгөөр “Самсунг Галакси А-6” маркийн, арын таг нь шаргал өнгөтэй, шил наалт нь цуурсан байсан дэлгэц нь хэвийн ажиллагаатай гар утсыг худалдаж авсан. ... Жавхлан надад “Самсунг галакси А-6” маркийн гар утсыг анх зарахдаа найз нь мобикомоос авсан, одоо өөр гар утас авах гэж байгаа болохоор энэ гар утсаа зарна гэхээр нь би 150.000 төгрөгөөр худалдаж авсан. ... “Самсунг галакси А-6” маркийн гар утсаа гээчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “БЗД 3-20-307” дугаартай, хөрөнгийн үнэлгээгээр “Samsung Galaxy A-6” гар утсыг 350.700 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-н 22-23 хуудас/, “Мобиком корпораци” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18/7573 дугаартай албан бичиг /хх-н 29-30 хуудас/, Гар утас, төхөөрөмжийн баталгаат засварын хуудас /хх-н 31 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч П.Жгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ. Шүүгдэгч П.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, өөрийн эзэмшлийн 03-63 УАВ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцсийн буудлаас такси барьж Ээж хайрхан 1 дүгээр гудамны 9Б тоотод хүргүүлсэн иргэн О.Сайнбуянгийн гээгдүүлж үлдээсэн эд хөрөнгө болох “Самсунг А-6” маркийн гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд: Шүүгдэгч П.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч О.Сайнбуянгийн “...Шархадны эцсээс 03-63 УАВ улсын дугаартай Тоёота “Приус-20” маркийн автомашинд суугаад Ээж хайрхан 1-9Б тоот гэртээ хүргүүлээд гэртээ ороод утас байхгүй болсныг мэдээд охиныхоо дугаараас өөрийн 9986-9019 дугаар руу залгахад 4-5 удаа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг гэрч Доржханд ах надаас 95343464 дугаарыг худалдаж авсныхаа дараа “Самсунг Галакси А-6” маркийн гар утсанд хийж ашиглаж байсан. ... Тэр гар утсаа Жавхлан ахаас худалдаж авсан гэж өчигдөр надад хэлсэн” гэх мэдүүлэг , гэрч Б.Доржжанцаны “...2020 оны 07 дугаар сард наадмын дараа найз Жавхлангаас 150.000 төгрөгөөр “Самсунг Галакси А-6” маркийн, арын таг нь шаргал өнгөтэй, шил наалт нь цуурсан байсан дэлгэц нь хэвийн ажиллагаатай гар утсыг худалдаж авсан. ... Жавхлан надад “Самсунг галакси А-6” маркийн гар утсыг анх зарахдаа найз нь мобикомоос авсан, одоо өөр гар утас авах гэж байгаа болохоор энэ гар утсаа зарна гэхээр нь би 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг “Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “БЗД 3-20-307” дугаартай, хөрөнгийн үнэлгээгээр “Samsung Galaxy A-6” гар утсыг 350.700 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-н 22- 23 хуудас/ зэрэг болно. Шүүгдэгч П.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч П.Жг “Гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч О.Сайнбуянгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч П.Жгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч П.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч П.Ж нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, “Да Хүрээ” авто зах дээр сэлбэгийн худалдаа эрхэлдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. П.Ж нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч П.Ж-г “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Жд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснП.Ж нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэлх хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснП.Ж нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдхөрөнгөгүй, П.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ