Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 135/шш2017/01075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 150/2017/00121/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

                                                                                     

Хариуцагч: Б- холбогдох

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 9.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О-, түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 201 оноос эхлэн Б-тэй хамтран амьдрах болж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин Азжаргал мэндэлсэн. Бид аль аль нь өмнө нь амьдрал зохиож байсан, тус тусдаа хүүхдүүдтэй байсан ч учир явдлаа олоод амьдраад үр хүүхдүүдээ хүний өөрийн гэхгүй харж хандаж өсгөж өндийлгөе гэж ярилцаж нэг гэрт орж байсан. Би зах дээр барилгын материал сэлбэгийн лангуу нь дээр зогсож тодорхой хэмжээний орлого олоод Батмөнх болон түүний оюутан охин *******д мөнгөө хайр найргүй өгч ирсэн. Хот газар байгаа оюутан хүүхдийн хэрэглээ хэрэгцээ их байдаг байх гэж бодож өөрийн хүүхдээс ялгалгүй анхаарал тавьж мөнгө өгч байсан. Гэтэл тэр охин нь байнга мөнгө нэхэж өгсөн мөнгийг өдөрт нь хэрэглэчихээд маргааш нь дахиад мөнгө нэхдэг байсан учраас эцэг нь араггүй байдалд орж гэрийн эд хогшил өмссөн малгайгаа зарж мөнгө явуулж байсан. Би өөриймсөг загнаж яагаад аавыгаа хүнд байдалд оруулж хувцас хунарыг нь заруулаад байгаа юм бэ гэхэд өөдөөс уурладаг, аавыгаа мөнгөтэй эмэгтэйтэй суулгана гэж фейсбоок хаягаар нь янз бүрийн хүмүүс рүү аавынхаа нэрийн өмнөөс захидал явуулж  эвгүй зан авир гаргадаг байсан.

 

Би 3 сард охиноо төрүүлээд 10-хан хонож байхад дүү нар нь цагдаа дагуулж ирж “Чи манай ахыг хутгалсан гэнэ, ах хэлж байна, ах маань хаана байна” гэж хэлж ирж хэл амаар доромжилж байсан. Гүтгэж доромжилсон энэ байдлаас болж миний сүү татарч хүүхдээ угжих боллоо. ******* нь 10 хоногтоо охин хүүхдээ хаяад явсан. Хүүхдээ бодооч гэхээр наад хүүхдээ боогоод өгчих асрамжийн газар хүргэж өгнө гэсэн. Эцэг хүн байж үр хүүхэддээ хүйтэн хөндий хандаад байгаад нь би гомдолтой байна. Амьдрана, болж, бүтнэ гэж хэлж хамаг мөнгийг нь авч байрны лизенгээ төлүүлж ирчихээд одоо нялх нойтон хүүхэдттэй хаяад явж байгаа бол хүүхдээ өөрөө амрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Мөн Батмөнхийн хаан банкны ******* тоот данс руу 2.800.000 төгрөг, охин *******ынх нь Хаан банкны ******* тоот дансанд 6.243.000 төгрөг өгч байсан. Мөн Батмөнхийн ******* аймгийн ******* сумын ****** дүгээр баг, хөтөл ****** дугаар байрны ****** тоот амины орон сууцыг лизингийг төлж байсан. Орон сууцны мөнгө хэдэн төгрөг төлсөн гэдгийг хожим нь ийм нөхцөл үүснэ гэж бодож яваагүй учир одоогоор нарийн сайн тооцож мэдэхгүй байна. Батмөнх, ******* нараас дансаар өгч байсан нийт 9.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б-өөс 9.100.000 төгрөг гаргуулж, хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б-, түүний өмгөөлөгч******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би нэхэмжлэгч О-тэй 2014 оны 07 дугаар сард Дархан-Уул аймгийн Сэтгэл мэдрэлийн төвд эмчлүүлж байхдаа танилцсан, тэр үед түүний нөхөр Эрдэнэ-Очир нь хөдөө мал малладаг, том хүү Бат-Оргил нь цэргийн алба хаадаг, бага хүү Мөнхсоёмбо нь цэцэрлэгт явдаг талаар ярьж байсан. Эмнэлэгт танилцсан цагаас хойш утсаар хаа нэг ярьдаг болсон. Тухайн үед би Хөтөлийн Цемент-Шохой ХК-нд ажиллаж байсан боловч Мэргэжлаас шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан гэсэн шалтгаанаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн тул ХХК-нд ажилд орсон. Энэ ажил нь улирлын чанартай ажил байсан учир 11 сард ажлаасаа бууж ирэхэд өөрөө зуучилж намайг Дархан-Уул аймгийн харуул хамгаалалтын ажилд оруулж өгсөн. Энэ үеэс эхлэн айлын халаасны өрөө хөлслөн ийн 2 хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. О- хуучин нөхрөөсөө албан ёсоор салаагүй, холбоотой байсан. Нөхөр нь утсаар ярьдаг байсан. Намайг байх үед нэг удаа цааргалаад ярьж чадахгүй байхад нь би санаа зоволтгүй ярь гэхэд нөхөр нь та 2-ыг л гэж айлд зарагдаж, малжих гэж зүтгэж байна, удахгүй та 2 дээрээ очино, хайртай шүү гэж ярьсан.

Би улирлын чанартай, өөр орон нутагт ажиллаж байсан болохоор хамт байх хугацаа бага байсан, хамтран амьдрасан хугацаагаа яг тооцоход 10 сар хамт амьдарсан байна. Намайг уурхайд ажилдаа явсан хойгуур бага хүүгийнх нь эцэг Эрдэнэ-Очир нь миний мэдсэнээр хоёр ч удаа ирсэн байсан. Өөр хэдэн удаа ирж очиж байсныг нь би мэдэхгүй, одоо ч хүртэл холбоотой байдаг. Түүний нэхэмжилсэн 9.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Хамтран амьдрах хугацаанд би ч гэсэн цалин хөлсөө амьдрал ахуйдаа зарцуулж, байрны зээлийн төлбөрөө рүү өгч, банкинд хийдэг байсан. О-ийн хувьд миний охиныг өөрөө татах, сэтгэлийг нь урвуулах гэж ил далд мөнгө шилжүүлдэг байсан. Харин сүүлдээ жирэмсэн болсон цагаас хойш охиныг минь дарамталж, доромжилж, охинтой минь хүртэл хардаж хамт байхад хэцүү болж амьдарч чадахгүйд хүрсэн. 2015 оны 1 дүгээр сард хардалтаас болж миний баруун далны дээд хэсэгт 1,7 см 0,2 см хэмжээтэй хутгаар зүсэж заналхийлсэн. Тухайн үед би түүнд өөрт нь сануулаад уучлаад өнгөрсөн. Гэтэл тэрээр өөрийн зан авиртаа дүгнэлт огт хийгээгүй энэ байдал улам даамжирч охин Азжаргалыг төрсөн цагаас нь хойш миний гадаад пасспорт, гар утас, хувцас хунар эм тариа зэргийг авсан. Гадаад пасспортыг өөрийн зарж борлуулдаг материал авахдаа ашигласан, гар утсыг минь ашиглан миний ажилладаг компанийн захирал, хүний нөөцийн дарга гэх мэт албан тушаалтан руу ярьж хэл ам хийж, доромжилсон тул намайг ажлаас халсан, одоо ч би ажилгүй байна. Иймд О-ийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж энэ тайлбарыг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Б-өд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 9 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж, хүүхдийн нэмэлт зардал 623 000 төгрөг, дутуу нэхэмжилсэн 850 000 төгрөг нийт 10 573 000 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Б- нь хүүхдийн асрамж,  тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10 573 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн болно.

 

Нэхэмжлэгч О-, хариуцагч Б- нар 2013 онд танилцан хамтран амьдарч байхдаа 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр охин ыг төрүүлсэн байх бөгөөд зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан охин ыг эцэг Б-өөр овоглосон болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр ын биологийн эцэг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд ...Б- нь ын биологийн эцэг байх 99,9 хувийн магадлалтай гэжээ.

 

Хариуцагч Б- нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй тул 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин ыг эх О-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б-өөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь шүүх хуралдаанд 10 573 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б- нь 7 077 182 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч нь 3496 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ыг татан оролцуулсан боловч татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин ыг эх О-ийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б-өөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б-, эх О- нарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 10 573 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б- нь 7 077 182 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч нь 3496 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 257 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батмөнхөөс 128185 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О-д, хариуцагч Б-өөс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг  гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА