Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/829

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          хохирогч Г.З,

          шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Бын Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180902200603 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зү” нэртэй баарны гадна иргэн Г.Згийн нүүрэн тус газар нь цохиж биед нь “хамар ясны хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1-2-р шүдний хугарал зэрэг гэмтэл учруулан бие мах бодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө миний бас манай найзын төрсөн өдөр болсон. Төрсөн өдрөө хүүхдийн зууд байдаг “Зү” нэртэй бааранд тэмдэглэсэн. “Зү” бааранд бүжиглээд байж байтал дотор бүгчим байна гадаа гаръя гэж манай найзууд надад хэлсэн. Гадаа байхад Золбоо ирээд чи манай найзыг зодсон гээд доромжилсон. Над руу ойртоод ирэхээр нь би Золбоог түлхээд унагасан. 10-15 минутын дараа Золбоо 3-4 найзтайгаа Циркийн өөдөөс чиглээд алхаж явж байгаад намайг мөрлөхөөр нь намайг зодох гэж байна гэж бодоод түлхэж унагасан. Золбоогийн найз надтай муудалцаад бид хоёр заамдалцсан. Тэгээд би зодоон болох гэж байна гэж бодоод явсан. Намайг зодох гэж байна гэж бодсон шалтгаан нь өмнө Золбоо найзуудтайгаа манай найзыг зодож хамрыг нь хугалсан. Намайг түлхсэнээс болж Золбоогийн биед гэмтэл учирсан гэж бодож байна...гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “… Би 2018 оны 5 дугаар сарын 05-нд шилжих шөнө 00:00 цагийн өнгөрч байхад хүүхдийн зуугийн Зү бааранд орсон. ...тэгээд бааран дотор байсан найзтайгаа юм ярьж зогсож байгаад буцаж гарч ирээд баарны гадаа зогсож байхад Золбоо ирээд чи манай найз Гэрэлбатыг зодлоо гээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би Золбоог гараараа түлхсэн. Тэр үед Золбоо газар унаагүй, гараараа тулаад босоод ирсэн. ...Хэсэг хугацааны дараа Юби Кебаб түргэн хоолны газрын урд Золбоотой тааралдаад зөрж өнгөрөхдөө Золбоо намайг мөрлөхөөр нь би Золбоог түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Хохирогч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би “Зү” бааранд найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Би ходоод муутай учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй учраас найзуутайгаа хамт сууж байсан. Тухайн баарнаас гарахаас 40 минутын өмнө манай хоёр найз тамхи татахаар гарсан. Би үеэлтэйгээ хамт үлдсэн. Тэгээд орж ирэхгүй болохоор хоёр найзыгаа хайхаар гарсан. Найзуудыгаа хайж байгаа гадаадаас ирсэн найзтайгаа санаандгүй байдлаар таарсан. Тэгээд манай үеэл хоёр найзыг хайхаар явсан. Голомт банкны зүүн хойно хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь би хэдэн бацаанууд зодолдож байгаа байлгүй гэж хэлсэн. Миний зүс танихаас Хүслэн байсан. Манай найз Мягмарсүрэн танай найзын дүү нар юм бол одоо боль гэж хэлсэн. Би Мягмарсүрэнтэй такси барих гээд хогийн савны хажууд зогсож байхад Цэнгүн ирсэн. Цэнгүн миний хойноос хавирч унагасан. Би Цэнгүнийг цохих гэхэд манай найз Мягмарсүрэн боль гэж хэлсэн. Тэгээд манай үеэл намайг ирж аваад машин руугаа явах гээд Циркийн тийшээ явж байсан. Тэр үед Цэнгүн миний өөдөөс ирж намайг мөрлөөд эргэж харахад намайг цохисон. Тухайн үед би хамгийн түрүүнд цагаа газар унасныг анзаарсан. Мөн шүднээс цус гараад газарт унасан шүдээ хараад шууд доошоо суусан. Манай үеэл ирээд намайг араас тэврээд босгосон. Тэгээд нил цус болсон байна гээд UB kebab орж цусаа угаахаар явсан гэв.

түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Хүслэн, Гэрэлбат өөрийн үеэл Сүхдарь нарын хамт Сүхбаатар дүүргийн 3-р хороо хүүхдийн зууд байдаг “Зү” нэртэй бааранд сууцгаасан. Тэгээд шөнийн 03:40 цагийн үед “Зү” нэртэй баарнаас хамт сууж байсан Хүслэн.Гэрэлбат хоёрыг хайхаар ганцаараа гарсан. Намайг Зү баарнаас дөнгөж гараад би зүс таних залуутай тааралдаад юм яриад зогсож байхад голомт банк, “Зү” баарны буланд шахуу хэдэн залуучууд дундаа нэг хүүхдийг оруулчихсан зодож байсан. Би найзтайгаа юм яриад зогсож байхад энд юу болоод байгаа юм бол гэж надаас асуусан. За хэдэн бацаанууд хоорондоо зодолдож байгаа юм байлгүйдээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр зодоон хийж байсан хүүхдүүдийн наана /надтай ойрхон/ зогсож байсан 3 залуу над дээр ирээд бид нарыг бацаан гэж хэллээ гээд намайг тэр гурав дундаа оруулсан. Тэгэхэд найз Мийгаа гээд залуу ирээд намайг явъя гэж хэлэхэд нь би яваагүй. Тэгээд зогсож байхад Цэнгүн гээд ирээд намайг газарт хавирч унагаасан. Тэр үед манай үеэл Сүхдарь намайг явъя гэж хэлээд цирк тал руугаа явж байхад Цэнгүн миний өөдөөс гарч ирээд намайг мөрлөөд миний хамт хамар, шүд хоёрын дунд нэг удаа хүчтэй цохисон. би цохиулчхаад шууд доошоогоо суусан. Цэнгүнд цохиулснаас болоод миний үүдэн гурван шүд унасан. ...Цэнгүн гэх залуу намайг өөрийг нь бацаан гэж хэлснээс болсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэрч Г.Хүслэнгийн “...Би 2018 оны 5 дугаар сарын 04-ний орой 20:00 цагаас 21:00 цагийн үед найз Золбоо.Гэрэлбат, Сүхдарь нартай уулзаад “Зү” бааранд орцгоосон. “Зү” бааранд Золбоогийн төрсөн өдрийг тэмдэглэж 1 литрийн абсолют архи, хүний хоёр хоёр шил 0.33 литрийн пиво авч ууцгаасан... Бид нар Зү бааранд ороход Золбоогийн шүд зүгээр байсан. Тэгээд тэр өдрийн маргааш өглөө нь Золбоо над руу залгаад өчигдөр шүд хугарсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь уулзахад Золбоо газар уначихсан юм шиг нүүр, хамар нь шалбарчихсан байдалтай үүдэн шүд нь хугарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-20/,

 

Гэрч Т.Сүхдарийн “...би 2018 оны 5 дугаар сарын 04-ны орой найз Золбоо, Гэрэлбат, Хүслэн нартай уулзаж Золбоогийн төрсөн өдрийг тэмдэглэхээр “Зү” бааранд орсон. ...би явж байгаад эргээд хартал Золбоо доошоогоо хараад нүүрээрээ газар уначхаад босоод суучихсан байхад нь би гүйж очоод Золбоог босгоход Золбоо нилээд манарчихсан байдалтай миний шүд уначихлаа гэж хэлсэн. Тэр үед Золбоогийн хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Би Золбоог ЮБИ кебабын ариун цэвэрийн өрөө рүү дагуулж ороод цусыг нь цэвэрлүүлэхэд Золбоо би хүнд цохиулсан гэж надад ярьсан. Мөн би Золбоог газар уначихсан босгож байхад Цэнгүн Золбоог цохих гээд гараа явуулахад нь Цэнгүний гарыг хааж болиулсан. ...Золбоо бид хоёрыг уулзаад маргааш өглөө нь эмнэлгээр явж байхад Цэнгүн ирчихээд би буруу юм хийснээ мэдэж байгаа, би бүх хохирлоо барагдуулна гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч Б.Майдарын ...Би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Батцоож, Цэнгүн, Сайханбилэг, Мөнхнасан, Тэмүүлэн нарын хамт Сайханбилэгийн төрсөн өдөр тэмдэглэхээр хүүхдийн 100-д байдаг Зү бааранд орцгоосон. ...Тухайн үед Золбоо Цэнгүнийг Гэрэлбатыг зодчихлоо гэж ойлгоод Цэнгүнтэй ирээд маргалдсан. Би Цэнгүн, Золбоо хоёрыг маргалдаад байхаар нь дөхөж очоогүй. Миний санаж байгаагаар Цэнгүн Золбоог түлхэх шиг болоход Золбоо газар уначихсан. ...би тэр өдрөөс хойш Золбоогийн шүд хугарсныг 2-3 хоногийн дараа мэдсэн /хх-ийн 25/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6104 тоот актын “…Г.Згийн биед баруун дээд 1, зүүн дээд 1-2-р шүдний хугарал, нүүрний зулгарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-14/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-11/, хохирлын баримт /хх-40-45/, хохирол төлсөн баримт /хх-49/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-61-62/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зү” нэртэй баарны гадна иргэн Г.Згийн нүүрэн тус газар нь цохиж биед нь “хамар ясны хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1-2-р шүдний хугарал зэрэг гэмтэл учруулан бие мах бодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.З, гэрч Г.Хүслэн, Т.Сүхдарь, Б.Майдар нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6104 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Ций сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Цийг хохирогч Г.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ций дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Зд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд нийт 9.758.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 9.000.000 төгрөгийн баримт авагдсан байх ба уг хохирлыг шүүгдэгч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.

Харин хохирогч нь “цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ций дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Ц овогт Бын Цийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ÿëòàí Б.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-ä зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

5.Ø¿¿ãäýã÷ Б.Ц нь öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, õýðýãò эд мөрийн баримтаар хураагдсан ç¿éëã¿é, áèò¿¿ìæèëñýí õºðºíãºã¿é болохыг òóñ òóñ дурдñóãàé.

6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.БОЛДБААТАР