| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01517/И |
| Дугаар | 135/шш2017/00978 |
| Огноо | 2017-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 135/шш2017/00978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01517/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө
Хариуцагч: А- нарт холбогдох,
“Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 31,441,417 төгрөг 28 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-, Г-, хариуцагч Ө-, А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ө-, А- нар нь ******* банктай 2015 оны 04 дугаар сарын 23-ны өдөр ******* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 36 сарын хугцаатай, сарын 2,0 хувийн *******тэй зээл авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Нийслэлийн ******* дүүргийн 9-р хороо 16-р байрны 2тоот хаягт орших 43,2 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлөх ёстой төлөлтөө 2017 оны 4-р сарын 10-наас хойш зөрчиж одоо нийт 4 сарын зээл төлөлт болж 6,164,489.80 төгрөг төлөх байсан боловч нэг ч төлөлт хийхгүй банкыг хохироож байна. Иймд Ө-той хийсэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож үндсэн зээл 26,774,366 төгрөг, ******* 3,872,542.74 төгрөг нэмэгдүүлсэн ******* 774,508.55 төгрөг нотариатын зардал 20,000 төгрөг нийт 31,441,417.28 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ө- А- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ө- ******* банкнаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Дархан сумын Дархан зах дээр 1999 оноос эхлэн торго бөс барааны лангуу ажилуулж худалдаа эрхэлж байгаа юм. Энэ хугацаанд маш олон банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авч байсан. Зээлээ гэрээний хугацаанд тогтмол ягшитал төлдөг байсан. Сүүлийн жилүүдэд буюу 2015 оны сүүлчээс эхлээд манайхаар үйлчлүүлдэг иргэдийн тоо эрс буурсанаас бас худалдаа эрхэлдэг лангууны маань байршлыг захын захиргаа 2016 онд өөрчилж сольсон түрээсийн гэрээний төлбөр 360,000 байсан бөгөөд 810,000 болтол өссөн зэргээс шалтгаалан миний барааны борлуулалт маш муудаж сардаа зөвхөн лангууныхаа түрээсийн төлбөрийн мөнгийг мөн өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн учираас би зөвхөн ******* банкнаас зээлээ гэрээгээр тохирсон хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн. Би мөн төрийн банкны зээлийг төлөх шүүхийн шийдвэр гарсан учираас би ******* банкныхаа зээлийн төлбөрийг хойшлуулж орлогоосоо шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн банкинд төлөх ёстой байсан 15,000,000 төгрөгийг төлсөн юм. Дээр дурьдсан шалтгаануудаас болж ******* банкнаас авсан зээлээ сүүлийн 4-н сар төлж чадаагүй. Би банкнаас авсан зээлээ гэрээний хугацаанд төлж дуусгана. Харин миний дээр дурьдсан шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны нэхэмжилж буй зээлийн болон нэмэгдүүлсэн *******ний төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Би нийт 50,000,000 төгрөг зээлсэн үүнээс 42,335,272 төгрөг ******* алданги нийлүүлээд орон байрны чинь авна гэж байнга айлгадаг байраа заруулахгүй гэрээний хугацаан дотор буюу 2018 оны 4-р сараас өмнө боломжоороо төлж дуусгана үндсэн зээлээ хуваарийн дагуу төлөх болно ” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Ө-, А- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлаж, зээлийн төлбөр 31,441,417.28 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч Ө-, А- нар нь ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбартай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 2 хувийн *******тэй, 36 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгө сан*******жүүлэх зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож улсын бүртгэлийн ******* дугаартай Улаанбаатар хот ******* дүүрэг 9 дүгээр хороо 16 дугаар байрны 2 тоот 43,2 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан болох хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь “хариуцагч Ө-, А- нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн *******г төлж барагдуулахгүй, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч талтай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үндсэн төлбөр 26,744,366 төгрөг, ******* 3,872,542.74 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 774,508.55 төгрөг, нотариатын зардал 20,000,000 төгрөг, нийт 31,441,417.28 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргажээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагч Ө-, А- нар нь “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг сан*******гийн хүндрэлтэй байдлын улмаас төлж чадаагүй, зээлийн үндсэн төлбөр 26,744,366 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлах, зээлийн ******* болон нэмэгдүүлсэн ******* нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эргэн төлөлтийн графикт ороход төлөх 7 сая гаруй төгрөгийг төлөх боломжгүй” гэж маргасан.
Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч Ө-, А- нар нь зээлийн үндсэн төлбөрт 23,225,634 төгрөгийг, зээлийн *******нд 19,031,962.16 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хүснэгт болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч банкнаас хариуцагч нарыг зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч Ө-, А- нар нь “зээлийн эргэн төлөлтийн хуваарьт ороход төлөх төлбөр 7,000,000 гаруй төгрөгийг төлөх боломжгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан болно.
Иймд зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний *******г буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны *******, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн ******* төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч нараас үндсэн зээл, түүний *******, нэмэгдүүлсэн ******* зэргийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал хариуцагч нараас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх буюу 4 сар 8 хоногийн хугацааны зээлийн *******, нэмэгдүүлсэн *******г нэхэмжлэх эрхтэй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 26,774,366 төгрөг, түүний ******* 3,872,542.74 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 774,508.55 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 26,774,366 төгрөгийг зээлийн ******* тоот гэрээнд заасан сарын 2 хувийн *******гээр тооцоход: нэг сарын *******ний төлбөр 535,487 төгрөг , нэг хоногийн *******ний төлбөр 17,849 төгрөг /535,487 төгрөг : 30 хоног/, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 4 сар 8 хоногийн /128 хоног/ *******ний төлбөр 2,284,672 төгрөг байна.
Талуудын байгуулсан зээлийн ******* тоот гэрээний 3.1.3-т зээлдэгч хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн *******г төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс үндсэн *******гийн 20 хувиар нэмэгдүүлсэн ******* тооцно гэж заасан байх тул 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 26,774,366 төгрөг, түүний ******* 2,284,672 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 456,934.4 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч ******* банкны ******* аймаг дахь салбар нь хариуцагч нараас нотариатын төлбөр 20,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч энэ******* шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байх тул нотариатын зардал 20,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ө-, А- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 26,774,366 төгрөг, түүний ******* 2,284,672 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 456,934.4 төгрөг нийт 29,515,972.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэгчийн гаргасан 1,925,444.88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн ******* дугаартай Улаанбаатар хот ******* дүүрэг 9 дүгээр хороо 16 дугаар байрны 2 тоот 43,2 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ******* тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ө-, А- нараас зээлийн төлбөр 29,515,972.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,925,444.88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох тавьсан улсын бүртгэлийн ******* дугаартай Улаанбаатар хот ******* дүүрэг ****** дүгээр хороо 16 дугаар байрны 2 тоот 43,2 мкв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,158 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө-, А- нараас улсын тэмдэгтийн хураамж 305,529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА