Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 83

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн  290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* хушуу овогт ******* *******, ******* овогт *******гийн ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Б.*******ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар, С.*******ыг хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэн хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 /гурван/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 3.438.750 /гурван сая дөрвөн зуун гучин найман мянга долоон зуун тавин төгрөг/, шүүгдэгч Б.*******ээс 3.438.750 /гурван сая дөрвөн зуун гучин найман мянга долоон зуун тавин төгрөг/, шүүгдэгч С.*******аас 4.215.000  /дөрвөн сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулсугай.

6. Шүүгдэгч Б.*******, Б.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Б.*******, Б.*******, С.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 71-43 ӨМА улсын дугаартай, АЯ-0026592 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, ТА-0345057 дугаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй, Toyota Duet маркийн цагаан өнгийн автомашиныг хураан авч улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хориж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,  шүүгдэгч С.*******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.*******т авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******, Б.*******, С.******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ