Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0279

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э-ийн Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818004910309 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Д-ХХК-д нядалгаачин ажилтай, ам бүл 5, эхнэр, хадам ээж, хүүхдийн хамт Дархан-Уул Дархан сум, ********  тоотод оршин албан ёсны хаягтай, одоо Дархан сум ... оршин суух, урьд:

 

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2, 146 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар 2 жил 9 сар хорих ялыг 2 жил 9 сар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн Э-ийн ******** 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах  дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Э.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн 2 давхарт иргэн В.Ц-ын түрийвчтэй бэлэн 165,000 төгрөг монетон хос ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Нэгдсэн эмнэлэгийн 2 давхарт иргээн В.Ц-ын түрийвчтэй бэлэн 165,000 төгрөг монетан хос ээмэг, монетан бөгж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш буюу 605,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч В.Ц-ын “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байгаад 13 цагийн үед Нэгдсэн эмнэлэг орж хүний лист бичүүлэх гээд очоод 2 давхарт гэмтлийн амбулаторийн үүдэнд сандал дээр нь хүлээгээд сууж байхад миний цүнхний цахилгааныг нээгээд түрийвч авчихсан байсан. Тухайн үедээ анзаараагүй байж байгаад нэг харсан чинь цүнхний цахилгаан онгорхой байхаар нь түрийвчээ хартал байхгүй байсан. Түрийвч дотор бэлнээр 165,000 төгрөг байсан. Бас түрийвчний хамгийн арын цахилгаантай тасалгаатай хэсэгт жижиг гялгар ууттай цулгай англи түгжээтэй 1 хос монетан ээмэг, нарийн бөгж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16/,

Гэрч Л.А-ын “...Би манай байгууллагын нярав Ц-аас 130,000 төгрөгөөр 1 хонь худалдаж авсан. 2018 оны 06 сарын эхээр хонио авчихсан мөнгийг нь өгч чадаагүй байж байгаад 2018 оны 06 сарын 11-ний өглөө ажил дээрээ ирээд би 5 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэртээр бэлэн 100,000 төгрөг Ц-д өгсөн. Ц- нэгдсэн эмнэлэг ороод түрийвчтэй мөнгөө алдчихлаа гэж ярьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн “...эмэгтэй хүний монетон ээмэг /3гр/ 1 хос, эмэгтэй хүний монетон бөгж /2,5гр/ зэргийн үнэ цэнэ 440,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27/,

Шүүгдэгч Э.Т-ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 09/,

Шүүгдэгч Э.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хажууд сууж байсан хүний түрийвч ил гарсан байхаар нь авсан, түрийвчинд 47,000 орчим төгрөг байсан. Тэгээд бас бичиг баримт байсан. Тэр өдөр цагдаа над руу залгаад авсан юм аа өг гэхээр нь түрийвчийг нь аваачаад өгсөн.” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч В.Ц-д учирсан хохирол төлбөр 605,000 төгрөгийг шүүгдэгч Э.Т- нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 605,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.Т-ийн хувийн байдал болон, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б- овгийн Э-ийн Т-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Э-ийн Т-т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Идэрчулуунд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Т-аас 605,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ц- /Дархан-Уул аймаг, Дархан сум, ...тоотод оршин суух хаягтай, РД: олгосугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД