| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0250/ |
| Дугаар | 2017/ШЦТ/208 |
| Огноо | 2017-04-25 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, иргэдийн төлөөлөгч С.Б, улсын яллагч М.Эрдэнэзаяа, гэрч Б.Г,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э, түүний өмгөөлөгч Л.М,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бод холбогдох эрүүгийн 2016 2501 3972 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр У хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, халх, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “М” даатгалд даатгалын мэргэжилтэнээр ажиллаж байсан, ам бүл 0, эмээ, эхийн хамт Б дүүргийн 0 дүгээр хороо 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, И овогт Э.Б.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундруул” нэртэй зочид буудлын 2 давхарт 210 тоот өрөөнд найз О.Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: …”2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 11 цагийн үед над руу О.Энх-Од залгаад “хаана байна вэ” гэсэн. Би “Сансарын Ундруул зочид буудалд байна, одоо гарах гэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд О.Энх-Од “би ойрхон явж байна, яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд 10-15 минутын дараа О.Энх-Од хүрч ирсэн. Бид хоёр цуг Сансарын “Шөлөндөө” гэх хоолны газар орсон. Энэ хугацаанд О.Энх-Од Р.Балжмаа гэх найз охиныхоо найзынд хоносон тухайгаа хэлсэн. О.Энх-Од “гэрт хийх юм алга, гарч юм ууж
суух уу” гэсэн. Би “өдрийн цагаар хаана уух юм бэ, хэрэггүй юм биш үү” гэхэд О.Энх-Од “дэлгүүрээс архи аваад саяны буудал оръё” гэсэн. Би зөвшөөрөөд хоолны газраас гараад ойролцоох дэлгүүр орж 4 ширхэг 0,5 литрийн пиво, “Модун” нэртэй 18 градусын 0.75 литрийн архи авсан. Тэгээд 12 цаг 30 минутын үед “Ундруул” буудал руу ороод удалгүй Б.Гийг дуудсан. Цаг орчмын дараа Б.Г хүрч ирэхэд бид хоёрын авсан архи дуусч байсан. Б.Г, О.Энх-Од хоёр гарч яваад 0.5 литрийн “Экс” нэртэй архи, “Модун” нэртэй 18 градусын 0.75 литрийн архи авч орж ирсэн. Бид гурав архи уугаад хэсэг юм яриад суусан. Б.Г Д.Ганбаатарыг дуудахаар болсон. Үргэлжлүүлэн юм яриад сууж байхад ойролцоогоор 16 цагийн үед авчирсан архи дуусаад О.Энх-Од бид хоёр дэлгүүр рүү буцаж гарсан. Өмнөхтэй адил 0.5 литрийн “Экс” нэртэй архи, “Модун” нэртэй 18 градусын 0.75 литрийн архи авч орж ирэхэд Д.Ганбаатар сая орж ирлээ гээд сууж байсан. Тэгээд бид дөрөв юм ярьж суусан. Д.Ганбаатарын хувьд нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа гээд архинаас огт уугаагүй. Д.Ганбаатар “хоол идэцгээе” гээд хоол хүргэлтэнд ажилладаг найзыгаа дуудсан. 40-50 минутын дараа Б.Эрхэмбаяр гэх залуу хуушуур авчирч өгсөн. Д.Ганбаатар “явах хэрэгтэй болчихлоо” гээд найзтайгаа хамт гарч явсан. Б.Г, О.Энх-Од бид гурав юм ярьж байхад О.Энх-Од гэнэт над руу уурлаж эхэлсэн. О.Энх-Од намайг “өөрт нь юу хийхийг заагаад байна, битгий заа” гэж уурласан. Тухайн үед өмнөх долоо хоногт БНСУ-ын виз гараагүй тухайгаа ярьж байсан. “Гэртээ зүгээр суух утгагүй байна, Солонгос явж ажил хиймээр байна” гэж байсан. Тэгэхэд би “энд ажил хийх зуураа гадаад явах талаараа хөөцөлдвөл зүгээр юм биш үү, манай компанид ороход чинь тусалъя, сайн ажиллавал цалин хөлс гайгүй” гэхэд О.Энх-Од “чи номлогч юм уу, юу хийхийг битгий заагаад бай” гэж уурлаж эхэлсэн. Тэгэхэд би найзын хувиар хэлж байна гэсэн. О.Энх-Од “битгий худлаа сайхан зан гаргаад бай” гэсэн. Хүнийг хараад мэддэг гэж хэлсэн. О.Энх-Од уурлаад дайрч зүүн шанаа, зүүн нүд, толгойн хэсэгт 3-4 удаа цохисон. Би сандарч холдуулахдаа зүүн нүд орчимд нь нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо зууралдаад байж байхад Б.Г орж ирж О.Энх-Одыг салгасан. Үйл явдал их хурдан болоод өнгөрсөн. О.Энх-Одод “яагаад зүгээр байхад цохиж зодоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “ална шүү” гэж байсан. 2 орны голд жижиг ширээн дээр байсан пивоны лаазыг хуваагаад “хоолойг чинь хэрчиж ална шүү” гэж хэлсэн. Би “галзуурсан юм уу” гэхэд дахиж над руу дайрсан. Тухайн үед Б.Гийн утас дуугараад байх шиг байсан. Миний зүүн нүд рүү дахиж цохисон. Гарнаасаа зууралдаад босоо байдалтай байсан. Тэр үед би О.Энх-Одын хөлөнд тээглээд 2 орны голд савж унасан. Унахдаа жижиг ширээний буланг мөр хэсгээрээ цохиж унасан. Миний дээрээс О.Энх-Од унасан. Зүүн гараараа миний толгойг бариад 5-6 удаа миний дагз, шанаа хэсэг рүү цохисон. Би доод уруул орчимд нь нэг удаа цохисон. Б.Г хүрч ирээд О.Энх-Одыг миний дээрээс салгасан. Б.Г “яагаад ноцолдоод байгаа юм бэ болиоч” гэж хэлсэн. Би О.Энх-Одод “ярилцъя” гэж хэлсэн. Б.Г “явах хэрэгтэй боллоо” гэсэн. Б.Г гарч явснаас хойш О.Энх-Од над руу дайраагүй. Бид хоёр дахиж ноцолдож барьцалдаж аваагүй. Б.Гийг гарч явахаас өмнө буудалд ажилладаг Ч.Чимэддорж гэх залуу орж ирээд “битгий чимээ шуугиан гаргаад бай, хүмүүс амарч байна” гэж хэлээд гараад явсан. Ойролцоогоор 21 цаг 30 минутын орчим Б.Г гарч явсан. Үүний дараа О.Энх-Од бид хоёр 20 минут орчим “архи дарс хамт уух хэрэггүй юм байна, үл ойлголцол гарч байна” гэж ярилцаад О.Энх-Од “явлаа” гэж хэлээд гарч явсан. Нүдэнд харагдахаар шарх сорви гэмтэлгүй байсан. О.Энх-Одыг гарч явсаны 30-40 минутын дараа дэлгүүр орчихоод буцаж ирээд амарсан... Ийм зүйл болохыг хүсээгүй. Тухайн үед өөрийгөө хамгаалахаас өөрөөр найздаа гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Би багаасаа хүмүүжил сайтай байсан. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний амьдрал, хүсэл мөрөөдөл ирээдүй та бүхний гарт байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э мэдүүлэхдээ: …”Тухайн оройн 22 цагийн үед би эхнэртэйгээ кино үзээд хэвтэж байхад хаалга цохисон. Манайх 2 өрөө байр юм. Шууд үүднээс хүн орж ирэхэд харах боломж байхгүй. Манай эхнэр хаалга онгойлгоод “О.Энх-Од орж ирлээ” гэсэн. О.Энх-Од орж ирсний дараа ямар нэг зовиур хэлээгүй. Эхнэр 10 орчим минутын дараа “дүү чинь дуудаад байна” гэсэн. Яваад очиход О.Энх-Од “толгой өвдөөд байна” гэсэн. Эм авч өгөхдөө О.Энх-Одыг харахад нүүр нь хөх няц болсон, зүүн шанаа хөхөрсөн, баруун гарын сарвуу хөхөрсөн, хамар нь хавдсан, бие нь зулгарсан байсан. Дүүгээсээ юу болсныг асуухад манай дүү хариулт хэлээгүй. Шөнө унтсан байхад ёолсон байсан. Би мэдээгүй. Манай эхнэр сонссон байсан. Өглөө харахад хөнжил нь газар унасан. О.Энх-Од өмдөндөө шээсэн таталт өгсөн байсан. Хоолой хэсгээрээ боолттой, гар нь хөхөрсөн, нүд нь хөхөрсөн, хөл нь хөхөрсөн байсан. “Айфоне 6” маркийн утсыг нь онгойлгож үзэхэд Р.Балжмаатай бичсэн мессежийг нь харсан. Мессежинд “Цогоотой муудалцаад миний толгой өвдөөд байна” гэсэн байсан. Тэгээд Э.Б руу залгахад утсаа аваагүй. Магнай, П.Давхарбаяр гэх найзууд руу нь залгасан. 10 цагийн үед түргэн тусламж ирсэн. 10 цаг 30 минутын үед гэмтлийн эмнэлэгт очсон. Гомдолтой байна. Хохирлын баримтаа өгсөн. Ээж маань АНУ-д сарын 5000 ам долларын цалинтай ажилладаг байсан. Энэ хэргээс болж ирээд Шархадны эмнэлэгт одоо хэвтэж байна. 23.627.054 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Г мэдүүлэхдээ: …”Би Э.Быг жил хагасын өмнөөс мэднэ. Талийгаач О.Энх-Одыг жилийн өмнөөс мэднэ. Өмнө нь бид нар нийлж архи ууж байсан. Маргаан болж байгаагүй. Тухайн өдөр “Ундруул” зочид буудалд Э.Б “сайхан амьдарна” гээд юм ярьж байхад чанга ярьдаг, давьтиргүй гээд О.Энх-Од эхэлж цохисон. Эхлээд О.Энх-Од Э.Быг 1-2 удаа цохисон. Дараа нь дахин 2-3 удаа цохилцсон. Ер нь ижилхэн байсан. Би 2 удаа салгасан. Э.Б миний хажууд сууж байсан. О.Энх-Од миний урд байсан. Тэгээд юм ярьж байхад О.Энх-Од босч ирээд Э.Быг хойшоо ор руу унатал нь цохиод “босоод ир цохилцъё” гээд байсан. Э.Быг босч ирэхэд дахиад 1 удаа цохисон. Зөрүүлээд Э.Б 1 удаа цохисон. Миний харснаар тэр хоёр 1-2 удаа цохилцсон. Дараагийн зодооны хувьд Э.Б “яагаад зүгээр байхад цохиод байгаа юм бэ” гэсэн. О.Энх-Од томроод байгаа юм биш үү гээд 2-3 удаа бие биенээ цохисон. Намайг утсаар ярьж байхад тэр 2 орон дээр ноцолдсон байдалтай байсан. Орноос гулгаад хоёулаа унасан. Би салгаад эвлэр гээд эвлэрүүлсэн. Намайг салгахад О.Энх-Од дээр нь байсан. Тухайн үед тэр хоёроос цус гараагүй. О.Энх-Одын гар нь нилээн хавдсан байсан” гэв.
Мөрдөн байцаалтад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-69-74/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-28/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-25-26, 29-30/, гэрч Э.Индрагийн мэдүүлэг /1хх-41-42/, гэрч Б.Гийн тайлбар, мэдүүлэг /1хх-16, 43-45/, гэрч Д.Ганбаатарын мэдүүлэг /1хх-46-47/, гэрч Б.Эрхэмбаярын мэдүүлэг /1хх-48-49/, гэрч А.Үүрийнтуяагийн тайлбар, мэдүүлэг /1хх-17, 50-51/, гэрч Р.Балжмаагийн мэдүүлэг /1хх-60/, гэрч Ж.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /1хх-64/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-5/, гэрч Ч.Чимэддоржийн тайлбар, мэдүүлэг /1хх-19, 52-53/, эд мөрийн баримтаар хураагдсан сандал, ширээний булангийн зураг /1хх-33-34/, гэрч М.Энхтуяагийн мэдүүлэг /1хх-54-55/, гэрч Э.Батцэцэгийн мэдүүлэг /1хх-56-57/, гэрч Л.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1хх-58-59/, гэрч П.Давхарбаярын мэдүүлэг /1хх-62-63/, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /1хх-78-80/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15482 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-87/, шүүх сэтгэц эмгэг судлалын 1235 дугаартай дүгнэлт /1хх-95-96/, хохирлын тооцоо /2хх-27/, хохирлын баримтууд /1хх-150-158, 2хх-29-31/, шүүгдэгч Э.Бын хувийн байдлын тухай баримтууд /2хх-54-57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундруул” нэртэй зочид буудлын 2 давхарт 210 тоот өрөөнд найз О.Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулж алсан болох нь:
Гэрч Э.Индрагийн өгсөн: ...”Өглөө 08 цагт манай нөхөр О.Э 00 орох гэж байгаад дүүг харсан гэсэн. Дүүгийн бие нь хөшчихсөн таталт өгчихсөн байсан. Тэгээд 103-т дуудлага өгөөд 10 цагийн үед түргэний машин ирээд манай дүүг аваад ГССҮТ-рүү аваад явсан юм. Тэгээд би дүүг дагаад түргэний машинтай хамт явсан. Дүү тэр үед ухаан алдчихсан ямар ч мэдрэлгүй байсан. Тэгээд тэр өдрөөс хойш одоог хүртэл ГССҮТ-д ухаангүй хэвтэж байгаа. Цогоо буюу Э.Б гэдэг залууд зодуулсан байх. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр О.Энх-Од дүүгийн гар утсыг шалгахад Р.Балжмаа гэх охин руу мессэж бичсэн байсан. Тэгэхээр манай дүүг Цогоо буюу Э.Б гэх залуу зодсон гэж үзэж байна” /1хх-41-42/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Гийн өгсөн: …“Би 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ байж байтал 12 цагийн үед найз Э.Б над руу утсаар яриад “О.Энх-Од бид хоёр “Ундруул” зочид буудалд байна, чи завтай байвал хүрээд ир” гэхээр нь би зөвшөөрөөд шууд яваад очсон юм. Тэгээд “Ундруул” зочид буудалд очиход О.Энх-Од, Э.Б хоёр дундаа нэг шил архи тавьчихсан тэр архи нь бараг дуусч байсан мөн 3-4 лаазтай пиво байсан. Тэгээд бид 3 нийлээд юм ярьж сууж байгаад О.Энх-Од бид хоёр хамт гараад хүнсний дэлгүүр орж “Модун” нэртэй 0.5 граммын “Экс” нэртэй архи 1 шил, нийт 3 шил архи авсан юм. Тэгээд буудалд ороод Э.Б, О.Энх-Од бид архиа уугаад сууж байгаад Э.Б нь манай найз Д.Ганбаатар руу залгаад ярьсан юм. Тэгээд архи ерөнхийдөө дуусаад Э.Б, О.Энх-Од дахиад тамхи авах гээд гарсан юм. Тэр хоёрыг гарсан хойгуур удалгүй Д.Ганбаатар ирлээ гээд над руу утсаар ярихаар нь би гарч Д.Ганбаатарыг дагуулаад 210 тоот өрөөнд ороод Д.Ганбаатар бид хоёр сууж байтал гаднаас Э.Б О.Энх-Од хоёр ахиад 2 шил архи авч орж ирсэн санагдаж байна. Тэгээд тэр архинаас нь задлаад Э.Б, О.Энх-од бид 3 нэг нэг удаа уусан. Харин Д.Ганбаатар бол архи огт уугаагүй. Тэгээд сууж байгаад Д.Ганбаатар нэг найз руугаа утсаар яриад хоол аваад ир гэж дуудсан. Гэтэл удалгүй Д.Ганбаатарын найз гээд нэг залуу нь хуушуур авч ирээд бид 5 нийлээд хуушуураа идээд Д.Ганбаатар нөгөө хуушуур авч ирсэн найзтайгаа хамт “за за бид хоёр явлаа” гээд явчихсан юм. Тэр хоёрыг гарч явахад ойролцоогоор 18 цаг болж байсан байх тэгээд удалгүй Э.Б, О.Энх-Од хоёр хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн юм. Гэхдээ О.Энх-Од түрүүлээд Э.Быг цохиод авсан. Тэгээд л хоорондоо зодолдоод дээр доороо ороод байсан. Би 2-3 удаа салгасан санагдаж байна. Тэгээд би тэр хоёрыг салгачихаад хооронд нь эвлэрүүлээд гар бариулсан юм. Тэгэхэд О.Энх-Одын баруун гар нь хавдчихсан байсан. Би “Ундруул” зочид буудлаас ойролцоогоор 21 цагийн үед гарсан байх тэгээд такси бариад “Жуковт” байх гэртээ очоод 19001950 дугаар руу залгаад “Ундруул” зочид буудлын 11457970 гэсэн дугаар аваад буудлын ресешинтэй нь утсаар О.Энх-Од Э.Б нарыг “яаж байна” гэж асуухад буудлын ресешин нь утсаар яриад “өө танай 2 найз зүгээрээ сая нэг өндөр нь гараад явчихсан” гэж хэлсэн. Тэр үед 21-22 цаг болж байсан байхаа би нарийн санахгүй байна. Тэгээд л би унтаад өгсөн юм.... Тэгж байгаад манай эхнэр намайг дуудаад би явах
боллоо гээд тэр хоёрыг хооронд нь эвлэрүүлээд гар бариулсан юм тэр үед О.Энх-Одын баруун гар нь алга болон алганы ар хэсгээрээ хавдчихсан байсан” /1хх-43-45/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ганбаатарын өгсөн: ...”Тэгээд бид 4 юм ярьж сууж байгаад О.Энх-Од, Э.Б, Б.Г 3 нэг шил архийг нь задлаад нэг нэг татсан. Харин би ерөөсөө архи уугаагүй цэвэр ус уугаад сууж байгаад хоол идье гэж яриад би өөрийн найз Б.Эрхэмбаяр гэх залуу руу утсаар яриад хуушуур аваад ир гэж дуудсан. Тэгээд удаагүй манай найз Б.Эрхэмбаяр хуушуур авч ирсэн. Тэгээд бид 5 хамт тойрч сууж байгаад Б.Эрхэмбаярын авч ирсэн хуушуурыг нь идээд байж байтал Б.Эрхэмбаярыг ажлаас нь дуудаад байхаар нь Б.Эрхэмбаяр “бид 2 за явлаа” гээд гараад явчихсан юм. Тэгээд би Б.Эрхэмбаяртай хамт Б.Эрхэмбаярын ажил руу явж байтал 30 орчим минутын дараа Б.Г над руу утсаар яриад “Э.Б, О.Энх-Од хоёр хоорондоо зодолдоод байна би энэ хоёрыг салгаж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Эрхэмбаяраар гэртээ хүргүүлээд явж байтал дахиж Б.Г над руу утсаар яриад “хөгшөөн Э.Б, О.Энх-Од хоёр хоорондоо учраа олчихлоо найз нь энэ хоёрыг гар бариулаад учрыг нь олуулаад үлдээчихлээ намайг эхнэр дуудаад байна найз нь такси бариад гэр рүүгээ явж байна гэж хэлсэн” /1хх-46-47/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эрхэмбаярын өгсөн: ...”Намайг ороход тэр өрөөнд манай найз Д.Ганбаатар, Б.Г хоёр хажуудаа үл таних хоёр залуутай хамт ингээд дөрвүүлээ байсан
юм. Тэгээд Д.Ганбаатар намайг хажуудаа байсан найзуудтайгаа танилцуулсан юм одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид 5 нийлээд хуушуураа идчихээд би дараагийн хоол хүргэлтийн захиалга авчихсан байсан учир ойролцоогоор 5-10 минут болоод л би буцаад явсан явахдаа найз Д.Ганбаатарыг дагуулаад явсан. Тэгээд Б.Г хажуудаа 2 залуутай хамт үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Намайг очиход тэд нар архи уучихсан байдалтай бага зэрэг л согтолттой байх шиг байсан. Мөн өрөөнд 2 ширхэг архины шил харагдаж байсан. Намайг ороод гарах хооронд архи уусан хүн байхгүй. Миний авч очсон хуушуурийг идээд л байсан” /1хх-48-49/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Үүрийнтуяагийн өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ээлжтэй байсан. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө ээлж хүлээж авахад манай буудалд үйлчлүүлж хоносон Э.Б гэх залуу 202 тоот өрөөнд байсан санагдаж байна. Тэгээд өдөр 11 цагийн үед нэг залуу, хохирогч О.Энх-Од гэх ирээд Батцогтын үйлчлүүлж байсан өрөө рүү орсон юм. Тэгээд нэг их удаагүй 11 цаг 30 минутын үед Э.Б гэх залуу нөгөө залуу 2 хамт гарч яваад өдөр 13 цагийн үед энэ хоёр залуу хамт орж ирээд ахиад 210 тоот өрөөнд орсон юм. Дахиад 16-17 цагийн үед бас нэг залуу ирээд 210 тоот өрөө рүү орсон юм. ...Тэгээд ойролцоогоор 20-30 минутын дараа сүүлд ирсэн тарган бор залуу, хуушуур авч ирсэн залуу 2 хамт гараад явсан юм. Тэр үед ойролцоогоор 19-20 цаг болж байсан байх. Тэгээд 210 тоот өрөөнд 3 залуу үлдсэн юм. Гэтэл нөгөө Э.Б гэх залуу доошоо бууж ирсэн. Тэгэхэд нь уруул нь цус болчихсон байхаар нь би хоорондоо зодолдсон юм байна гэж бодоод буудлын хамгаалагч Ч.Чимэддоржийг дээшээ 210 тоот өрөө рүү гаргасан юм. Гэтэл Ч.Чимэддорж гарч харчихаад нэг их сүртэй зүйл болоогүй байна гээд буугаад ирсэн. Тэгээд нэг хэсэг чимээгүй болчихсон байж байгаад орой 21 цагийн үед нэг залуу нь гараад явсан юм. Тэгээд тэр залууг гарч явсанаас хойш 10-20 минутын дараа түрүүлээд гарч явсан залуу /Б.Г/ гэх залуу нь манай буудлын 11457970 гэсэн утас руу залгаж надтай яриад “манай 2 найз байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “өө нөгөө найз чинь аль түрүүн гараад явчихсан, одоо Э.Б гэх найз чинь л байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хохирогч
О.Энх-од гэх залууг гарч явсанаас хойш 40-50 минутын дараа буюу 22 цаг 30 минутаас 40 минутын хооронд Э.Б нь гарах гэхээр нь би өрөөгөө хүлээж авна гээд хамгаалагч Ч.Чимэддоржийг дээшээ 210 тоот өрөө рүү явуулж өрөөг шалгахад өрөөнд байсан жижиг шургуулганы нэг өнцөг нь хугарчихсан байна гэхээр нь Э.Боос торгуулийн 50.000 төгрөг гаргуулсан. Тэгээд Э.Б нь торгууль төлчихөөд гарч яваад удалгүй 5-10 минутын дараа буцаж орж ирээд 210 тоот өрөөнд ганцаараа ороод амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 сарын 7-ны өдөр 11 цагийн үед Э.Б нь гарахдаа би ширээ хагалаагүй, орны шургуулга хугалсан байна гэж хэл ам хийж байгаад торгуулын 50.000 төгрөгнөөсөө хасаад 20.000 төгрөгөө буцааж авчихаад гараад явсан юм. Үүнээс өөр зүйл мэдэхгүй”… /1хх-50-51/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Чимэддоржийн өгсөн:...”Тэгээд өдөр цагийг нь санахгүй байна нэг өндөр залуу ирээд Э.Бын өрөө рүү орсон юм. Тэгээд тэр хоёр залуу хамт гарч яваад байж байгаад өдөр дахиад буцаж орж ирээд 210 тоот өрөөг авч орсон. Тэгээд тэр
| хоёр | залууг | өрөөнд | байхад | араас | нь | цуваад | 2-3 | хүн | орж | гараад |
| байсан. Тэгээд сүүлд орж ирсэн хүн нь удалгүй | гараад явчихсан байсан. Тэгээд би | |||||||||
| орой 20 цагийн үед буудлын 3 давхарт тус ус | буцалгагч | хүргэж өгчихөөд | доошоо | |||||||
| шатаар | бууж | байтал 210 | тоот өрөөнд дуу | чимээ | гараад чанга | чанга | яриад | байхаар | ||
нь би 210 тоот өрөө рүү орж харахад 3 залуу байсан. Тэгээд би “битгий чанга чанга
| яриад бай хүмүүс амарч байна” гэж хэлчихээд | гарсан юм. | Тэгээд | доошоо | буугаад | ||||||||||
| байж байтал Э.Б гэх залуу нь бууж | ирэхээр | нь харахад | ам | нь цус | болчихсон | |||||||||
| нүүр нь хавдчихсан байсан. Тэгэхээр нь | тэр | 3 | залууг | зодолдсон | юм | байна | гэж | |||||||
| бодоод | 210 тоот | өрөө | рүү гарч шалгахад нөгөө | өндөр | залуу | нь | асуудалгүй | зүгээр | ||||||
| гэж хэлээд намайг гаргасан. Тэгээд би | доор |
| текэн | дээр | сууж | байтал | нүдний | |||||||
| шилтэй | залуу нь | гараад | явсан цагийг нь | нарийн | санахгүй | байна. | Гэтэл | дахиад | 20- | |||||
| 30 минутын дараа нөгөө хохирогч О.Энх-Од гэх өндөр залуу | нь гараад явсан. Тэр | |||||||||||||
| өндөр залуу гарч явахдаа ямар нэгэн | шарх, цус, болсон | зүйл |
| харагдаагүй | өөр | |||||||||
| зүйлийг нарийн санахгүй байна”…./1хх-52-53/ гэх мэдүүлэг, |
|
|
|
|
|
|
|
| ||||||
Гэрч Р.Балжмаагийн өгсөн: “...Тэгээд тэр орой 22:00 цагийн үед О.Энх-Од өөрийн 94660696 гэсэн дугаараас миний 99838280 гэсэн дугаар руу залгаж надтай яриад “би сая Цогтоотой уулзаж байгаад сая л гэрт орж ирж байна” гэж хэлээд надаас толгойны эм асуугаад байсан юм. Тэгэхээр нь О.Энх-Одоос юу болсон талаар асуухад “сая Э.Бтой муудалцаад цохилцлоо” гэж хэлээд тасалсан. Тэгээд би мессежээр толгойны эмний нэр явуулахад “сая Цогоотой муудалцаад цохилцлоо толгой өвдөөд болохгүй байна гэж мессэж бичээд дахиж хариу бичээгүй” /1хх- 60/ гэх мэдүүлэг,
| Гэрч | Ж.Түмэн-Өлзийгийн | өгсөн: | “2016 | оны | 11 | дүгээр |
| сарын | 7-ны | ||||||
| өглөө 10:05 цагт манай эмнэлэг дээр О.Энх-Од гэх залуу | нь хоёр нүд нь хөхөрч | ||||||||||||||
| хавдсан. | Хоолойндоо | болон | хөл | гар | хэсэгт | зулгарсан | шархтай. |
| Баруун | гарын | |||||
| сарвуу | хэсэгт хөхөрч хавдсан, зүүн гарын бугуй болон 2 | хөлийн | өвдөг | шилбэнд | |||||||||||
| зулгарсан шархтай. Ямар ч ухаангүй хүргэгдэж ирсэн. Улмаар | өвчтөнд зохих бүх | ||||||||||||||
| төрлийн | шинжилгээг | хийсэн | ба | зүүн | чамирхай, | зулай, | хэсэгт | цус | хуралттай | ||||||
| тархины | дунд хаван ихтэй. 3-4 | ховдол нь шахагдаж | нарийссан, | 2 | талын | зулай | |||||||||
| хэсгээр | цус харвалттай, голын бүрдэл | хэсэг | нь | баруун | тийш | 1.8 | см | шилжсэн | |||||||
| байсан | бөгөөд 2016 | оны 11 | дүгээр | сарын | 7-ны | өдөртөө яаралтайгаар | тархины | ||||||||
зүүн талд хуралттай цусыг авч тархи дарагдалтыг төлөөлөх хагалгаа хийсэн бөгөөд өвчтөн хагалгааны дараа ухаан ороогүй амьсгалын аппарат зүүлгэж эмийн
| эмчилгээ | хийсээр байна. Давтан толгой болон | цээж хэсэгт | зураг | авсан | байгаа | ||||
| цээжний | уушиг | хэсэгт | тархийг өөрчлөлттэй, тархины зүүн | тал | дагз, сүйрлийн | ||||
| хэсгүүдэд | хэмжээний | хаван | бүхий | цусархаг | голомтод | өөрчлөлттэй | байна. | ||
| Тархинд | учирсан | гэмтэл | нь | гараар буюу хатуу | зүйлээр цохих үед эсвэл | өвчтөн | |||
өөрөө юм мөргөж унах үед л үүсэх боломжтой” /1хх-64/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн
“1. Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлцөгийн чамархай, зулай, дух, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, тархины эдийн шигдээс, зүүн нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугуй, баруун, зүүн өвдөг, баруун зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь эмнэлэгт 34 хоног хэвтсэн тул спиртийн зүйл үзэх боломжгүй. ГССҮТ-Н өвчний түүхэнд бичигдсэнээр талийгаач В/3/ бүлгийн цустай юм байна. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтэл болон зогсонгиширлийн хатгалгаагаар хүндэрч нас баржээ.
Шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: …“Зогсонгишлийн хатгалгаа гэдэг нь тухайн өвчтөн ухаангүй удаан хугацаагаар хэвтсэний улмаас биеийн эсэргүүцэл суларч үрэвслийн процесс явагдаж уушиганд хатгалгаа үүсч олон эрхтэний дутагдалд оруулдаг. Талийгаачийн хувьд анх ирэхдээ уушги бага зэрэг өөрчлөлттэй ирсэн ба энэ нь зогсонгишилийн хатгалгаа болоход нөлөөлсөн байж болно. Учир нь гавал тархины битүү гэмтэл авч ухаангүй удаан хэвтсэний улмаас биеийн эсэргүүцэл суларч уушги хатгалгаагаар хүндэрч нас барсан. Хүний гараар нэг удаа цохиход үүсэх боломж муутай, харин маш олон давтамжтай цохисон тохиолдолд үүсэх боломжтой” /1хх-78-80/ гэх дүгнэлт,
-Хохирогч О. Энх-Од нь шүүгдэгч Э.Бтой зодолдож гэмтсэний дараа тус үйлчлүүлж байсан зочид буудлаас гарч буй талаарх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-28/,
-Хохирогч О.Энх-Од нь шүүгдэгч Э.Бтой зодолдсон тухай гэрч Р.Балжмаа руу мессеж бичсэн талаархи гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон мессеж /1хх-29-30/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15482 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-87/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 1235 дугаартай дүгнэлт /1хх-95-96/,
-Хохирлын тооцоо /2хх-27/, хохирлын баримтууд /1хх-150-158, 2хх-29-31/,
-Шүүгдэгч Э.Бын хувийн байдлын тухай баримтууд /2хх-54-57/
-Шүүгдэгч Э.Бын ял шалгах хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт...”Тухайн үед өөрийгөө хамгаалахаас өөрөөр найздаа гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Би багаасаа хүмүүжил сайтай байсан. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна… О.Энх-Од харих замдаа өөр хүмүүстэй муудалцаад эсвэл халтиргаатай үед халтирч унасан байж магадгүй. Миний өөрийгөө хамгаалах гэж хийсэн үйлдэл хүний амь насанд аюул учруулахаар байгаагүй гэдгийг
итгэлтэйгээр хэлж байна” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сын…“Э.Быг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна…Хариу үйлдэл хийж өөрийгөө хамгаалаагүй байсан бол өнөөдөр эсрэгээрээ байхыг үгүйсгэхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан татгалзал үгүйсгэгдэж байна.
Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.
Иймд шүүгдэгч Э.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хорих ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Э.Бод ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд нийт 23.627.054 төгрөгийн баримтыг бүрдүүлж нэхэмжилжээ. Гэвч нотлох баримтын хэмжээнд 16.291.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, үлдэх 7.316.564 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд нь оруулан
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн тавцан хэсэг нь хагархай 1 ширхэг модон шар өнгийн сандал, бор өнгийн гурвалжин хэлбэртэй шахмал модны хэлтэрхий өнцгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Бын цагдан хоригдсон нийт 130 /нэг зуун гуч/ хоногийг, биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Т.ШИНЭБАЯР