Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч *****************нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 1738003890158 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *****************нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ниссан Атлас маркийн 81-30 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0118625 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 1652332 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр 1.05 метр куб илүү мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Шүүгдэгч *****************нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас Ниссан Атлас маркийн 81-30 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0118625 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 1652332 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр

 
  1. метр куб илүү мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч *****************: "...*****************нь ойгоос мод бэлтгэх 3 метр куб модны эрхийн бичиг, гарал үүслийн 1652332 дугаартай гэрчилгээ бичүүлж тэмдэг даруулж авсан. Уг модыг Мөрөн сумын 2 дугаар багийн 3-29 тоот руу тээвэрлэнэ гэж гарал үүслийн гэрчилгээ бичүүж авсан юм. Ойгоос хэтрүүлэн авсан гэх модны нөхөн төлбөрийг орон нутгийн дансанд тушаалгаж хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Гэрч *****************: "...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би Мөрөн сумын 13 дугаар багт дуудлагаар явж байгаад Ниссан Атлас маркийн 81-30 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод ачиж яваатай таараад уг машиныг зогсоож жолоочийн бичиг баримт болон тээвэрлэж явсан модны гарал үүслийн бичиг үзүүлээд бичиг баримт нь зөрчилтэй байхаар нь тээврийн хэрэгслийг түр саатуулахаар хашаа руу яв гэхэд зугатагаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р тал/,

Гэрч *****************: "...2017 оны 10 дугаар сарын 17-18-ны барагцаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас оруулж ирсэн. Яг өдрийг нь нарийн мэдэхгүй байн. Ямарч басан хурим нь болох гээд түлээ мод хэрэгтэй гээд хөдөөнөөс машинаараа ачиж оруулж ирсэн байсан. Тэгээд Даш-Очир гэх хүнд 120.000 төгрөгөөр зараад Мөрөн сумын 13 дугаар хороонд байрлах гэрт нь хүргэж өгч явад цагдаатай таараад бичиг баримтаа шалгуулаад хугацаа нь хэтэрсэн байна гээд цагдаа бичиг баримтыг хураагаад авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Гэрч *****************: "...2017 оны 10 дугаар сарын 17-18-ны барагцаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас бэлтгэж оруулж ирсэн. Яг өдрийг нь нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан хурим нь болох гээд мод хэрэгтэй гээд хөдөөнөөс оруулж ирсэн байсан. Тэгээд Даш-Очир гэх хүнд зарах гэж Мөрөн сумын 13 дугаар хороонд явж байгаад, цагдатай таараал шалгуулаад бичиг баримтаа хураалгасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

Гэрч *****************:                        "...Надаас        аваагүй.      Манай суманд байгаль

хамгаалагчаар түр ажиллаж байсан Должинсүрэн гэх хүнээс 2017 оны 10 дугаар сарын дундуур би айл өрх болох гэж байгаа эндээс түлээгээ авч орох гэсэн юм гэж

 

хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг авч байсныг нь би санаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч *****************: "...2017 оны 10 дугаар сарын 19-20-ны барагцаанд орж ирсэн мод байгаа юм. Уг модыг манай нөхөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутгаас очиж олж ирсэн. Уг модыг манай нөхөр ачиж орж ирэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичгийг нь аваад ачиж оруулж ирсэн гэнсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар хорооны иргэн Очир гэх хүн уг модыг 120.000 төгрөгөөр авна гэж манай нөхөртэй ярьж тохироод манай нөхөр хашаанд нь аваачиж өгөх гэж яваад цагдаагийн алба хаагчтай таарсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Гэрч *****************: "...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар хороонд Мөнхбаярын хурим нь болсон юм. Ингээд би хуриманд нь очоод Мөнхбаяртай ярьж тохироод эгч нь түлээгүй болж байгаа, гадаа модоо зарах юм уу гэсэн чинь тэгнэ гэхээр нь эгч нь авна шүү, Гэхдээ эгчид нь өнөөдөр маргаашдаа мөнгө байхгүй байна гэж хэлж байсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мөнхбаяр над руу залгаад эгч дүү нь хөдөө мал руугаа явах гээд байна та нөгөө модоо авах юмуу, авахаар бол дүү нь хүргээд өгье гэхээр нь би тэгье гээд Мөнхбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 0-ний өдөр манайд түлээгээ аваачиж өгөх гэж яваад цагдаа таараад, тухайн цагдаа нь таны мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн чинь хугацаа хэтэрчихсан байна гээд бичиг баримтыг нь хураагаад авчихсан гэсэн. Ингээд Мөнхбаяр надад эгч нөгөө модоо танд зарж чадахгүй болсон шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 5-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал /-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1738003890158 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метр куб модыг шүүгдэгчид буцаан олгож, илүү ачсан 1.05 куб метр модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч ******************* зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************** 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан
  1. куб метр модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  1.  Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

Н.АРИУНЖАРГАЛ