Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 61а

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: З.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Зулзага овогтой Сүхээд холбогдох эрүүгийн 201516000297 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдснаар/

З.Сүхээ нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад  сумын 2 дугаар багийн нутаг болох 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд Нарантуяа овогтой Сүхбаатарын эзэмшлийн “I phone 5S” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч З.Сүхээгийн мэдүүлсэн: ”...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар 10 жилийн сургууль дээр “АПУ” ХХК-ны харилцагч нарын хооронд тоглодог нөхөрсөг гар бөмбөг тоглох гээд өөрийн эхнэр Өлзийсүрэнтэй хамт сургуулийн спорт зааланд очиж гар бөмбөг тоглосон. Тэгээд тэндээ 3 баг болж хоорондоо тоглосон. Би тухайн үед өөрийн эхнэр Өлзийсүрэнтэй хамтдаа “АПУ” ХХК-ны багт орж хоёр тоглолт хийсэн. Нэг тоглохдоо бид нар хоорондоо 30 орчим минут тоглоод заалны баруун талд очиж сээтэгний урд талд нь урт модон сандал дээр ганцаараа очиж суухад миний хойд талд нь Батсайхан сууж байсан. Харин миний урд талд “АПУ” бөөний төвийн ажилтан Хулан ганцаараа сууж байсан.  Би тэгээд Батсайхантай хамт тоглож байгаа хүмүүсийн тоог нь амаараа яриад байж байтал Батсайхан энэ сээтэгний тороос нь сул байна гэхлээр нь би босоод Батсайханы урдуур нь ороод хойд талд байсан тэр сээтгийг чангалах гэхэд тэр сээтэг нь чанга байсан. Тэгэхээр нь би буцаад Батсайханы өмнүүр ороод урд талд нь байсан сээтгийг сандал доогуур хоёр гараараа сууж байгаад тэр сээтэгний тороосыг чангалсан. Тэгээд би буцаад Батсайханы урд талд нь очиж суусан. Тэгээд би дахиж тоглоогүй. Тэгээд 23 цаг гээд тарцгаасан. Эхнэр бид хоёр гэрлүүгээ явсан. Тэр спорт зааланд нийт 20 гаруй хүн байсан. Намайг эхлээд хойд талын троссыг чангалах гээд очиход хойд талын сандал дээр хар өнгийн куртик байсан. Би заалнаас гарахдаа заалны баруун хойд талын сандал дээр манай эхнэрийн цүнхтэй хувцасны хойд талд нь байсан хар саарал өнгийн куртикыг авч өмсөөд эхнэр Өлзийсүрэнтэй хамт заалны баруун талаар нь гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Сүхээ мэдүүлэхдээ: ...Тэр утсыг би аваагүй, иймд хэргийг үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сүхбаатарын мэдүүлсэн: ”...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд аймгийн “АПУ” ХХК-ны ажилчин, харилцагч нартай нөхөрсөг гар бөмбөг тоглох гээд Хан-Уулын ажлынхаа 7 хүнтэй хамтдаа зааланд очсон. Тэгээд тэнд бид нар 3 баг болж хоорондоо тоглосон. Би өөрийнхөө “Хан уул” ХХК-ны багт орж тоглох гээд заалны зүүн талд сандал дээр сууж байгаад тэгээд заалны голоор сээтэгний хойд талаар нь явж заалны баруун талд гарч заалны гол хавьд шар өнгийн сандал дээр өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн куртикыг тавиад кармаанаасаа өөрийн эзэмшлийн “Iphone 5s” маркийн хар өнгийн гар утсыг барьж байгаад күртикны дээрээс нь тавиад, тэгээд күртикны баруун ханцуйг нь утасны дээрээс нь тавиад,  заалны урд талын хэсэгт Хан-Уулын багтаа орж тоглож “ АПУ “ ХХК-ны багтай тоглож дуусаад би эргэж очоод нөгөө сандал дээр байгаа күртикэн дээр байгаа “Iphone 5s” маркийн гар утсаа аваад цагийг нь хартал 22 цаг өнгөрч байсан. Би тэгээд күртикныхаа дээр нь гар утсаа ил дээр нь тавьчихаад дараагийн баг болох Цоглогийн багтай тоглох гээд заалны хуучин тоглож байсан урд талдаа гар бөмбөг тоглосон. Тэгээд Цоглогийн багтай тоглож дуусаад удаагүй эргээд сандал дээр байгаа күртикны дээр ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Гар утасны цагаа хараад дахиад тоглох гээд явахад заалны сээтэгний гол хавьд, заалны баруун талын сандалны урд талд “АПУ” ХХК-ны бөөний төвийн захирал Батсайхан ах сууж байсан. Өөр хүмүүс тэр хавьд нь харагдаагүй, тэгээд дахиж тоглож дуусаад сандал дээр байгаа күртикны дээр байгаа ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга байсан. Тэгэхэд Батсайхан ах нөгөө сандал дээрээ сууж байсан. Харин Батсайхан ахын урд талд нь нэг танихгүй цэнхэр өмдтөй, ногоон өнгийн футволктой эрэгтэй ах сууж байсан. Энэ хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Би “Iphone 5s” маркийн гар утсыг энэ хавар Улаанбаатар хотоос 650.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Миний гар утсыг тэр Сүхээ гэдэг хүн авсан байх, тэр ах намайг гар утасныхаа цагийг нь үзчихээд тоглож байхад хажууд нь сууж байснаа миний күртиканы хажууд зогсоод тонгойсон тэгээд дараа нь баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон бичлэг байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч А.Пүрэвбаатарын мэдүүлсэн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд сургуулийн багш нартай эхлээд сагс тоглож байгаад дараа нь сээтэгээ зоогоод гар бөмбөг тоглож байгаад 20 цаг гээд бид нар тоглож дууссан. Тэгээд зааланд дараагийн хүмүүс тоглох гээд ганц, хоёр ирчихсэн байсан. Тэгээд бид нар заалыг чөлөөлж өгөөд би гэртээ харьсан. Дараагийн хүмүүс бүрэн ирээгүй байсан би тэгээд бөмбөгөө үлдээгээд явсан. Харин сээтэгийг шалгаж өгөх шаардлага байхгүй яагаад гэвэл нэг зоосон сээтэг буцаад суларна гэж байхгүй. Хүн л очиж суллахгүй бол хэд хоног ч сулрахгүй байдаг. Би сээтгийг зоохдоо хоёр чангалагчаа чангалаад эцэс дээр нь тавиад чангалчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч О.Гансувдын мэдүүлсэн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан уул зочид буудалд ажил дээрээ байхад манай ажилчин Сүхбаатар 88730973 тоот дугаараас залгаад бид хоёр ойр зуурын ажил төрөл ярьж байгаад Сүхбаатар 20 цагаас 3 дугаар сургуулийн зааланд тоглоно гэж хэлж байсан. Би тэгээд ажлаа дуусгаад хамт ажилладаг Бат-Эрдэнэ, Номинзул нартай 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд тоглох гээд 23 цагийн үед очиход тэнд тоглож байсан хүмүүс тарж байсан. Тэгээд тэнд байсан манай ажилчин Сүхбаатар над дээр хүрч ирээд би гар утсаа энэ зааланд тоглож байгаад хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гэж хэлсэн. Тэгээд би зааланд тоглоогүй цаг нь дуусаж хүмүүс тарж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч З.Батсайханы мэдүүлсэн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны 3 дахь өдрийн орой 21 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургууль дээр манай “АПУ” ХХК-ны ажилчин, өөрийнхөө харилцагч нартай тоголдог нөхөрсөг гар бөмбөг сагс, тоглох гээд өөрийнхөө эхнэр Энхбаяртай хамт очсон. Тэгээд тэнд бид нар хоорондоо 3 баг болж тоглоод би өөрийнхөө “АПУ” ХХК-ны багт орж хоёр тоглолт хийсэн. Тэгээд бас бусад тоглож байгаа багуудыг шүүсэн. Тэгээд сүүлийн тоглолтыг шүүж байхад нэг залуу миний сууж байсан /заалны баруун талд/ талын хойд талд /Зүүн гар/ нь нэг юм хайгаад байхлаар нь би тэр залуугаас “юу хайгаад байгаа юм яасан бэ” гэж асуухад тэр залуугийн хажууд байсан Жагаа гэдэг эмэгтэй “манай энэ залуугийн гар утас нь олдохгүй байна” гэхэд би тэр хоёрт наагуураа сайн үзээ, ямар балай юм бэ утсаа алдсан бол одоо балай юм болчихлоо гэсэн. Тэгээд би сууж байсан тэр хавьдаа сандалны доогуур харчихаад би тэр хоёрт та нар наад өөрсдийнхөө хувцас, цүнхэндээ сайн үзээрэй гэсэн. Намайг заалны баруун талд сээтэгний хажууд зүүн тийшээ хараад сууж байхад Сүхээ хүрч ирээд надад энэ сээтэгийг жаахан чангалмаар байна сул байна гээд Сүхээ эхлээд тонгойгоод миний зүүн гар ба хойд талд байсан сээтэгний тороосийг барьж аваад чангалагчийг нь мушгах гэхэд нь дийлдэхгүй байхлаар би харж байгаад Сүхээд “наадах чинь чангарахгүй юм байна, нөгөө талыг нь чангалах гээд үзээ” гэсэн. Тэгээд сүхээ босоод миний өмнүүр ороод миний баруун гар талын буюу урд зүгт сандалны доогуур байсан сээтэгний чангалагчийг чангалах гээд суухлаар нь би тоглолтоо шүүх гээд Сүхээгийн яаж чангалж байгааг хараагүй. Тэгээд тэр тоглолтыг шүүгээд дуусгасан. Сүхээг босоод хойд талын тороос чангалагчийг эхлээд чангалахад би харж байсан. Дараа нь хараагүй тоглолтоо шүүх гээд тоглолтын талбайруугаа харсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р 10 жилийн сургуулийн зааланд тоглох гээд Хан-Уул зочид буудлаас ажилтан Гансувд, Номинзул нартай зааланд гар бөмбөг тоглох зааланд очиход манай Хан-Уулд тогооч хийдэг Сүхбаатар хүрч ирээд “би энэ зааланд тоглож байхдаа өөрийн гар утсаа хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гээд миний гар утсыг аваад 88730973 дугаарлуу Сүхбаатар залгахад тэр дугаар нь холбогдох боломжгүй байна” гэсэн тэгээд би Сүхбаатараас гар утсаа хаана тавиад алдсан юм гэхэд, Сүхбаатар би гар утсаа заалны баруун талд сээтэгний хойд талд нь күртикэн дээрээ тавьсан гэж хэлсэн. Тэгээд л би заалны баруун талын урд талд нь хувцасаа солиж өмсөөд дараа нь заалны урд талд нь нэг баг болоод хоорондоо тоглож дуусаад би эргээд хувцасаа аваад заалны баруун хойд талд нь хувцасаа сольж өмсөөд, тэгээд би заалнаас Сүхбаатар, Гансувд, Номинзул, Жаргалсайхан нартай гараад Сүхбаатар, Гансувд хоёр хамт гэрлүүгээ явлаа гээд явсан. Харин тэр “АПУ” ХХК-ны урт үстэй нэг эгч Жаргалсайхан эгчтэй ярилцаж байснаа бид гуравыг тэр эгч Өнөрбүл дэлгүүрийн гадаа засмалын зүүн гар талд нь зогсоод бид гурав машинаас нь буугаад гэр гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ч.Ундармаагийн мэдүүлсэн “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р 10 жилийн сургуулийн спорт зааланд тоглох гэж очиход тэр зааланд манай Хан-Уулын ажилчин тогооч эгч Одгэрэл мөн нэг танихгүй эмэгтэй хүн байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд тэнд би Хан-Уулын багт заалны урд талд нь гар бөмбөг тоглож байгаад 22 цаг гээд заалнаас манай тогооч Ганзориг бид хоёр гараад би тэгээд Ганзоригтой 3 дугаар сургуулийн урд талын засмал зам дээрээс хоёр тийшээ салаад би гэрлүүгээ алхаад харьсан. Би зааланд тоглож байхдаа Сүхбаатараас гар утсыг гуйж аваад нөхөр Өлзий-Очирын 88443370 дугаарлуу залгаад би одоо заалнаас гарч байна тосоод аваарай гэж Сүхбаатарын утсаар залгаад би тэгээд Сүхбаатарын гар утсаар нь 22 цаг гээд ярьчихаад заалнаас явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ж.Жаргалсайханы мэдүүлсэн “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул зочид буудалд ажилтан Ганзориг, Оюунцэцэг, Ууганбаатар, Сүхбаатар, Ундармаа нартай зааланд гар бөмбөг тоглох гэж Өмнөговь аймгийн 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд тоглох гэж очиход “АПУ” ХХК-ны харилцагч нараас хэсэг хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд манай Хан-Уулын баг нэг баг болж тэр зааланд эхлээд Цоглог, “АПУ” ХХК-ны багтай хоёр удаа тоглоод тэгээд хожигдсон. Баг нь дараалан тоглож дуусаад байж байтал манай ажилтан Сүхбаатар хүрч ирээд намайг гар утсаа өгөөч гэхээр би гар утсаа өгтөл Сүхбаатар миний утсыг аваад залгахаар нь юу болов гэхэд Сүхбаатар “миний гар утас алга болчихлоо” гээд өөрийнхөө дугаарлуу залгахад тэр утас нь холбогдох боломжгүй байсан. Би тэгээд гар утсаа аваад Сүхбаатарын залгасан дугаарлуу нь залгахад тэр дугаар нь мөн холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тэгээд Бат-Эрдэнэ, Номинзул бид гурав заалнаас гараад явах гэж байтал “АПУ” ХХК-ны ажилчин Өлзий, нөхөр Сүхээ хоёр бид гуравыг дөхүүлээд өгье гэхлээр нь бид гурав машинд нь суугаад Өнөр бүл дэлгүүрийн засмал дээр буулгаж өгөөд тэгээд бид гурав гэр гэрлүүгээ харьсан. Бид нар дараа нь тэр заалны бичлэгийг үзээд тэр Сүхээ гэдэг залууг авсан байхаа гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Г.Өлзийсүрэнгийн мэдүүлсэн “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед Хан-Уулын менежер Ууганаа утсаар залгаад “та ирж байна уу? Бөмбөгөө мартваа гэсэн. Би тэгээд 21 цаг 15 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд манай ажилтан Хулантай өөрийнхөө машинаар очсон. Тэгээд зааланд ороод заалны хамгийн баруун хойд талд очиж сандал дээр хувцасаа сольсон. Тэнд манай бөөний төвийн захирал Батсайхан, нягтлан Энхбаяр хоёр байсан. Намайг хүрээд очиход Батсайхан биеийн тамирын хувцасаа өмсөөд босож байсан. Би тэгээд хувцасаа солиод заалны урд талд нь Батсайхан, Энхбаяр, Баянхангай дэлгүүрийн гурван залуутай нийлж нэг баг болоод гар бөмбөг тоглосон. Тэгээд тоглоод дуусаж байтал манай нөхөр Сүхээ “залгаад ирж авах уу? Хүүхдийн хичээл давтуулж дууслаа” гэсэн. Би тэгээд Сүхээг гэрээс очиж авсан. Тэгэхэд 21 цаг 43 минутанд залгасан байсан. Бид хоёр тэгээд буцаад спорт зааланд очиход Хан-Уулын баг, Цоглогийн багтай тоглоод дуусаж байсан. Тэгээд бид нар “АПУ” ХХК-ны баг бүрдүүлж Баянхангай дэлгүүрийн нэг хүүхэн \Боогий\ бас нэг залуу Отгоог багаа бүрдүүлээд манайх заалны хойд талд тоглосон. Тэгээд манай баг Цоглог багийг хожоод дараагийн баг болох Хан-Уулын багтай тоглоод бас хожисон. Тэгээд манай бөөний төвийн захирал Батсайхан одоо хожигдсон хоёр баг хоорондоо тогол гээд бид нар суусан. Тэгээд суутал манай нөхөр Сүхээ надаас ус байна уу гэхэд би заалны баруун хойд талд байсан цүнхнээс савтай нэг ширхэг ус авч өгсөн. Тэгээд тэр усыг Сүхээ, манай хүүхэд Буянтогтох нар уусан. Тэгээд байж байтал тоо тоол гэж хэн нэгэн хүн хэлэхээр нь тоглож байгаа хүмүүсийн тоог нь амаараа хэлээд манай нөхөр Сүхээ сууж байсан. Тэгээд дахиад багууд хоорондоо холилдоод тоглож байгаад би сүүлийн тоглолтоос суугаад сээтэгний урд сууж байхад Хан-Уулын ажилтан нярав Энхжаргал гэдэг хүүхэн ирээд “манай нэг хүний гар утас алга болон байна” гэсэн. Тэгээд одоо яахав цагдаа дуудах гэтэл манай ажилтан Энхбаяр энэ “заал хяналтын камертай юм байна маргааш ирээд камерийг нь шүүгээд үзье” гэхээр нь цагдаа дуудахаа больсон. Тэгээд ч хүмүүс талаас илүү хувь тараад явчихсан байсан. Тэгээд би заалнаас манай бөөний төвийн захирал Батсайхан, Энхбаяр, Энхжаргал эгч, тэр утсаа алдсан залуу, бас нэг хүнтэй гараад сургуулийн үүднээс Энхжаргал эгч, бас танихгүй нэг хүн байсныг би машинаараа Өнөр бүл дэлгүүрийн урд замд дээр хүргэж өгөөд бид нар гэртээ харьсан. Би тухайн үед гар утсыг сандал дээр куртикан дээр байхыг олж хараагүй. Тэр залуугийн гар утсны сериал дугаараар нь хөөгөөд гар утсыг олох хэрэгтэй, бид нар их гомдолтой байна, мэргэжлийн байгууллага тодруулж өгвөл сайн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

            - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/

            - Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/

            - Хураан авсан тогтоол ,эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

            - Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/

            - Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/

            -Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2015.12.01-ний өдрийн №ӨМӨ/1 тоот – I phone 5S маркийн гар утас 1 ширхэг зах зээлийн дундаж үнэ 550000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

- З.Сүхээгийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,  Далангийн 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-47 дугаар хуудас/

- Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 103-р хуудас/,

- Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай магадлал /хх-ийн 131-132-р хуудас/, 

- Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай тогтоол /хх-ийн 146-148-р хуудас/ зэрэг болно.

З.Сүхээ нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад  сумын 2 дугаар багийн нутаг болох 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд Нарантуяа овогтой Сүхбаатарын эзэмшлийн “I phone 5S” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Сүхбаатарын …” Миний гар утсыг тэр Сүхээ гэдэг хүн авсан байх, тэр ах намайг гар утасныхаа цагийг нь үзчихээд тоглож байхад хажууд нь сууж байснаа миний күртиканы хажууд зогсоод тонгойсон тэгээд дараа нь баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон бичлэг байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч О.Гансувдын мэдүүлсэн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан уул зочид буудалд ажил дээрээ байхад манай ажилчин Сүхбаатар 88730973 тоот дугаараас залгаад бид хоёр ойр зуурын ажил төрөл ярьж байгаад Сүхбаатар 20 цагаас 3 дугаар сургуулийн зааланд тоглоно гэж хэлж байсан. Би тэгээд ажлаа дуусгаад хамт ажилладаг Бат-Эрдэнэ, Номинзул нартай 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд тоглох гээд 23 цагийн үед очиход тэнд тоглож байсан хүмүүс тарж байсан. Тэгээд тэнд байсан манай ажилчин Сүхбаатар над дээр хүрч ирээд би гар утсаа энэ зааланд тоглож байгаад хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч З.Батсайханы мэдүүлсэн: “...сүүлийн тоглолтыг шүүж байхад нэг залуу миний сууж байсан /заалны баруун талд/ талын хойд талд /Зүүн гар/ нь нэг юм хайгаад байхлаар нь би тэр залуугаас “юу хайгаад байгаа юм яасан бэ” гэж асуухад тэр залуугийн хажууд байсан Жагаа гэдэг эмэгтэй “манай энэ залуугийн гар утас нь олдохгүй байна” гэхэд би тэр хоёрт наагуураа сайн үзээ, ямар балай юм бэ утсаа алдсан бол одоо балай юм болчихлоо гэсэн. Тэгээд би сууж байсан тэр хавьдаа сандалны доогуур харчихаад би тэр хоёрт та нар наад өөрсдийнхөө хувцас, цүнхэндээ сайн үзээрэй гэсэн. Намайг заалны баруун талд сээтэгний хажууд зүүн тийшээ хараад сууж байхад Сүхээ хүрч ирээд надад энэ сээтгийг жаахан чангалмаар байна сул байна гээд Сүхээ эхлээд тонгойгоод миний зүүн гар ба хойд талд байсан сээтэгний тороосийг барьж аваад чангалагчийг нь мушгах гэхэд нь дийлдэхгүй байхлаар би харж байгаад Сүхээд “наадах чинь чангарахгүй юм байна, нөгөө талыг нь чангалах гээд үзээ” гэсэн. Тэгээд Сүхээ босоод миний өмнүүр ороод миний баруун гар талын буюу урд зүгт сандалны доогуур байсан сээтэгний чангалагчийг чангалах гээд суухлаар нь би тоглолтоо шүүх гээд Сүхээгийн яаж чангалж байгааг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р 10 жилийн сургуулийн зааланд тоглох гээд Хан-Уул зочид буудлаас ажилтан Гансувд, Номинзул нартай зааланд гар бөмбөг тоглох зааланд очиход манай Хан-Уулд тогооч хийдэг Сүхбаатар хүрч ирээд “би энэ зааланд тоглож байхдаа өөрийн гар утсаа хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гээд миний гар утсыг аваад 88730973 дугаар луу Сүхбаатар залгахад тэр дугаар нь холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ч.Ундармаагийн мэдүүлсэн “...Би зааланд тоглож байхдаа Сүхбаатараас гар утсыг нь гуйж аваад нөхөр Өлзий-Очирын 88443370 дугаар луу залгаад би одоо заалнаас гарч байна тосоод аваарай гэж Сүхбаатарын утсаар залгаад би тэгээд Сүхбаатарын гар утсаар нь 22 цаг гээд ярьчихаад заалнаас явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ж.Жаргалсайханы мэдүүлсэн “...манай ажилтан Сүхбаатар хүрч ирээд намайг гар утсаа өгөөч гэхээр би гар утсаа өгтөл Сүхбаатар миний утсыг аваад залгахаар нь юу болов гэхэд Сүхбаатар “миний гар утас алга болчихлоо” гээд өөрийнхөө дугаар луу залгахад тэр утас нь холбогдох боломжгүй байсан. Би тэгээд гар утсаа аваад Сүхбаатарын залгасан дугаар луу нь залгахад тэр дугаар нь мөн холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...” 22 цаг 07 минутад ертөнцийн зүгээр уг заалны зүүн талаас хөх бараан өнгийн куртиктай, цагаан өнгийн шорттой, мөн цагаан оймстой хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн сээтэгний хажуугаар яваад ертөнцийн зүгээр уг заалны баруун талд, заалны голын сээтэгний хойд талын шар өнгийн сандал дээр хар өнгийн куртикийг тайлж тавиад ямар нэг эд зүйл барьж байгаад куртикны дээр тавиад куртикны ханцуйгаар нь дээрээс нь тавиад тэгээд ертөнцийн зүгээр заалны урд талын хэсэгт тоглож байгаа багт ороод тоглосон., 22 цаг 25 минут 43 секундэд заалны хойд талын баруун талаар нь ногоон цамцтай хөх өмдтэй нэг эрэгтэй хүн явж ирээд сээтэгний голын урд тал ба нөгөө эрэгтэй хүний баруун гар ба баруун сандалны хавьд цаашаа харж бага зэрэг тонгойгоод ямар нэгэн юм ухаж оролдож хоёр гараараа өмдөө татсан байдалтай эргэж буцаж яваад сээтэгний доогуур ороод сээтэгний урд талд нь явган суугаад сандал доогуур юм ухаад суусан хэвээрээ байгаад 22 цаг 29 минут 43 секундэд босоод эргээд урд нь сууж байсан газраа эргээд суусан хэвээр тэр хоёр хүний урдуур нь явсан хүн байхгүй ба тоглолт 22 цаг 34 минут 16 секунднд тоглолт дуусаж тухайн сээтэгний хойд талаар цагаан цамцтай, бор өнгийн өмдтэй эмэгтэй араас цэнхэр өнгийн бэлтгэл хос өмссөн эмэгтэй сандал дээр очоод тонгойгоод хувцас авч байсан ба араас нь цагаан өнгийн футболктой цагаан өнгийн шорттой эрэгтэй хүн хажууд нь хүрч очоод куртикаа авч сэгсрээд эргүүлж тойруулаад харсанаа тонгойгоод цаашаа яваад буцаж ирээд ямар нэгэн эд зүйлээ хайсан байдалтай араас сээтэгний хажуугаар яваад заалны урд зүг рүү ороод теле камерын хяналтаас гараад алга болсон ба удалгүй гарч ирээд баруун гартаа утас бариад залгаад байгаа харагдсан” гэх тэмдэглэл /хх-14 -15 дугаар хуудас/,

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Магадлал зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч З.Сүхээг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.2-д зааснаар “ энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ:

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэжээ.

Иймд шүүгдэгч З.Сүхээгийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Сүхбаатарт учирсан гэм хорын хохирол 550.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч З.Сүхээгээс гаргуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч З.Сүхээд авсан гадагш явахгүй байх баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Сүхээ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.