| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2017/0110/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/244 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Баянбилэг,
Шүүгдэгч Ц.Ц************т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц************ын Ц************д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүгдэгч Ц.Ц************т нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 35 дугаар гудамжинд иргэн Ж.М************гийн биед халдаж толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц************т нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 35 дугаар гудамжинд иргэн Ж.М************гийн биед халдаж толгойн тус газарт нь цохиж зүүн чихний дэлбээнд шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц************тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед найзуудтайгаа гар утсаараа дүрсээ хараад ярьж байхад М************ утсаа болилдоо гэж хэлсэн...түүнийг хоёр удаа хавсарч газарт унагасан. М************ газарт уначихаад босож ирээд надтай заамдалцаад зогсож байхад түүний чихнээс цус гараад унасан...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
Хохирогч Ж.М************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр өглөө манай ажилтан Ц.Ц************т ажил хийж байхдаа архи уусан байсан. Тэгэхээр нь өчигдөр уучихаад өнөөдөр уугаад хэрэггүй ажлаа хий гэж хэлсэн. Тэгээд зах явж юм цуглуулаад иртэл бүр согтсон байсан. Тэгэхээр нь архи уугаад байгаа юм уу? Бороо орох гээд байна хурдхан шиг ажлаа хий гэж хэлтэл би мэдэж байна гэсэн юм хэлсэн. Тэгээд би гэрт ороод сууж байтал Ц.Ц************т утсаар яриад ажлаа хийхгүй байсан. Тэгэхээр нь тогоочийг гаргаад утсаа болиод ажлаа хий гэж хэлүүлтэл тогоочийн үгэнд оролгүй утсаараа яриад байсан. Тэгээд би хүлээж ядаад гараад очсон чинь хажуудаа пиво тавьсан утсаар яриад сууж байсан. Тэгэхээр нь бос гээд толгой руу нь түлхтэл босч ирээд намайг заамдаад авсан. Тэгээд барилцаж аваад намайг хоёр удаа хавирч унагаасан. Тэгээд би босоод салаад цааш явж байтал араас чих рүү цохисон. Тэр үед нь зах руу юманд явсан хүн ирж дундуур орж салгасан. Тэгээд би цагдаад хандаж дуудлага өгсөн юм аа... намайг хоёр удаа тонгорч унагааж чих рүү цохисон... миний биеийн байдал одоо зүгээр байгаа. Өвдөж зовиурлах зүйл алга байна... би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна...”гэх мэдүүлэг /хх[1]9-13х/,
Гэрч Г.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр зах руу материаланд яваад иргээд ирэхэд захирал Ж.М************ ажилчин Ц.Ц************т хоёр заамдалцсан захирлын чихнээс цус гарсан зогсож байсан. Тэгээд би машинаас буугаад дундуур нь орж салгасан. Тэгээд захирал утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан...”гэх мэдүүлэг /хх-14х/,
Гэрч Ч.Ганчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “...Өдрийн хоол идээд гарахад нь захирал хүмүүст бороо орох гэж байна хурдан цементээ буулгачих гэж хэлсэн. Тэгээд гарцгаасан. Тэгтэл удалгүй гадаа том том дуугаралдаад байхаар нь захирал намайг гараад хар гэхээр нь гартал Ц.Ц************т утсаараа видео дуудлага хийгээд сууж байсан. Эрхэмбаяр нь унтаж байсан. Нэг нь машин дээрээ зогсож байсан. Тэгээд би ороод гадаа ямархуу байдалтай байсныг тэр чигээр нь хэлсэн. Тэгээд захирал чимээгүй 5-10 минут болоод гэнэт хүүе хаая гээд хашгирахаар нь гартал Ц.Ц************т захирлыг газарт унагааж байсан. Тэгээд би сандраад гэрлүүгээ буцаж ороод гараад иртэл захирлын чихнээс цус гарч байсан. Тэгэхээр нь гэр лүү орж материаланд явсан хоёр хүн рүү залгахад тэр хоёр ч ирж таарсан. Тэр хооронд Ц.Ц************т хэлэх хэлэхгүй үгээр захирлыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан...”гэх мэдүүлэг /хх-15х/,
Хүний их эмч Ганхуягийн Төгсбаярын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-22х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч М.Батмөнхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай: 1. Ж.М************гийн биед зүүн чихний дэлбээнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. Ж.М************гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-21х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон
2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Ц************тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-37х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаартай эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-38х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц************тын мэдүүлэг /хх-29-30х/, хохирогч Ж.М************гийн мэдүүлэг /хх-9-13х/, гэрч Г.Батбаярын мэдүүлэг мэдүүлэг /хх-14х/, гэрч Ч.Ганчимэгийн мэдүүлэг /хх-15х/, Хүний их эмч Г.Төгсбаярын үзлэгийн тэмдэглэл /хх-22х/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч М.Батмөнхийн 312 дугаартай дүгнэлт /хх-21х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц************т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Ц************т нь хохирогч Ж.М************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Ц************т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ц************т нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж өршөөгдсөн байсан нь хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ц.Ц************тыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц************т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Ц.Ц************т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “өөрийгөө өмгөөлөх” гэж байх тул түүнийг шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь ханган оролцуулав.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв.
Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц************т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сүнгэрэв овогт Ц************ын Ц************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц************ын Ц************тыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц************д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц************тын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүц эл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН