Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019          04              02                                           2019/ШЦТ/107                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч, хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч, хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв,

гэрч Б.Дашдондог,

иргэдийн төлөөлөгч Б.Дуламжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж эрүүлсэн шүүгдэгч Х ЧО, Х Д.Мнарт холбогдох эрүүгийн 1834007830419 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х Ч.О

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Х Д.М

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Онь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн Д.Мгийн хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.Мнь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О: 

...Ч.О: 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орой мадаа хужирчирчхаад  дэлгүүрээр ороод гараад ирсэн энэ хоёр дэлгүүрийн гадаа таарсан. Гурвуулаа юм ярьж сууж байгаад би мордохдоо Дашдондогийг уургынхаа бөгсөөр шилбүүрдсэнээ мэдээгүй. Мордоод цаашаа явах гэтэл гэнэт Дашдондог намайг булгаад ирсэн. Морь алдуураад цаашаа давхиад яваад өгсөн. Дашдондогтой муудалцаад тонгорч унагаагаад барилцаж аваад байж байхад Мминий морийг аваад ирсэн. Морийг санд мэнд уяж тавьчхаад наад пиздаг чинь алаад хаяа гүйж ирээд тэгээд дэлгүүрийн довжоо дээр нүүрээр маань унагаагаад тэр зодоон эхэлсэн. Тэгээд уурганы үзүүр хугараад уурганы үзүүрийг янзлах гээд авсан хутга байсан. Уургаа янзалчхаад хутгаа хаана хийснээ сайн санахгүй байсан. Гарт нэг зүйл таарсан. Дээлний захнаас боож бариад дэлгүүрийн довжоо мөргүүлээд байсан. Би үхлээ босгооч болъё гээд байхад Мнамайг зодоод байсан. Би үхэх юм байна. Би доороос нь босъё гээд тийчилсэн. Гэнэт юу болсныг мэдэхгүй. Мчи намайг хутгалчихлаа шүү дээ гэхэд хутгалчихсан байсан. Би хоёулаа элбэж зодоод байсан гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М: 

...2018 оны 10 дугаар сарын 06-н өдөр хөдөө урагшаа Ар хашаат гэх газар луу  урд айлынхаа эгчийг хөдөө гэр лүү нь хүргэж өгчхөөд орж ирээд байж байтал гадаа мотоцикл дуугарсан. Гарахад Дашдондог байсан. Дашдондогтой уулзаад байж байхад Дашдондог хоёулаа мотоцикл янзалдаг хүн дээ очъё гээд явсан. Гэрт нь очиход тэр хүн байхгүй байсан. Тэгээд Дашдондог хоёулаа хоёр айлын тог залгаад өгье гэж хэлсэн. Эхлээд Дулмаагийн тогийг нь залгаад өгөхөд Дашдондог Оийн утас руу залгадаа өглөөнөөс хойш Оийн морь Хатнаагийн уяа дээр байна гэсэн. Би Дулмаа гэдэг хүний утсаар Орүү залгахад Онь би Хатнаа ахынд байна. Отгоо гээд ахтай, Хатнаа бид гурав байна. Тэгэнгүүт нь Дашдондогийн өвөрт байсан архийг нь аваад очсон чинь тэр айлын эзэн нь Хатнаа Онар нь архинаас уух чадвар байхгүй байсан. Отгоо ах гурвуулаа явъя гэсэн. Бага төв гэх газар нэг эзэнгүй айлын хашааны гадаа тэр архиа уусан. Дуусаад байж байхад Дашдондог бид хоёр сумын төв рүү орсон. Дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд Онь уургаа морь дээрээ тохоод тавьчихсан. Бид хоёрыг дуудсан. Очсон чинь бид хоёр харилаа гэж хэлсэн. Би ч гэсэн харилаа гэж хэлсэн. Би энэ дэлгүүр дотор орчих уу гэхээр би яах юм бэ гэж хэлсэн чинь бид хоёроос хэрүүл өдөөд байсан. Оморин дээрээ мордоод эргэж харж байгаад Дашдондогийн нүд рүү уурганы бөгсөөрөө хатгаад хаясан. Дашдондог мотоциклоосоо буугаад чи яахаараа зүгээр байсан нүд рүү хатгадаг юм бэ гээд морин дээр нь байхад хоёр мөргөсөн. Болохгүй болохоор нь дэлгүүрийн цементэн довжоо дээр нүүрээр нь татаад буулгасан. Оийн шанааны халцарсан хамар амнаас цус гоожсон байсан. Тэгээд тэр хоёр барилцаад авангуут нь босгоод ирсэн. Барилцаад аваад ирэхээр нь би Оийн морийг хашааны хажуунаас уяад би О, Дашдондог хоёрыг салгасан. ОДашдондог руу дайраад байхаар нь би Оийн дээр нь гарахад намайг тавь тавихгүй бол хутгаллаа шүү гэсэн. Боож, цементэн довжоо мөргүүлсэн зүйл байхгүй. Обосгохгүй дээр нь суугаад байсан чинь хутга гаргаад ирэнгүүт ирэн дээрээс нь бариад авсан. Хутгаа хольхуулаад эрүү рүү явуулаад байсан. Эрүүний энд зүсээд гар өвдөөд байхаар нь тавьсан. Тэгээд л хутгалсан гэв...

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О: 

...Би энэ хоёр намайг зодоод байсан. Би одоогоор Мгээс мөнгө цаас нэхээгүй. Хамар хугарсан нь хоёулангаас нь учирсан гэмтэл. Дашдондог нь мориноос татаж буулгаж ирээд дэлгүүрийн довжооноос хол байсан. Дашдондог нь намайг мөргөөд мориноос буулгаад ирсэн. Уруул хавьцаа мөргөсөн. Хүрэхгүй болохоороо буулгаж ирсэн. Тэр тухайн үед нь барилцаад авсан. Миний морь алдуураад Мминий морийг авчраад хоёулаа элбээд зодоод байсан. Би тэрийг нь сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь  Мминий дээр гараад зодоод байсан. Дэлгүүрийн довжоон дээрээс нүүрээр маань мөргүүлээд байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй байна гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М: 

...Хохиролд хоёр сая төгрөг өгсөн. Би Оцементэн довжоо мөргүүлээд алъя гэж тэгж ярьсан зүйл байхгүй. Өмнө нь ажил хийж байсан. Хоёр хүүхдээ тэжээж байсан. Одоо ажилгүй болсон. Ажлаагүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Дашдондог:

...Хойноос Мбид хоёр зогсоод байж байсан. Омөрдөх гээд байж байсан. Би Мгийн ар талд сундалсан явж байсан. Тэгсэн Охар морьтой байсан. Тэгсэн чинь уургаараа энэ нүд рүү хатгасан. Тэгээд Оморь дээрээс нь татаж буулгах гэж байгаад Обид хоёр давхралдаад буусан. Мморийг нь авчирсан... ... Мурагшаа яваад морийг аваад ирсэн. Мирээд бид хоёрыг салгасан. Миний чихний аппаратаа унагаасан. Би эргэж харахад энэ хоёр зууралдаад дээр доороо ороод байсан. Утасны гэрлээ тусгаад аппаратаа хайсан. Миний эндээс цус гараад болохгүй байсан. Тэгээд би гэр лүү гээ яваад өгсөн. Хойноос хүн ирж байсан. Эмэгтэй хүн байсан. Охүн алчихлаа гээд хашхираад байсан. тэгэхээр нь хашаанаасаа гарч ирсэн..., гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.

 

Эрүүгийн 1834007830419 дугаартай хэрэгт хохирогч Ч.Оийн /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Д.Мгийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ч.Оийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Б.Дашдондогийн /хх-ийн 20, 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Мгийн /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Л.Отгонжаргалын /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч П.Хаянхярваагийн /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Б.Цэцэгдалайгийн /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Л.Барамсайн /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.Хатанбаатарын /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Н.Отгонмаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболорын /хх-ийн 49-50 дугаар хуудас/, яллагдагч Д.Мгийн /хх-ийн 53-56, 57-59 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Оийн /хх-ийн 62-64 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 663 дугаартай дүгнэлт, бүсэлхийн нурууны компьютерт томографийн шинжилгээ, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 31-32, 33-34 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 675 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11501 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12064 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гомдол мэдээллийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Д.Мгийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-81 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 65-76, 82 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ч.Онь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн Д.Мгийн хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Д.Мнь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ч.Оийн ...Дашдондог намайг чи яахаараа уургаараа цохидог юм гэж уурлаад намайг мориноос татаад буулгаад ирсэн. Тэгээд би Дашдондогтой барилцаад автал Мнаад пиздааг чинь алаад хаячья гээд намайг барьж аваад дэлгүүрийн довжоон дээр унагаагаад хоолой боогоод гараараа нүүр рүү цохиод мөн босож ирээд бөөр нуруу руу өшиглөөд байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй ухаан балартчихсан байсан бөгөөд намайг баахан чирээд явсан байсан. тэгээд нэг ухаан орсон чинь Мнамайг зодож байсан тэгэхээр нь би босох гээд дийлэхгүй болохоор нь босооч ээ намайг босгохгүй бол би хутгаллаа гээд халаасанд байсан бор өнгийн иштэй тонгоргийг аваад гэдэс хавь руу нь нэг удаа хутгалсан. Мөн гар руу нь нэг удаа хутгалсан байгаа... ...миний биед учруулсан гэмтлийг Мучруулсан байгаа... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

хохирогч Д.Мгийн ...Дашдондог мотоциклоосоо буугаад Омориноос нь татаж буулгаж ирээд барилцаад авсан... ...би салгаад Отэврээд авсан тэр үед Онамайг тонгорч унагаад доороо хийчихсэн юм. Тэгээд би дээр нь гарах гэж ноцолдож байгаад дээр нь гарсан юм. Тэр үед Охаанаас ч юм бүү мэд нэг хүрэн иштэй тонгорог гаргаад ирсэн. Тэгээд би хутганых нь ирэн дээрээс бариад авсан. Тэгтэл хутгаа авах гээд холхиулаад байхаар нь чи намайг шаах гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь миний эрүү рүү хутгаа явуулж байгаад миний эрүүнд хүргэсэн. Тэгээд миний гар өвдөөд байхаар нь хутгыг нь тавьсан чинь миний хэвлийн зүүн доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би ухаан алдчихсан юм... ...Намайг тэврээд авахад хамраас нь цус гарсан байсан. Харин шанаа нь зүгээр байсан... ...миний хувьд цохисон асуудал байхгүй барилцаж дээр доороо орсон асуудал бол байгаа... ...миний харснаар Оморин дээр байхад нь Дашдондог хоёр гурван удаа гараараа хэвлий хэсэг рүү нь цохиж байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Ч.Оийн ...Мнь “Хөөш Дондогоо наад муу пиздаг чинь алчихъя” гэж хэлээд ирж миний дээлийн захаар намайг боогоод дээр гараад мордоод суучихсан, нүүрээр минь дэлгүүрийн урд талын цементэн довжоон дээр дараад байхаар нь би тийчилсээр байгаад дээшээ харсан. Миний дээр Мнамайг боогоод дээр байж байхад би Мд “чи над дээрээс босохгүй бол би чамайг хутгаллаа шүү” гэж хэлээд хармаанд байсан бор иштэй, жижиг тонгоргыг хармаанаас аваад, Мгийн гэдэсний зүүн тал руу нэг удаа хутгалсан. Мөн араас нь нэг удаа зүүүн тохой орчимд нь хутгалсан. Тэгээд би Мд би чамайг хутгалсан шү гэсэн чинь Мнь “Чи намайг хутгалчихлаа гэж үү” гээд дээлээ тайлсан чинь Мгийн гэдэсний зүүн хэсгээс цус гоожиж байсан. Тэгээд би “Би хүн алчихлаа, хүмүүсээ эмнэлэг, цагдаа дуудаарай гэж хашхирсан” чинь Отгонжаргал гэж хүн хараад эмнэлэг дуудаж, эмнэлгийн Цэцэгдалай эмч ирж Мг үзээд, эмнэлгийн жолооч Барамсайг машинтай нь авчраад бид нар эмнэлэг рүү явсан... ...миний зүүн шанааг Мцементэнд үрсэн, толгой маань цемент мөргүүлснээс болж толгой өвдөж байна. би Мд “би үхлээ ш дээ намайг тавьчих гэж хэлсэн боловч намайг тавиагүй. Тэгэхээр нь Мд би чамайг хутгалчихлаа шүү гэж хэлээд хоёр удаа хутгалсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Б.Дашдондогийн ...Обид хоёр муудалцаад, дээр доороо ороод байж байхад, хажуунаас Мнь Отэй суран ташуур ярьж муудалцаад барилцаж авсан. Энэ үед миний зүүн нүдний орчмоос цус гараад тогтохгүй болохоор нь гэр рүүгээ орж нүднийхээ цусыг янзлаад байж байхад 98186097 дугаарын утсаар Дуламдоржийн эхнэр Отгоо гэх хүүхэн яриад Мг Охугалчихлаа ш дээ чи хаана байгаа юм. Хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад Хаянгын дэлгүүрийн гадаа ирэхэд Мгийн дээл хүрэм бүс нь дэлгүүрийн цементэн довжоон дээгүүр тараагаад хаячихсан, хажуу нь хүн амьтан байгаагүй, тэгээд би алхаад эмнэлэг орж Цэцэгдалай эмчээр зүүн нүднийхээ шархыг цэвэрлүүлээд гарсан. Энэ үед М, Охоёр эмнэлэг дээр байсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

/...миний хувьд уг гэмтлийг Мурчуулсан гэж бодож байна. Учир нь Ч.Омориндоо мордохдоо миний нүд рүү уурагны бөгсөөрөө хатгачихсан юм. Тэгээд би уурлаад буугаад ир гэж хэлсэн чинь мориноосоо буухгүй байхаар нь татаад авсан... ...Мирээд шууд Обариад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад цаад талд байсан дэлгүүрийн үүдний цемент довжоон дээр Оунагааж байсан. Мөн нүүр хэсэг  рүү нь гараараа цохиод мөн дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд Ояая аа гээд орилоод байсан юм. Миний сонсгол муу чихний апараттай байсан. Тэр апарат газар уначихсан болохоор тэрийгээ асаагуурын гэрлээр хайж байсан болохоор тэд юу яриад хэрэлдээд байгааг сайн сонсоогүй... ...миний хувьд Мг хутгалсан үйлдлийг нь хараагүй... ...ОМшанаа хэсэг рүү нь гараараа цохиж байгаа харагдсан яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Мөн Огазар ойчсон байхад нь Мөшиглөж байгаа харагдсан. Миний хувьд асаагуурын гэрлээр чихнийхээ сонсголын аппаратыг хайж байсан болохоор яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна... ...би гэр рүүгээ явж байхдаа эргээд харахад ямар ч байсан Оийн дээр Мгарчхаад буухгүй байх шиг харагдсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Д.Мгийн ...Дашдондог нь Омориноос нь татаж буулгаад тэр хоёр хоорнодоо ноцолдож байгаад, Онь хармайнаасаа улаан хүрэн өнгийн иштэй тонгорог гаргасан чинь Дашдондог зугтаагаад явсан. Би харин Охорих гээд хутганаас нь бариад авсан чинь хутгаа гараас мултлах гээд доошоо татаад байхаар нь би хутганы ирнээс нь бариад тавихгүй ноцолдож байгаад Огэнэт хутгаа гараас шувт татаж авахдаа миний эрүүний доор зүссэн. Тэгээд л намайг хоёр удаа хутгалсан... /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

гэрч Л.Отгонжаргалын ...гадаа хүн хашхираад байгаа газрын тийшээ яваад очсон чинь ОМгийн толгойг нь тэвэрчихсэн, Онь “Би хүн алчихлаа эмнэлэг цагдаа дуудаад өгөөч” гээд байхаар нь би Отэй уулзаад чи яав юу болсон гэж асуусан чинь Онь би Мтэй муудалцаад тэгээд санамсаргүй хутгалчихлаа яанаа гээд их сандарсан байсан. Тэгэхээр нь би эмнэлэг рүү гүйж очоод Цэцэгдалай эмчийг дагуулаад эргээд Хаянгийн дэлгүүрийн гадаа ирсэн. Ингээд удалгүй эмнэлгийн жолооч Барамсай ирээд тэд нарыг аваад явсан... ...Онь ярихдаа Дашдондог, Мхоёр намайг элбэж мориноос буулгаад зодох гээд байхаар нь би айлгах санаатай хутга гаргасан. Би санаатай хутгалаагүй шүү гэж хэлж байсан... ...Мгийн хэвлийн  зүүн хэсгээс цус гараад хатсан байсан. Мөн зүүн гарын бугуйн хэсгээс цус гарч байсан.  Мөн зүүн гарын сарвуунаас нь цус гарч байсан... /хх-ийн 26 дугаар хуудас/,

гэрч П.Хаянхярваагийн ...цагдаа нар ирчихсэн нэг цагдаа нь танай дэлгүүрийн өмнө урд шөнө хүн хутгалуулсан байна, камерыг чинь шүүнэ гээд манай камерыг шүүсэн чинь манай камерт юм бичигдээгүй, өөр зүг рүү харсан байна гэж хэлээд гараад явсан... ...манай дэлгүүрийн баруун талд нь буюу хоёр дэлгүүр байдгийн голд болсон асуудал байх шиг байна. Тэнд хүний цус гоожсон ул мөр харагдаж байсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч Б.Цэцэгдалайгийн ...Онь Мгийн толгойг тэвэрчихсэн согтуу би хүн алчихлаа гэж орилоод нөгөө  Мнь амь авраач гэж орилоод байж байсан. Мг бугалганы орчимд зүсэгдсэн шархтай, баруун гарын сарвууны эрхий хурууны салаа чигчий хуруны зүсэгдсэн шарх байсан. Ингээд эмнэлгийн жолооч Барамсайг дуудаж, О, Мнарыг авч эмнэлэгт хүргээд Мг нарийн үзэхэд цус их алдаж даралт унасан, даралтыг тогтворжуулж, шингэн сэлбэх эмчилгээ, өвчин намдаах тариа зэргийг хийгээд 03 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу гэмтэл согогын үндэсний төв рүү Мг хүргэж өгөхөөр яваад өглөө 09 цаг 55 минутад Улаанбаатар хотын Гэмтэл согогын үндэсний төвд гэмтлийн болон мэс заслын эмчид Мг хүлээлгэж өгсөн... ...О, Мнарын амнаас архи үнэртэж байсан. Их согтуу байсан... ...Мнь ярихдаа Дашдондог Охоёр ноцолдож зодолдоод байхаар нь би дундуур нь орсон. Тэгээд ингээд хутгалуулчихлаа гэж ярьж байсан... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Л.Барамсайн ...Цэцэгдалай эмч, мөн Огэж залуу Мгийн толгойг нь тэвэрчихсэн сууж байсан. Ингээд би Оийн хамт Мг өргөөд машинд суулгаад эмнэлэг дээр авчирсан. Тэгээд машиндаа бензин хийхээр тог залгуулахаар Дашдондогийн гэрт ороход Дашдондог гэртээ орон дотроо орчихсон хэвтэж байсан. Хөнжлийг сөхөөд Дашдондогийг дуудахад Дашдондогийн зүүн нүдний орчмоос цус гарч байхаар нь түүнийг эмнэлэг рүү авч явсан. Тэр хутгыг нь би цаасаар жийрэглээд хашааны буланд орхиод цагдаа нарыг ирэхээр нь тэд нарт хутга байгаа газрыг би зааж өгсөн... ...Онь Мгийн хэвлийн хэсэгт, зүүн гарын тохойн хэсэгт хутгалсан байсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

гэрч Б.Хатанбаатарын ...нэг шил архиа манайд уусан. Ууж дуусаад дахиад нэг шил архи би аваад манай уусан. Ингээд би нилээн муудаад унтаад өгсөн. Унтсаны араар юу болсныг сайн мэдэхгүй байна. Маргааш босоход л М, Дашдондог нар манайд ирсэн гэж Охэлж байна лээ. Би өөр зүйл мэдэхгүй... /хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Н.Отгонмаа ...Онад руу яанаа Отгонмаа эгчээ би Мг хутгалчихлаа түргэн дуудаад өгөөч гэж байсан. Тэгээд би түргэн дуудсан. Тэрнээс өөрөөр зодоон цохион хараагүй... ...тухайн үед нүүр аман дээр нь ил харагдах шарх сорви байхгүй байсан... /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээч И.Ганболорын ...дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ... ...Цүлхийлт нь өөрөө үүсэх боломжтой мөн ямар нэгэн гадны нөлөөгөөр үүссэн байх боломжтой уг тохиолдолд яг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

яллагдагч Д.Мгийн ...би салгаад Отэврээд авсан тэр үед Онамайг тонгорч унагаад доороо хийчихсэн юм. Тэгээд би дээр нь гарах гэж ноцолдож байгаад дээр нь гарсан юм. Тэр үед Охаанаас ч юм бүү мэд нэг хүрэн иштэй тонгорог гаргаад ирсэн. Тэгээд би утганых нь ирэн дээрээс бариад авсан. Тэгтэл хутгаа авах гээд холхиулаад байхаар нь чи намайг шаах гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь миний эрүү рүү хутгаа явуулж байгаад миний эрүүнд хүргэсэн. Тэгээд би гар өвдөөд байхаар нь хутгыг нь тавьсан чинь миний хэвлийн зүүн доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд л би ухаан алдчихсан юм... /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

...Отэврээд авсан. Тэгтэл Очи намайг тавь танихгүй бол чамайг ч гэсэн ална шүү гээд өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь би тэвэрч аваад түрсэн чинь Оийн дээрээс би дараад ойчсон... ...Тэгтэл Охутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би хутганых нь ирэн дээрээс нь бариад авсан. Миний эрүү рүү хутга явуулж байгаад миний эрүүнд нэг удаа зүсээд хутгаа татаж аваад миний зүүн талын хэвлий хэсэг рүү хутгалсан. Тэгэхээр нь чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн чинь намайг чи битгий худлаа яриад бай гээд байсан. Тэгэхээр нь чи өөрөө үзэхгүй юу гэж хэлээд Оэд үзүүлсэн чинь тэгээд л намайг эмнэлэг ирээд аваад явсан... /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

яллагдагч Ч.Оийн ...Мнаад пиздааг чинь алаад хаячихъя гээд намайг барьж аваад дэлгүүрийн довжоон дээр унагаагаад хоолойг боогоод гараараа нүүр рүү цохиод мөн босож ирээд бөөр нуруу руу өшиглөөд байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй ухаан балартчихсан байсан бөгөөд намайг баахан чирээд явсан байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь дээр Мнамайг зодож байсан. Тэгэхээр нь би босох гээд дийлэхгүй байсан. Тэгээд би доороос нь босох гээд бүх чадлаараа хичээсэн боловч болохгүй байсан. Тэгээд би гарт нэг юм баригдахаар нь нөгөөдөхөөрөө цохисон чинь тэр зүйл бол хутга байсан юм. Тэгээд би Мг хутгаллаа шүү гэж хэлээд гар руу нь нэг удаа хутгалсан юм... ...миний биед учруулсан гэмтлийг Мучруулсан юм... /хх-ийн 62-64 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 663 дугаартай ...Ч.Оийн биед хамар ясны хугарал, бүсэлхийн нурууны жийргэвч цүлхийлт, зүүн шанаа, хамар, доод урууланд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт, бүсэлхийн нурууны компьютерт томографийн шинжилгээ, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 31-32, 33-34 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 675 дугаартай ...Д.Мгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний гогцоо, чацархайд шарх, хэвлийн хөндийд сул шингэн, зүүн сарвуу, бугалга, оочинд шарх, хэвлийн булчингийн чангарал, хэвлийд зулгаралт бүхий хүнд гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11501 дугаартай ...шинжилгээнд эрүүлсэн эвхдэг хутган дээр цус илэрсэн. Хутган дээрх цусны хэмжээ бага учраас ДНХ-ийн лабораторид шилжүүлэв... гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12064 дугаартай ...шинжилгээнд эрүүлсэн эвхдэг хутган дээр илэрсэн цусны ДНХ”ийн тогтоцыг тогтоов... дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

гомдол мэдээллийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Д.Мгийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-81 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 65-76, 82 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

 Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нар ...хохирогч Ч.Оийг зодсон асуудал байхгүй, гэрч гэх Б.Дашдондог нь хохирогч Ч.Оийг нүүрэн тус газар нь мөргөсөн, мөн давхаралдаж унасан талаар гэрчийн мэдүүлэг дээр байгаа. Иймд мөрдөн байцаалтад буцаах, эсхүл цагаатгаж өгнө үү... гэсэн мэдүүлэг, дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг болно.

 

Шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нарын мэдүүлэг, дүгнэлт зэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч Д.Мгийн хохирогч Ч.Оийг цохиж, зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч Ч.О, гэрч Б.Дашдондог, Л.Отгонжаргал, Б.Цэцэгдалай, гэрч Н.Отгонмаа, шинжээч И.Ганболор гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 663 дугаартай ...Ч.Оийн биед хамар ясны хугарал, бүсэлхийн нурууны жийргэвч цүлхийлт, зүүн шанаа, хамар, доод урууланд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт, бүсэлхийн нурууны компьютерт томографийн шинжилгээ, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Оийн согтуурсан үедээ хутга хэрэглэн Д.Мгийн хэвлий тус газар нь хутгалсан үйлдэл, эс үйлдэхүй нь хутга нь зэвсэг гэдгийг, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулна гэдгийг тус тус мэдсээр атлаа амь биед аюултай гэмтэл болох хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх учруулсан нь эмнэл зүйн болон бусад шинжилгээгээр бодитой нотлогдсон, дээрх амь насанд аюултай гэмтлийг хүсч үйлдсэн, үйлдэл эрүүл мэндэд учирсан аюултай хохирол, хор уршиг бий болгосон үр дагаврын хооронд шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж,

 

Шүүгдэгч Д.Мгийн согтуурсан үедээ Ч.Оийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, бүсэлхийн нурууны жийргэвчний цүлхийлт, зүүн шанаа, хамар, доод урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, цохиж зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн үйлдэл хөнгөн хохирол, хор уршиг бий болсон үр дагаврын хооронд шалтгаант холбоотой гэм буруугийн санаатай хэлбэр гэж тус тус үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж тус тус прокуророос зүйлчилж эрүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

 Иймд шүүгдэгч Ч.Оийг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол,

шүүгдэгч Д.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Хавтас хэргийн 78-82 дугаар хуудсанд хохирогч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар 1.509.412 /нэг сая таван есөн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр хавтас хэргийн 78-82 дугаар хуудсанд авагдсан эмчилгээний зардлын баримт дээрээ нэмж ажилгүй байсан хугацааны цалин 2.670.000 /хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг, нотариатын зардал 3000 /гурван мянга/ төгрөг, нийт мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгсөн 1.509.412 /нэг сая таван есөн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг оролцуулан 4.188.712 /дөрвөн сая нэг зуун наян найман мянга долоон зуун арван хоёр/ төгрөг нэхэмжилжээ.

 

Үүнээс шүүгдэгч Ч.Онь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мд нийт 2.693.000 /хоёр сая зургаан зуун ерэн гурван мянга/ төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөнөөс баримтаар нотлогдсон 2.251.900 /хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөг, баримтаар нотлогдоогүй 441.100 /дөрвөн зуун дөчин нэгэн мянга нэг зуу/ төгрөг байна.

 

Гэвч хохирогч Д.Мнь дээрх эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба харин хохирогч Д.Мгийн ажилгүй байсан хугацааны цалин 2.670.000 /хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 Учир нь ажилгүй байсан хугацааны цалин 2.670.000 /хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг нэхэмжилж байгаатай холбоотой баримтууд нь дутуу, нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт бичилт хийгдээгүй, мөн хохирогч Д.Мнь тухайн байгууллагад ажилладаг байсан бол өвчтэй байх хугацааны 11, 12, 01, 02, 03, 04 дүгээр саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага тодорхой хувиар төлсөн байх ёстой атал энэ талаар ямар ч бичилт хийгдээгүйгээс гадна өвчтэй байх хугацаанд лист бичигдсэн эсэх, хэдэн төгрөгөөр лист бодогдсон эсэх нь тус тус тодорхойгүй зэрэг нотлох баримт дутуу байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Оийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байна.

Түүнчлэн хохирогч Ч.Онь шүүгдэгч Д.Мгээс мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч Д.Мг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж мөн үзэхээр байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.О, Д.Мнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч Ч.Оийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж,  

 

Харин шүүгдэгч Д.Мгийн хувьд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан таван зуун нэгж буюу 500.000 /төвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой гэж тус тус дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Оэд оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.Мд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Ч.О, Д.Мнар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай, бариулын урт нь 11 см, ажлын хэсэг нь 8.7 см урттай эвхэгддэг тонгорогийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х ЧОзэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч Х овгийн ДМг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Х ЧОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Х овгийн ДМг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х ЧОэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн ДМд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

     

5. Шүүгдэгч Х овгийн ДМд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ч.О, Д.Мнар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай, бариулын урт нь 11 см, ажлын хэсэг нь 8.7 см урттай эвхэгддэг тонгорогийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Хохирогч дугаарын регистртэй, Х Д.Мнь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн ДМд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х ЧОэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х ЧОэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х овгийн ДМд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                                 Ю.ЭНХМАА

 

                                                                        Ш.ГАНДАНСҮРЭН