Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/250

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Ид

Шүүгдэгч Э.Б, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1725000640038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Б

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Б

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 сарын 15-ны өдөр Э.Г-н  гэрт согтуугаар Э.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 сарын 15-ны өдөр Э.Г гэрт согтуугаар Э.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Бд учруулсан гэмтлийн хүлээн зөвшөөрнө маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Э.Б-д 240.000 төгрөг төлсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохиролд 240.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирол нэхэмжлэхгүй. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн үед бид нар нилээн согтолттой байсан. Нэг мэдсэн чинь Бат-Эрдэнэ ах, Батбямба хоёр хоорондоо маргалдаад зодолдсон юм билээ. Намайг сэрэхэд дээр доороо ороод зодолдож байсан би салгасан юм гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

 

Яллагдагч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би Бат-Эрдэнэтэй харилцан зодолдож улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бас миний биед хөнгөн хохирол учирсан гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,

 

Яллагдагч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Би Батбямбыг цохъё гэж бодоод хөнгөн гэмтэл учруулсан зүйл байхгүй ээ, тухайн үед Батбямба над руу дайрч давшилаад байхаар нь урдаас нь барьцалдаж аваад болиулах санаатай зууралдсан чинь биед хөнгөн хохирол учрууллаа үүнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 647 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Б биед дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал ба ганхалт, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт үүсчээ. Доод баруун нэгдүгээр шүд нь урьд өмнө хөдөлгөөнтэй байсан, тулгуур эд хатингаршсан байжээ.

2. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн хатуу зүйлийн , олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал ба ганхалт, доод уруулын дотор салстад шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний зовхинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 646 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Батбямбын биед хүзүүний урд хажуу хэсгээр зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд баруун эгэмний хэсэгт, зүүн мөрөн дээр цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.

3.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх 19 ху/,

 

- Э.Бат-Эрдэнийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-38, 41 ху/

- Э.Батбямбыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30-31, 35 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62,70 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

   Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 3-251 тоотод оршин суух Э.Ганбаатарын гэрт согтуугаар Э.Батбямбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 3-251 тоотод оршин суух Э.Ганбаатарын гэрт согтуугаар Э.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч  Э.Бат-Эрдэнийн “...Хохиролд 240.000 төгрөг төлсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, хохирогч Э.Батбямбын “Хохирол нэхэмжлэхгүй. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд,  мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Ганбаатарын /хх 17 ху/ мэдүүлэг, хохирогч Э.Бат-Эрдэнийн биед Э.Бат-Эрдэний биед дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал ба ганхалт, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт үүссэнийг тогтоосон 647 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Батбямбын биед хүзүүний урд хажуу хэсгээр зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд баруун эгэмний хэсэгт, зүүн мөрөн дээр цус хуралт үүссэнийг тогтоосон 646 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Э.Б, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Э.Б, Э.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нарт оногдуулсан тус бүрийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ж.БАЙГАЛМАА