| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00027/Э |
| Дугаар | 154/2020/00032 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 154/2020/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг Өмгөөлөгч Б.Ганзориг
Шүүгдэгч Х.Баадай нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Х.Баадайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000490028 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, ам бүл 2 /эхнэрийн хамт/ Тусгай дунд боловсролтой, Кино механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,******* арав овогт*******ын******* нь
2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн Аптай сумын Бодонч багийн нутаг “Нарингийн ам” гэх газарттусгай зөвшөөрөлгүйгээр металл хайгч багаж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Яллагдагч Х.Баадайгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. .. 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өглөө 10 цагийн орчимд гэрээсээ алт эрдэг металл хайгчаа аваад “Нарингийн ам” руу гарсан юм. Би “Нарингийн ам" руу явган явж очоод металл хайгчаа ажиллуулаад алтаа эрж хайгаад явж байхад манай хүү Мягмаржав ирээд манайхан гэр бүлээрээ хүрээд ирлээ. Охин Болороогийн төрсөн өдөр болж байгаа одоо гэртээ харьцгаая, машинаа доор
тавьчихсан байгаа гээд ирсэн юм. Би хүү Мягмаржавдаа аав нь металл эрэгчээ жаахан тавьчихаад явъя гэж хэлээд металл хайгчаа тавиад алт хайж байтал цагдаагийн ажилчид ирсэн...Тэр өдөр би “Нарингийн аманд” алт хайгаад байж байхад манай хүү Б.Мягмаржав ирсний дараа Мухараагийн Отгонбат гэдэг залуу дээрээс мотоциклтой алт эрэгч багажтай орж ирсэн. М.Отгонбат миний хажуугаар металл хайгчаа тавьж эрж хайсан юм...Би Нарингийн амнаас 0.1 грамм орчим алт олсон. М.Отгонбат мөн тэр хавиас 0.1 грамм орчим алт олсон гэх мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт,
Геологийн төв лабораторийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шинжилгээний дүн,
Хохирогч Д.Мөнх-Эрдэний Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Газрын хэвлийд халдаж, экологи эдийн засагт хохирол учруулаагүй, олборлосон алт нь граммлаад хүрэхгүй байгаа учир нэхэмжпэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжпэгч Б.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2020 оны 3 дугаар сарын 24- ний үеэр Улаанбаатар хотод хадам эгч өвчтэй байна гэхээр эргэхээр эхнэртэйгээ явахад мөнгөний хэрэг гараад Х.Баадай гэх хүнд өөрийн Монстер-1000 маркийн металл хайгч багажаа 350.000 төгрөгний барьцаанд орхисон юм. Эргэж ирээд багажаа авах гэсэн чинь алт хайж яваад цагдаад хураалгасан байсан юм. Уг багажаа нэхэмжилж байна. 2017 оны үед базаасаа 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо ч 100.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг
Гэрч М.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын “Нарингийн ам” гэдэг нэртэй газарт металл эрэгч багажаар алт хайж явж байгаад цагдаагийн ажилчидтай тааралдсан. Би уулын дээд талаас уруудаад мотоциклтой орж ирэхэд******* гуай хүү Б.Мягмаржавтайгаа хамт байж байсан.******* ах багажаа тавиад би хамт өөрийнхөө металл эрэгч багажаа тавиад явсан... Би 0,1 грамм орчим алт олсон хэргийн газрын үзлэгээр та бүхэнд өгсөн...******* ах бас 0,1 грамм орчим алт олсоныгоо хэргийн газрын үзлэгээр өгсөн..." гэх мэдүүлэг
Гэрч Б.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Аав дээр очоод охины төрсөн өдөр болж байна таныг авахаар ирлээ доошоо гэрлүү бууцгаая гэж хэлээд байж байтал дээд уулнаас манай нутгийн Отгонбат гэдэг залуу мотоциклтой уулнаас бууж ирж бидний дэргэд ирээд металл эрэгч багажаа ажиллуулж алт хайсан...Манай аав барагцаагаар 0.1 грамм алт олсон, цагаан өнгийн эмний саванд алтаа хийсэн. М.Отгонбат мөн 0.1 грамм алт олж цагаан өнгийн эмний саванд
алтаа хийсэн..." гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл Х.Баадайн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Эд зүйлийн үнэлгээ
2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн зэрэг болно.
| * |
Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжпэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Баадайг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нарингийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр металл хайгч багаж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрөөгүй харилцан холбоотой гэрчийн мэдүүлгүүд байх тул шүүх үнэлж шүүгдэгч Х.Баадайгийн 1 ширхэгхүрз, монсерт-1000 маркийн багаж 1 ширхэг, илжгэн чих 1 ширхэг, татуурга 1 ширхэг зэрэг багаж ашиглан ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болно.
Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ монсерт-1000 маркийн багаж ашиглан үйлдсэн нь шүүгдэгч*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан монсерт-1000 маркийн багажны 80000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр үнэлэн шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Мөнх-Эрдэний.... Нэхэмжпэх хохирол төлбөр байхгүй. Газрын хэвлийд халдаж, экологи эдийн засагт хохирол учруулаагүй гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн байдал, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал,
шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын санал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* арав овогт*******ын*******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Баадайгхорихял оногдуулахгүйгээр 1 /Нэг/ жилийнхугацаагаартэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Баадайд тайлбарласугай.
б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.
б.Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдсугай.
|
|
алтны үнэ 233 төгрөг 80 мөнгийг улсын орлогод оруулж, 0.15 грамм алт, 1 ширхэг хүрз, илжгэн чих 1 ширхэг, татуурга 1 ширхэгийг устгасугай.