Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /үнэмлэхний дугаар-1954/,

шүүгдэгч Г.Баттөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганаагийн Баттөгсөд холбогдох 201619000001 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 09 дүгээр 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-5-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зэрэг овогт Ганаагийн Баттөгс, /РД:ЦА86070874/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Г.Баттөгс нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах асфальтан замд өөрийн эзэмшлийн 07-00 ОРХ улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчиж эсрэг урсгалаар явж байсан 66-01 УНГ улсын дугаартай Н.Алтанхуягийн жолоодон явсан Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн С.Сосорбурам амь насаараа хохирч Э.Алтанхуягийн биед хүндэвтэр М.Алтанмягмар, Н.Баасандорж, Б.Жигдэнгомбо нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Г.Баттөгс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд дээр мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл:...Хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх “А” цэгийг хөндлөнгийн гэрч нар болон бусад оролцогч нарыг байлцуулж асфалтан замын голын тасархай шугамны баруун хэсэгт ухагдаж, зурагдсан, мөн хоёр тээврийн хэрэгслүүдийн хагарч, бутарч, унасан эд зүйлсүүдийг  үндэслэн авч Харрер маркийн  07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баттөгс болон Верна Аксент маркийн 66-01 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч иргэн Р.Энхтөр нарт танилцуулсан...гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 3-5 дугаар хуудас/

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1 дүгээр хх-ийн 7 дугаар хуудас/

 

Осол, хэргийн газар дээр баримтжуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1 дүгээр хх-ийн 8-30 дугаар хуудас/

 

Хохирогч Э.Алтанхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2015 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Урьхан өнгөрөөд явж байгаад нэрийг нь санахгүй байна нэг цайны газарт зогсоод явж байтал урдаас нэг машин гэнэт гарч ирээд мөргөлдсөн. Би тухайн үед 40-50 км/цагийн хурдтай 3 дугаар араагаар явж байсан. Би ертөнцийн зүгээр замын баруун талд Улаанбаатар чиглэлд өөрийнхөө эгнээнд явж байсан. Харин нөгөө машин цагаан шугам давчихсан урдаас чиглэж ирээд мөргөсөн. Мөргөх үедээ миний талын урд хэсэг рүү мөргөх шиг болсон би яг сайн мэдэхгүй байна. Аваарын дэр гарч ирчихсэн юм харагдахгүй байсан. Намайг гайгүй юу гээд хажуу талын суудал руу суулгасан. Надад зарим нь хэлэхдээ наад машин чинь их хурдтай гүйцэж түрүүлээд яваад байсан гээд байсан. Би тухайн үед баруун тийш дараад тормос гишигсэн тэгэхдээ амжаагүй. Миний зүүн хөлний зүүн чөмөг хугалсан, зүүн талын түнх мултарсан, өөр бусад нь одоогоор мэдэгдэхгүй байна. Тухайн зам тээврийн осол болсон шалтгаан гэвэл Харрер маркийн тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгал руу орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Энэ хэрэгт холбогдон гарсан зардлаа гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  46-48 дугаар хуудас/

 

Хохирогч Э.Алтанхуяг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Энхтөрийн Алтанхуяг миний бие 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Г.Баттөгсөд холбогдох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй болно. Миний бие шүүгдэгч Г.Баттөгсөд цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...гэх хүсэлт

 

Хохирогч Р.Энхтөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манай хүү Алтанхуяг автомашин жолоодоод, би хажуу талын суудалд суудлаа налуулж хэвтээд, харин манай эхнэр Сосорбурам автомашины арын суудалд  хэвтээд Урьхан зоогийн газар өнгөрөөд явж байтал тойрог дээр эсрэг урсгалаас нэг автомашин гарч ирээд  мөргөлдсөн. Би ослын дараа хүүгээ харахад хамар, чихнээс нь цус гарч байсан. Тэгээд би машинаас түрүүлж гарахад замд явсан хүмүүс надтай хамт манай эхнэрийг машины баруун хойд талын хаалга онгойлгож гаргасан. Би эхнэрээ эмнэлэг рүү авч явах гэж байхад манай хүүг замд явсан хүмүүс жолоочийн хажуу талын суудалд суулгаад хөл нь хугарсан байна гэж байсан. Замын машинд эхнэрээ аваад Баянчандмань сумын эмнэлэг дээр ирээд 10-20 орчим минут болоод 10 цаг 15 минутанд манай эхнэр эмнэлэгт нас барсан. Харин одоо манай хүү Алтанхуяг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт байгаа. Алтанхуяг тухайн үед автомашиныхаа 3 дугаар араагаар явж байсан. Тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан байх, зам тээврийн осол болох үед асфальтан замын гол хэсгээр бараан, 2 захаар нь цастай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаарын хувьд цас, шуургатай манантай зүйл огт байхгүй тэнгэр цэлмэг байсан. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл ханилсан ханиа алдаад, мөн миний хүүгийн биед гэмтэл учирсан гээд миний хувьд маш хэцүү байна. Одоо миний хувьд автомашины үнэлгээ, талийгаачийн оршуулгын зардал мөнгө, өмгөөлөгчийн зардал гээд нийт 24,000,000 төгрөг нэхэмжилж байна. Харрер маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ирээд бидний сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Бид нар зорчих хэсгийн цагаан зураастай ойр яваагүй, харин баруун гар талаа бариад явж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Хохирогч Р.Энхтөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Ренчингийн Энхтөр миний бие 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Г.Баттөгсөд холбогдох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй болно. Миний бие нь Г.Баттөгсөөс хохирлын мөнгө болох 50.000.000 төгрөгийг хүлээн авсан болно. Цаашид Г.Баттөгсөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх хүсэлт,

 

Хохирогч М.Алтанмягмар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу Зүүн хүчний холбоо төрийн бус байгууллагын шинэ жилд оролцохоор Баттөгсийн хамт ирсэн юм. Баттөгс бид 2 тухайн өдрийн оройн 17 цаг 35 минутанд Чингис зочид буудалд төрийн байгууллагын шинэ жилд оролцохоор очсон юм. Тэгээд бид нар үйлд ажиллагаанд оролцож байхад Баттөгс шөнийн 22 цаг өнгөрөөд шинэ жилийн үйл ажиллагаанаас гарсан. Би удалгүй КТМС-ийн дотуур байр руу өөрийн хүү Сумъяабаатарынд очиж хоносон. Баттөгс архи согтууруулах ундааны зүйл амсаж тавиад л байх шиг байсан. Маргааш болох 2015 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 06-07 цагийн орчим Баттөгс өөрийн хадам дүү болон түүний нөхрийн хамт ирээд намайг аваад тэндээсээ Нэгдэлчин гэх зочид буудлаас Жигдэнгомбыг аваад Улаанбаатар хотоос Орхон аймаг руу гарсан юм. Замдаа 22-н товчооны наана байрлах Магнай Трейд шатахуун түгээх станцаас бензин хийгээд гарсан. Баттөгс өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод, жолоочин хажуу талын суудалд Жигдэнгомбо, Жигдэнгомбын ард би суугаад, миний хажуу талд Баттөгсийн дүү охин нь, түүний нөхөр нь цаана, өөрөөр хэлбэл жолоочийн арын суудалд сууж явсан. Замдаа бид нар Баянчандмань суманд зогсоод дэлгүүрээс ус, напелон аваад явсан. Би Баттөгсийн миллийн заалтыг харахад 70 км/цагийн хурдтай явсан. Баттөгс энэ яасан эвгүй явдаг машин вэ гэхэд би өөдөөс ирж яваа машиныг харахад жижиг суудлын машин зам голлоод явж байгаад бид нарын сууж явсан автомашинтай мөргөлдсөн юм. Тэгээд ослын дараа намайг машинд суулгаад замын 3-н баавгайт гэх газар Баттөгс хадам дүү, түүний нөхөрийн хамт бид 3-ыг аваачсан. Би Борнуур сумын эмчид үзүүлээд Орхон аймаг руу явсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Баасандорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цагийн орчим Баттөгс ахын эзэмшлийн Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 22-н товчооны Магнай Трейд ХХК-ны бензин клонкоос шатахуун аваад Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явсан юм. Бид нар замдаа Баянчандмань сумын дэлгүүрээс ус, ундаа аваад цаашаа явсан. Би замдаа унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээгээр сэрсэн. Тэгэхэд осол болсон байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Жигдэнгомбо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2015 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 07 цагийн орчим Баттөгс өөрийн эзэмшлийн Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй намайг Улаанбаатар хотын Бөхийн өргөөний Нэгдэлчин гэх буудлаас ирж авсан юм. Тухайн үед тээврийн хэрэгсэлд Алтанмягмар болон Халиунаа, Баасандорж нарын хамт Баттөгс явж байсан. Тэгээд бид нар 22-н товчооны “Магнай трейд” ХХК-ны бензин клонкоос шатахуун аваад Улаанбаатар хотоос 08 цагийн орчим Орхон аймаг руу явсан юм. Тэгээд бид нар замдаа Баянчандмань сумын дэлгүүрээс ус, ундаа аваад цаашаа явсан. Тухайн үед Баттөгс тээврийн хэрэгсэл жолоодоод, харин би жолоочийн хажуу талын суудалд арын суудалд Алтанмягмар, Баасандорж, Халиунаа нар сууж явсан. Бид нар Баянчандмань өнгөрөөд явж байтал өөдөөс саарал өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл цагаан зураас даваад зам голлоод явж байхаар нь би Баттөгсөд хандан энэ машин яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд Баттөгс баруун талаараа дарсан. Тэгэхэд өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд машин онхолдсон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

Гэрч Б.Майдар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Бид нар Төв аймгийн Борнуур сумын нутаг Бамбарууш зоогийн газрын урд зоогийн газрын урд хөтөл дээгүүр гараад “Урьхан” зоогийн газрын рекламны самбар өнгөрөөд явж байтал улаан хүрэн өнгийн Харрер маркийн тээврийн хэрэгсэл болон саарал өнгийн  Верна Аксент маркийн тээврийн хэрэгслүүд зам тээврийн осолд орсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас/

 

Гэрч М.Хатанбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Урьхан дээр очиж хоол идчихээд Улаанбатар руу явж байхад зам тээврийн осол болсон газарт очсон. Орхон аймгийн дугаартай Харрер маркийн тээврийн хэрэгсэл Орхон аймагруу явах чиглэл талдаа замаас гарчихсан, цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар чиглэлрүү хараад замаас гарчихсан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 247 дугаар хуудас/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №593 тоот дүгнэлт: Баасандоржийн биед тархи доргилт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №594 тоот дүгнэлт: Б.Жигдэнгомбын биед тархи доргилт, баруун алганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №924 тоот дүгнэлт: М.Алтанмягмарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 79 дугаар хуудас /

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №26 тоот дүгнэлт: Э.Алтанхуягийн биед зүүн дунд чөмөг ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 89 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №05 тоот дүгнэлт: Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр С.Сосорбурамын биед тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус хуралт, суурь ясанд хугарал, дэлүүний задарсан шарх, цээж, хэвлийн хөндий дахь илүүдэл агууламж, үнхэлцэг, хальсанд урагдал, цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы хугарал, зүүн, баруун уушигны дэлбэнгүүдэд цус хуралт, няцрал, зүүн бөөрний хальсанд цус хуралт, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний баруун ховдол хэсгийн гадаргад цус хуралт, нойр булчирхайн хальсанд цус харвалт, зүүн бугалга, шуу ясанд хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар зүүн мөр, бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна. Талийгаачийн цус нь АВО системээр 1 дүгээр бүлгийн цустай байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн  №775 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ дугаартай автомашины зүүн урд, зүүн хойд дугуй зүсэгдэж цоорч хагарсан, зүүн урд обод хагарсан, зүүн урд гар үзүүрээр тасарсан, зүүн урд босоо тэнцүүлэгч тахийсан, жолооны зүүн хөндлөн тяг гулзайсан, эргэх нударганы зүүн чих хугарсан, зүүн хагас гол сугарч, аяга хагарсан, зүүн урд амортизатор гулзайж, сугарсан, зүүн хойд хөндлөн гар гулзайсан, урд бамбайн зүүн тал хагарч унасан, зүүн их гэрэл тохионы гэрэл байхгүй, зүүн урд далбай байхгүй, зүүн урд, хойд хаалга хонхойж, үрчийж зурагдаж, будаг халцарсан, зүүн урд хаалганы цонхны шил, урд салхины шил, арын шил хагарсан, арын салхи зүсэгч хуванцар хагарсан, зүүн хойд багана хонхойж будаг ховхорсон, баруун урд хаалга урд далбаа, зүүн урд багана хонхойж, зурагдаж будаг халцарсан, 2 талын толь хугарч хагарсан, голын толь салсан, урд зорчигчийн, жолоочийн аюулгүй хийн дэр задарсан, капод хонхойж, зүүн буланд нугарсан, дээвэр зүүн урд буланд хонхойсон, зүүн урд тоормосны трүпп тасарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Тоёота Харрер маркийн автомашин нь зүүн урд, хажуу талаараа мөргөлдсөн байна. Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны зүүн хөндлөн тяг гулзайсан, эргэх нударганы зүүн чих хугарсан эвдрэлтэй боловч ажиллагааг шалгах зорилгоор жолооны хүрдийг эргүүлэхэд баруун урд дугуйг залж байх тул ослын өмнө жолооны механизм ажиллаж байсан байх үндэстэй. Тоормосны механизмын эд ангиуд бүрэн, шингэн дамжуулагчтай, ABS системээр тоноглогдсон, зүүн урд тоормосны шингэн дамжуулагч хоолой /трупп/ тасарч битүүмжлэл алдсан тул ажиллагааг шалгах боломжгүй. Зүүн урд хаймар дугуй, зүүн хойд дугуйн хажуу бөөр хэсгийн зүсэгдэж, тасарч, цоорсон гэмтлүүд нь зах ирмэг хурц зүсэгдэлт тэгш биш, хийцийн дотор төмөр болон мяндас утасны үзүүр суналтгүй тэгш, жигд, багцаараа тасарсан зэрэг шинж тэмдэгүүд нь хатуу ирмэг, иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу мөргөлдөх үед үүссэн байх үндэстэй. Тээврийн хэрэгслүүд шүргэлцэн мөргөлдсөн, осолд хэргийн материалд хэргийн газар үүссэн тоормосны мөргүй тул хурдыг тогтоох боломжгүй байна.Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай автомашин, Хюндай Верна маркийн 66-01 УНГ улсын дугаартай автомашинууд зүүн талаараа хурц өнцөг үүсгэн мөргөлдсөн байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн №593 тоот дүгнэлт: Автомашины урд бамбайн зүүн булан байхгүй, зүүн талын далбаа, урд далбаа байхгүй, капод зүүн хэсгээрээ дотогшоо хонхойсон, урд салхины шил хагарсан, зүүн талын урд багана дотогшоо нугарсан, дээвэр зүүн хэсгээрээ хонхойсон, зүүн урд хаалга хэлбэр дүрсээ алдсан, зүүн талын хойд хаалга гажиж хунирсан, зүүн талын урд дугуй салсан, зүүн талын гар гулзайсан, жолооны дагуу гар гулзайсан, босоо тэнцүүлэгч гулзайсан. Аюулгүйн хийн дэр задарч гарсан, урд салон хагарсан. Гал хамгаалагчийн гэр хагарсан, агаарын хоолой салсан. Авцуулах холбооны дөрөө болон тоормосны дөрөө гажиж, гулзайсан. Зүүн урд дугуй хагарсан. Зүүн талын эргэх нударга хугарсан, хагас гол салсан зэрэг гэмтлүүдтэй байна. Тухайн тээврийн хэрэгсэл зүүн талаараа мөргөлдсөн байна. Автомашины асаалтын түлхүүр ирүүлээгүй тул жолооны механизмын шалгах боломжгүй байна. Тоормосны шингэн байхгүй, тоормосны дамжуулагч гуурс тасарсан битүүмж алдагдсан, авцуулах холбооны дөрөө болон тоормосны дөрөө давхцаж гажсанаас тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байлаа. Автомашины урд дугуй ослын үед хагарсан байна. Тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/

 

Техникийн шинжээчийн №07 тоот дүгнэлт: Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баттөгс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11 “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна. 9 дүгээр зүйлийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Верна аксент маркийн 66-01 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтанхуяг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3Б” Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Замын нөхцөл байдал зам тээврийн осолд нөлөөлөөгүй. Хэргийн газрын нотлох баримтууд дээр тоормозны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй. Тоёота Харрер маркийн 07-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баттөгс нь дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон. Хэргийн материалтай уншиж танилцахад онцгойлон тусгах зүйл байхгүй...гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Баттөгс нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах асфальтан замд  өөрийн эзэмшлийн 07-00 ОРХ улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчиж эсрэг урсгалаар явж байсан 66-01 УНГ улсын дугаартай Н.Алтанхуягийн жолоодон явсан Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн С.Сосорбурам амь насаараа хохирч Э.Алтанхуягийн биед хүндэвтэр М.Алтанмягмар, Н.Баасандорж, Б.Жигдэнгомбо нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Алтанхуяг, Р.Энхтөр, М.Алтанмягмар, Н.Баасандорж, Б.Жигдэнгомбо нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Халиунаа, Н.Баасандорж, А.Оюунбаатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 593 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 594 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 595 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 924 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 596 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 865 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 тоот дүгнэлт, Задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот дүгнэлт, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 775 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 959 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот дүгнэлт, Г.Баттөгс нь мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч нарын хохирлын баримтууд хохирлын үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Г.Баттөгсөд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Баттөгсийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хүндэвтэр гэмт  хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Г.Баттөгсөд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттөгс нь тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал /Бөөрний түүтгэнцэрийн архаг үрэвсэл, бөөрний архаг дутагдлын 1 дүгээр оноштой, хөдөлмөрийн чадвар алдалтын заалтанд хамаарагддаг/, шүүгдэгчийн хувийн / бага насны хүүхэдтэй/, хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.  

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Энхтөр, Э.Алтанхуяг нарт 50.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдах  нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Баттөгс нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох Г.Баттөгсийн 607146 тоот дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Г.Баттөгсийн эзэмшлийн Тоёота Харрер маркийн 01020036 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Г.Баттөгсөд буцаан олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт шүүгдэгч Г.Баттөгсийн өмчлөлийн эд хөрөнгө болох Мечта маркийн плитка 1 ширхэг, Тошиба маркийн саарал өнгийн хөргөгч 1 ширхэг, Могул маркийн телевизор 1 ширхэг, Пилипс маркийн хөгжим 1 ширхэг, Ченжер маркийн хөлдөөгч 1 ширхэг, Супра маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Зэрэг овогт Ганаагийн Баттөгсийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр, 3 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Баттөгсөд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт Г.Баттөгс нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох Г.Баттөгсийн 607146 тоот дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Г.Баттөгсийн эзэмшлийн Тоёота Харрер маркийн 01020036 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Г.Баттөгсөд буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Баттөгсийн эзэмшлийн Мечта маркийн плитка 1 ширхэг, Тошиба маркийн саарал өнгийн хөргөгч 1 ширхэг, Могул маркийн телевизор 1 ширхэг, Пилипс маркийн хөгжим 1 ширхэг, Ченжер маркийн хөлдөөгч 1 ширхэг, Супра маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

6.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Баттөгсөд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Баттөгсөд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Г.Баттөгс нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол

 

 

 

 

цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Баттөгс нь тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Баттөгсөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ