Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1725

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10              01                                                    2020/ШТ/1725

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

 

улсын яллагч Б.Уранцэцэг,

 

шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч М.А ҮД: 00-76 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн

 

  1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б-ийн У-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 602 767 2261 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, баяд , дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-р гудамжны 321 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Б-ийн У /РД:00000000000 /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.У нь иргэн Б.Б-с Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 000000000 дугаарын данс руу 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,087,000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг данс руу, мөн 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 500.000 төгрөг Солонгос улсын виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 3.587.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: Би Увс аймгийн прокурорт ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Би Улаанбаатарт ирээд хадам ахынхаа машинаар таксинд явж байхад Солонгосоос ирсэн нэг хүн машинд суугаад өөрийгөө Б.Б гэж надад танилцуулсан. Тэр хүн надад хандан чи юу хийж байсан юм бэ залуу хүн байж ингэж амьдарч болохгүй шүү дээ гэхэд нь би Увс аймгийн прокурорын газарт туслах ажилтан хийж байгаад ажлаасаа гарсан гэдгээ хэлсэн чинь би чамд боломж олгоё чи одоо хагас мөнгөө өгөөд очоод ажил хийж байгаад үлдэгдэл мөнгөө өгөх саналтайгаар Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж ажиллах боломжтой гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь ямар хүмүүс явах боломжтой юм бэ гэхэд нэг хүний 2.587.000 төгрөг болно. Чи хамгийн баталгаатай, итгэл найдвартай, чиний амьдралд эргээд хэрэг болох гэсэн хүмүүсийг авч явах боломжтой гэсэн. Би хэдэн хүн боломжтой вэ гэхэд 5 хүн боломжтой гэж надад хэлсэн. Тэгээд би тэр хүнд 7.716.000 төгрөгийг бэлнээр 1 удаа нисэх онгоцны буудлын зогсоолын талбайд өгсөн. Тухайн үед Б гэх хүн хоёр солонгос хүнтэй хамт явж байсан. Би энэ тухайгаа нотлох баримтаар нотолж чадахгүй учраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлээгүй. Урьд нь А гэх хүн над руу ярьж байсан. Таньж мэдэх хүн байвал надад хэлж байгаарай, гэр бүлээрээ явмаар байна манай хүүхэд хойно сурдаг, төлбөрийг нь төлөхөд хэцүү байна гэж хэлсэн. Тэгвэл танд ийм боломж байна, би нэг хүнтэй танилцсан, урьдчилгаа 2.587.000 төгрөг, очсоны дараа эхний сарын цалингаасаа 2.500.000 төгрөгийг өгөх нөхцөлтэйгөөр явах боломж байна. Сарын 5.000.000 төгрөгийн цалинтай гэж өөрт нь хэлсэн. Тэгсэн чи эгч нь мөнгө цуглуулж чадахгүй байна, манай дүү байгаа юм түүнтэй чи холбогдоодхооч гэхэд Б гэдэг хүн над руу ярьсан. Би А эгчийн дүү нь байна нэг боломж байна уу гэхээр нь би нэг ийм боломж байгаа гээд би хэлсэн чинь, тэгвэл би орж болох уу гэж асуусан. За эхлээд би таныг асуугаад боломжтой гэвэл хариу хэлье гээд нөгөө хүн рүүгээ залгаад асуутал 5 хүн боломжтой гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүмүүсийн мөнгийг нь авсан бөгөөд тухайн мөнгийг нь авахдаа би Б-т хандан танаас 1000 төгрөг ч бэлнээр авахгүй, та миний данс руу хийгээрэй, яагаад гэвэл дараа асуудал гарах юм бол баримттай байсан нь хэрэгтэй байх, гэхдээ би энэ хүнтэй олон сар харьцсан, баталгаатай хүн гэж хэлсэн. Тэгээд би Б-ийг мөнгөө бөөн өгөх үү гэхэд надад 500.000 төгрөг байна. Урьдчилж аваад юу ч гэсэн намайг хэлээд өгөөч гэхээр нь заа болж байна гээд би мөнгийг нь авсан. Мөнгө авсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлагаа хүлээнэ гэв .

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн : ...би урьд өмнө нь барилага дээр хамт ажиллаж байсан А гэх эмэгтэйтэй уулзахад А би урьд Солонгос улс руу виз гаргуулах гэж байсан, би өөрөө гаргуулахаа болилоо, чи энэ хүнтэй холбогдоод виз гаргуулж болно гэж 0000008 дугаарын утсыг өгсөн. Тэгээд би тэр хүний утас руу нь холбогдоод би А эгчийн дүү нь байна, би А эгчийн оронд нь Солонгос улс руу виз гаргуулж болох уу гэж асуухад өөрийгөө У гэж танилцуулсан залуу - болно, чи надад урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд Солонгос улсад очсоны дараа ажил хийгээд үлдэгдэл 2.000. 000 төгрөг өгч болно гэж хэлсэн. Тэгээд би

 

3

 

урьдчилгаа гээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр У 0000000 дугаарын данс руу 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2.087.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3.087.000 шилжүүлсэн боловч 2020 оны 02 дугаар сар хүртэл У гэх хүн виз гаргаж өгөөгүй тул би мөнгөө буцааж авах хэрэгтэй байна гэж хэлэхэд У болноо мөнгийг чинь удахгүй өгнө, хэдхэн хоногийн дараа өгнө гэх зэргээр надад олон удаа хэлсэн боловч мөнгө өгөөгүй тул би цагдаагийн байгууллагад хандаж байна. миний гадаад паспортыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аваад 2020 оны 02 дугаар сард виз чинь гарахгүй байна гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын эхээр надад буцааж өгсөн. Би У гэх хүнтэй анх 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай ажил дээр ирээд чиний виз удахгүй гарна, удлаа гэхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улс руу нислэгт багтана. Дахиад нэг хүний орон тоо байна, чи эхнэрийгээ явуулахгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд би У тай эхнэр Г.Г мөн адил урьдчилгаа өгч Солонгос улс руу явуулахаар тохиролцоод эхнэртээ хэлэхэд манай эхнэр мөн зөвшөөрч, У ын данс руу 500. 000 төгрөг шилжүүлсэн. ...би он сарыг нь сайн санахгүй байна У миний утас руу залгаад -уулзах хэрэгтэй байна гээд Их тойруугийн автобусны буудал дээр уулзахад У -Солонгос улсаас манай ах ирсэн байгаа, дайлж цайлах хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би

 

  • т бэлэн 500.000 төгрөг өгсөн. У гэх хүн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор гэж танилцуулсан. Мөн Нийслэлийн прокурорын газар руу шилжих гээд шилжих чадсангүй, тэгээд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ажиллаж байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-н 29-30 -р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г-ийн: ...манай нөхөр Б.Б нь 2019 онд “В" ХХК-нд гэрээгээр ажиллаж байх хугацаандаа “В ” ХХК-н ажилтан А гэх эмэгтэйтэй танилцахад тэр эмэгтэй манайх нөхөрт -манай дүү прокурорын газарт ажилладаг хүн байгаа Солонгос улс руу найдвартай виз гаргаж өгдөг гэж хэлээд 3.500.000 төгрөг авсан боловч одоог хүртэл виз гараагүй, буцааж мөнгөө авъя гэх хэлэхэд одоог хүртэл мөнгө өгсөн зүйл байхгүй 00000000 дугаарын утас руу залгаж мөнгө авъя гэхэд мөнгө бүтэж байгаа, одоо би банкин дээр байна, яг одоо шилжүүллээ гэх зэргээр олон удаа худлаа хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5800505410 дугаарын данс руу 500.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21- ний өдөр 2.087.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн, мөн 2019 оны 11 дүгээр сард манай нөхөр рүү залгаад - Солонгосчууд ирчихлээ хоолонд оруулаад ганц нэг тарваганы мах авч өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд манай нөхөр Б.Б бэлнээр 500.000 төгрөг Шангрила Моллд оффис нь байдаг юм байна тэнд аваачиж өглөө гэж хэлж байсан. ...виз гаргаж өгнө гэж ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй. Надаас ямар ч бичиг баримт шаардаагүй, би төрийн албан хаагч учраас бүх бичиг баримтыг өөрөө бүрдүүлээд өгчихнө гэж хэлсэн. ...би нөхрийнхөө утсаар А гэх эмэгтэйтэй утсаар ярихад би өөрөө виз гаргуулах гэж байгаад чухал ажил гараад больчихлоо, та хоёрыг гэж бодоод би өөрийнхөө Солонгосын виз гарах эрхээ өгч байгаа гэсэн үг гэж хэлсэн. Б.У ямар ч асуудалгүй наадах чинь найдвартай хүмүүс бүтэхгүй бол би өөрөө мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 -р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.А ын: ...би 2018 оны зун У ын дугаарыг дүү Даваасүрэнгээс аваад Солонгос улс явуулж чаддаг хүн байна уу би

 

4

 

явах гэж хөөцөлдөж байгаа талаар ярьж байсан тэгээд 2019 оны зун байхаа сайн санахгүй байна. Б.У над руу утсаар залгаад байгууллагын журмаар Солонгос улс руу хүн гаргах гэж байна, та явах уу гэсэн. би урьд өмнө Солонгос явах гээд хөөцөлдөж байгаа талаар У т хэлж байсан. Тэгээд У ын над руу залгаад хэдэн хүн байгууллагын журмаар гаргах гэж байгаа талаар ярьсан. Бид хоёрыг Солонгос явах талаар визны материал урьдчилгаа өгч чадах уу гэж ярьж байхад миний хажууд надтай хамт ажилладаг Б гэдэг залуу сонсоод сууж байсан. Би У тай утсаар ярьж дуусгачхаад Б тэй Солонгос гаргана гээд байх юм үнэн болов уу, мөнгөтэй бол урьдчилгаа мөнгө өгчихмөөр байна гэж ярьсан чинь Б найдвартай бол би бас өгмөөр байна гэж хэлээд У ын утсыг надаас авсан. Надаас Б -А эгчээс дугаарыг чинь авсан гээд ярьчих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Түүнээс хойш У хэд хоногийн дараа залгаад мөнгө чинь болж байна уу, хүмүүсээ бүртгээд дууслаа ш дээ гээд яриад байсан. Б 2019 орны 11 дүгээр сард У т (мөнгө өгчихсөн явах гээд юмаа бэлдэж байгаа гэж ярьж байсан. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Б утсаар яриад У аас мөнгө авч чаддаггүй, А эгчээ та нэг яриад өгөөч гэж байсан. Тэгээд би У тай утсаар ярих гээд залгасан чинь утсаа салгаад авахгүй байсан. Тэгээд фэйсбүүкээс нь хаягийг нь олоод -хүүхдийн мөнгө төгрөг өгөхгүй бол чамайг цагдаад өглөө гэж чат бичсэн. Тэгээд Б холбогдоод хэлээд өгөөч гээд байдаг, залгахаар утсаа авдаггүй юмаа. ...Б.У надаас визны мөнгө 2 хүний 2. 000. 000 төгрөг өгчих материалаа дараа нь өгч болно гадаад паспорт зөвхөн авна гэж байсан. Би Б ээс хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 -р тал /,

 

“ХААН”банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-17-р тал /,

 

Хохирогч Б.Б  ийн хүсэлт /хх-ийн 102-р тал /,

 

Б.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

 

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 50, 63-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав .

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Б.У нь иргэн Б.Б-с Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5800505410 дугаарын данс руу 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,087,000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг данс руу, мөн 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 500.000 төгрөг Солонгос улсын виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 3.587.000 төгрөгийн хохирол учруулан бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б. Б ийн болон гэрч Г.Гэрэлмаа, С.А нарын мэдүүлгүүд, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б. У

 

5

 

залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.У ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б. У нь уг гэмт хэргийг үйлдэхдээ зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Б ийг хуурч түүний эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Б.У ын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Б     нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.

 

У ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б. У ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна

 

6

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,

 

36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Б овогт Б-ийн У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б. У т оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

    1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ