Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0428

 

2015 оны 9 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/1428

Улаанбаатар хот

 

Н.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Нм, нэхэмжлэгч Д. нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааныхэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.А, оршин суугчид Н.О, Ж.Г, Ж.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 48а, 48б, 49 дүгээр байруудад нийт 65 өрхийн 200 гаруй иргэн амьдардаг. Тус байрны оршин суугчдын эзэмшлийн 28 гаражийг буулгаж 48а байрны залгаа зүүн талд, 49 дүгээр байрны зүүн хойд талд 16, 18 давхар үйлчилгээтэй 2 орон сууцны барилга барих зөвшөөрлийг иргэн М.Эрт Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н 2013 оны 7 дугаар сарын 16-нд № БГД-670 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр Эзэмшил газрын зориулалтыг өөрчлөх тухай захирамжаар иргэн Эт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 48а байрны зүүн тал, 49 дүгээр байрны зүүн хойд талд 0,3800 га газар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгогдсон байна.

Хэрэв архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээний орон сууцтай 16, 18 давхар барилгууд нь барилгын норм дүрэм зөрчиж ойрхон баригдсан нөхцөлд манай байруудын сууринд нөлөөлж нуралт үүсэж болзошгүй, мөн дулаан цэвэр бохир усны шугамтай маш ойр учраас шугамуудыг гэмтээх эрсдэлтэй төдийгүй байгалийн гэрлийг бүтэн хааж, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл алдагдахад хүрч байна. Мөн буулгахаар төлөвлөсөн 28 гаражийг оршин суугчид нь орчин үеийн хэв загвараар баригдсан стандартын шаардлага хангасан тул иргэдийнхээ өмчид хууль бусаар халдахгүй байхыг хүсэж байна.

Нийслэлийн архитектур төлөвлөлтийн даалгаврын 12-т заасан Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл гэсэн заалтад орон сууцны 48а, 49, 83а байрны иргэд, оршин суугчидтай зөвшилцөн гэж дурджээ. Гэтэл энэ тухай тус байруудын нийт оршин суугчдын хурал хийж барилга бариулах эсэх тухай санал авахад хуралд нийт оршин суугчдын 73 хувь нь оролцож 100 хувь барилга барихын эсрэг санал өгсөн болно.

Иргэд, оршин суугчид бид Нийслэлийн Засаг даргын иргэн М.Эт газар олгосон захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын архитектур төлөвлөлтийн даалгаврыг судлан үзэхэд 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлаас батлагдсан Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх заалтууд, 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтууд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны 418 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын барилгын норм ба дүрмийн /Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/ заавал мөрдөх дөрөвдүгээр хавсралт дахь 1.6 заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/644 тоот захирамжийг тус тус зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийн иргэн М.Эт 0.3800 га газар олгосон заалт, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн БГД/670 тоот албан даалгаврыг хүчингүй болгоно уу.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/388 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай захирамжаар иргэн М.Эт газрыг 4413 м.кв болгож нэмэгдүүлэн олгосон байна. Дээрх захирамж нь Хот байгуулалтын тухай хуулийн 8.1.1, 9.1.1, Барилгын тухай хуулийн 10.1.4, Газрын тухай хуулийн 3.1.3, 29.1, 31.4, 33.1.2, 44.5-д зөрчсөн байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/388 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай хэмжээ зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн М.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэмшил газар дээр үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар барилга барих тухай хүсэлтийг 2013 оны 5 дугаар сарын 23-ний өдөр ирүүлснийг судлан үзээд, нийслэлийн хот байгуулалт, газрын бодлого хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, барилгажилт, дэд бүтцийн хангамжийн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, барилгажих асуудал дэмжигдсэн. Хурлын шийдвэрийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №БГД/670 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдсэн ба түүний дагуу барилгын эскиз зургаа боловсруулан ирж батлуулсан. Архитектур төлөвлөлтийн даалгаварт зэргэлдээ байрлаж буй байрны оршин суугчидтай зөвшилцөх гэж заасны дагуу иргэн М.Э нь ...48, 49 дүгээр байрны дулааны шугам сольж өгөх, шинэ ЦДП барьж өгөх, хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөх, оршин суугчдын гаражийн асуудлыг дулаан гаражаар сольж өгөх санал гаргасныг оршин суугчид нь дэмжиж байгаа... тухай албан бичгийг тус байруудыг хариуцсан Э СӨХ-өөс гаргаж өгсөн байсан.

Барилга барихтай холбоотой техникийн нөхцөлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нь авч, улмаар барилгын зураг төсөлд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №361/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэсэн байна. Иргэн М.Э нь батлагдсан зураг төслийн дагуу барилга барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан ба манай газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба нь ирүүлсэн материалыг хянан шалгасны үндсэн дээр 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0000646 №32/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн.

Барилга баригдах талбайд байршиж буй гаражууд нь газрын зөвшөөрөлгүй гаражууд ба иргэн М.Э нь барилгын ажлаа саадгүй явуулах үүднээс гараж эзэмшигчидтэй харилцан тохиролцож 19 гараж худалдан аваад байгаа талаарх баримтыг манай байгууллагад ирүүлсэн.

Иргэн М.Эт газар олгож, тухайн газар дээр баригдах барилгын зургийг баталсан үйлдэл нь хууль тогтоомж зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироогоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Н.О, Ж.Г, У.Г нар нь ...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дор дурдсан тайлбарыг гаргаж байна.

Батлагдсан зураг төслийн дагуу барилга барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан ба манай газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба нь ирүүлсэн материалыг хянан шалгасны үндсэн дээр 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №32/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан.

Барилгын захиалагч, хөрөнгө оруулагч нь зөвшөөрөл авах хүсэлтдээ Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4 дүгээр хавсралтын А гэсэн хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлж ирэх үүрэгтэй бөгөөд иргэн М.Э нь шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн байсан болно.

Иргэн М.Эт Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчөөгүй нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироогоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын маргааны үйл баримтын талаар иргэний болон захиргааны хэргийн шат шатны шүүхүүд М.Эийн талд эцэслэн шийдвэрлэсэн билээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 394 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 241 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1267 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 663 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 663 дугаар тогтоол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр 09-ний өдрийн 151 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаар тогтоол болно.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн шат шатны шүүхүүд урьд өмнө одоогийн гаргасан нэхэмжлэлийн үйл баримтын талаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад захиргааны хэрэг үүсгэсний улмаас М.Эийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг нэн яаралтай хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж өгнө үү.

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын зүүн талын нутаг дэвсгэрт байрлах 3800 м.кв талбай бүхий Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамж, 2012 оны 3 дугаар сарын 30 өдрийн А/224 дугаар захирамжтай газрыг иргэн М.Э 2009 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ байгуулан албан ёсоор дуудлага худалдаагаар худалдан авсан билээ. Ингээд зохих байгууллагуудад хууль, дүрэм журмын дагуу барилга барих хүсэлтээ гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг газарт барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч мөн барилгын техникийн нөхцөлүүд батлагдан гарч, барилгын иж бүрэн бүх зургууд хийгдэж, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвөөс ерөнхий магадлал хийгдэж батлагдсан юм.

Үүний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 32/2014, 0000646 дугаар бүхий Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсан. Мөн бид Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 48, 49, 83-р байрны ойролцоо бөгөөд, мөн манай эзэмшиж байгаа газрын залгаа хажууд байрлах дээр үеийн хүйтэн, тоосгон 28 ширхэг гаражийг 1 бүрийг 20.000.000 төгрөгөөр тухайн байрны гараж эзэмшигч нартай тохирч худалдан авч, оронд нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн тоглоомын газар, ногоон байгууламж, машины ил зогсоол байгуулахаар болсон.

Гэвч Баянгол дүүргээс манай газартай давхцуулан С.Эрдэнэ гэдэг хүнд 2011 онд 70 м.кв газар олгосон маргаан, мөн 83 дугаар байрны СӨХ-оос уг газарт барилга бариулахгүй гэж Нийслэлийн засаг даргад холбогдох маргаан гээд 2011 оноос 2013 оны хооронд нийт захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүхээр 9 удаа хэлэлцэгдэж бүх шийдвэр тогтоолд нэхэмжлэгч талуудын нэхэмжлэл хэрэгсэхгүй болж манай газар болон барилга барих асуудал хүчинтэй байх шийдвэр тогтоол гарч өнөөдрийг хүрсэн болно. Уг 48а, 48б, 49 дүгээр байруудын Э СӨХ-өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу 48, 49, 83 дугаар байрны нарыг хаах мөн тухайн байрны суурь хөндөгдөх зэрэг хохирол гарна гэжээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу манай барилгын барилгажих талбай нь ердөө 1646 м.кв буюу нийт манай эзэмшиж байгаа 3800 м.кв талбайн 43,3% ийг эзэлж байгаа нь, мөн манай газрын хажууд байрлах 28 ширхэг тоосгон гаражийн эздийн 90 гаруй хувь нь 48а, 48б, 49-р байрны оршин суугчид бөгөөд тэдгээр иргэдтэй уг гаражуудыг буулгаж хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, машины ил зогсоол хийх, мөн барилгын ажил явагдахад хөршийн зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд дэмжиж, хүлээн зөвшөөрч байна гэсэн харилцан гэрээ байгуулсан байгаа нь Барилгын тухай хууль болон Хот төлөвлөлтийн тухай хуулийг ямар нэгэн хэлбэрээр зөрчөөгүй байгаа нь харагдаж байна.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 02 сарын 13-ны өдрийн 2/265 албан тоот Баянгол дүүргийн 6 дугаар хороо 48а байрны иргэн Д.Оюунтунгалагийн гомдлын хариу тайлбарт: Нийслэлийн хот байгуулалт газрын бодлого хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, барилгажилт дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл дүгнэлт гаргах техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БНбД 30-01-04-ын 4 дүгээр хавсралтын 8-д заасны дагуу хэрвээ эсрэг талын барилгын хана нь гал тэсвэрлэлтийн зэрэгтэй бол гал тэсвэрлэлтийн 1-2 зэргийн барилгын хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6.0 метр хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө гэсэн заалт, БНбД 23-04-07-д заасны дагуу бүтэн жилийн турш сүүдэрлэгдэх нөхцөл зэрэг шаардлагыг хангуулах тухайн орчныг тохижуулан, одоо байгаа зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гаражуудыг буулган иргэдэд орчин үеийн тохилог дулаан гаражаар хангах дүгнэлт гарч дэмжигдэн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 670 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг боловсруулан эскиз зураг батлагдан хүргүүлсэн болно.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 4 сарын 01-ний өдрийн 2/702 албан тоот Баянгол дүүргийн 6-р хороо 48а байрны иргэн Д.Оюунтунгалагийн гомдлын хариуд уг газарт баригдах барилгын батлагдсан зургийг 48а, 48б, 49, 83 дугаар байруудын өглөө, өдөр, оройн цагийн үед хэрхэн нарны тусгал тусах талаар өнгөт зураг хүргүүлэн дээрх байруудын нар агаар салхийг хаахгүй байх тухай тайлбар зургууд болон бусад холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байна. Иймд Э СӨХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дах заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О нарын Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамж, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/338 дугаар захирамжийн М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 10 дугаар зүйлийн 10.1.1, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О нарын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн БГД/670 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32/2014 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн шүүгч Н. нгийн 2015 оны 04 сарын 03 ны өдриЙн 176 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч П., Д.Дэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төгл, Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. ар давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад бодит дүгнэлт нийцээгүй, хэт нэг талд үйлчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Нэг. Нэхэмжлэгчдийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ний А/224 захирамжийн иргэн М.Эт 0,3800 га газар олгосон заалт, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/388 дугаар захирамжийн иргэн М.Эт газрыг 4413 м.кв болгож нэмэгдүүлэн олгосныг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүхээс хамтран хариуцагчаар Өмчийн харилцааны газрыг татан оролцуулаагүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23-р зүйл болон Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 37-д "хамтран хариуцагч гэдэгт" нэхэмжлэлийн нэг буюу хэд хэдэн шаардлагад холбогдож байгаа бие даан үйл ажиллагаа явуулдаг захиргааны байгууллагыг хэлнэ гэсэн заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өмчийн харилцааны газрыг татан оролцуулаагүйн улмаас нэхэмжлэл хангагдахгүйд хүрсэн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбай зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтаар иргэн М.Э 3112 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатайгаар /х.х 2-р хавтас 156-р хуудас/ авчээ.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтаар иргэн М.Э 3800 м.кв гэж байхгүй байхад 3800 м.кв хэмжээтэй 5 жилийн хугацаатайгаар авсан гэж тоо хэмжээг өөрчилж, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, газар зохион байгуулагч Ш.Мандахзул нартай гэрээ хийж, 2013 оны 04 сарын 12-нд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар гэж өөрчлөн 3800 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. /х.х4-р хавтас, 162 х/

Ингэж Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбай зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтад газрын талбайн 3112 м.кв хэмжээг 3800 м.кв гэж Архитектур төлөвлөлтийн даалгаварт хэмжээг өөрчлөн оруулсан байна.

Иргэн М.Э Нийслэлийн өмчийн харилцааны газрын эрхэлсэн албан тушаалтан У.Мандахзултай байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулжээ. Энэ гэрээндээ орон сууцны үйлчилгээ 3112 м.кв, тохижилтын талбай 688 м.кв /х.х.2-р хавтасын 112-р хуудас/ гэсэн нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших" 000446357 тоот гэрчилгээн дээрхи захирамж шийдвэрийг зөрчиж 3112 м.кв газрыг холбогдох Өмчийн харилцааны газрын албан тушаалтан дур мэдэн өөрчилж, 688 м.кв-ыг нэмж, 3800 м.кв болгон өөрчилсөн байгаа нь газрын тухай хуулийг зөрчиж, албан тушаалтан дур мэдэн өөрчлөх эрхгүй бөгөөд, хавсралтыг өөрчлөхдөө заавал засаг даргын захирамж гаргаж байж өөрчлөх байтал, нэмж талбайг нэмэгдүүлэн гэрээ гэрчилгээнд дур мэдэн өөрчлөн оруулсан байгаа нь Газрын тухай "хуулийн 27, 34-д заасан заалтуудыг зөрчсөн байна гэж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, нэхэмжлэлийг хүлээн авсангүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн заалтыг тус, тус зөрсөн гэж үзэж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. 2014 оны А/388тоот захирамжаар өмнөх буюу 2012 оны А/224 тоот захирамжийг хүчингүй болгосон. Гуравдагч этгээд 3112 мкв газар дээр 688 мкв-ыг нэмж, 3800 м.км болгож өөрчилсөн засаг даргын захирамж гараагүй байхад, дараа нь дахин талбай зориулалтыг өөрчилж 4413 м.кв талбайтай болж томсгосон А/388 тоот захирамж нь хууль зүйн үндэслэл муутай, хариуцлагагүй эрх зүйн акт хоорондоо зөрчилтэй, газрын тухай асуудлыг хөнгөн хуумгай шийдвэрлэсэн хууль бус шийдвэр байна гэсэн. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн утга агуулга алдаатай, илт хууль бус шийдвэр боллоо гэж үзэж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн.

Хоёр. Нэхэмжлэгчид гуравдагч этгээд М.Эт эзэмшүүлэхээр олгосон маргаан бүхий газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргаж байгаа нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар.

Анхан шатны шүүхээс ...2568 м.кв газрыг 1998-2004 оны Улаанбаатар хотын Ерөнхий архитектур М.Цэлмэгийн баталсан УБ Палас орчмын барилгын ерөнхий төлөвлөгөөний 21-т "Үйлчилгээний барилга" гэж тусгагдсан нь хэрэгт авагдсан төлөвлөгөөгөөр батлагдаж байна гэжээ. Тэгвэл 2012 оны 224 тоот захирамжаар 3112 м.кв, 2014 оны А/388 тоот захирамжаар 4413 м.кв болгон нэмэгдүүлж авахдаа 2012 он болон 2014 оны Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйг юу гэж үзэх вэ гэдэгт анхан шатны шүүхээс бодитоор дүгнэлт өгсөнгүй.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгээс Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Н.Нацагдоржид ирүүлсэн 2014 оны 04 сарын 09 ны өдрийн 3/ 1056 тоот албан бичигт Танай газрын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2/ 902 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт бичигтэй танилцахад, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг үндэслэн газар олгож, барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг баталгаажуулсан байгаа нь хот байгуулалтын тухай хуулийн 81.1, 9.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй гэж дурьдсан байна хувийг Нийслэлийн Баянгол дүүргийн 6-дугаар хорооны 48а байрны 14 тоот манай оршин суугч Д.Оюунтунгалагт ирүүлснийг нотлох баримтаар албан бичгийг өгч хавсаргав.

Гуравдагч этгээд Б.Э нь "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын гуравдугаар бүлгийн 5.1-д Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газарт барилга барих асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно гэж заасан заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчээс үзэж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй

Уг барилгын компани нь НЕТГ-т барилга барих хүсэлт гаргаж, Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж авахаасаа өмнө үерийн далан, суваг, зам талбай, ногоон байгууламж болон дулааны шугам, бохирын шугам, эрчим хүчний шугам, холбооны шугам зэргийг хариуцдаг зохих байгууллагуудад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, НЕТГазар нь дээрхи зөвшөөрлийг зохих байгууллага нь авсан эсэхийг магадлаагүй байж барилга барих зөвшөөрөл олгосон, НЕТГазар нь өөрсдийн өгсөн Архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг шалгаж үзэлгүй уг даалгавраас олон заалтыг биелүүлээгүй, биелүүлэх ч боломжгүй байхад нь барилга барих зөвшөөрөл олгосон, анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Барилгын тухай хууль орон сууцны тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэргийг зөрчсөн тухайд заалт бүрээр нь мөн НЕТГ-ын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг бүрэн биелүүлээгүй тухай заалт нэг бүрээр нь дурьдаж баримтаар нотлоод байхад шүүх хурал дээр нэхэмжлэгч нарын хэлсэн ярьсан зүйлийн 80% гол хэсгүүдийг хассан, 49-р байрны зүүн тийшээ харсан айлуудын цонхнууд нар үзэхгүй хаагдаж байхад нар хаахгүй гэж хуурамч дүгнэлт хийсэн Аркон ХХК үерийн далан байсаар байтал байхгүй хэмээн дүгнэлт гаргасан Таван Үндэс ХХК-ыг оролцуулах хүсэлтийг хүчингүй болгосон, давж заалдах шатны шүүхийн шүүгч нь шүүх хурлын өмнө барилга барьж буй газар дээр нь ирж байдлыг нүдээрээ үзэх хэрэгтэй байна.

Гурав. Анхан шатны шүүхээс оршин суугчидтай хамтран ажиллах зорилгоор эдгээр гараж эзэмшигчидтэй харилцан тохиролцож, "Оршин суугчтай хамтран ажиллах, дулаан зогсоол арилжих болзолт гэрээ" -г хийж, гаражийг худалдан авч, мөнгийг бэлнээр төлж байгаа үйл баримтыг фото зургаар баталгаажуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төдийгүй, хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын гомдол дээрх байдлаар үгүйсгэгдэж байна гэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-д Сууц өмчлөгчдийн холбоонд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газарт хийх засвар үйлчилгээ нь газар ухах хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоолыг нь буулгах зэргээр тухайн газарт өөрчлөлт оруулахаар бол мэргэжлийн байгууллага нь сууц өмчлөгчдийн холбоотой урьдчилан тохиролцож гэрээ байгуулна гэж заажээ.

Гэвч тухайн үед ажиллаж байсан СӨХ-ийн гүйцэтгэх захирал Баярмаа нь Иргэн М.Этэй СӨХ зөвшилцөн хамтран ажиллахаар болсон тухайгаа 48а,б, 49 дүгээр байрны оршин суугчдад танилцуулаагүй, бүх гишүүдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, орон сууцны дундын өмчлөлийн эзэмшил ашиглалттай холбоотой асуудалд бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулалгүй, гүйцэтгэх захирлын эрх мэдлээ хэтрүүлэн гуравдагч этгээд М.Этэй хуйвалдан,хууль бус ажиллагаа явуулсан байсан.

Иргэн М.Э нь 48а,б, 49-р байрны иргэд,оршин суугчидтай огт зөвшилцөөгүй байж зөвшилцсөн мэтээр хууль тогтоомж зөрчин хууль бус ажиллагаа явуулж олон захирамж гаргуулсан байна. Ялангуяа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/388 тоот захирамж хууль зөрчсөн болно. Гуравдагч этгээд М.Э нь 2014 оны 4 сарын 10 ны өдрийн 5/14 ны Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын дөрөвдүгээр бүлэг. Газар эзэмшүүлэх, эрх олгох, барилга барих, үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах хэсгийн 6.1-д Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх эрх олгох, барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авна, 6.2.2-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барихад, 6.2.2-д журмын 6.2-д заасан тохиолдлуудад дараах зарчмаар санал авна, 6.3-д Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах явцад тухайн сонгогдож буй байршлын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 90м-т байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс уг төлөвлөгөөг боловсруулж буй байгууллага, 6.3.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 90м-т байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс барилга барих хүсэлт гаргасан этгээд, 6.11.Санал өгвөл зохих иргэдийн 80 хувь нь барилга барихыг зөвшөөрсөн тохиолдолд барилга барих зөвшөөрөл олгоно гэсэн заалтуудыг тус, тус зөрчсөн гэж үзэж байна. Барилга барихдаа оршин суугч, иргэдээс албан ёсоор зөвшөөрөл аваагүй. Гаражаа өгсөн хүмүүсийг оршин суугчдын төлөөлөл гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн өрөөсгөл дүгнэлт байна. Газрын тухай хууль болон бусад хууль, журмын заалтыг зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд иргэн М.Э нь 2009 оны 12 сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар 2568 мкв газрыг дуудлага худалдаагаар авсан гэх ба энэ газар нь 2012 оны 3 сарын 30-ны өдрийн А/224 дугаар захирамжаар 3112м.кв болж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 сарын 15 ны өдрийн А/388 тоот захирамжаар 4413м.кв болж томорсон нь ямар хэсэгт, яаж томруулан нэмж нэмэгдүүлэн олгоод байгааг, газрыг зориулалтаар бус ашиглахаар хууран мэхэлж авсан байж болох, ямар хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэн хавтас хэргийн хуудсанд 48а, 49б-ийн оршин суугчдын гуравдагч этгээд иргэн Б.Эийн барилгыг бариулахгүй гэж хүсэлт гаргасан 47 оршин суугчдын материал байгааг анхан шатны шүүхээс ач холбогдол өгч, анхаарч үзсэнгүй. /х.х 2-дугаар хавтас 60-108 хуудас/

Дөрөв. Нэхэмжлэгчдийн "....Хэрэв архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээний орон сууцтай 16,16,18 давхар барилгууд нь барилгын норм дүрэм зөрчиж, ойрхон баригдсан тохиолдолд манай байруудын сууринд нөлөөлж .нуралт үүсэж болзошгүй, мөн дулаан цэвэр бохир усны шугамтай маш ойр учраас шугамуудыг гэмтээх эрсдэлтэй, байгалийн гэрлийг бүтэн хааж байна" гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар. Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэгийн 2015 оны 01 сарын 15 ны өдрийн 06/100/01 дугаартай дүгнэлтийг анхан шатны шүүхээс үндэслэн шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт нь хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн. Оршин суугчидтай уулзаагүй, хэргийн газар дээр очиж үзээгүй, амьдралаас тасархай, хийсвэр дүгнэлт гаргасан гэдгийг анхан шатны шүүхэд нэхэжлэгч нар тавьж байсныг, нэхэмжлэгч нараас ахлах байцаагчийн дүгнэлтийг дахин гаргуулах боломжийг олголгүйгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гуравдагч этгээдээс ус зайлуулах бетон хоолой ил гарсан хэсгийг эргүүлэн булахдаа ил гарсан хэсгийн заадсуудыг маш нарийн технологиор өндөр нягтруулгатай булан сэргээх ёстой байсан. Хариуцсан мэргэжлийн комиссоор шалгуулж ажлын гүйцэтгэлийг актаар хүлээж аваагүй учир гуравдагч этгээдээс хийж гүйцэтгэсэн ажил технологийн шаардлага хангахгүй гэж үзэж байгаа.

Мөн Гуравдагч этгээдийн өөрсдийн хийлгүүлсэн инженер геологийн Таван үндэс" ХХК-ийн Улаанбаатар хот Баянгол дүүрэг, "Э" ХХК-ийн оффис, орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлтийн 2.3 Ул хөрсний тогтоц ба инженер-геологийн ангилалын хэсэгт: Асгамал хөрс, ахуйн хог хаягдалтай, хар саарал өнгөтэй хайрган асгамал хөрс судалгааны талбайд өрөмдсөн цэгүүд 0,5м, далан дээгүүр болох 1,2,3,4-р цооногт 9,0 м зузаантай илэрч байна. Товч дүгнэлт, зөвлөмж 3.4 -ийн ....Тус судалгааны талбайд хур бороо ихтэй үед талбайн угаагдал үүсэх нөхцөлтэй байна гэж дүгнэлт гарчээ. /х.х 1-дүгээр хавтас 171-дүгээр хуудсанд байгаа/

Түүнчлэн газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлээс маш их хохирол учирч, Улаанбаатар хотын баруун урд хэсэг үерийн аюулд нэрвэгдэх магадлалтай байна гэж үзэж байгаа бөгөөд, мэргэжлийн байгууллагаар хянуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар нэхэмжлэгчдийн зүгээс анхан шатны шүүхэд онцгойлон мэдүүлсээр байтал анхаарч үзээгүй.

Монгол Улсын Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх 2014 оны 08 сарын 07-ны өдөр 02-07-94/299 тоот актаараа Барилгын инженерийн судалгааны дүгнэлтийг шалгуулаагүй, сууриас гарсан астаасыг хувийн эзэмшил газарт буулгасан хөрсний нуралт ихээр үүссэн, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт улаан шугам акт фото зурагтай эсэхийг тодорхой шалгуулаагүй зэрэг зөрчил байна гэж уг барилгын ажлыг 14 хоног зогсоох акт тавьсан. Гэтэл уг барилга 14 хоногийн турш ажилласан.

2014 оны 08 сарын 20-нд тавьсан энэ актын зөрчлийг хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх шалгаж зөрчил арилгасан байна гэж хариу тайлбар өгчээ.

"Аркон" ХХК-иас, амьдрал дээр манай орон сууцны цонхыг халхлан хааж байгаа эсэхийг шалгаж, нарны тусгалын зураг хийгдсэн гэдэг. Гэтэл амьдрал дээр энэ барилга 4, 8, 12, 16, 20, 24 тоот айлуудын цонхны нарыг бүрэн хаана. Энэ тохиолдолд бидний эрүүл амьдрах нөхцөл алдагдаж, байрны үнэ огцом унаж, бидэнд эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш том хохирол учирна.

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд М.Э нь БНбД 30-01-04-ын 4-дүгээр хавсралтын 8-д заасны дагуу хэрвээ эсрэг талын барилгын хоорондын гал тэсвэрлэлтийн зэрэгтэй бол гал тэсвэрлэлтийн 1-2 зэргийн барилгын хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6,0 метр хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө гэж үзээд байгаа нь буруу нормыг барьсан байна

Уг нормийн 12-д Зам, гарцаас 10 хүртэл барилгын хана хүртэлх зай 5м-ээс багагүй, 10-аас дээш давхар барилгын хана хүртэлх зай 9 метрээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Энэ бүсэд ямар нэгэн хаалт, цахилгаан дамжуулах агаарын шугам болон мод эгнүүлэн тавихыг хориглоно гэж заажээ .

Орон сууц барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтэд барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхраас дээш зайн хэмжээ 20 метр байна гэжээ Гэтэл ингэж гуравдагч этгээдээс барилгын норм дүрэм барихгүй байгааг мэргэжлийн байгууллагаар шалгуулах шаардлагатай байна.

Тав. Нэхэмжлэгчдийн" Нийслэлийн Засаг даргын иргэн М.Эт газар олгосон захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын архитектур төлөвлөлтийн даалгаврыг судлан үзэхэд 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлаас батлагдсан Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4дэх заалтууд, 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4., 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтууд, Зам тээвэр ,барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны 418 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын барилгын норм ба дүрмийн /Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/ БНбД 31-01-10-ийн дөрөвдүгээр хавсралт дах 1.6 заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 тоот захирамжийг тус тус зөрчсөн нэхэмжлэлийг Анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нар маргаж байгаа боловч, хуулийг чухам хэрхэн яаж зөрчсөн гэдэг нь ямар нэг нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм гэжээ.

Дээрх хуулийн заалтыг гуравдагч этгээд маш ихээр амьдрал дээр зөрчиж байна. Гуравдагч этгээд иргэн М.Эийн Шинээр баригдах орон сууц, үйлчилгээний газрууд нь баригдаж дууссаны дараа СӨХ-ийн эзэмшил газар нь тэдний дундын газар болж, хамтарч хүссэн хүсээгүй эзэмшихээр болоод байгаа юм.

Гуравдагч этгээд иргэн М.Э нь гараж байсан газрыг иргэдээс худалдан авахдаа тохижуулж өгнө, хөгшид хүүхэд амрах цэцэрлэг ногоон байгууламж барина гээд байгаа газарт /350м.кв/ 48а,б 49 дүгээр байрны оршин суугчид, шинээр баригдах хоёр орон сууц оффисын барилгын хүмүүс яаж багталцах вэ. Барилга барьсан хүмүүс барилгаа бариад ашгаа аваад явна. Үлдэх оршин суугчид яаж багтаж амьдрах вэ гэсэн маш хүнд асуудал гарахыг яаж зохицуулах вэ гэдэг хүнд асуудал тулгарч байна. Амьдрал дээр баригдаж буй барилгын талбай зарим газраар СӨХ-ы талбайтай давхцаж байгаа. Цаасан дээр одоогоор давхцаагүйгээр хийгдсэн байгаа болно. Өмчийн харилцааны газрыг оролцуулж энэ асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байгааг давж заалдах шатны шүүхээс анхааралдаа авна уу.

Барилгын ажлын зургийг хийхдээ барилгын орцыг заавал яагаад "Э" СӨХ-ийн талбай руу харуулж хийсэн юм бэ. Гуравдагч этгээд иргэн М.Эийн тайлбарт барилгын талбайн хувьд барилга барихаар төлөвлөсөн гэсэн 1646 м.кв газарт буюу 43 хувьд орон сууц барьж, тэгээд үлдсэн талбайн орц, гарц, ногоон байгууламж, авто машины зогсоолоо хийхийн тулд орц, гарцаа яаж, манай СӨХ-д хамааралгүйгээр яаж барих байсан вэ гэсэн асуулт гарч байна.

2014 оны 9 сард захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэнг үзлэгээр ирэхэд Барилгын гүйцэтгэх захирал Б.Оюунбилэг ярихдаа барилгын орц, хаалганууд гадна талдаа хойшоо зүүн тийш харж байгаа гэж тайлбарлаж байсан.

Хэрэв үнэн бол зураг төсөл буруу хийгдсэн эсвэл хууль хяналтын байгууллагыг санаатайгаар хууран мэхэлж ямар ч аргаар хамаагүй барилгын ажлаа үргэлжлүүлэхийг зорьсон нь илэрхий байна. Өөрсдийнх нь зургаар болон бидний нүдээр харахад орцны хаалга манай СӨХ-ийн нийтийн эзэмшлийн талбайруу урагшаа 3 хаалга байрлаж байна.

Одоогийн байдлаар 48а,б 49 дүгээр барилгуудын дунд байгаа энэ талбай дээр хүүхэд хөгшид амрах боломжгүй, одоо байгаа оршин суугчдын машин тэрэг багтахгүй байгаа. Үүндээр баригдах 16,18 давхрын хоёр үйлчилгээтэй барилгын оршин суугчид, оффисын үйлчилгээний ажилчид, үйлчлүүлэгчдийн машин тэрэг хаагуураа орж, хаагуураа гарч, байх вэ гэдэг бэрхшээлтэй асуудал тулгарч байгаа юм.Үүнийг төрийн байгууллага олж харахгүй яаж баталж өгсөн юм бэ. Анхан шатны шүүх яагаад хууль зөрчөөгүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна.

Гараж байсан газар ногоон байгууламж, хүүхэд хөгшид амрах тоглоомын талбай байгуулж өгнө гэсэн газар дээр барилга баригдаж байгаа бөгөөд тэдний амлалт биелэх боломжгүй юм. Тэд оршин суугчдыг хуурч гаражийг худалдан авсан байна. Энэ нь Барилгын тухай хууль 3.1.11 "барилгын орчны тохижилт" гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг хэлнэ гэсэн заалтыг зөрчиж байна.

Орон сууц барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтийн тайлбарт орон сууцны хотхон хорооллын нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд автомашины ил зогсоол нь нийт айл өрхийн 25 хувь, дулаан зогсоол нь 50 хувиас дээш байх буюу нийт 75 хувиас дээш байна гэж заасныг тус тус зөрчиж байна.

"Орон сууцны тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх, 9.4.2. оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, 9.4.3. хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байхыг төрөөс хангаж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.

Гуравдагч этгээдийн шинээр барих барилга нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д барилга байгууламж барихдаа дараахь шаардлагыг хангасан байх ёстой, 9.1.1.хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, 9.1.4.зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй гэжээ. Гэтэл Одоогийн байдлаар кран ажиллаж байгаа үед аюулгүй байдлыг хангахгүй байна.

Зургаа. Нэхэмжлэгчдийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар. Анхан шатны шүүхээс олгосон зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй учир нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзжээ.

Нэхэмжлэгч нарын хувьд барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь анхнаасаа эхлэн 48 а,б 49 оршин суугчдыг эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах, бусдын хууль бус үйл ажиллагаанаас болж хохирох ёсгүй гэсэн Үндсэн хуулийн үндсэн зарчим бүрэн утгаараа зөрчигдөөд байгаа учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй байгаад маш их гомдолтой байгааг уламжилж байна.

Дээрхи хууль тогтоомжийг зөрчин Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчин гуравдагч этгээд М.Эт Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон газрын хэмжээг үндэслэн гэрчилгээ, гэрээг хийгээгүй, захирамжгүй газар зальдан авч, хууль зөрчин, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хохироож, Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд нийтийн эдэлбэр газарт гудамж зам талбайд төсөл шалгаруулалт явуулалгүйгээр 4413м.кв болгон газрыг хууль бусаар нэмж эзэмшүүлсэн байна гэж үзэж байсныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож өгнө үү.

Ийм учраас 2013 оны 07 сарын 16 ны Архитектур төлөвлөлтийн 670 тоот даалгавар, 2014 оны 05 сарын15 ний өдрийн А/388 тоот захирамж, захирамжийн дагуу хийгдсэн гэрээ, гэрчилгээ хүчингүй гэж үзэж байна.

Эдгээр акт нь иргэд, СӨХ-ны өмгөөлөгчийн үзэж байгаагаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, 9.2-т Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно,

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 37-р тогтоолын 4-д Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан "Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай" гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ.Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцно гэж заасны дагуу хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 176 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

:

             бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан баримтыг нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримт нь зөрүүтэй байхад үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэж З 31 31.1- ныг зөрчсөн байх тул ийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Эийн 2009 онд дуудлага худалдаагаар худалдан авсан 2568 м.кв газрынх нь хэмжээг ихэсгэж 3112 м.кв болгон, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон байхад Нийслэлийн газрын албанаас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо А/224 дүгээр захирамжид зааснаас 688 м.кв-аар ихэсгэж газрын хэмжээг 3800 м.кв гэж бичиж олгожээ.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн БГД/670 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт Нийслэлийн Засаг даргын А/224 дүгээр захирамжийг заасан атлаа газрын хэмжээг 3800 м.кв гэж, мөн орон сууцны 48 а, 49, 83 а байрны иргэд оршин суугчидтай зөвшилцөх гэж тус тус тэмдэглэн, ерөнхий төлөвлөгөөний зураглалд[1] автомашины зогсоолыг 48б байрны урд талд 40 ширхэг, 48а байрны хойно буюу 48б байрны баруун талд 8 автомашины зогсоол байхаар тус тус төлөвлөсөн нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 520 дугаар захирамжаар ашиглуулах эрх олгосон Э [2] сууц өмчлөгчдийн холбооны 4910 м.кв газартай давхцуулан төлөвлөсөн нь Архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөний зураглал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уг даалгавар болон ерөнхий төлөвлөгөөний зураглалыг боловсруулсан архитектур Ц. тайлбар, СӨХ-ны ашиглах газрын кадастрын зураглал, М.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 48, 49 дүгээр байрны оршин суугч нар маргаан бүхий А/224 дүгээр захирамжаар 3800 м.кв газрыг С.Эт эзэмшүүлсний улмаас автомашины зогсоолгүй болж орчны газар ашиглах эрхээ зөрчигдөх талаар нэхэмжлэлдээ дурдсан байхад дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч, захирамжаар олгогдоогүй газрыг эзэмшүүлэх гэрчилгээ бичиж олгосон Газрын албанаас тодруулж, захирамжид заасан 3112 м.кв газрын кадастрын зураг, ямар үндэслэлээр, аль хэсгээр нь ихэсгэж 3800 м.кв газар эзэмшүүлэх гэрчилгээ олгон, кадастрын зураг үйлдсэн, уг төлөвлөлт нь С.Эийн эзэмшлийн газар дээр хийгдсэн эсэх талаар лавлагаа авч, холбогдох баримтуудыг цуглуулалгүй нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн шинжээч томилсон захирамжийн энэ талаар шинжилгээ хийж зураг үйлдэж ирүүлэх тухай 3.3 дахь асуултад шинжээч Ш.Уранчимэг миний хариуцсан салбар биш гэж дүгнэлт өгөхөөс татгалзсан байхад мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулаагүй байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Улаанбаатар палас орчмын газрын барилгын ерөнхий төлөвлөгөөнд /1998-2004/ заагдсанаар маргаан бүхий газарт үйлчилгээний барилга барихаар төлөвлөгдсөн байсан ... гэж тайлбарлах боловч уг төлөвлөгөөний 21-д төлөвлөгдсөн үйлчилгээний барилга нь 2 давхар байхаар, 19, 20-д заасан орон сууцны барилга нь тус бүр 5 давхар байхаар тус тус тусгагдсан байна.

Нэхэмжлэгч нар ... 16, 18 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилгууд нь хэт ойрхон баригдаж, байгалийн гэрлийг хааж оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг алдагдуулахад хүрнэ. ... автомашины зогсоол, ахмад настан, хүүхдийн нарлах, тоглох талбай байхгүй ... гэж барилгын норм дүрэм, хот төлөвлөлтийн талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тусгажээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх ерөнхий төлөвлөгөө /1998-2004/- нд өөрчлөлт орсон эсэхийг тодруулалгүй, түүнд тусгагдсанаас өөр 18 давхар үйлчилгээний, 16 давхар орон сууцны барилга бариулах зөвшөөрөл олгосон байхад ... төлөвлөгөөний 21-д үйлчилгээний барилга тусгагдсан нь батлагдаж байна гэж дурдан, Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.2.3-д заасны дагуу С.Эт газар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

3. Нэхэмжлэгч нар асар өндөр барилга баригдсанаар 48, 49 дүгээр байрны оршин суугчдын байгалийн гэрэл хаагдана ... гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд гуравдагч этгээдээс ирүүлсэн А ХХК-ний үйлдсэн зураглал хэрэгт авагдсан хэдий ч шүүхээс шинжээч томилон, Барилгын зураг төслийн дагуу 16-18 давхар барилга баригдснаар уг барилга нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 48 а, б, 49 дүгээр байрны оршин суугчдын цонхыг халхлах эсэх, мөн тус байруудад тусах нарны гэрлийн хэмжээ буурах эсэх, буурвал хэрхэн буурах эсэх, энэ нь барилгын норм ба дүрэмд нийцсэн эсэх-ийг тогтоолгохоор асуусан байхад шинжээч нь мэргэжлийн этгээдийн хувьд өөрөө шинжилгээ хийж дүгнэлт өгөлгүй, 16 давхар барилгын хувьд А ХХК 48, 49 дүгээр байруудын цонхыг халхлахгүй болохыг тогтоосон байна гэж, мөн 18 давхар барилгын хувьд барилгын ажил эхлээгүй байна гэж тус тус тэмдэглэн шүүхээс асуусан асуултад бүрэн дүүрэн хариулт өгөөгүй байхад нэмэлт шинжилгээ хийлгээгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлуудыг зохих журмын дагуу тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулан, тэдгээрийг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж маргаан бүхий захиргааны актуудыг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шинжээчийн дүгнэлтэд ... барилга, эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу баригдаж байна, Барилгын тухай хуулийн 13.4-т зааснаар зураг төсөл зохиогчийн гаргасан алдааг зураг төслийн байгууллага, зохиогч хариуцдаг бөгөөд уг зураг төслийн дагуу баригдаж байна. ... Нийслэлийн өмчийн харилцааны газрын 11/3654 дүгээр албан бичгээр СӨХ-ны ашиглаж байгаа газартай давхардаагүй болохыг заасан байна ... гэх мэтээр дурдаж, өөрөө мэргэжлийн этгээдийн хувьд шүүхээс тавьсан асуултад шинжилгээ хийж бүрэн дүүрэн хариулалгүй, зөвхөн хэрэгт авагдсан баримтууд болон маргаан бүхий акт, мөн хариуцагч, гуравдагч этгээдээс ирүүлсэн баримтуудад үндэслэн дүгнэлт гаргасан байгааг анхаарч дахин, эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй.

88 88.1.4, 88.3.4д гон :

1. 20 дугаар шүүхийн[3] 2015 04 дүгээр 03- 176 , .

2. 59 59.3- нэхэмжлэгч нарын и 70200 .

86 86.5 , , , ,  , 㿿 14 .

 

 

د                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                   С.МӨНХЖАРГАЛ