Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

 

                    2022/ШЦТ/149

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            Улсын яллагч: Ц.Мөнхжаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энхбат, С.Намжилмаа

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бэ, М.Эхүү

            Иргэдийн төлөөлөгч: Д.Н

            Шүүгдэгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн Бд холбогдох 2112000000229 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт А аймгийн Х сумын Х багийн .. тоотод суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Гийн Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг И хорооллын .. тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Дтой маргалдан зодолдож, улмаар түүний толгойн тус газарт нь модоор цохиж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Миний хувьд тухайн үед ийм зүйл болсонд гэмшиж байна. Иймд үйлдлээр энд зогсож байгаадаа харамсаж байна. Би багш мэргэжилтэй хүн. Хөлдөө гэмтэл аваад ажил хийх боломжгүй болсон. Тэгээд нутагтаа ирж амьдарч эхэлсэн. Эхнэр маань говийн хүн болохоор хангайд амьдрахгүй гээд ирээгүй. Тэгээд тусдаа амьдарч эхэлсэн. Би хөлөө гэмтээгээд эмчид үзүүлэхэд 2-3 жил гам барьчихвал зүгээр болно гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад аав, ээж дээрээ мал аваад хэдэн мал маллаж амьдарсан. Талийгаачийн охин дүүгийнхтэй цуг зусланд зуссан. Талийгаачтай багаасаа нэг нутгийн хүмүүс тул ойрхон өссөн бөгөөд нутгийн ах гэж хүндэлдэг байсан. Тухайн өдөр Дорноговиос шавь маань ирсэн. Өмнө жил нь аймгийн арслан цол авсан гээд намайг найрандаа урихад нь би очиж чадаагүй. Тэгээд тухайн өдөр танай нутагт ирээд буцах гэж байна гэхээр нь би хоол унд хийгээд, ээжээс архи гуйж аваад тэд нар дээр очсон. Талийгаачийн дүүгийнхтэй айл болохоор 2 хүүхэдтэй нь хамт сумын төв рүү явсан. Тэгээд сумын төв ороод нөгөө хүмүүстэйгээ уулзаад хоол ундаа өгсөн. Тус хүмүүс маань замд явсан болохоор архи уугаагүй явсан. Миний утас нэгжгүй болсон байсан тул замын хойд талын дэлгүүрээс нэгж аваад гарч ирэхэд талийгаач гадаа байсан. Тэгээд талийгаач намайг дүү хаа хүрч яваа юм бэ, нааш ир гээд дуудахаар нь очиход хаа хүрч яваа юм, Мынх ирчихсэн юм уу гэхээр нь  М эхнэртэйгээ хадландаа явчихсан, би шавь нар ирээд явж байна, та хаа хүрч яваа юм гэсэн чинь архи авч уух гэж явна гэхээр нь та эндээс юм авч байхаар надад нэг шил архи байна, тэрийг авах уу гэсэн чинь тэгье, тэгье гээд Мын цайны газарт орсон. Ороод намайг аягал гээд би аягалаад талийгаач мах идээд сууж байсан чинь талийгаачийн охин дүү болох О эгч  нөхөртэйгөө орж ирсэн. Тухайн үед би архи аягалаад энэ хэдэд өгсөн чинь энэ 2 уугаагүй байж байгаад гарсан. Би тухайн үед хадлангийн талбай гэсэн зүйлийг яриагүй. Хадланд гарах гэж байгаа, хүнээр хадлангаа хадуулна гэсэн зүйлийг л ярьж байсан. Тэгсэн чинь талийгаач танай арын талбай миний талбай гээд тийм зүйл ярьсан. Би архи аягалаад сууж байгаад утсаа оролдож байсан чинь чи архиа харамлаад байгаа юм уу гээд өөрөө аягалсан. Намайг архиар  шахаад байхаар нь би уухгүй, одоо хөдөө гараад өвс хадна гэж хэлсэн. Тэгээд талийгаач цонхоор харж байтал  талийгаачийн хуучин хадам аав Ж гуай  явж байсан чинь гараад Ж гуайг дагуулж орж ирээд хамт  архи уучхаад гэрт нь явган хүргэж өгөөд ирсэн. Тэгээд ирээд намайг манай эхнэр дээр хүргэж өг, эхнэртээ айраг, мах аваачиж өгнө гээд байхаар нь би шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгөхөд Б эгч машинд шатахуун өгч байсан. Нэг хар машинтай эгч саванд шатахуун авч байсан чинь талийгаач тэр эгчийн бөгс рүү хэд, хэдэн удаа цохиод байсан чинь тэр эгч уурлаад мөн Б эгч чи болиоч камер харж байгаа гэсэн. Тэгээд Б эгчид айраг, махаа өгсөн. Би явах гэтэл намайг дугуй засвар руу хүргэж өг гээд байхаар нь би дугуй засвар дээр хүргэж өгсөн. Тэгээд явж байгаад Т ахтай таарсан. Урд өдөр нь хонь янзлаад байж байхад Э ах, Т ахтай ирээд  хуучин “Пронтер” машинаа задалсан, намайг машиндаа сэлбэг аваарай гэж хэлж байсан. Тэгээд сэлбэг авах юм бол одоо Тын данс руу 10.000 төгрөг хийгээдэх эсхүл 1 шил архи аваад өг гэхээр нь би ээж рүү залгатал төвд нэг архи байгаа гэж хэлсэн. Тэрийг нь би айраг авах гэж төв рүү орохдоо машиныхаа суудал доор хийсэн байсан. Тэгээд Т ахад Дах та хоёрт өгнө гэсэн архи суудал доор яваа гэсэн чинь Т ах Дах чинь хашаандаа тасарчихсан, машиныхаа сүүдэрт хэвтэж байгаа гэхээр нь би тэгвэл би энийг аваад явчих уу, та уух юм уу гэсэн чинь Т ах тэгвэл Э ахынд очих уу гээд байж байсан чинь талийгаач хүрээд ирсэн. Талийгаач намайг чи хайчих гэж байгаа юм гэхээр би Дахынхаар орчихоод хөдөө явлаа гэсэн чинь тэгвэл би тэднийд очно гээд хамтдаа очсон. Бид хэд очиход Дах машиныхаа сүүдэрт хэвтэж байсан. Би дуудаж босгож ирээд архийг нь Дахад өгөхөд талийгаач аваад аягалсан. Дах намайг хоёулаа гэрт оръё гээд бид хоёр гэрт нь ороод юм яриад сууж байсан чинь талийгаач хэсэг хугацааны дараа орж ирсэн бөгөөд ирээд Т явчихсан, та хоёр гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гарсан. Дах бид хоёр наймаагаа яриад гадаа сүүдэрт хэвтэж байсан чинь талийгаач архи гаргаад ирсэн. Би тухайн архийг нөгөө хуучин архийг гэж бодож байсан чинь сүүлд мэдэхнээ миний машиныг унаад дэлгүүр явж архи авсан байсан.  Тэгээд талийгаач надад архи өгөхөөр нь би Дахад өгсөн чинь Дах нойл орчихоод гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Тэгээд би Дахад нэг өгчихөөд ирье гээд араас нь орсон. Хэсэг хугацааны дараа Т ах ирчихсэн байсан. Тэр хоёр архиа ууж байсан. Би удалгүй гараад тэр хоёртой сууж байхад Талийгаач надад архи өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь чи яахаараа уудаггүй юм, миний өгсөн юмыг голоод байгаа юм уу гээд байхаар нь би дүү нь уухгүй, үдээс хойш ажилтай гэж хэлээд буцаад Э ахынд ороод хэвтэж байсан. Тухайн үед Т ах явсан байсан. Талийгаач удалгүй араас орж ирээд гараад ир хажуу талын О ахынд ороод О ах байна уу үзээдхээ  гэж хэлсэн. Би байшинд нь ортол хүн байхгүй байсан. Урд талын гэрт нь орсон чинь 2 охин тоглож байсан. Би О ах байхгүй байна гэж хэлсэн чинь чи наашаа хүрээд ир гээд би сууж байсан чинь машины түлхүүрээ өг гээд байсан өгөхгүй гэсэн чинь ноцолдоод намайг татаж унагаагаад миний дээр гараад суусан. Тэгэхэд хажуу айлын нэг охин нойл руу орж байсан. Тэр охиныг гэр рүүгээ орох гэж байхад нь би Доо чи буулдаа ямар хэцүү, дарамттай юм бэ гэсэн чинь чам шиг бацааныг би алж чадна гээд байсан. Тэгэхээр нь би босч байгаад түлхүүрээ өгье ах гэсэн чинь боссон. Тэгээд би босч ирээд хартал төв замд автобус ирээд хөдөлгөөнтэй байсан. Тэгэхээр нь би ах би танд машин өгөхгүй, согтуу хүнд машин өгөөд хэцүү юм болно гэсэн чинь чи харамлаад байгаа юм уу, би машинаа засварт өгчихсөн, миний машин чиний машиныг бодвол бөх гээд байхаар нь би тантай юм ярихгүй гээд цаашаа алхсан чинь пад гээд юм дуугарсан, би машин руу өшиглөчихлөө гэж бодоод эргээд хартал араас ирээд мод барьчихсан далайгаад зогсож байсан. Би өөрийн эрхгүй гараараа тулсан. Тэгтэл миний толгой, хүзүү рүү цохисон бөгөөд би өвдөглөөд суусан. Миний хагалгаатай хөл янгинаад өвдөөд байсан. Тэгээд би ах аа миний хөл эвгүй болчихлоо, толгой хагалчихлаа гэсэн чинь дахиад миний хөл рүү модоор цохисон. Би модыг нь булаагаад авсан. Талийгаач дахиад дайрахаар нь би нөгөө модоор цохиод авсан чинь талийгаач толгойгоо бариад явган суугаад үлдсэн. Би машинаа унаад гэртээ харьсан. Тухайн үед гэртээ хаагуур, ямар замаар, яаж очсоноо санахгүй байгаа. Машиндаа хэвтэж байгаад ээж өмнөх өдрийн хонины гэдсийг хөлдөөгчинд хийгээрэй гэсэн болохоор нь тэрийг санаад гэртээ орж хийчихээд, хөдөө гарах гээд утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд буцаад Дахынд очсон. Очиход талийгаач дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед нүүр нь цус болсон байсан. Би хажууд нь машинтай очиж зогсоод яасан ах нүүр чинь цус болчихсон байна гэсэн чинь талийгаач яасан гэхээр нь би нүүр чинь цус болчихсон байна, гол явж угаах уу гэсэн чинь тэгье гэсэн. Би түшээд машиндаа суулгаад гол дээр очтол машины бүрээс цус болсон байхаар нь би жижиг  бүрээсийг татаж аваад голд норгоод талийгаачийн нүүрний цусыг арилгаж өгөхөд нүүр дээр нь ямар нэг сорив байгаагүй, толгой дээр нь хагархай байсан. Тэгээд би нойтон даавуугаар толгой дээр нь жин тавьж өгсөн чинь холд пиздаа минь өвдөөд байна, ойртох юм бол ална шүү гээд өшиглөөд байхаар нь би жин тавиад өгье гэсэн чинь цаашаа мөлхөөд явчихсан. Тэгээд би орхиод машинд хүлээж хэвтэж байгаад машиныхаа цус болсон бүтээлгийг угаая гэж бодоод угааж байх үед шавар дээр хальтирч унаад бүтээлгээ алдаад явуулчихсан бөгөөд бүтээлгээ хайгаад доош, дээш гүйж байхад дээд талд “Приус-30” маркийн машин зогсож байсан. Би иргэж машиндаа орж ирээд хэвтэж байтал харанхуй болоод бороо орсон. Би машиныхаа гэрлийг асаагаад талийгаач дээр очоод ах явах уу гэсэн чинь цаашаа эргээд дуугарахгүй хэвтээд байсан. Голд унаад миний хувцас норсон байсан тул би гэртээ харьж өмд өмсөх гээд явсан. Гэртээ очоод хэцэн дээр хувцсаа дэлгэж  орхиод хувцсаа солиод гэрээс хөнжил аваад эргээд талийгаачийн байсан газар ирсэн чинь байхгүй байсан. Тэгээд би босоод явчихсан байна гэж бодсон. Тэгээд тэр шөнө талийгаачийг хүрээд ирэх байх гэж бодоод машинаа хашааныхаа гадна хонуулсан. Талийгаач өмнө надад би бол эр хүн, иймээ тиймээ зүйл байхгүй, өмнө нь хүний нүд сохолчихоод шоронд орж байсан хүн, янз бүрийн муухай зан байхгүй гээд байсан болохоор би хүрээд ирэх байх гэж бодож байсан. Талийгаачийн төвийн гэрийг сайн мэдэхгүй, нэг удаа очиж байсан. Талийгаачийн гэрийг доод айлынхтай нь андуураад очоод үзтэл харанхуй болохоор нь байхгүй байна гэж бодоод, шөнө ирээд гэртээ унтаад өгсөн. Өглөө унтаж байсан чинь Б эгч охиноо дагуулаад ороод ирсэн. Талийгаачийг асуугаад байсан. Өмнө нь талийгаач ах нь эр хүн шүү гээд байсан болохоор ийм зүйл болсон талаараа Б эгчид хэлээгүй. Ахтай өөртэй нь ярина гэж бодоод Б эгчид өчигдөр архи авна гээд гараад явсан гэж хэлээд Б эгчийг хүргэж өгсөн. Тухайн үед миний толгой өвдөөд байсан болохоор урт урт санаа алдаад байсан. Ийм зүйл болсон. Үдээс хойш талийгаачийг ирнэ гэж бодоод хэвтэж байсан чинь цагдаа хүрээд ирсэн. Тухайн үед талийгаачийг нас барсан гэж бодоогүй, цагдаа нарыг сайн таньдаг гээд байсан болохоор тэр утгаараа цагдаа нар дагуулаад ирлээ гэж бодсон. Тэгтэл нас барсан гэсэн. Миний байсан голоос нилээн доороос олдсон гэхээр нь би өөр зүйлээс болж нас барсан гэж бодсон.  Ийм зүйл болсон гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б мэдүүлэхдээ: Миний бие 08 дугаар сарын 30-ны өдөр “МТ” колонкод ажилд орсон бөгөөд тухайн өдөр манай нөхөр үхэр өгнө гэж манай ахаас мөнгө аваад охиныхоо төлбөрийг хийгээд над дээр ирчихээд явсан. Тэгээд удаагүй манай нөхөр хийсэн гээд ярьсан бөгөөд манай ажлын урдуур гараад гэр рүүгээ явсан. Удалгүй би ундгүй гарч ирсэн болохоор чи хаана байна гээд нөхөр рүүгээ залгасан чинь манай нөхөр би Мгийн байшинд байна гэхээр нь чи надад цай авчраад өгөхгүй юм уу гэсэн чинь хорхогны мах, цай байна гээд хүнээр явуулсан. Тэгсэн чинь О манай ажил дээр нөхөртэйгээ ирээд ах Мгийн цайны газар Этай архи уугаад сууж байна, тэнд гоё айраг байна, чи айраг авчруулж уугаач, би архиа боль гэж хэллээ гэсэн. Тэр үед 1 цаг өнгөрсөн байсан байх. Удалгүй бүрлэгч Б хоёр над дээр ирсэн. Тэр үед Б нилээн согтуу, манай бүрлэгч гайгүй байсан. Би энэ хоёрыг хэзээ та хоёр нийлж архи уудаг болсон юм, та хоёр дор бүрнээ ажлаа бод гэж хэлсэн. Тэгээд надад айраг өгөхөөр нь би усны саванд хийж авсан. Тэгээд тэр хоёр хөдлөөд засмалаар ороод дээшээ явсан. Тэрнээс хойш үдээс хойш болон орой зөндөө залгаад утас нь холбогдохгүй байхаар нь хадлан яриад байсан болохоор нь тийшээ явсан юм байх гэж бодож байгаад шөнө хажуу айл руугаа залгаад Д ах чинь ирсэн үү гэсэн чинь ирээгүй, Ч манайд унтаж байна гэсэн. Тэгээд өглөө болоод байхгүй байхаар нь гэртээ ирээд хажуу айлдаа ороход Д лам байхаар нь өчигдөр Д, Бтэй архи ууж байсан чинь одоо хүртэл ирдэггүй гэсэн чинь Д лам Бгийн машин нь хашааныхаа гадаа байсан, гэхдээ гэр нь цоожтой байсан гэж хэлэхээр нь та машинаараа надад нэг яваад өгөөч гэж гуйгаад Бгийн гэрийн гадаа очиход машин нь байсан бөгөөд гэр нь цоожтой юм шиг байхаар нь хашаа руу очиход хэмхэрхий цОр цоожилсон байхаар нь яахаараа гар цОр цоожилдог юм гээд би онгойлгоод гэрт нь ороход Э гэртээ орон дээрээ хэвтэж байхаар нь Д ах чинь яасан бэ, яаж архи уусан ч гэртээ ирдэг гэсэн чинь энэ мэдэхгүй, нэг шил архи уучихаад гэр рүүгээ гүйсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь хэлэхдээ дахиж нэг шил архи уугаад Дах гэр рүүгээ гүйсэн гэхээр нь би машингүй байна, чи надад яваад өгөөч, хаана архи уусан юм, тэр газар чинь очъё гэж хэлсэн. Тэгээд Этай хамт Эын хашаанд очоод Эаас нөхрөө асуухад Эмэдэхгүй, өчигдөр архи уучихаад гараад явсан гэсэн чинь машины доороос Эын банди нь босч ирээд эгчээ эд нар өчигдөр архи уугаад зодоон хийсэн юм шиг байна, үхэр алсан юм шиг аймар цус болсон байсан гээд намайг цус болсон газар дагуулаад очиход нилээн том газар хатсан цус байсан. Тэгсэн чинь хажуугаас нь нэг банди наадуул чинь зодоон хийсэн байна лээ гээд хамт байсан хүмүүсийн нэрийг хэлсэн. Тэгээд би хажуугийнх нь айл руу орж асуухад өчигдөр манайд орж ирээд гарсан гэж хэлсэн. Өмнө нь манай нөхөр машинаа засвар дээр үзүүлнэ гэж ярьж байсан болохоор би доошоо засвар дээр очиж асуухад ирээгүй гэсэн. Тэгээд би Эгаар гэртээ хүргүүлээд буусан. Тэгээд би өглөө буухдаа голд хүн өнгөрсөн байна гэдгийг өглөө ажлаасаа буухдаа мэдсэн. Гэхдээ би Бд энэ талаар огт хэлээгүй. Засвар дээр очихдоо би засварын газрын хүний эхнэр нь болох найздаа Д өчигдөр гараад явсан байдаггүй, голд хүн өнгөрсөн байна, арай үгүй байлгүй дээ гэсэн чинь манай найз миний найз битгий хямар, хоёр найз нь сураглая гэсэн. Би гэртээ очоод байж ядаад найз руугаа залгасан чинь чи хүлээ, битгий муу юм бод гэхээр нь би хүлээсэн. Тэгээд манай найз над дээр ирээд намайг ирж аваад Д мөн юм шиг байна гэхээр нь найзтайгаа хамт гол дээр очиход тийм зүйл болсон байсан. Би Бгийнх рүү ороход хэцэн дээр нь нойтон хувцас байхаар нь би зургийг нь авсан. Би одоо маш их гомдолтой байна. Би гурвын гурван хүүхэдтэй маш их хэцүү байна. Бид нар зөвхөн оршуулгын зардлыг нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирол их байна. Хүний нөхөр юм чинь өчнөөн жил ханилсан юм чинь өмөг түшиг болох байсан. Дүгнэлт гарсан байхад гэмтлийг мэдэхгүй, архи уугаагүй гэчихээд цагаа ч мэдэхгүй гэж байна. Би Бг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Би 6 настай хүүхэдтэй ганцаараа үлдлээ. Маш их гомдолтой байна гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ: Шүүгдэгч Г.Б нь миний төрсөн ахыг алсанд маш их гомдолтой байна. Б нь миний төрсөн ахыг алчихаад нуун дарагдуулж голд хаясанд маш их гомдолтой байна. Нэг нутгийн хүмүүс байж миний ахад маш их харгис хандаж, ямар ч тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. Б нь манай хүргэн Мынхтай 3 сар хамт зуссан бөгөөд хэрэг гарснаас хойш нүүгээд явсан. Б архи уудаг бөгөөд архи уухаараа араншин муутай. Бг би пиво ууж байхыг нэг удаа харж байсан. Бгийн охин, хүү хоёр болон аав, ээж хоёр нь Бг архи уучихвал битгий ирээсэй гээд айчихдаг байсныг манай хүргэн М, миний төрсөн дүү О нар сайн мэднэ. Бг архи уухаараа араншин муутай болохыг түүний төрсөн хүүхдүүд болон аав, ээж нь мэднэ. Гэтэл хэрэгт түүнийг төлөв, даруу гэсэн баримтууд авагдсан байна. Б нь сүүлийн 2 жилийн хугацаанд амьдарч байгаа бөгөөд нутгийн хүмүүс түүнийг сайн мэдэхгүй мөртлөө Бгийн ээж нь нутгийн хүмүүсээр тодорхойлолт хийлгүүлсэн байна. Манай ах Дтой ойрхон нутагладаг байсан. Нэг хавар энэ манай ахыг “Портер”-ын дугуй шаагаад ирсэн гэсэн. Тэгээд би 30-ны өглөө ирэхэд Мын гадаа Бгийн машин нь байхаар нь би очиход манай ах энэ хоёр архи уугаад сууж байхаар нь би хадландаа гараач гэсэн чинь ах нь нөгөөдрөөс гарна гэсэн. Манай ах энэ хоёр нэг шил архийг дээрээс нь 4 хуруу уусан, хорхог, айраг тавьсан сууж байсан бөгөөд манай ах гайгүй, Б нилээн халамцуу байсан. Тэгээд 3 жил болоод миний нутаг болно гэхээр нь би Бг хаа хамаагүй юм яриад гэж байсан. Манай ахыг санаатай алчихаад нуун дарагдуулсанд, мөн эмнэлгийн тусламж үзүүлээгүйд маш их гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000229 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн гэрчээр мэдүүлсэн: ...Манайх хүүхдийн хичээл сургууль эхлэхээр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутгаас нүүж Хотонт сумын Хотонт багийн Хийд гэх газар байх хашаандаа буюу сумын төв рүү орж ирж гэрээ барьж амьдардаг. Тэгээд хөдөөнөөс сумын төв рүү 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нүүж орж ирсэн. Би сумынхаа “Магнай трейд” шатахуун түгээх станцад түгээгчээр орохоор байсан болохоор 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөө гэртээ нөхөр Д, охин С /5 настай/ нарын хамт байж байгаад 07 цаг 10 минутын үед ажил руугаа гарахад гэрт нөхөр Д, охин С нар үлдсэн. Тэгтэл 08 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад нөхөр Д ганцаараа охиныг гэрт нь үлдээчихсэн гээд хүний мотоцикльтой хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шилжүүлүүлэхээр манай ах Бгийн гэр рүү явлаа гэсээр над дээр ирж хэлчихээд Б ахынх руу явсан. Тэгээд намайг ажил дээрээ байхад 20, 30 минутын дараа нөхөр Д харьж яваа харагдсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад би Д руу залгаад хаана байгаа юм гэж асуухад өөрийнхөө хүргэн дүү Мынд байна гэхээр нь би чи надад хоол, цай авчирч өгөөч гэж хэлэхэд за, би эндээс мах, цай аваад очъё гэж хэлэнгүүтээ над руу Б гэх дүүгээрээ цай, мах явуулсан байсан. Удалгүй манай ажил дээр Дийн төрсөн дүү охин Онь нөхөртэйгээ хамт машиндаа масло авахаар ирж зогссон. Тэгээд бид хоёр мэнд мэдчихээд байж байхад Охэлэхдээ Д ах Мынд Бтэй архи уугаад сууж байна, нөгөө л нэг хаврынхаа дугуйны хэргийг ярьж байна, тэгэхээр нь би Бг дандаа яахаараа наад нэг дугуйгаа ярьж байдаг юм гээд аашилчихаад гараад ирлээ гэж хэлээд тэнд сайхан айраг байна, чи айраг авахуулж уугаач гэж ярьж хэлсэн. Тэгэхээр нь би Д руу залгаад наана чинь айраг байна гэсэн, чи надад айраг авчирч өгөөч гэж хэлэхэд 12 цаг 30, 40 минутын үед Д, Бгийн хамт түүний хар хөх өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй нь ирээд надад 20 литрийн шар савтай айрагнаас саванд хийж өгсөн. Тэгээд тэр хоёр хаашаа явж байгаагаа хэлэлгүй хөдлөөд сумын төвийн гэр хороолол руу чиглээд явсан. Тэрнээс хойш би Д руу залгахаар утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн үед би ажлаасаа буугаад суманд субодник буюу бүх нийтийн цэвэрлэгээтэй байсан учраас би ажлынхантайгаа 3 машин шороо асгачихаад 13 цаг арай болоогүй байхад гэртээ харихад манай гэрт хүн байхгүй байхаар нь хажуу айлдаа ороход охин С байсан бөгөөд тэднийхээс Дийг асуухад ирээгүй байна, утас нь холбогдохгүй байна гэж надад хэлсэн. Тухайн үед тэднийд Д лам ирсэн байсан болохоор би Б яваад сураггүй алга болчихлоо гэж ярьсан чинь Д лам Бгийн машин хашааныхаа гадаа байна лээ гэж хэлэхээр нь Д ламыг гуйгаад Бгийнх рүү очиход хашааных нь гадаа хар хөх өнгийн “Приус-11” маркийн 50-82 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь байсан болохоор түүний хашаанд ороход байшингийнх нь хаалга цоожтой юм шиг харагдаад дөхөөд очсон чинь онгорхой, цОр цүүлсэн байсан. Тэгээд би тухайн цоожийг мултлаад гэрт нь ороход Б орон дээрээ хэвтэж байхаар нь түүнээс Дийг хаана байгаа талаар асуухад Эахын хашаанд 1 шил архи уучихаад гэр рүүгээ явна гээд эрт гүйгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо болтол ирээгүй байна, гар утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн чинь Б хэлэхдээ би эрт нар жаргаагүй байхад гэртээ ирсэн, Д ах 1 шил архи аваад ирье гэж хэлээд Эахын хашаанаас гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний гэрээс гараад Д ахад Бгийн хэлснийг хэлээд мөн хэцэн дээр нь нойтон хувцас байгаа талаар хэлэхэд Д ах зургийг нь дараад авчихаач гэхээр нь би тухайн хэцэн дээр байсан хувцасных нь зургийг дарж авч байсан. Тэгээд буцаад Бгийнд ороод би унаагүй байна, чи надтай цуг яваад өг гэж хэлээд түүний машинтай Эахынд очих гээд явж байхад Б нь урт урт амьсгаа аваад санаа алдаад байсан. Тэгээд Эахынхаас Дийг сураглахад өчигдөр орж ирээд энд архи ууж байгаад эрт явсан гэж Эах хэлж байсан. Тэгтэл Эахын хүү нь машин янзалж байснаа босч ирээд хэлэхдээ наадуул чинь зодоон хийсэн юм шиг байна, хашаан дотор үхэр алсан юм шиг их цус болсон байна лээ гэж хариулж байсан. Тэгээд цус болсон газрыг нь заалгуулж харахад хашааных нь баруун урд талд байх цагаан машины зүүн талд газар шороон дээр бүдгэвтэр том хэмжээний хатсан цуснууд харагдаж байсан. Мөн хөрш айл О ахынд ороход Х гэх охин нь Д ах өчигдөр хүнтэй зодолдоод байх шиг байсан гэж надад хэлсэн. Тэгээд тэндээс гараад Бгээр гэр рүүгээ хүргүүлэхэд санаа алдаад л урт урт амьсгаа аваад байсан. Тэгээд би гэртээ үлдээд байж байтал 17 цагийн орчимд цагдаагийн алба хаагчаас Дийг голын уснаас олдсоныг нь мэдсэн. Түүнд ямар нэгэн шарх, сорви байгаагүй. Г.Б, амь хохирогч Б.Д нар нь хоорондоо өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Тэгэхдээ 2021 оны 04 дүгээр сард Б автомашиныхаа дугуйг алдаад мөр хайж явахад тухайн мөр нь манай гэрт ирсэн гэсэн. Тэгээд тэрнээс болоод Б нь манай нөхрийг дугуйны хэрэгт хардаад манай нөхөртэй маргалдсан байсан. Үүнээсээ болоод өс санаж маргалдсан байж магадгүй. Манай нөхөр Бын Д нь 1976 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн /АМ76090810/. Ам бүл 5, эхнэр, 3 охины хамт амьдардаг байсан. Бага боловсролтой, малчин мэргэжилтэй, түргэн ааштай, цайлган, хүнд тусархуу, хүнтэй нөхөрлөх, найзлах дуртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авир муутай, түргэн ааштай, уур уцаартай хүн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 121-124 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Архангай аймгийн Хотонт сумын төвд байхад манай найз Хүрэлбаатар манай төвийн гэрт ирээд танай нөхөр Б.Д усанд живсэн байдалтай нас барсан байна гэж хэлсэн. Түүнийг сонсоод найз Хүрэлбаатарын хамт амь хохирогчийн нас барсан гэх гол дээр очиход амь хохирогчийг уснаас гаргаад голын эрэг дээр дээгүүр нь цэнхэр өнгийн гялгараар бүтээсэн байсан бөгөөд цагдаа, онцгой байдлын газраас хүмүүс ирчихсэн үзлэг хийж байна гээд ойртуулахгүй байсан. Тэгээд ер нь өөрийнхөө нөхрийг нас барсан байна гэж бодсон. Амь хохирогч бид хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Урт үзүүр гэх газар хөдөө мал маллаж амьдардаг юм. Амь хохирогч бид хоёр 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Урт үзүүр гэх газар байдаг хөдөө гэрээсээ сумын төвд байдаг гэртээ ирсэн. Сумын төвд ирээд амь хохирогч бид 3 хоносон бөгөөд амь хохирогч гэртээ 2 хоноод 3 дахь хоног дээрээ гэртээ ирж хоноогүй. Тэгсэн чинь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө амь хохирогчийг голын усанд живж нас барсан байна гэж дуулсан юм. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр миний төрсөн ах Бгийнд очиж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шилжүүлэх гээд 10 цагийн орчим ганцаараа явсан. Тэгээд ахынд очиж мөнгөө шилжүүлчихээд гэр рүүгээ явж байгаа харагдсан. Тухайн үед би сумын төвд шатахуун түгээх станцад ажилд орсон байсан болохоор гэртээ очоогүй юм. Тэгсэн чинь манай хажуу талын айлын хүн амь хохирогчийг гэртээ ирээд байж байгаад гэрээсээ гарч явсан гэсэн. Тэрнээс хойш гэртээ орж ирээгүй. Өглөө гэртээ уулзсан. Мөн тухайн өдөр миний ажил дээр халуун савтай цай бариад 14 цагийн орчим ирсэн. Ирээд удалгүй явсан. Тэр үедээ амь хохирогчийг алсан гэх залуу болох Бтэй хамт машинтай явж байсан. Тэрнээс хойш огт уулзаагүй. Бага зэрэг бол хэрэглэсэн юм шиг харагдсан. Нэг их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж харагдаагүй. Харин хамт явж байсан Б нь нилээн согтуу явж байсан. Огт гар утсаар яриагүй, гар утас руу нь 17, 18 цагийн үеүүдэд залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэр шөнө би гэртээ очиж хоноогүй. Дөнгөж ажилдаа ороод байж байсан болохоор шатахуун түгээх станц дээрээ хоносон. Амь хохирогчид архаг хууч өвчин огт байхгүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Ер нь бол тийм хүн байхгүй байх гэж бодож байна. Архийг нэг их тэр болгон хэрэглээд байдаггүй хүн байсан бөгөөд хааяа, хааяа бол хэрэглэдэг байсан. Амь хохирогч маань 1976 онд Архангай аймгийн Хотонт суманд Ба гэх айлын 6 дахь хүүхэд нь болон мэндэлсэн. Бага насандаа хөдөө аав, ээжийн гар дээр өсч торнисон. Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд 6 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч хөдөө мал дээр гарсан гэж ярьсан. 1999 онд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 2002 онд бид танилцаж гэр бүл болж тэрнээс хойш Хотонт сумын Хөөвөр багийн Урт үзүүр гэх газар хөдөө, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдарч байсан юм. Амь хохирогч маань хүнд тусархуу, түргэн ууртай, элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүн байсан юм. Тийм зүйл одоохондоо сайн мэдэхгүй байна. Цаашдаа шалгуулах зүйл гарвал хүсэлтээр илэрхийлнэ. Хүнд зодуулаад толгойдоо гэмтэл авсны улмаас нас барсан байх гэж бодож байна. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийг сүүлд хүсэлтээр гаргана...гэх мэдүүлэг /1хх-ийн 199-202 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн дахин мэдүүлсэн: ...Манай нөхөр Д нь О, Огэх хоёр төрсөн дүү охинтой. Тухайн үед над дээр ирж Д ах Мынд Бтэй архи уугаад сууж байна гэж хэлсэн хүн нь Обиш, О байсан юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэрийг нь андуурч хэлсэн байсан. Маш их гомдолтой байна. Шүүхийн шатанд хохирол, төлбөрөө нэхэмжилж, баримт гаргаж өгнө...гэх мэдүүлэг /2хх-ийн 164-165 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Г.Бгийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын төвд байрлах “Өөд өргөө” нэртэй хүнсний дэлгүүрээс утсандаа нэгж авчихаад гарч явахдаа талийгаач Б.Д ахтай таарсан. Би Б.Д ахаас хаашаа явж байгаа талаар нь асуухад архи авахаар явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүд нь сая шавь нарыг гаргаж өгөөд үлдсэн архи байгаа, тэрнээс ууя гэж хэлээд бид хоёр засмал замын ертөнцийн зүгээр урд талд нь байрлах талийгаач Д ахын охин дүүгийнх цайны газарт очсон. Тэнд очоод бид хоёр хугас шил “EDEN” нэртэй архийг айрагтай хольж ууж, мах идсэн. Тэнд 20-30 минут болоод Д ах эхнэртээ мах аваачиж өгнө гээд бид хоёр миний жолоодож явсан хар хөх өнгийн “Приус-11” маркийн автомашинтай засмал замын хойд талд байрлах “Магнай трейд” шатахуун түгээх станц дээр очиж эхнэрт нь мах аваачиж өгсөн. Тэгээд тэндээс цаашаа хөдлөөд дугуй засвар дээр очтол Тайвнаа буюу Т ах байхаар нь би очиж уулзаад дүү нь танд урьд нь авч өгнө гэсэн архиа авсан байгаа, хэдүүлээ Д буюу Эахынд очиж ууя гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Т ах мотоцикльтой бид хоёр автомашинтай яваад засмал замын урд талд байдаг автобусны буудлын ойролцоо байх Эахын гэрт 14 цагийн үед очиход Эах хашаан дотроо машиныхаа хажууд сүүдэрт ганцаараа согтуу унтаж байсныг Т ах сэрээсэн. Тэгээд би машинд байсан нэг шил архиа гаргаад бид дөрөв хашаанд нь хувааж уусан. Удалгүй байж байгаад нэг харахад Т ах явсан бололтой байхгүй байсан. Дараа нь архи дуусах дөхөж байхад Эах мөн гэртээ орж унтлаа гээд байшин руугаа орсон. Тэгтэл талийгаач Д ах надад хандан дүүдээ их баярласан шүү гэж намайг тэвэрч аваад, үнсэж байснаа чамд архи авч өгнөө, чи ахдаа машинаа өгчих гэхээр нь би түлхүүрээ өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдахад Д ах намайг хүзүүдэж аваад хажууд сууснаа шорон оронд суусан, гарснаа яриад байх шиг байхаар нь би та тийм муухай юм ярьж болохгүй шүү гээд буруу хараад алхтал миний ар нуруу, толгой хэсгийг хамруулаад хаанаас авсан нь мэдэхгүй прүүс модоор 1 удаа Д ах цохисон. Би эргэж хараад тухайн прүүс модыг нь булааж аваад зөрүүлж цохиод бид хоёр зодолдож, ноцолдсон. Энэ үед миний уур хүрсэн болоод ч тэр үү, согтуу байсан болоод ч тэр үү яг Д ахын хаана, хаана нь, яаж зодож, цохисноо нарийн сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Д ах хашааныхаа урд хэсэгт байх цагаан өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талд дээшээ харсан байдалтай нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад нэг мэдэхэд гэрийнхээ хашааны үүдэн дээр машиндаа ганцаараа машиныхаа суудлыг хойшлуулчихсан хэвтэж байсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ямартай ч гэгээтэй байсан. Тэгээд би гэр рүүгээ орж машинд явж байсан махаа хөргөгчиндөө хийчихээд буцаж гараад машинаа унаад сим картаа сэргээхээр Нгийн дэлгүүрийн үүдэн дээр очоод утсаа авах гэтэл миний гар утас машинаас олдохгүй байхаар нь тухайн дэлгүүр рүү оролгүйгээр буцаж гэртээ очиж гар утсаа хайхад мөн олдоогүй. Тэгээд Д ахынд орхисон байх гэж бодоод тэднийд буцаад очиход талийгаач Д ах түүний хашааных нь урд хэсэгт байх цагаан өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талд дээшээ харсан, нүүр хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би Д ах дээр очоод нүүр, ам чинь нил цус болчихсон байна гэж хэлээд түүнийг татаад босгоход Д ах сэрээд гол орж нүүрээ угаая гэж хэлсэн. Тэгээд би түүнийг өөрийн “Приус-11” маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгслийнхээ арын суудал дээр түшиж оруулж суулгаад Цагаан сүмийн гол дээр очоод Д ахыг машинаас түшээд буулгахад голын эрэг дээр дээш хараад хэвтсэн. Тэгээд би түүнийг буулгаж байхад нь арын суудлаа харахад бүрээс цус болчихсон байсан учраас тухайн цус болсон суудлын бүрээсээ аваад голын усанд норгож байгаад Д ахын нүүрийг угаахад ёо, ёо, хорсоод байна, пизда минь гэж хэлээд надаас холдож зугтаагаад байхаар нь би суудлын бүрээсээ голын усанд угаах гэж байгаад гол руу унаад угаах гэж байсан бүрээсээ алдаж урсгаад өөрөө нороод голын уснаас гарсан. Тэгээд би норсон өмдөө тайлж тавьчихаад машиндаа хэвтэж байтал хэсэг унтчихсан бөгөөд нэг сэрэхэд машин дээр бороо ороод харанхуй болчихсон байсан. Тэгээд Д ахыг хайгаад машиныхаа гэрлийг эргэн тойрондоо тусгахад ойрхон сахилдаганы хажууд сууж байхаар нь гэр рүүгээ харьж өмдөө сольж өмсчихөөд нойтон байсан өмд, гутал, оймсоо байшингийнхаа зүүн талын хэцэн дээр тохож тавьчихаад буцаж Д ахыг үлдээсэн газраа ирэхэд байхгүй байхаар нь харьсан байх гэж бодоод гэртээ ирж унтсан. Тэгтэл өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед талийгаач Д ахын эхнэр нь бага охинтойгоо манайд Д харагдана уу гэж сурч ирсэн. Би эхнэртэй нь хамт сумын төвөөр хэдэн айлаар орж Д ахыг асуугаад олдохгүй болохоор нь эхнэр, охин хоёрыг нь гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Амь хохирогч Д ах, бид хоёр байсан. Т ах явчихсан, Эах гэртээ унтаж байсан санагдаж байна. Эахын хашаанд нь болсон. Надад Д.Т, С.Энартай хэрүүл маргаан хийж, зодоон, цохион хийсэн асуудал байхгүй. Харин амь хохирогч Дтой автомашиныхаа түлхүүрийг өгнө, өгөхгүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж түүнийг намайг цохисон прүүс модоор зөрүүлж цохиж, мөн хэдэн удаа юм хэлж мэдэхгүй байна, өшиглөж зодсон. Яагаад гэвэл миний өмсөж явсан пүүзний урд ул, улны завсар хэсэг нил цус болсон байсан. Би түүнийг намайг цохисон прүүс модоор нь эргүүлэн цохиж, зодсон. Мөн түүнийг өшиглөсөн байсан. Миний өмсөж явсан пүүз нил цус болчихсон байсан. Бид хоёр тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би түүнийг намайг цохиод авахаар нь зөрүүлээд цохиж, зодсон байх. Би ер нь эрүүл, согтуу байсан ч намайг цохисон хүний өөдөөс уурлаад түргэн зан гаргачих гээд байдаг. Би өөрөө нэг их уугаад байдаггүй. Тэгэхдээ тухайн асуудал болох үед яагаад ч юм ухаанаа алдталаа архи уугаад тасарсан байсан. Надад амь хохирогч Б.Дтой өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Түүнийг нүүрийг голын эрэг дээр очоод голын усаар арчихад толгойн баруун билүү зүүн талдаа нэг хагарсан, түүнээс нь цус гарсан, нүүр нь тэр чигтээ цус болж улаан эрээн болсон байсан болохоор хаана нь ямар шарх, сорви үүссэн байгаа нь нарийн сайн харагдаагүй. Би амь хохирогч Б.Дийн нүүр, толгойд нь дээрх шарх сорвинуудыг прүүс мод болон бусад эд зүйлээр учруулсан. Харин яг яаж, яаж учруулснаа нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч амь хохирогч нь Т, Эхоёр болон бусадтай хэрүүл маргаан, зодоон, цохион хийсэн асуудал байхгүй. Би тухайн үед цус болсон байсан өөрийн тээврийн хэрэгслийн суудлын бүрээсийг норгож байгаад түүний нүүрийг арчиж, толгойных нь цусыг дарж арчихад Д ах ёо ёо, пизда минь боль гээд ухраад арчуулахгүй байсан. Тэгээд тухайн даавуугаа угааж цэвэрлэх гэж байгаад усанд алдаад авч чадаагүй. Би уурлаж бухимдах, бусадтай маргалдсан үедээ гар салганаж, юу болсноо мэдэхгүй хүн амьтантай маргалдаж, хэрүүл, маргаан үүсгэсэн байдаг. С.Эах ганцаараа хашаандаа машиныхаа сүүдэрт унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн өдөр хар хөх өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн пудволк, гадуур нь саарал өнгийн ноосон цамц, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн углааш өмсөж явсан. Мөн миний хар эрээн өнгийн пүүз машинд явж байсан болохоор би голын эрэг дээр очиход пүүзээ өмсчихсөн байсан бөгөөд хэзээ өмссөнөө сайн санахгүй байна. Манай төвийн байшинд хүн байгаагүй. Манай аав, ээж хоёр хөдөө Хотонт сумын Хөөвөр багийн Улаан хужир гэх газарт байдаг. Намайг анх талийгаачтай таарахад ямар нэгэн гэмтэл, шарх, сорив байгаагүй. Талийгаач Б.Д бид хоёрын хооронд ямар нэгэн таагүй харилцаа, өс хонзонгийн асуудал байхгүй. Манай аавын машин байгаа юм. Тухайн өдөр би өглөө 10 цагийн үед хөдөө гэрээсээ унаж сумын төв рүү орж ирсэн. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Улаанбаатар хотоос ирээд сумын төвийн урд голд машинаа угаасан. Угаахдаа шалавчнуудаа, гадна талтай нь угаасан. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. Би цэргийн алба хаагаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 14-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эын мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ гудамж хороололд байрлах хашаандаа унтаж байхад 14 цагийн үед гаднаас талийгаач Д, Б хоёр хар хөх өнгийн “Приус-11” маркийн машинтай манай хашаанд орж ирсэн. Удалгүй Т гаднаас мотоцикльтой орж ирсэн. Тэгээд Б машинаасаа нэг “Харзтай” нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв уг архийг хувааж ууцгаасан. Би уг архинаас ганц нэг татаад гэртээ ороод унтаад өгсөн. Нөгөө гурав архиа уугаад үлдсэн. Хэсэг унтаж байтал намайг талийгаач Д дуудаад сэртэл тэр гурав гаднаас дахиад нэг архи авч ирсэн бололтой “Хараа” нэртэй архи уугаад байцгааж байсан. Тэр архинаас би нэг татаад буцаад гэртээ орж унтлаа гээд гэр рүү орсон. Тэр гурав нөгөө архиа уугаад үлдсэн. Тэгэхэд 15 цаг өнгөрч байсан байх гэж санаж байна. Тэгээд би унтаж байгаад орой 19 цагийн үед гаднаас манай эхнэр, хүүхдүүд орж ирэхээр нь сэрсэн. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Учир нь би тэд нартай байнга хамт архи уулцаагүй, дунд нь унтаад, сэрээд байсан болохоор юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Талийгаач ямар нэгэн гэмтэл, шархгүй, зүгээр байсан. Ямартай ч цагаан пүүз өмссөн байсан санагдаад байна. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тийм асуудал байгаагүй. Тэр гурав манай хашаанд “Хараа” нэртэй архи уугаад юм яриад сууцгааж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт байрлах Марушийн дугуй засвар дээр 13 цагийн үед байхад Б, талийгаач Д хоёр хар хөх өнгийн “Приус-11” маркийн авто машинтай нилээд халамцуу ирсэн бөгөөд ирээд Д буюу С.Эыг надаас сураглаад тэдний гэрт хамт очих уу гэхээр нь би өөрийнхөө мотоциклийг унаад тэр хоёроос түрүүлээд засмал замын урдхан талд байх Дийн гэрт очсон. Намайг Дийн гэрт очиход Д гадаа машины сүүдэрт унтаж байгаад сэрж байсан. Мөн эхнэр нь цайныхаа цагаар ирчихсэн байсан. Удалгүй Б, талийгаач хоёр машинтайгаа хашаанд нь орж ирээд Б машинаасаа “Харзтай” нэртэй архи авч бууж ирээд бид дөрөв тэр архийг дөнгөж задалж байтал гаднаас манай хуурай дүү Анж орж ирсэн. Би уг архийг нөгөө гуравт нэг, нэг аягалж өгөөд удалгүй Анжийн мотоцикльтой өөрийнхөө амбаар руу юм үзэхээр явсан. Би амбаартаа юм үзэж байгаад 15 цагийн үед Анжаар Дийн гэрт хүргүүлсэн. Дийн гэрт ороход Б, Д хоёр хойд орон дээр нь хамт хэвтэж байсан. Удалгүй талийгаач Д гаднаас орж ирсэн. Тэгээд би гэртээ харихаар Дийнхаас гарч иртэл талийгаач араас Бгийн машины түлхүүрийг авч гарч ирээд хоёулаа дэлгүүр ороод ганц юм аваад дөрвүүлээ ууя гэж хэлсэн. Талийгаач Бгийн машиныг бариад бид хоёр 16 цагийн үед гэж санаж байна, “Хатант хас” нэртэй дэлгүүрийн гадаа очоод талийгаач буугаад уг дэлгүүр рүү ороод 0.5 литрийн, шар бичигтэй “Хараа” нэртэй архи нэг ундаатай аваад гарч ирсэн. Бид хоёр дэлгүүрийн гаднаас хөдлөөд шууд Дийн гэрт очоод талийгаач гэр рүү нь ороод нөгөө хоёрыг дуудаж гаргаж ирээд бид дөрөв авсан архиа хувааж уусан. Тэр архийг уугаад би нилээн согтсон байсан учраас хэсэг хугацааны үйл явдлаа сайн санахгүй байгаа. Ямартай ч А, Ц хоёртой уулзаад би сэргэж ухаан орсон. Тэр хоёр намайг Дийн хойд жижиг хаалганы гаднаас машиндаа суулгаад Аийн гэрт очиж надаар хонь төхөөрүүлсэн. Би цагийг нь сайн санахгүй байна. Би тэнд хонь төхөөрчихөөд орой бүрэнхий болоод гэгээ тасрах гэж байхад Цр Дийн гадаа, хойд жижиг хаалганы гадаа хүргүүлээд тэндээс мотоциклио унаад харанхуй болохтой зэрэгцээд Их булаг хороололд байх Уранчимэг гэх эмэгтэйн гэрт очиж хоносон. Тийм асуудал огт болоогүй санагдаж байна. Би сүүлийн авч ирдэг 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг ихэнхийг нь уугаад согтсон болохоор сүүлийн үйл явдлаа сайн санахгүй байна. Би тэрийг сайн санахгүй байгаа. Ямартай ч тэр хоёрын машинд суугаад гайгүй сэргэсэн. Би тэдний хашаа руу ороогүй, хашаа руу нь хараагүй тийм болохоор мэдэхгүй байна. Тухайн өдөр талийгаач Дийн нүүр болон, биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шархгүй, зүгээр байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эын мэдүүлсэн: ...Би Хотонт сумын Соёлын төвд үйлчлэгч ажилтай. Тэр өглөө би ажилдаа 09 цаг гэж яваад өдөр 13 цаг гээд гэртээ цай уухаар ирсэн. Тэгээд 14 цаг гээд ажил руугаа явах гээд гэрээсээ гартал манай хашааны хаалгаар хар хөх өнгийн “Приус-11“ маркийн машинтай Б гэх залуу, талийгаач хоёр манайд орж ирсэн. Тэгээд би зөрөөд ажилдаа явсан. Ажлынхаа дундуур 15 цаг өнгөрч байхад би гэртээ буцаж ирээд ялааны хүж авсан. Тэр үед манай нөхөр Эгэртээ унтаж байсан. Талийгаач, Б хоёр манай хашаанд байдаг “Пронтер” машины хажууд юм яриад сууж байгаа бололтой байсан. Тэгээд би ажилдаа явсан. Орой 18 цаг гэж ажлаа тараад намайг гэртээ ирэхэд манай хүү Чойсүрэндорж, бага охин хоёр аймгийн төвөөс гэртээ ирчихсэн байсан. Манай нөхөр мөн гэртээ унтаж байсан. Нөгөө хоёр хүн нь явчихсан бололтой, байхгүй байсан. Тэгээд манай хүү мод хагалахаар гараад орж ирээд ээжээ хашаан дотор “Пронтер”-ын хажууд цус болсон байна, юу болсон юм бол манайд хүн ирж мал хуй төхөөрсөн юм уу гэж надаас асуусан. Би гайхаад очиж хартал хэсэг газар цус болсон байдалтай байсан. Намайг 14 цагийн үед ажилдаа явахаар гарч байхад манайд ирсэн хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргалдсан байдал ажиглагдаагүй. Инээж хөөрсөн хүмүүс л машинаас бууж байгаа бололтой байсан. Манай нөхөр Эгэртээ унтаж байсан. Харин Э, талийгаач Д хоёр манай хашаанд байх “Пронтер” машины дэргэд юм яриад сууж байсан. Би нэг их удалгүй буцаад ажилдаа явсан. Тийм юм огт мэдэгдээгүй, зэрэгцэж суугаад юм ярьж байгаа бололтой байсан. Би тэр цусыг юун цус болохыг нь сайн мэдээгүй, гайхаад өнгөрсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13, 14 цагийн үед намайг Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Их булаг хорооллын 19-04 тоотод гэртээ байж байхад гаднаас талийгаач Б.Д ганцаараа халамцуу орж ирээд мэнд ус мэдээд та ороод ирэхгүй юм уу, би Эын хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд би бие муутай хүн учир гарахгүй гэдгээ хэлэхэд Д нь манайхаас гарч яваад хажуу Эын хашаанд орохоор нь би авто засвар орох ажилтай байсан учир гэрээсээ гараад авто засвар орчихоод, эмийн сан ороод гэр рүүгээ явж байхдаа Эын баруун талынх нь хашааны урдуур гарахад тэдний хашааны гадаа үүдэн дээр нь хар хөх өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл зогссон, хажууд нь Б, Д нар халамцуудуу зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод эмээ уучихаад хэвтээд өгсөн. Тухайн өдөр гэрээс гараагүй болохоор өөр бусадтай уулзсан асуудал байхгүй. Б.Дийн нүүр болон биеийн ил харагдах хэсэгт нь шарх, сорив байгаагүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна, манай охин Хг тухайн өдрийн 16 цагийн орчимд бие засах гээд явж байхад нь Эын хашаанд согтуу хүмүүс хэрэлдээд, ноцолдоод байсан гэж Х надад ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Хгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед санагдаж байна, /хэдэн минут болж байсныг нь санахгүй байна/ Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Их булаг хорооллын 19-04 тоотод гэртээ байж байсан. Тэгээд тухайн үед хашаандаа байх, нойлд бие засчихаад гэр рүүгээ ганцаараа алхаж байхад Эахын хашаанд хоёр хүн хоорондоо хэрүүл, маргаан хийгээд хэрэлдээд байх шиг чимээ гарсан. Тэгэхээр нь би алхаан дундаа тухайн хүмүүсийн яриаг сонсоод явж байтал нэг эрэгтэй хүн Доо чи муу гэх мэтээр орилоод байхаар нь хашаа руу нь харахад хоёр эрэгтэй хүн хоорондоо ноцолдоод газар хэвтээд байх шиг харагдсан. Тэгээд би гэр рүүгээ яваад орсон. Би тухайн хоёр хүнийг хэн гэдгийг нь сайн хараагүй. Намайг харахад жижиглээд хөрөөдсөн байсан моднууд дунд ноцолдоод байсан болохоор царай нь сайн харагдахгүй байсан. Харин нэг эрэгтэй нь Доо чи муу гэж орилохыг нь маш сайн тод сонссон учир нэг эрэгтэй хүн нь Д ах байна гэж бодоод гэр рүүгээ орж байсан. Би машин байсан үгүйг тэр үедээ анзаараагүй. Би тухайн үедээ ямар хувцас өмссөн байсныг нь сайн анзаараагүй. Газар ноцолдоод дээр, доороо орсон байсан хоёр хүнээс өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 49-51 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сийн мэдүүлсэн: ...Би Э, Т ах хоёртой ойрхон амьдардаг учраас тогтмол таардаг. Харин Б.Д ахтай тэр болгон таараад байдаггүй. Б гэдэг хүнийг нутгийн хүн гэдгийг нь мэднэ. Тэрнээс уулзаж байгаагүй. Сүүлд дээрх хүмүүстэй хэзээ уулзсанаа санахгүй байна. Харин 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд буюу аймгийн 14 цагийн шуудан ирээд явсан байхад Б нь хар хөх өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод автобусны буудал дээр явж байсан. Би тухайн үедээ хэнтэй явж байсныг нь сайн хараагүй. Намайг айргаа зараад завгүй явж байхад нэг мэдсэн хөдлөөд явчихсан байсан. Би тухайн өдөр ямартай ч 16 цагийн шууданг явуулсан байсан. Цагийг нь сайн санахгүй байна. Удаагүй гэртээ утсаа цэнэглэхээр ороод удалгүй буцаад гэрээс гарч явахад Эахын хашаанд нэгэндээ агсан тавьж байна уу гэмээр чанга чимээ гарахаар нь би юу юм бол гээд хальт харахад хашааных нь завсраар харахад юм харагдахгүй байсан. Тэгээд би тухайн үедээ ажилтай байсан болохоор гайгүй байлгүй гэж бодоод тоогоогүй ажилдаа гарсан. Хэл нь ойлгогдохгүй, нэг нь нэгэн рүүгээ хашхирсан л юм сонсогдоод байсан. Гэхдээ би хүн олж хараагүй. Би тэгж сонирхож хараагүй, мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тийн мэдүүлсэн: ...Манай том хүү Г.Б нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд манай гэр бүлийн ууган хүү болж төрсөн. Дараа нь 1992 онд Архангай аймгийн Хотонт сумын Дгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд Цэвэлмаа багшийн ангид анх элсэн орж суралцаж байсан. Тэгээд 2001 онд 10 дугаар ангиа төгсөөд тэр жилээ Улаанбаатар хотын “Аварга” дээд сургуульд оюутнаар элсэн ороод 2007 онд дээд сургуулиа төгссөн. Дараа нь 2008 онд Дорноговь аймгийн гаралтай Д.Тжаргал гэх охинтой гэр болоод тэр жилдээ нэг хүүхэдтэй болоод Дорноговь аймгийн Хөвсгөл суманд биеийн тамирын багшаар ажилд ороод Дорноговь аймгийн Хөвсгөл суманд амьдрах болсон. Тэндээ 2019 оныг хүртэл ажиллаж амьдраад эхнэртэйгээ хүү, охин хоёртой болсон. Дараа нь 2019 онд манай хүү хөлөө гэмтээгээд хагалгаанд ороод, группт орсон. Тэгээд удалгүй Архангай аймгийн Хотонт суманд нутагтаа буцаж ирсэн. Тэгээд энд ирээд эхнэрээсээ салж байгаа юм шиг байна лээ. Одоо энд ирж бид хоёртой амьдраад манай хүү хоёр жил болж байна. Манай хүү сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч сайн хүү байгаа юм. Ээж, аавдаа ачлал, энэрэлтэй сайхан зантай хүн байгаа юм. Манай хүү спортын талдаа авъяастай, нилээд олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагнал авч байсан. Ер нь нэг их архи, дарс уугаад байдаггүй, тохитой, томоотой хүүхэд байгаа юм. Манай хүү 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 11 цагийн үед Дорноговь аймгаас ирж байгаа шавиа амдаж уулзана гээд Архангай аймгийн Хотонт сумын төв рүү орохоор аавынхаа 50-82 АРА улсын дугаартай, хар хөх өнгийн “Приус-11” маркийн автомашинтай явсан. Манай хүү гэмт хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гийн мэдүүлсэн: ...Миний хүү Б нь 1984 оны 07 дугаар сард Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, манай ганц хүү байгаа юм. Тэгээд дараа нь 1992 онд Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн ороод 2002 онд арван жилийн сургуулиа төгссөн. Арван жилээ төгсөөд тэр жилдээ “Аварга” дээд сургуульд элсэн орж суралцаад 2007 онд биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Дээд сургуулиа төгсөөд манай хүү тэр жилээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орсон. Тэгээд тэндээ Т гэдэг охинтой гэр бүл болоод хүү, охин хоёртой болсон. Манай хүү Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 2019 он хүртэл ажиллаад хөлөө гэмтээгээд хагалгаанд орсон. Тэгээд группт ороод 2019 ондоо ажлаасаа гараад Архангай аймгийн Хотонт суманд бид хоёр дээр ирсэн юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Манай хүү тохитой, томоотой, архи дарс нэг их ууж иддэггүй, ажилсаг, сайхан сэтгэлтэй, хүмүүст тусархаг, аав, ээждээ ачлалтай, хүндлэлтэй сайн хүн байгаа юм. Миний хүү гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй сайн хүү байгаа юм. Архийг ер нь хэрэглэдэггүй, даруухан томоотой хүн байгаа юм. Би хүүгээ спортод бага зэргийн авьяастай гэж боддог. Нилээн олон тэмцээн уралдаанд оролцож байсан санаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Аын мэдүүлсэн: ...С.Д нь манай сумын харъяалалтай хүн байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэртээ агсам согтуу тавьдаг хүн байсан. Г.Б гэх хүнийг танихгүй. С.Д нь архины хамааралтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давьтаргүй, хүнтэй муудалцаж шөргөөцөлдөх гээд байдаг. Эхнэр, 3 охины хамт амьдардаг. Эхнэрийнх нь дагавар хүүхэд гэж байдаг бөгөөд тэр нь тусдаа байдаг. Өөрийнх нь дагавар охин өмнө нь амьдарч байсан эхнэртэй нь хамт амьдардаг. Амьдралын түвшин дундаж давхаргад хамаарна. Г.Бг танихгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 205-206 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.СодТгийн мэдүүлсэн: ...Манайх Г.Б гэх хүнтэй нэг гудамж айл саахалт хүмүүс байгаа юм. Г.Б нь архи дарс хэрэглэж огт харагддаггүй, аавыгаа дуурайсан үг дуу цөөтэй, даруу, хүнд их тусархуу ямар ч хүнтэй мэндтэй устай явдаг гэр бүлийн хүмүүжил их сайтай хүн байгаа юм. Манай сумын Хөөвөр багийн иргэн Б.Д нь архи дарс их хэмжээгээр хэрэглэдэг. Б.Д нь архи дарс хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж, хүний үг сөрж хүнээс хэрүүл өдөж явдаг харилцааны ёс зүй муутай, хүний биед гэмтэл учруулж халдаж мэдэхээр хүн байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 212-213 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: ...Манай Хөөвөр багийн иргэн амь хохирогч Б.Д нь архи дарс их хэмжээгээр хэрэглэдэг. Архи дарс хэрэглэсэн, хэрэглээгүй байсан ч онгироо зантай, хүнд шалтгаантай, шалтгаангүй агсан тавьж хүнтэй ер нь харьцаа муутай, хүн цохиж, зодох гээд байдаг. Архи дарс хэрэглэсэн үедээ бол хүн үг хэлүүлэхгүй, шордож хүний хор малтаж, өдөж байгаа харагддаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 216-217 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Г.Цын мэдүүлсэн: ...Миний бие дээрх дүгнэлтийг гаргасан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн хэлэх зүйл байхгүй. Амь хохирогч Б.Д нь дагзны ясны цөмөрсөн хугаралтай, тархины суурь хэсэгт цусан хураа үүссэн гэмтэлтэй байсан. Иймд амь хохирогч Б.Д нь уг гэмтлийг авсан даруйдаа үйл хөдлөл болон үг яриа хэлэх боломжгүй, тухайн хүн нь шокийн байдалтай байна гэсэн үг. Шокийн байдал гэдэг нь ухаангүй, үйл хөдлөл хийх боломжгүй байдалтай байхыг хэлнэ. Амь хохирогч Б.Дийг голын усанд живж нас барсан гэх үндэслэлгүй. Учир нь амь хохирогчийн цогцост 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хийсэн үзлэг болон задлан шинжилгээгээр амь хохирогчид амьсгалын замын салсттай нийлсэн тогтвортой хөөс үүсээгүй, амьсгалын зам, уушигний бронхи, ходоодонд ус, шингэн зүйл байгаагүй, зүрхний зүүн хөндийд ус, шингэн цус илрээгүй, уушигны ар гадаргууд хавирганы ором илрээгүй, уушиг хийжилт бага, цус дүүрэлт бага байсан зэрэг шинж тэмдгүүд илэрсэн нь живэлтээр нас барсан гэж үзэхгүй. Амь хохирогч нь тархи болон дагзанд хүнд гэмтэл авсан байгаа нь төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэж үзнэ...гэх мэдүүлэг /2хх-ийн 135-136 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мын мэдүүлсэн: ...Би амь хохирогч Б.Дтой хамгийн сүүлд нас барсан өдрөөс нь хоёр хоногийн өмнө Хотонт сумын Хөөвөр багийн Урт үзүүр гэх газраас амь хохирогч Б.Д, амь хохирогчийн эхнэр Б нарын хамт өөрийн эзэмшлийн 93-29 АРА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслээр гэрийг нь ачиж Хотонт сумын төв Хийд хороололд нүүлгэж авчирсан. Тэрнээс өөрөөр уулзаагүй. Харин Г.Бтэй манайх Хотонт сумын Хөөвөр багийн Улаан хужирын толгойн ар гэх газар айл саахалт зусланд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс амь хохирогч Б.Дийг нас бартал хамт зусаж байгаад нас барснаас нь хойш хоёр тийш салж нүүсэн. Хамгийн сүүлд Г.Бтэй амь хохирогч Б.Дийг нас барсан өдөр нь Хотонт сумын Хөөвөр багийн Улаан хужирын толгойн ар гэх газраас Г.Б Дорноговь аймгаас шавь нар ирж байгаа, сумын төвд байдаг байшингаасаа ичээд байна, танайх сумын төвд байдаг байшингийнхаа түлхүүрийг өгчих, шавь нартайгаа уулзчихаад буцаагаад өгье гээд байшингийн түлхүүр аваад явсан. Тэрнээс хойш огт уулзаагүй. 2021 оны 06 дугаар сард Г.Б айл саахалт буусан үедээ 2021 оны 04 дүгээр сард Хотонт сумын Хөөвөр багийн Хаалгатын ард байх өвөлжөөн дээрээсээ машины хоёр ширхэг дугуй алдаад ардаас нь машины мөр байхаар нь дагаад яваад байсан чинь Б.Дийн гэрийн гадаа очоод машины мөр нь алга болчихоор нь Г.Б амь хохирогч Б.Дтой машины мөр хаачсан, танай гадаа ирээд алга болчихлоо гээд маргалдаад бие биеэ нэг, нэг цохиод салсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 147-148 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: ...Намайг “Дэн буудал” гэсэн цайны газар амь хохирогч Д, Б хоёртой тааралдахад Д надад ах нь өнөөдөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийчихээд “Оргил” супер маркетаас гараад явж байсан чинь Г.Б дүүтэй тааралдтал ах хүү амны хишигтэй яваа юм байна, дүү дээр нь шавь нар ирээд гаргаж өгөөд үлдсэн архи байгаа, цуг ууя гээд хорхог, бугийн зурагтай 0.75 литр багцаатай дээрээсээ дөрвөн хуруу дундарсан архи дөнгөж аягалаад сууж байсан. Харин Г.Б тухайн үед амь хохирогч Б.Д руу танай хадлангийн талбай дээр чинь би өвөлжөө барьсан юм чинь гурван жил болвол манай өвөлжөө, хадлангийн талбай болно гээд амь хохирогч Б.Дийг өдөөд байхаар нь би та нар архи дарс ууж байгаа бол битгий ийм юм ярь, эрүүл саруулдаа ярь гэж хэлээд би “Дэн буудал” гэх нэртэй Мын цайны газраас гараад явсан. Тухайн үед маргалдаж, цохиж, зодолдсон асуудал болоогүй. 2021 оны 04 дүгээр сарын үед манай хүү А.Б, амь хохирогч Б.Дтой гэрт цуг байж байтал Г.Б, аав Гтойгоо ирээд дугуйны хулгайд гүтгээд маргалдаад муудалцаад явсан гэж манай хүү А.Б гэртээ ирэхдээ ярьж байсан. Г.Б амь хохирогч Б.Дийг нас барахын өмнөх өдөр нь “Дэн буудал” цайны газарт надтай тааралдахдаа амь хохирогч Б.Дид ах нээрэн дугуй хулгай хийсэн хүнээ олсон, та хамаагүй байсан юм билээ гээд хэлтэл амь хохирогч Б.Д ах нь юу гэж дугуй авах вэ, ах нь аваагүй гэж хэлсэн дээ, аваагүй л байгаа биз дээ гэж хэлж байсан. Намайг “Дэн буудал” гэх цайны газарт тухайн үед ороход амь хохирогч Б.Д , Г.Б хоёроос өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 151-152 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бгийн мэдүүлсэн: ...Би сонсгосон ялтай танилцлаа. Би уг нь өөрийгөө хүн алаагүй гэж бодож байна. Учир нь сая тогтоолтой танилцаад зарим зүйлээ саналаа. Талийгаач Д нь Эахын хашаанд байхад надаас машины түлхүүр нэхээд өгөхгүй гэхэд миний хөл рүү модоор цохиж намайг унагаагаад тэгээд машины түлхүүрийг булаацалдаад бид хоёр ноцолдсон. Тэгээд би түүнийг хөлөөрөө жийж унагаагаад холдох гэтэл миний араас дахин модоор цохихоор нь би зөрүүлж 1 удаа цохисон. Ер нь бол Д ах их авир муутай, шорон оронгоор явснаа ярьж онгироод, дээрэлхээд байсан. Тэгээд миний машиныг дээрэлхэж унаж явах гээд байсан юм. Миний болсон зүйлээ нэг бүрчлэн сайн сонсохгүй байгаа нь түүнд толгой руугаа модоор цохиулснаас болж ухаан санаа орж гараад байсан байх. Тэгээд бид хоёр зодолдож байгаад нэг мэдсэн чинь би гэрийнхээ гадаа ирчихсэн байсан. Буцаж гар утсаа авах болон нөгөө Д ахыг яасан бол гээд Эахынд очиход хашаанд нь нүүр, ам нь бөөн цус болчихсон хэвтэж байхаар нь татаад сэрээхэд босч ирсэн. Тэгээд цус нөжөө угаах уу гэхэд гол оръё гэж надад хэлсэн. Тэгээд гол ороод би түүний нүүрийг угаахаар машинаас түшиж буулгахад суудлын бүрээс цус болсон байхаар нь тухайн бүрээсийг авчихаад норгож байгаад нүүрийг нь арчихад ёо ёо, пизда миний боль гээд надаас зугтаагаад байсан. Тэгэхээр нь би арчихаа больсон. Д ах жаахан мөлхөж байгаад ойрхон сахилдаганы хажууд суугаад байсан. Тэгээд би дахин арчих гэж байгаад урдаас уурлаад орилоод зугтаагаад байх вий гэж бодсон. Тэгээд харж сууж байгаад харьж хувцсаа сольчихоод ирэхэд Д ах байхгүй байсан. Гэрт нь нэг очдог юм бил үү гэж бодоод бас урдаас дайраад дээрэлхээд байх болов уу гэж бодоод очиж чадаагүй. Мөн ойрхон эмнэлэг байсан болохоор түүнийг эмнэлэг орсон байх гэж бодсон. Тиймээс би түүнийг санаатай алсан гэж бодохгүй байна. Өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж ийм үйлдэл хийсэн байх. Д ах намайг дээрэлхээд архи ууж байхдаа шившлэг уншиж өгөөд аягатай архи өгөхөөр нь би тухайн архийг сэжиглээд асгахад надад уурлаад шорон зангаа гаргаад онгироод, байгаа байдлаараа ер нь л дээрэлхээд байсан. Хэсэг толгой дүүрээд, манараад, дайвалзаад явчихсан. Тэгээд дахин цохих гэхээр нь гараараа хааж байгаад модыг нь аваад зөрүүлж толгой хэсэг рүү нь цохиход үсрээд унаад өгөхөөр нь зугтаасан. Машинаа унаад хашаанаас гарсан. Нэг мэдсэн чинь гэрийнхээ үүдэн дээр оччихсон байсан. Нутагтаа ирээд хөгшин настай ижий, аавтайгаа сайхан амьдарна гэж бодтол ийм муухай асуудалд орлоо...гэх мэдүүлэг /1хх-ийн 145-149 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 316 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Б биед дух, баруун бугалга, хэвий, зүүн баруун шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлдлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тус бүртээ шинэ гэмтэл. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 74-75 хуу/

 

            Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №13 тоот дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжлүүлэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Сэтгэцийн ямар нэг өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан байна. 3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй байна. 4. Шинжлүүлэгч Г.Б нь тухайн үед болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Г.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 188-190 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Б.Дийн гэх цусанд 2.4 промиль спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2хх-ийн 04-05 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 82 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Б.Дийн биед дагзны гол хэсгээс нугасны том нүхний арын ирмэг хүрсэн цөмөрсөн хугарал, хугарлаас гавлын суурь ясны баруун арын хонхорын ирмэг дагуу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн чамархай, духны урд, доод хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дагз, зулай, хоёр чамархайн булчинг хамарсан хуйхан доорх тархмал цус хуралт, хамар ясны хугарал, хамрын нуруунд язарсан шарх, баруун хөмсөгний гадна булангаас баруун шанаа, үсний зах ирмэг хүрсэн язарсан шарх, баруун чихний дэлбээний урд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх, зүүн хөмсөгний гол хэсэгт язарсан шарх, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн уг хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун ар хэсэгт зэрэгцээ 2 ш зураасан зулгаралт, дагзны баруун доод хэсэгт 2 ш язарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт, хэвлийн баруун хажуу дээд хэсэг, нурууны гол хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь үхэлд хүргэнэ. 3. Гавлын суурь ясны дээр дурьдсан хугарал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хуйхны язарсан шарх, хуйхан доорх цус хуралт, шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, хоёр чихний дэлбээ, нүүрэнд учирсан зулгаралт, шархнууд, тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт, хэвлийн баруун хажуу дээд хэсэг, нурууны гол хэсэгт зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Шинжилгээгээр элэгний өөхлөлт, бөөрний сувганцар, нойр булчирхайн голомтлог үхжил, зүрхний булчингийн зузаарал /2,0см/ архаг хууч өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй. 5. Амь хохирогч Б.Д нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 6. Амь хохирогч Б.Д нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. /дүгнэлтийг хавсаргав/ 6. Амь хохирогч Б.Дийн 2021.08.31-ний 18 цаг 28 минутын цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 12 цагаас дээш болсон байх боломжтой байна...гэх дүгнэлт /2хх-ийн 06-12 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4298 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж, хурааж авсан 2 дугаарын бор өнгийн дугтуйтай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлүүд, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн 70x7 см-н хэмжээтэй мод, бор саарал энгийн 24x26 см-н хэмжээтэй яртай мод, хар хөх өнгийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы дотор талаас 96 хувийн спиртийн уусмал ашиглаж авсан арчдас болон хусаж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл Г.Бгийн өмсөж явсан гэх хар алаг өнгийн хос пүүз, “тод” гэх бичиглэлтэй саарал өнгийн хос оймс, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг салфетка зэрэг зүйлүүд болон харьцуулан шинжилгээнд хүргүүлэхээр иргэн Г.Бгийн биеэс авсан хуруу шилтэй цус, амь хохирогч Б.Дийн цогцосноос авсан гэх хатаасан цус зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 50-82 АРА улсын дугаартай “Приус-11” ирүүлээгүй. 3. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж, хурааж авсан 2 дугаарын бор өнгийн дугтуйтай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлүүд, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн 70x7 см-н хэмжээтэй мод, бор саарал өнгийн 24x26 см-н хэмжээтэй яртай мод, хар хөх өнгийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы дотор талаас 96 хувийн спиртийн уусмал ашиглаж авсан арчдас болон хусаж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Г.Бгийн өмсөж явсан гэх хар алаг өнгийн хос пүүз, “тод” гэх бичиглэлтэй саарал өнгийн хос оймс, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг салфетка дээрх улаан хүрэн өнгийн зүйлүүд нь хүний цус мөн. 4. Нойтон салфеткан дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Г.Бгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 5. Яртай мод, хадаастай мод, хөвөн бамбар, саарал өнгийн оймсон дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Дийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 6. Хар өнгийн гутал дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 7. ДНХ-ийн шинжилгээ хийсэн тул бүлгийн харъяалал хийх шаардлагагүй...гэх дүгнэлт /2хх-ийн 83-86 хуу/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-05 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 06, 24-26, 66, 110-111, 118, 1хх-ийн 247-2хх-ийн 01, 2хх-ийн 64-68 хуу/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 20-23 хуу/

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 64-65 хуу/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 106-109 хуу/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 115-117, 2хх-ийн 61-64 хуу/

            Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 155-157, 159, 160 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 158 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 178, 2хх-ийн 51 хуу/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 239-246 хуу/

            Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 24-47 хуу/

            Ял шийтгэлийн лавлагаа /2хх-ийн 48-50 хуу/

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоол /2хх-ийн 214-218 хуу/

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/84 тоот шийтгэх тогтоол /2хх-ийн 219-224 хуу/

Шүүхэд шинээр өгсөн хохиролтой холбоотой баримт 3 хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, Хотонт сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтний тодорхойлолт 1 хуудас, Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 215 тоот албан бичиг 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг И хорооллын .. тоотод Б.Д нь бусдад зодуулж, улмаар түүний толгойн тус газартаа модоор цохиулж нас барсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг И хорооллын .. тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Дтой маргалдан зодолдож, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн мэдүүлсэн “Манай ажил дээр Дийн төрсөн дүү охин Онь нөхөртэйгээ хамт машиндаа масло авахаар ирээд Д ах Мынд Бтэй архи уугаад сууж байна, нөгөө л нэг хаврынхаа дугуйны хэргийг ярьж байна, тэгэхээр нь би Бг дандаа яахаараа наад нэг дугуйгаа ярьж байдаг юм гээд аашилчихаад гараад ирлээ гэж хэлээд тэнд сайхан айраг байна, чи айраг авахуулж уугаач гэж ярьж хэлсэн. Тэгэхээр нь би Д руу залгаад наана чинь айраг байна гэсэн, чи надад айраг авчирч өгөөч гэж хэлэхэд 12 цаг 30, 40 минутын үед Д, Бгийн хамт түүний хар хөх өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй нь ирээд надад 20 литрийн шар савтай айрагнаас саванд хийж өгөөд хаашаа явж байгаагаа хэлэлгүй хөдлөөд сумын төвийн гэр хороолол руу чиглээд явсан. Тэрнээс хойш би Д руу залгахаар утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн үед би ажлаасаа буугаад суманд субодник буюу бүх нийтийн цэвэрлэгээтэй байсан учраас би ажлынхантайгаа 3 машин шороо асгачихаад 13 цаг арай болоогүй байхад гэртээ харихад манай гэрт хүн байхгүй байхаар нь хажуу айлдаа ороход охин Сээс Дийг асуухад ирээгүй байна, утас нь холбогдохгүй байна гэж надад хэлсэн. Тухайн үед тэднийд Д лам ирсэн байсан болохоор би Б яваад сураггүй алга болчихлоо гэж ярьсан чинь Д лам Бгийн машин хашааныхаа гадаа байна лээ гэж хэлэхээр нь Д ламыг гуйгаад Бгийнх руу очиход хашааных нь гадаа хар хөх өнгийн “Приус-11” маркийн 50-82 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь байсан болохоор түүний хашаанд ороход байшингийнх нь хаалга цоожтой юм шиг харагдаад дөхөөд очсон чинь онгорхой, цОр цүүлсэн байсан. Тэгээд би тухайн цоожийг мултлаад гэрт нь ороход Б орон дээрээ хэвтэж байхаар нь түүнээс Дийг хаана байгаа талаар асуухад Эахын хашаанд 1 шил архи уучихаад гэр рүүгээ явна гээд эрт гүйгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо болтол ирээгүй байна, гар утас нь холбогдохгүй байна гэж хэлэхэд Б би эрт нар жаргаагүй байхад гэртээ ирсэн, Д ах 1 шил архи аваад ирье гэж хэлээд Эахын хашаанаас гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний гэрээс гараад Д ахад Бгийн хэлснийг хэлээд мөн хэцэн дээр нь нойтон хувцас байгаа талаар хэлэхэд Д ах зургийг нь дараад авчихаач гэхээр нь би тухайн хэцэн дээр байсан хувцасных нь зургийг дарж авсан. Буцаад Бгийнд ороод би унаагүй байна, чи надтай цуг яваад өг гэж хэлээд түүний машинтай Эахынд очих гээд явж байхад Б нь урт, урт амьсгаа аваад санаа алдаад нэг л сонин байсан. Тэгээд Эахынхаас Дийг сураглахад өчигдөр орж ирээд энд архи ууж байгаад эрт явсан гэж Эах хэлж байсан. Тэгтэл Эахын хүү нь машин янзалж байснаа босч ирээд наадуул чинь зодоон хийсэн юм шиг байна, хашаан дотор үхэр алсан юм шиг их цус болсон байна лээ гэхээр нь цус болсон газрыг харахад хашааных нь баруун урд талд байх цагаан машины зүүн талд газар шороон дээр бүдгэвтэр том хэмжээний хатсан цуснууд харагдаж байсан. Тэгээд мөн хөрш айл О ахынд ороход Х гэх охин нь Д ах өчигдөр хүнтэй зодолдоод байх шиг байсан гэж надад хэлсэн. Тэгээд тэндээс гараад Бгээр гэр рүүгээ хүргүүлээд байж байтал 17 цагийн орчимд цагдаагийн алба хаагчаас Дийг голын уснаас олдсоныг нь мэдсэн”, “Намайг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Архангай аймгийн Хотонт сумын төвд байхад манай найз Хүрэлбаатар манай төвийн гэрт ирээд танай нөхөр Б.Д усанд живсэн байдалтай нас барсан байна гэж хэлсэн. Түүнийг сонсоод найз Хүрэлбаатарын хамт амь хохирогчийн нас барсан гэх гол дээр очиход амь хохирогчийг уснаас гаргаад голын эрэг дээр дээгүүр нь цэнхэр өнгийн гялгараар бүтээсэн байсан бөгөөд цагдаа, онцгой байдлын газраас хүмүүс ирчихсэн үзлэг хийж байна гээд ойртуулахгүй байсан. Тэгээд ер нь өөрийнхөө нөхрийг нас барсан байна гэж бодсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-202, 2хх-ийн 164-165/

 

гэрч О.Эын мэдүүлсэн: ...Би Хотонт сумын Соёлын төвд үйлчлэгч ажилтай. Тэр өглөө би ажилдаа 09 цаг гэж яваад өдөр 13 цаг гээд гэртээ цай уухаар ирсэн. Тэгээд 14 цаг гээд ажил руугаа явах гээд гэрээсээ гартал манай хашааны хаалгаар хар хөх өнгийн “Приус-11“ маркийн машинтай Б гэх залуу, талийгаач Даваасүрэн хоёр манайд орж ирсэн. Ажлынхаа дундуур 15 цаг өнгөрч байхад би гэртээ буцаж ирээд ялааны хүж авсан. Тэр үед манай нөхөр Эгэртээ унтаж байсан. Талийгаач, Б хоёр манай хашаанд байдаг “Пронтер” машины хажууд юм яриад сууж байгаа бололтой байсан. Тэгээд би ажилдаа явсан. Тэгээд манай хүү мод хагалахаар гараад орж ирээд ээжээ хашаан дотор “Пронтер”-ын хажууд цус болсон байна, юу болсон юм бол манайд хүн ирж мал хуй төхөөрсөн юм уу гэж надаас асуусан. Би гайхаад очиж хартал хэсэг газар цус болсон байдалтай байсан. Харин Э, талийгаач Д хоёр манай хашаанд байх “Пронтер” машины дэргэд юм яриад сууж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40/,

 

            гэрч Б.Оийн мэдүүлсэн “2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13, 14 цагийн үед намайг Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Их булаг хорооллын 19-04 тоотод гэртээ байж байхад гаднаас талийгаач Б.Д ганцаараа халамцуу орж ирээд мэнд ус мэдээд та ороод ирэхгүй юм уу, би Эын хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд би бие муутай хүн учир гарахгүй гэдгээ хэлэхэд Д нь манайхаас гарч яваад хажуу Эын хашаанд орохоор нь би авто засвар орох ажилтай байсан учир гэрээсээ гараад авто засвар орчихоод, эмийн сан ороод гэр рүүгээ явж байхдаа Эын баруун талынх нь хашааны урдуур гарахад тэдний хашааны гадаа үүдэн дээр нь хар хөх өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл зогссон, хажууд нь Б, Д нар халамцуудуу зогсож байсан. Манай охин Хг тухайн өдрийн 16 цагийн орчимд бие засах гээд явж байхад нь Эын хашаанд согтуу хүмүүс хэрэлдээд, ноцолдоод байсан гэж Х надад ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48/,

 

насанд хүрээгүй гэрч О.Хгийн мэдүүлсэн  “Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед санагдаж байна, /хэдэн минут болж байсныг нь санахгүй байна/ Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Их булаг хорооллын 19-04 тоотод гэртээ байж байсан. Тэгээд тухайн үед хашаандаа байх, нойлд бие засчихаад гэр рүүгээ ганцаараа алхаж байхад Эахын хашаанд хоёр хүн хоорондоо хэрүүл, маргаан хийгээд хэрэлдээд байх шиг чимээ гарсан. Тэгэхээр нь би алхаан дундаа тухайн хүмүүсийн яриаг сонсоод явж байтал нэг эрэгтэй хүн Доо чи муу гэх мэтээр орилоод байхаар нь хашаа руу нь харахад хоёр эрэгтэй хүн хоорондоо ноцолдоод газар хэвтээд байх шиг харагдсан. Намайг харахад жижиглээд хөрөөдсөн байсан моднууд дунд ноцолдоод байсан болохоор царай нь сайн харагдахгүй байсан. Харин нэг эрэгтэй нь Доо чи муу гэж орилохыг нь маш сайн тод сонссон учир нэг эрэгтэй хүн нь Д ах байна гэж бодоод гэр рүүгээ орж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-51/,

 

гэрч Д.Сийн мэдүүлсэн “Харин 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд буюу аймгийн 14 цагийн шуудан ирээд явсан байхад Б нь хар хөх өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод автобусны буудал дээр явж байсан. Удаагүй гэртээ утсаа цэнэглэхээр ороод удалгүй буцаад гэрээс гарч явахад Эахын хашаанд нэгэндээ агсан тавьж байна уу гэмээр чанга чимээ гарахаар нь би юу юм бол гээд хальт харахад хашааных нь завсраар харахад юм харагдахгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55/,

 

гэрч С.Э, Д.Т нарын мөрдөн байцаалтын шатанд “2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн төвд Д.Т, С.Э, Г.Б, Б.Д нар нь 2 шил архи хувааж уугаад орой 15 цагийн орчим Д.Т харихаар явж, С.Эгэртээ орж унтсан, Г.Б, Б.Д нартай архи уух үед Б.Дийн нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шархгүй, зүгээр байсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31, 34-36/

 

шинжээч Г.Цын мэдүүлсэн “Амь хохирогч Б.Д нь дагзны ясны цөмөрсөн хугаралтай, тархины суурь хэсэгт цусан хураа үүссэн гэмтэлтэй байсан. Иймд амь хохирогч Б.Д нь уг гэмтлийг авсан даруйдаа үйл хөдлөл болон үг яриа хэлэх боломжгүй, тухайн хүн нь шокийн байдалтай байна гэсэн үг. Шокийн байдал гэдэг нь ухаангүй, үйл хөдлөл хийх боломжгүй байдалтай байхыг хэлнэ. Амь хохирогч нь тархи болон дагзанд хүнд гэмтэл авсан байгаа нь төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэж үзнэ” гэх мэдүүлэг /2хх-ийн 135-136/,

 

гэрч Д.Мын мэдүүлсэн “Хамгийн сүүлд Г.Бтэй амь хохирогч Б.Дийг нас барсан өдөр нь Хотонт сумын Хөөвөр багийн Улаан хужирын Толгойн ар гэх газраас Г.Б Дорноговь аймгаас шавь нар ирж байгаа, сумын төвд байдаг байшингаасаа ичээд байна, танайх сумын төвд байдаг байшингийнхаа түлхүүрийг өгчих, шавь нартайгаа уулзчихаад буцаагаад өгье гээд байшингийн түлхүүр аваад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 147-148/,

 

гэрч Б.Оын мэдүүлсэн “Намайг дэн буудал гэсэн цайны газар амь хохирогч Д, Б хоёртой тааралдахад Д надад ах нь өнөөдөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийчихээд “Оргил” супер маркетаас гараад явж байсан чинь Г.Б дүүтэй тааралдтал ах хүү амны хишигтэй яваа юм байна, дүү дээр нь шавь нар ирээд гаргаж өгөөд үлдсэн архи байгаа, цуг ууя гээд хорхог, бугын зурагтай 0.75 литр багцаатай дээрээсээ дөрвөн хуруу дундарсан архи дөнгөж аягалаад сууж байсан. Харин Г.Б тухайн үед амь хохирогч Б.Д руу танай хадлангийн талбай дээр чинь би өвөлжөө барьсан юм чинь гурван жил болвол манай өвөлжөө, хадлангийн талбай болно гээд амь хохирогч Б.Дийг өдөөд байхаар нь би та нар архи дарс ууж байгаа бол битгий ийм юм ярь, эрүүл саруулдаа ярь гэж хэлээд “Дэн буудал” гэх нэртэй Мын цайны газраас гараад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 151-152/,

 

мөрдөн байцаалтын шатанд Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “Талийгаач Д нь Эахын хашаанд байхад надаас машины түлхүүр нэхээд өгөхгүй гэхэд миний хөл рүү модоор цохиж намайг унагаагаад, тэгээд машины түлхүүрийг булаацалдаад бид хоёр ноцолдсон. Тэгээд би түүнийг хөлөөрөө жийж унагаагаад холдох гэтэл миний араас дахин модоор цохихоор нь би зөрүүлж 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр зодолдож байгаад нэг мэдсэн чинь би гэрийнхээ гадаа ирчихсэн байсан. Буцаж гар утсаа авах болон нөгөө Д ахыг яасан бол гээд Эахынд очиход хашаанд нь нүүр, ам нь бөөн цус болчихсон хэвтэж байхаар нь татаад сэрээхэд босч ирсэн. Тэгээд цус нөжөө угаах уу гэхэд гол оръё гэж надад хэлсэн. Тэгээд гол ороод би түүний нүүрийг угаахаар машинаас түшиж буулгахад суудлын бүрээс цус болсон байхаар нь тухайн бүрээсийг авчихаад норгож байгаад нүүрийг нь арчихад ёо ёо, пизда миний боль гээд надаас зугтаагаад байсан. Тэгэхээр нь би арчихаа больсон. Д ах жаахан мөлхөж байгаад ойрхон сахилдаганы хажууд суугаад байсан. Тэгээд харж сууж байгаад харьж хувцсаа сольчихоод ирэхэд Д ах байхгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 145-149/,

 

            Г.Бгийн гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байсан болохыг тогтоосон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №13 тоот дүгнэлт /1хх-ийн 188-190/,

 

            Б.Дийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 82 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 06-12/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4298 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 83-86/,

 

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-05/,

            гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 06, 24-26, 110-111/,

            мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 20-23/,

            хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 106-109/,

            эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 115-117, 2хх-ийн 61-64/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Х овогт Гийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хүнийг алсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг И хорооллын .. тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Дтой маргалдан зодолдож, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь амь хохирогч Б.Дийн нас барсантай шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Г.Энхбат “шүүгдэгч Г.Б нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр амь хохирогч Б.Дид хөл, толгойн тус газартаа модоор цохиулсны улмаас эргүүлэн модоор цохиж, өөрийн хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндээ хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал тогтоогддог. Иймд Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Бг цагаатгах үндэслэлтэй” гэсэн санал, дүгнэлтийг,

 

өмгөөлөгч С.Намжилмаа нь “яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтуудаар Г.Б нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогддоггүй, хэргийг бүрэн шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Иймд прокурорт буцааж дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх зайлшгүй шаардлагатай.

  1. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж үхлийн шалтгааныг тодруулж, амь хохирогчийг энэ хүн усанд хийж живүүлчихсэн юм уу, хохирогч өөрөө гол руу явж орсон уу гэдгийг тогтоох
  2. Гэмт хэрэг гарсан цаг, хугацааг нарийн тогтоох
  3. Гэрч нарын мэдүүлгийг тодруулж шалгах, 1 км газар усанд урссан хүний нүүрэн дээрх цус арилахгүй байх боломжгүй гэж харж байна.
  4. Гэмтлийн улмаас хохирогч нас барсан юм уу, усанд живсний улмаас нас барсан юм уу гэдгийг шалгах
  5. Амь хохирогчид учирсан олон тооны шарх сорвийг хэн, хэзээ учруулсныг тогтоох, шүүгдэгч Г.Б нэг л удаа цохисон гэдэг
  6. Цагдаа Г.Бд чи гол дээр наашаа, цаашаа гүйгээд байсан, чиний машинаас гадна 2 машин гол дээр байсан гэж хэлсэн байдаг. Тэр 2 машинтай ямар хүмүүс байсныг тогтоох. Хэрэг болдог өдөр амь хохирогч Б.Д, Г.Б хоёртой дахиад 2 хүн байнга хамт яваад байсан байдаг бөгөөд үүнийг шалгах. Дгэдэг хүн яагаад байнга унтаад байдаг юм бэ. Худлаа мэдүүлэг өгөөд байдаг.
  7. Шүүгдэгч Г.Бг гол дээрээс хувцсаа солих гээд явсан хойгуур хохирогч хаана байсныг тогтоох зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай”

гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх ханган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв. Учир нь:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хаТт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж улмаар харилцан бие биеийн эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

           Мөн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан байдаг.

 

           Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн И хорооллын .. тоотод шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Дтой маргалдан зодолдож, Б.Д нь Г.Бг модоор цохисны дараа өөрөөр хэлбэл довтолгоо төгссөн хойно Г.Б нь амь хохирогчийн толгойн тус газар барьж байсан модоор нь цохиж түүнд гавал тархины хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон, мөн гэрч Б.О “Г.Б тухайн үед амь хохирогч Б.Д руу танай хадлангийн талбай дээр чинь би өвөлжөө барьсан юм чинь 3 жил болбол манай өвөлжөө, хадлангийн талбай болно гээд өдөөд байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Хгийн “Эахын хашаанд хоёр хүн хоорондоо хэрүүл, маргаан хийгээд нэг эрэгтэй хүн Доо чи муу гэх мэтээр орилоод байхаар нь хашаа руу харахад 2 эрэгтэй хүн хоорондоо ноцолдоод байсан. Нэг эрэгтэй нь Доо чи муу гэж орилохыг тод сонссон” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн “нөхөр Дийн төрсөн дүү охин О нөхөртэйгээ хамт машиндаа масло авахаар ирээд Д ах Мынд Бтэй хамт архи ууж байна, Б нөгөө нэг хаврынхаа дугуйны хэргийг яриад байхаар нь би Бг дандаа яахаараа наад нэг дугуйгаа ярьж байдаг юм гээд аашилчихаад гараад ирлээ гэж байсан” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Б нь тухайн үед амь хохирогч Б.Д руу хэрүүл, маргаан үүсгэж давшилж санаатай өдөөн хаТт хийж байсан гэж үзэхээр ч нөхцөл байдал тогтоогддог.

 

              Мөн шүүх эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өөрийн 316 тоот дүгнэлтээр шүүгдэгч Г.Бгийн биед учирсан дух, баруун бугалга, хэвлий, зүүн, баруун шилбэ хэсэгт гарсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг дүгнэсэн байна.

 

               Иймд шүүгдэгч Г.Бгийн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа болно.

 

               Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 82, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4298, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 316 тоот дүгнэлтүүдэд шинэ нөхцөл байдал бий болсон, дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш зэрэг нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүгүй, салаа утгагүй, хохирогч живэлтийн улмаас биш, гэмтлийн улмаас нас барсан болох нь 82 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Г.Цын мэдүүлэг /2хх-ийн 135-136/ зэргээр нотлогдсон, шүүгдэгч Г.Б нь тухайн өдөр амь хохирогчийг голын эрэгт аваачсан байхад түүнээс гадна 2 машинтай хүмүүс байсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, мөн хамт архи ууж байсан С.Э, Д.Т нарын биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй, бусадтай ноцолдсон, зодолдсон гэх мөр байхгүй байгаа нь гэрчүүдийн мэдүүлэг, Д.Тын биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 80/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 315 тоот дүгнэлт, С.Эын биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 91/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 314 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон тул хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж дүгнэв.

 

             Иймээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, өмгөөлөгч С.Намжилмаагийн хүсэлт гаргасан 7 төрлийн ажиллагааг хийлгэх шаардлагагүй, ач холбогдолгүй байна.

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бэ “шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх саналыг гаргаж байгаа ч энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан шүүгдэгч Г.Б нь амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр буюу алахын өмнө алах явцад олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилгаж зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор усанд живүүлж алсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэх боломжгүй юм.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н нь “шүүгдэгч Г.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, өөрийн боломжоороо хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь гэм хорын хохиролд оршуулгын болон зан үйлийн зардалд 16.254.330 төгрөг, айлаас авч буяны ажилд зарцуулсан малын үнэ /үхэр -1х1.200.000, хонь 2х200.000=400.000 төгрөг, ямаа 1х150.000 төгрөг/, бүгд 1.750.000 /үүнийг нэхэмжилж байгаа болохыг түүний өмгөөлөгч С.Эхүү тайлбарласан болно/, бүгд 18.004.330 төгрөг, хор уршигт сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Сийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү 18 нас хүртэл тооцож 19.800.000 төгрөг, нийт 57.804.330 төгрөгийг шүүгдэгч Г.Бгээс нэхэмжилсэн болно.

 

Үүнээс амь хохирогчийн оршуулгын болон бусад оршуулгатай холбоотой зан үйлд зарцуулсан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 17.175.330 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б нь 15.345.000 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ талаар маргаагүй болно.

 

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээс зөрүү 1.830.330 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бт олгож, түүний нэхэмжлэлээс гэм хорын хохиролд тооцохгүй болон баримтгүй 829.000 төгрөгийн, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 20.829.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж амь хохирогч С.Дийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Сийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөг болон одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 288.000 төгрөгийн зөрүү 132.000 төгрөгөөр шүүгдэгч Г.Бгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн энэ тэтгэмжийн зөрүү 19.800.000 төгрөгөөр тооцож нэг удаа нэхэмжилснийг өөрчлөн дээрх хуулийн заалтад нийцүүлж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70х7 см хэмжээтэй мод 1 ширхэг, 24х26 см хэмжээтэй мод 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт 249 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Гийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 249 /хоёр зуун дөчин ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70х7 см хэмжээтэй мод 1 ширхэг, 24х26 см хэмжээтэй мод 1 ширхэг зэргийг устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээс 1.830.330 /нэг сая найман зуун гучин мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Х сумын Х багт оршин суух Б овогт Ггийн Б /РД:../-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 21.550.000 /хорин нэгэн сая таван зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

  1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Дийн Сийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

             10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                          П.ГАНДОЛГОР

 

                                                                                                     Б.ОТГОНЦЭЦЭГ