| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0264/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/213 |
| Огноо | 2017-04-25 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Б.М,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Г.Тад холбогдох эрүүгийн 2016 2501 4419 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр у хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, “Б” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 0, ээжийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, И овогт Г.Т.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сансарын “Казино” бааранд манай сургуулийн төгсөгчдийн шинэ жил болсон. У.Гэрэлтуяа бид хоёр өмнө нь уулзаж, үерхдэг байсан. Бааранд У.Гэрэлтуяаг Б.Мтой сээтэгнэж байгааг би олон удаа харсан. Үйл ажиллагаа шөнийн 12 цагаас эхэлж 1 цаг өнгөрч байхад дууссан. Тухайн үед У.Гэрэлтуяа, Б.Мтой юм яриад байж байхаар нь би хардсан. У.Гэрэлтуяаг аваад явах гэхэд Б.М надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд уг зодоон эхэлсэн…Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байнаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө манай сургуулийн төгсөгчдийн шинэ жил болсон. Би уг арга хэмжээнд оролцож дуусаад гарч гэр рүүгээ харих замдаа Г.Тын найз охинтой нь мэндлээд явсан. Энэ үл ойлголцлын улмаас Г.Ттай зодолдсон юм. Надад гомдол санал байхгүй” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс шүүгдэгч Г.Тын ял шалгах хуудас /хх-32/, гэрч Д.Янжинлхамын мэдүүлэг /хх-10-11/, гэрч У.Гэрэлтуяагын мэдүүлэг /хх-12-13/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹16403 тоот дүгнэлт /хх-20/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-52/, шүүгдэгч Г.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-33-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна иргэн Б.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодолдон биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Янжинлхамын өгсөн: “…Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дуусаад гараад иртэл тэр залуу үүдэнд хүлээгээд зогсож байсан. Тэгээд У.Гэрлээтэй юм яриад зогсож байх шиг байсан. Би наахан талд нь ангийнхаа охинтой байж байтал Г.Т наанаас нь очоод Гэрлээг “хөөе алив явъя” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу “хөөе байж бай” гээд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад л цохилцоод эхэлсэн. Зодоон нь маш хурдан болоод өнгөрсөн…нэгнээ бол танихгүй, уг зодооноос өмнө энэ 2 маргалдсан асуудал байхгүй. Өмнө нь бол яахав нээх их айхтар дотно байсан болохыг нь мэдэхгүй байна. Хоорондоо найзалдаг хүмүүс байсан. Гол нь бид нар их сургуульд нэг ангид байсан юм. Одоо ч бас найз хэвээрээ байгаа бөгөөд Гэрлээ нь хүнтэй суугаад хүүхэдтэй болсон...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч У.Гэрэлтуяагийн өгсөн: “… Бид 2 анх 3 дугаар курст байхдаа “Цэцээ гүн” сургуульд орж ирээд анх мессежээр харилцдаг хааяа уулздаг байсан. Тэгээд салсан одоо бол зүгээр найзууд. Манай их сургуулийн найз” гэх мэдүүлэг /хх-13/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹16403 дугаартай:
“1. Б.Мын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
-Шүүгдэгч Г.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-
32/,
-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-52/,
-Шүүгдэгч Г.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-33-45/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн
нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Т нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна иргэн Б.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодолдон биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 52, 54 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Тад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан” заасан нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И овогт Г.Тыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Тад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС