Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 116/ШЦТ/2020

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд -улсын яллагчаар Э.Билгүүн -хохирогч, шүүгдэгч А.Б -хохирогч, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бй, Б.Олд нарт холбогдох эрүүгийн 1934010870106 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Заамар Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Заамар голд ХХК-ны ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отой маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун хөмсөг, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, 2 Яллагдагч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Заамар Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Заамар голд ХХК-ны ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Бтэй маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээрээ маргахгүй” гэв. Шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээрээ маргахгүй” гэв. Хохирогч А.Б мэдүүлэхдээ: “Бид 2 шөнийн ээлжинд гараад өглөө буугаад 2 хүртэл унтсан. Тэгээд Б.О дуудаад Ганболд бид 2 орсон. Тэгээд Оюунболд намайг уруул руу цохисон. Би одоо гомдол саналгүй” гэв. Хохирогч Б.О мэдүүлэхдээ: “Би архинд явуулаад, тэгээд архиа уугаад Ганболдын өрөөнд орсон. Тэгээд би тоглож байгаад А.Бг цохисон юм шиг байна лээ. Надад гомдол санал байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/, хохирогч А.Бн мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/, гэрч А.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 58 тал/, гэрч Ө.Уламбатын мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, гэрч Д.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, гэрч Л.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/, гэрч О.Баасанбалжирын мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/, шинжээчийн 14019 дугаартай дүгнэлт /хх-ийн 70 тал/, шинжээчийн 814 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 тал/, шүүгдэгч А.Бн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 92 тал/, шүүгдэгч Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/ зэрэг болно. Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Заамар Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Заамар голд ХХК-ны ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отой маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун хөмсөг, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Заамар Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Заамар голд ХХК-ны ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Бтэй маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: - Гэмт хэргийн талаарх гомдол хүсэлт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/ - Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын баримтууд /хх[1]ийн 9-11 тал/ - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорйн тогтоол \хх-ийн 76-85 тал\ - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3 14019 дугаартай “Б.Оын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөг, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлөмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 70 тал/, - Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 814 дугаартай “А.Бн биед дээд уруул шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх 2019.11.19-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлөмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх- ийн 72-73 тал/ - Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Заамар сумын Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг Заамар Гоулд ХХК-нд ковшийн оператороор ажилладаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө ээлжнээсээ буугаад ажилчдын байрандаа амарч байтал хамт ажилладаг Нямдаваа манай өрөөнд 09 цаг өнгөрч байхад орж ирээд манай өрөөнд ороод ир гэхээр нь би орондоо орчихсон унтаж байсан учраас босоод хувцасаа өмсөөд Нямдаваагийн өрөөнд ортол тэдний өрөөнд ковшийн жолооч Ганболд, Нямдаваа хоёр 0.75 граммын Хараа нэртэй архи гаргаад тавьчихсан байсан. Намайг ороход архиа задлаад бид 3 хувааж уугаад дуусгасан чинь Ганболд дахиад 0.75 граммын Хараа нэртэй архи гаргасан. Уг архинаас ууж байгаад талд нь оруулаад би гарч Бат-Ирээдүйг өрөөнөөс нь амарч байхад нь дуудаж оруулж ирээд тал шил архиа хувааж уугаад дуусгасан...Би босож ирээд уур хүрээд А.Бд хажуунаас салгасангүй гээд нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд эхнэр Лхагвасүрэнг дуудаж шууд тэндээсээ Хайлааст багийн эмнэлэгт ирж үзүүлээд Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд 2 хоногийн дараа хувийн чих хамар хоолойн ЭМ ЖИ ЭМ гэх эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан... Би А.Бат[1]Ирээдүйг салгасангүй гээд нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Ганболд, Нямдаваа бид гурав 0.75 граммын архи нэг бүтэн, нэг талыг хувааж уусан учраас нэлээн согтсон. Бат[1]Ирээдүй бол тал шил архийг бид гуравтай хамт хувааж уусан учир согтоогүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ганболд, Бат-Ирээдүй бид нар эвлэрсэн. Би эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөгийг Бат-Ирээдүй, Ганболд хоёроос нэхэмжилсэн. Ганболд, Бат-Ирээдүй хоёр тус бүр 1.000.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/, - Хохирогч А.Бн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Заамар гоулд ХХК-ний ажилчдын байранд шөнийн ээлжинд гарчихаад амарч байхад өдрийн 14 цагийн орчим манай найз Оюунболд манай өрөөнд орж ирээд намайг дуудаж сэрээгээд манай өрөөнд ороё гэж хэлээд дагуулаад өрөөндөө авч ортол тэдний өрөөнд гагнуурчин Уламбат, ковшийн оператор Ганболд нар 0.75 граммын Хараа нэртэй тал шил архи тавьчихсан сууцгааж байсан. Оюунболд жаахан халамцуу байсан. Бид дөрөв тал шил архийг Оюунболд аягалаад хувааж уугаад дуусгасан. Уламбат Ганболд хоёр гарч бие засна гээд явсан. Би өрөө рүүгээ явах гэтэл Оюунболд намайг орон дээр сууж байхад баруун гараараа дээд талын уруулыг сэт цохиж шүд хөдөлгөхөөр нь би зөрүүлээд зүүн гараараа нүүрэнд нь 1 удаа цохисон. Тэгтэл Оюунболд надаас зуураад авахаар нь би орон дээрээ дарж унагаад дээрээс нь дараад байж байтал гаднаас Уламбат, Ганболд хоёр орж ирээд бид хоёрыг салгаад би өөрийнхөө өрөө рүү явсан. Өрөөндөө ороод удаагүй байж байтал хөдөлмөр 4 хамгаалалтын ажилтан, хамгаалалтын ажилтан нар ирж Уламбат, Ганболд, Оюунболд бид нарыг машинаар Хайлааст багийн цагдаа дээр авчираад бид нар мэдүүлэг өгөөд Ганболд, Уламбат бид нар ажил руугаа явж Оюунболдыг эхнэр нь аваад Улаанбаатар хот руу явсан..., ...Гэнэт цохисон юунаас болсон эсэхийг нь би мэдэхгүй. Бид хоёрын хооронд ямар нэг өс хонзонгийн асуудал байдаггүй. Дараа нь би Оюунболдоос асуусан өөрөө би мэдэхгүй байна аа гэж ярьж байсан. Бид хоёроос өөр хүн зодолдоогүй. Оюунболд согтчихсон тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй...Надтай ярихдаа юунаас болж намайг цохисон талаараа санахгүй байна гэсэн. Би бол эрүүл байсан. Тал шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Оюунболдын хамар луу би цохисон. Тухайн үед Оюунболдын баруун нүд хөхөрсөн, уруул нь хавдсан байсан. Сүүлд Хайлааст багийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд хамар нь бол зүгээр харагдсан. Харин миний дээд уруул сэтэрсэн өөрөөр нь эдгээсэн...би Оюунболдоос гомдол нэхээгүй, ... Оюунболд анх хэрүүл маргаан үүсгэсэн намайг эхэлж цохисон. Ажлын байран дээрээ архи ууж хүн цуглуулсан. Энэ асуудлаас болж олон хүн ажилгүй болсон...Оюунболд эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг нэхсэн. Би 1.000.000 төгрөгийг, Ганболдоос 1.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/, - Гэрч А.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг гал тогоонд ажпаа хийж байхад хамт ажилладаг Уламбаяр гэх хүн намайг дуудаад Оюунболд, Бат-Ирээдүй нар архи ууж байгаад Оюунболд зодуулаад цус нь гойжсон байна гэхээр нь би яваад очтол манай нөхөр Оюунболд зодуулсан байсан.Тэгэхээр нь би хамт явж байгаа хүний нөөцийн ажилтан Ууганаа гэх хүнд хэлээд хамгаалалтын албандаа хэлээд цагдаад ирсэн..., ...Ганболд, Бат-Ирээдүй нар зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/, - Гэрч Ө.Уламбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Хайлаас ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг Заамар гоулд ХХК-нд гагнуурчингаар ажилладаг ба 2019 оны 11-р сарын 19-ний өглөө 07 цаг 00 минут гэж ажилдаа гараад 11 цаг 50 минутын орчим буугаад хоолондоо оръё гэж бодоод өрөөндөө байж байхад ковшчин Оюунболд ганцаараа манай өрөөнд орж ирээд Бат-Ирээдүй байна уу гэхээр нь дээд талын орон дээр унтаж байгаа гэж хэлсэн..., ...бид нар архиа уугаад юм яриад сууж байхад Бат-Ирээдүй, Оюунболд нар 1 орон дээр зэрэгцээд сууж байсанаа Оюунболд нь Бат-Ирээдүйн гэдсэнд хөлөө хийгээд тоглоод ноцолдоод, инээлдээд байсан ба 14 цагийн орчим байх Ганболд бид 2 гараад 00 орчихоод архи уусан өрөөний баруун талын өрөөнд ороход зүүн талын бид нарын архи ууж байсан өрөөнд юм түчигнээд байхаар нь юу болов гээд буцаад гарахад Ганболд 00- оос миний араас хүрээд ирсэн.Тэгээд архи ууж байсан өрөөнд түчигнээд байна юу болов гээд архи ууж байсан өрөөнд ороход Бат-Ирээдүй, Оюунболдын дээр нь гараад суусан Оюунболдын 2 гарыг нь бариад дарсан байдалтай пизда минь чи гээд байж байсан ба Оюунболдын хамарнаас нь цус гарсан нүүр нь битүү цус болж хавдсан байдалтай, Бат-Ирээдүйгийн амнаас нь цус гараад байсан ба Бат-Ирээдүйг Ганболд татаад цааш нь болгоод Бат-Ирээдүй гараад явсан. Тэгэхлээр нь би Ганболдыг ус аваад ир гэж явуулаад ус авчруулаад Оюунболдыг нүүрээ угаа гэхэд Оюунболд нүүрээ угаахгүй манай эхнэрийг дуудаадах гэсэн. Тэгэхлээр нь би яваад гал тогоонд ажилладаг Лхагвасүрэн гээд эхнэрийг дуудаж танай нөхөр Оюунболдыг Бат-Ирээдүй зодчихлоо өрөөнд байгаа гээд авчруулаад Оюунболдтой уулзуулсан. Тэгээд байж байгаад Оюунболд Бат-Ирээдүй өрөөнд ороод чамайг би алнаа за, сая дутуудуулсан гээд байсан. Бат-Ирээдүй нь юм ярихгүй байсан. Би бол согтсон зүйл байгаагүй. Зүгээр байсан ба болсон асуудлыг бүгдийг санаж байгаа. Оюунболд бол их согтсон байсан. Намайг архи аягалж өгөхөд сүүлд одоо хөгшин нь нэг удаа өнжье согтоод байна гэж байсан ба Ганболд согтсон нь гайгүй харагдаж байсан, Бат-Ирээдүй бид 2 сүүлд хамт орсон нээх уугаагүй мөн нээх согтсон зүйл байгаагүй. Өрөөнд ороход Оюунболд орон дээр дээшээ харсан Бат-Ирээдүй дээр нь дараад суусан хоорондоо зодолдсон 5 бололтой Оюунболдын хамар, хөмсөгнөөс цус гарсан нүүр нь битүү хавдсан байгаа харагдсан Бат- Ирээдүйгийн амнаас нь бас цус гараад байсан хоорондоо яаж зодолдож Бат-Ирээдүй Оюунболдыг яаж цохиж зодохыг нь хараагүй ба Оюунболдыг өөр бол цохиж зодсон хүн байхгүй...Миний мэдэх Оюунболдыг Ганболд зодож цохьсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, - Гэрч Д.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Хайлаастын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг Заамар гоулд ХХК- нд ковшийн оператороор ажилладаг ба 2019 оны 11-р сарын 19-ны өглөө 07 цаг 30 минут гэж буугаад хоолоо идчихээд байж байхад хамт өрөөнд байдаг Ганболд болон урд талын байранд байдаг Оюунболд нар архи ууя мөнгө байна уу авчруулчих гээд байсан ба надад мөнгө байхгүй 10.000 төгрөг л байна гэхэд Оюунболд гал тогоонд ажилладаг манай эхнэр Лхагвасүрэнгээс мөнгө зээлээд авчих гэхээр нь би гал тогоонд очоод Лхагвасүрэн эгчтэй уулзаад танд мөнгө байна уу надад мөнгө хэрэг болоод 30.000 төгрөг зээлээч гэхэд Лхагвасүрэн эгч бэлэн мөнгө байхгүй байна.Дансаа өгчих Оюунболдоор дансаар шилжүүлүүлъе гэж хэлсэн. Тэгээд Оюунболд урагшаа яваад сүлжээтэй газар очоод миний дансруу 60.000 төгрөг шилжүүлсэн ба би картаа өгөөд хамт ажилладаг хүн 3 хоногийн чөлөө аваад Дархан явах гэж байгаа гэхээр нь би өөрийнхөө Виза картыг өгөөд өөрийнхөө машинтай явж байгаа юм чинь Хайлааст баг ороод 4 шил архи, ундаа аваад ирээч гэж гуйгаад тэгээд тэр хүн 11 өнгөрч байх үед Хайлааст баг ороод буцаж ирэхдээ 0.75 граммын 4 шил Хараа архи, 2 сав том савтай Кола ундаа авчирж өгсөн. Оюунболд яваад Бат-Ирээдүй, Уламбат нарыг дагуулаад ороод ирсэн байсан. Би тэгээд чихэндээ чихэвчээр дуу сонсоод унтаад өгсөн байсан ба юм түчигнээд ор хөдөлхөөр нь сэрээд харахад миний унтаж байсан орны доод талын орон дээр Оюунболд дээшээ харсан, Бат-Ирээдүй дээр нь гараад дараад суусан Оюунболдын нүүр нь битүү цус болсон нүүр, нүд нь хавдсан байсан. Бат[1]Ирээдүй мөн амнаас нь цус гарсан байдалтай бие биенээ ална, зодно гээд хараалын үг хэлээд байж байсан. Намайг харахад бол бие биенээ цохиж зодоогүй хоорондоо зодолдсон Оюунболдын нүүр нь хавдсан хамар, хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Би тэгээд босоод салгах гэтэл гаднаас Уламбат, Ганболд нар цувралдаж орж ирээд Бат[1]Ирээдүйг босгож салгаад тэгээд байж байгаад Бат-Ирээдүй гараад явсан Оюунболд байж байгаад гарсан. Оюунболдыг гарахаас өмнө Оюунболд эхнэр Лхагвасүрэнгээ дууд гээд Уламбат яваад эхнэр Лхагвасүрэнг нь дуудаж ирсэн. Тэгсэн Лхагвасүрэн эгч ирээд намайг мөнгө зээлж архи авчруулж уулгалаа гээд загнаад байсан. Тэгээд байж байгаад дээрх зодоон хийсэн хүмүүсийг цагдааруу аваад явсан юм..., ...миний харсанаар Оюунболдыг Бат-Ирээдүйгээс өөр цохиж зодсон гэх хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх[1]ийн 61- 62 тал/, - Гэрч Л.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг 30 минут гэж буугаад хоолоо идчихээд байж байхад урд талын байранд байдаг Оюунболд архи уухуу гээд байсан. Тэгээд Оюунболд мөнгө байгаа архи захиж авчруулаад хамт ууя гээд тэгээд Оюунболд манай өрөөний Нямдаваагийн дансруу нь мөнгө шилжүүлээд Нямдаваа хамт ажилладаг хүн 3 хоногийн чөлөө аваад Дархан явах гэж байгаа гээд тэрэнд өөрийнхөө Виза картыг өгөөд явуулсан. Тэгээд нөгөө хүн Заамар сумын Хайлааст баг ороод буцаж ирэхдээ замаараа 0.75 граммын 4 шил Хараа архи, 2 сав том савтай Кола ундаа авчирж өгсөн..., ...Оюунболд яваад Бат[1]Ирээдүй, Уламбат нарыг дагуулаад ороод ирсэн. Задалсан архиа уугаад юм яриад сууж байгаад Уламбат 00 ороод иръе гээд гараад явсан. Би мөн ОО орох гээд гарсан ба намайг гарахад Оюунболд, Бат-Ирээдүй нар зүгээр юм яриад сууцгааж байсан. Би тэгээд 00 орчихоод буцаад ирэхэд Уламбат 00 ороод байрны гадаа ирсэн байсан. Тэгээд манай өрөөнд ороход Нямдаваагийн унтаж байсан орны доод талын орон дээр Оюунболд дээшээ харсан, Бат-Ирээдүй дээр нь гараад дараад суусан Оюунболд Бат[1]Ирээдүйг доороос нь заамдаж барьсан Оюунболдын нүүр нь битүү цус болсон нүүр, нүд 6 нь хавдсан байсан. Бат-Ирээдүй мөн амнаас нь цус гарсан байдалтай бие биенээ ална, зодно гээд хараагаад байж байсан. Тэгээд Уламбат бид хоёр Оюунболд, Бат- Ирээдүй нарыг татаж 2 тийш нь салгасан чинь Бат-Ирээдүй гараад явсан Оюунболд эхнэр Лхагвасүрэнгээ дууд гээд Уламбат яваад эхнэр Лхагвасүрэнг нь дуудаж ирсэн. Тэгсэн Лхагвасүрэн ирээд Нямдавааг мөнгө зээлж архи авчруулж уулгалаа гээд загнаад байсан..., ... Миний мэдэх Бат-Ирээдүй, Оюунболдыг зодож цохьсон бололтой дээр нь гарсан Оюунболдын нүүр нь цус болоод хавдсан харагдсан. Бат-Ирээдүйгийн амнаас нь цус гарсан байсан. Би зодолдож цохилцож байхыг нь хараагүй 00 орчихоод ирэхэд зодоон болсон байсан. Оюунболдыг Бат-Ирээдүйгээс өөр цохиж зодсон гэх хүн байгаагүй..., ... Бат-Ирээдүй надад дараа нь хэлэхдээ Оюунболд өөрийг нь эхлээд алгадаж аваад уруулыг нь язалсан гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдсон гэж хэлж байсан. Өөрөөр бол яагаад хоорондоо маргалдаж зодолдсоныг мэдэхгүй, намайг 00 орохоор гараад явахад хоёулаа юм яриад сууж байсан. Би бол Оюунболдыг өшиглөж зодсон зүйл байхгүй гар хүрээгүй надад Оюунболдыг зодох шалтгаан байхгүй..., ...Миний харсанаар бол Оюунболдын баруун талын нүд нь тагларч хавдсан, хөмсөгнөөс нь цус гарсан, уруул нь хавдсан хамарнаас нь цус гарсан ер нь нүүр нь битүү хавдартай байсан ба Бат- Ирээдүйгийн уруул нь сэтэрээд амнаас нь цус гарсан байсан..., ...Намайг өрөөнд ороход Бат-Ирээдүй, Оюунболд 2 хоорондоо зууралдаж зодолдоод больсон байдалтай байсан, орон дээр Нямдаваа унтаж байгаад сэрж байгаа бололтой байсан. Өөр хүн байгаагүй юм...миний харснаар Ганболд Овунболдыг цохиж зодоогүй. Намайг сэрэхэд Ганболд өрөөнд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/, - Гэрч О.Баасанбалжирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ амарч байхад ажил дээр хүнд зодуулсан хүн ирлээ гээд дуудуулж ирж үзэхэд бусдад зодуулсан гэх эрэгтэй 34 настай, Багаасүрэнгийн Оюунболд гэх залууг эхнэр, эгч нар нь дагуулж ирж үзүүлж байсан. Үзлэг хийхэд биеийн байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай, хэл өнгөртэй, арьс салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод хэм жигд, артөрын даралт 130/80-тай пулс 102-той, уушиг 2 талд ижил цулцангийн амьсгалтай. Амьсгал 19, Хэвлий зөөлөн эмзэглэлгүй. Шээсийн гарц хэвийн байсан. Хэсэг газрын үзлэгт баруун нүдний зовхи, баруун шанаа, хоёр уруул нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн. Хамрын угалз хөхөрсөн байсан. Асуумжаар 15 цагийн орчим хүнд зодуулсан, 2 хүн хамтарч толгой руу цохиж өшиглөсөн, одоогоор толгой өвдөнө хөндүүрлэж хатгана. Хамраас цус гоожино, нүүр лүү халуун оригож өвдөнө. Нүд хамраар өвдөнө гэсэн зовиуртай байсан. Би тархины хаван хөөх, цус тогтоох, өвдөлд намдаах, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээг тариагаар хийж, цаашид ГССҮТ-д үзүүлэх, толгойн КТГ яаралтай хийлгэхийг зөвлөж явуулсан...” гэх мэдүүлэг /хх[1]ийн 65-66 тал/, - Шүүгдэгч А.Бн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Заамар гоулд ХХК-ийн ажилчидын байранд шөнийн ээлжинд гарчихаад амарч байхад өдрийн 14 цагийн орчим манай найз Оюунболд манай өрөөнд орж ирээд намайг дуудаж сэрээгээд манай өрөөнд орье гэж хэлээд дагуулаад өрөөндөө авч ортол тэдний өрөөнд гагнуурчин Уламбат, ковшийн оператор Ганболд нар 075 граммын хараа нэртэй тал шил архи тавьчихсан сууцгааж байсан. Оюунболд нэлээн согтуу байсан. Бид 4 тэр тал шил архийг Оюунболд аягалаад хувааж уугаад дуусгахад Уламбат, Ганболд хоёр гарч бие засахаар гарахад нь би өөрийнхөө өрөө рүүгээ явах гээд орон дээр сууж байхад Оюунболд баруун гараараа дээд талын уруулыг сэт цохиж шүд хөдөлгөхөөр нь би зөрүүлээд зүүн гараараа нүүрэнд нь 1 удаа цохисон. Тэгтэл Оюунболд надаас зуураад авахаар нь би орон дээрээ дарж унагаад дээрээс нь дараад байж байтал гаднаас Уламбат, Ганболд хоёр орж ирээд бид хоёрыг салгасан...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 92 тал/, - Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 7 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө ээлжээсээ буугаад ажилчдын байрандаа амарч байтал хамт ажилладаг Нямдаваа манай өрөөнд 09 цаг өнгөрч байхад орж ирээд намайг Ганболдын өрөөнд ороод ирээч гээд дуудаад байхаар нь би Ганболд, Нямдаваа хоёрын өрөөнд ортол тэдний өрөөнд ковшийн жолооч Ганболд, Нямдаваа хоёр 075 граммын хараа нэртэй архи гаргасан. Уг архинаас би ууж байгаад талд оруулаад гарч Бат-Ирээдүй, Уламбаяр нарыг өрөөнөөс нь амарч байхад нь дуудаж оруулж ирээд тал шил архиа хувааж уугаад дуусгасан...Би босож ирээд уур хүрээд Бат-Ирээдүйд хажуунаас салгасангүй гээд нүүрлүү гараараа 2-3 удаа цохисон..., ...Тухайн үед би 75 граммын 3 шил архийг 3 хүнтэй хувааж уусан учир нэлээн согтчихсон байсан...гомдол санал нэхэмждэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч .-, . ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно. Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар: Хохирогч Б.Оын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөг, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан А.Бн үйлдэл, хохирогч А.Бн биед дээд уруул шарх гэмтэл учруулсан Б.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.О, А.Б нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно. Шүүгдэгч А.Б, Б.О нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Б, Б.О нарын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул А.Б, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч А.Б, Б.О нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Бат[1]Ирээдүй, Б.О нар бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: -улсын яллагчаас шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулын ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, оногдуулсан 800.000 төгрөгийн торгуулын ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна. Шүүгдэгч А.Б, Б.О нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч А.Б, Б.О нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Б, Б.О нарт ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай оногдуулсан болно. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Б, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч А.Бй, Б.Олд нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 9 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бйг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б.Олдыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бат[1]Ирээдүйд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Б.Оод оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 \найман зуун мянга\ төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлхээр тогтоосугай. 4. Шүүгдэгч А.Б, Б.О нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Б, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА