| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/02046/И |
| Дугаар | 181/ШШ2017/02678 |
| Огноо | 2017-10-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2017/02678
2017 оны 10 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2017/02678 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 15 дугаар байр, 39 тоотод оршин суух, О.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 44, Засгийн газрын 3 дугаар байранд байрлах, Б-д холбогдох,
Тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг, Б.Мөнгөнбагана, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.О миний бие 1993 онд Архангай аймгийн Багшийн сургуулийн бага ангийн багш мэргэжлээр төгссөн.
2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Бага боловсролын багш, арга зүйчээр төгссөн.
2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн магистрыг боловсролын удирдлагаар төгссөн.
1993 оноос 2011 он хүртэл Бага ангийн багшаар Говьсүмбэр болон Увс аймгуудад ажилласан, 2011-2017 оны 05 дугаар сарын 1 хүртэл Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажилласан. Нийт боловсролын системд 24 жил ажиллаж байна.
Гэтэл Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар гэнэт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.
Тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйл 28.1.12, Хөдөлмөрийн тухай хууль 38 дугаар зүйл 38.1.2, 40 дүгээр зүйл 40.1.2, 131 дүгээр зүйл 131.3 дахь заалт Ажил олгогчтой 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 2014/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2.б, 6.1 дэх хэсэг, Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаартай албан шаардлагыг үндэслэх нь хууль бус учраас зөвшөөрөхгүй болно.
Миний бие дээр дурдсан зүйлийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болгоно.
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай тушаалыг хүчингүй болгож, О.Оийг Говьсүмбэр аймгийн Ерөнхий Боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 8 842 715 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах.” гэжээ.
Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О.Оээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн б/13 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин дунджаар 3.659.259 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг судлан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2017 оны 01/20 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг яаманд ирүүлсэн. Тус албан шаардлагыг судлан үзэхэд “Төсвийн тухай хуульд заасан цаглабарыг баримтлан тайлант хугацааны санхүүгийн тайланг ирүүлээгүй, Төсвийн гүйцэтгэлийн тайланг Сангийн сайдын 2006 оны 388 тоот тушаалаар батлагдсан зааврын дагуу тайлагнаагүй, Санхүүгийн ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн холбогдох заавар журмын дагуу бүртгэж тайлагнаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, цалин хөлсний тооцоолол, татвар, нийгмийн даатгалын тайланг үнэн зөв тайлагнаагүй, санхүүгийн тайланг зөрүүтэй илэрхийлсэн, өр, авлага /үүсгэсэн, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан, өмнөх оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаагүй алдаа, зөрчлийг давтан гаргасан” зөрчил гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай дурдсан байдаг.
Хариуцлага тооцох шаардлагатай албан тушаалтны нэрсэд нэхэмжлэгч О.О байсан болно. Апбан шаардлагад дурдсан зөрчил нь Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн, нэхэмжпэгч О.О нь захирлаар ажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай болон татгалзсан санал дүгнэлт авсан, алдаа зөрчлийг давтан гаргасан, Төрийн аудитын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байсан юм.
Энэ талаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас тус яаманд хандан ирүүлсэн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” А/06 дугаар албан бичигт аймгийн Аудитын газрын шалгалтаар “сөрөг” дүгнэлт авсан, зөрчлийг удаа дараа буюу давтан гаргасан талаар дурдсан байдаг.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал төсвийн шууд захирагчийн хувьд төсөв захиран зарцуулах, төлөвлөх, тайлагнах ажлыг Төсвийн тухай, Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд хийж гүйцэтгэн, үйл ажиллагаандаа санхүүгийн алдаа дутагдлыг гаргахгүй ажиллах ёстой.
Дээр дурдсан үндэслэлээр Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачлагаар цуцлан, ажлаас чөлөөлсөн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх болохыг зааж өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр заасан байна.
Иймд нэхэмжлэгч О.Оийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Бхолбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Говьсүмбэр аймгийн Ерөнхий Боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 8 842 715/найман сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч О.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшлож байсан байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн № 2014/05 дугаар Хөдөлмөрийн гэрээний болон № 050341 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээний 3.2.б, 6.1 дэх хэсэг, Говьсүмбэр аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаар албан шаардлагыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг .... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан .... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.
Нэхэмжлэгчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчтай байгуулсан № 2014/05 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2-т “Дараах зөрчлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ. Үүнд: б-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль .... актаар нотлогдсон” гэжээ.
Говьсүмбэр аймгийн аудитын газар нь Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёлын байгууллагын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 01/20 албан шаардлага болон албан шаардлагын хавсралтын хуулбараар нотлогдож байна.
Говьсүмбэр аймгийн аудитын газрын Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургуулийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар нэхэмжлэгч нь хязгаарлалттай үнэлгээ авсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 01/20 албан шаардлага болон албан шаардлагын хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Төрийн аудитын .... санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан .... албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг .... хүргүүлнэ.” гэж заасан.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авсан байх ба уг дүгнэлт нь ажлаас халах зөрчилд хамаарахгүй болно.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг .... хүргүүлнэ:”, 28.2.1-т “..... төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд;”, 28.2.2-т “.... албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд.” гэж заасан.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ажлаас халах зөрчилд хамаарахгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь № 2014/05 хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2.б-д заасан санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Хэрэгт баримтаар авагдсан Говьсүмбэр аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 45-СТА-ТШЗ Аудитын гэрчилгээний хуулбарт 5 дугаар сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн зэрэг нь материаллаг алдаагүй, үнэн зөв шударгаар илэрхийлэгдсэн болохыг дурджээ.
Нэхэмжлэгч нь № 2014/05 хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй болох нь № 01/20 албан шаардлага болон албан шаардлагын хавсралтын, № 45-СТА-ТШЗ Аудитын гэрчилгээний болон 5 дугаар сургуулийн 2016 оны санхүүгийн тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан № 2014/05 хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Говьсүмбэр аймгийн Ерөнхий Боловсролын лаборатори 5-р сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 8 842 715/найман сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “.... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 269 912/1453425+1203847+1152463=3809735, 3809735:3=1269912/ /нэг сая хоёр зуун жаран есөн мянга есөн зуун арван хоёр/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 57 723/12699:22=57723/ /тавин долоон мянга долоон зуун хорин гурав/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн № 050341 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 5/тав/ сар, ажлын 20/хорь/ хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 7 504 020/5x1269912=6349560, 20x57723=1154460, 6349560+1154460=7504020/ /долоон сая таван зуун дөрвөн мянга хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 338 695/8842715-7504020=1338695/ /нэг сая гурван зуун гучин найман мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 504 020/долоон сая таван зуун дөрвөн мянга хорь/ төгрөгт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Оийг Говьсүмбэр аймгийн Ерөнхий Боловсролын лаборатори 5-р сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 504 020/долоон сая таван зуун дөрвөн мянга хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгон, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 338 695/нэг сая гурван зуун гучин найман мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ