Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, улсын яллагч М.Хэрлэнчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Д.Ганбат, шинжээч Ө.Тамирмаа,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3763 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, хүүхэд, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 159 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЦД88060376 дугаартай, Б.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны гудамжны 159 тоотод байрлах нийтийн байрны 8 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Чойжоонямыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон

 

хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

римтуудыг

 

Шүүгдэгч Б.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шүүх хуралдаанд нэмжтайлбар өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн: "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 8-159 тоот хашаанд би өөрөө 2010 онд нийтийн байр барьсан. Түүнээс хойш би нийтийн байрныхаа өрөөнүүдийг түрээслэн амьдардаг байсан. Би өөрөө нийтийн байрандаа хүүхэд 2 дүүгийн хамт амьдардаг юм. Мөн манай байрны галч Гантөмөр ах тусдаа хажууд нь амьдардаг. Би өөрөө 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дарханы Шарын гол руу уурхай дахь хамгаалалтын ажлаар явсан. Тэнд ажиллаж байхад төрсөн дүү Тэмүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны орчим над руу утсаар залгаад "хэдэн залуучууд байр түрээслэхээр ороод архи дарс ууж хүмүүс цуглуулаад, түрээсээ өгөхгүй байна, түрээсийн мөнгийг нь нэхээд мөнгөө өгөхгүй бол байрнаас гар гэсэн шаардлага тавихаар хүлээж авахгүй, дараагийн байрыг олтол бид нар эндээс гарахгүй" гээд дарамтлаад байна гэсэн. Би дүүдээ хандаж галч Гантөмөр ахад хэлэхгүй яасан юм бэ гэсэн чинь Гантөмөр ахыг ч гэсэн хүлээж авахгүй, үл ойшоож дээрэлхээд байна гэсэн. Тэгэхээр нь "за за тэгвэл нэг хэсэгтээ харж л бай, би ажлаа дуусгачихаад яваад очъё" гэж хэлсэн. Түүнээс хойш дүү над руу дахин яриагүй. Ингээд би ажлаа дуусаад 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчимд Улаанбаатарт гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд дүү Тэмүүлэн "нөгөө хүмүүс одоо хүртэл байгаа, мөнгөө ч өгөөгүй байгаа, 3 хоног дараалж архи уугаад одоо хүртэл гараагүй байна, Гантөмөр ахыг бас зодсон" гэж хэлсэн. Тэдгээр залуучууд 4 болон 8 тоот өрөөнүүдэд байгаа гэсэн ба би эхлээд 4 тоот өрөө рүү орсон чинь 1 эмэгтэй согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь 8 тоот өрөө рүү орсон чинь цаад мухарт 1 залуу 1 эмэгтэйгийн хамт гудас дэвссэн хэвтэж байсан. Нөгөө талд нь хохирогч залуу зогсож байсан. Хэвтэж байсан 2 хүний доод талд нь 1 залуу зогсож байсан. Тэгэхээр нь би ороод "та нар арай дэндэж байна, эзэнгүй харж хандах хүнгүй гэж бодоо юу, би энэ байрны эзэн байна, та нар даварч байгаа юм биш үү" гэсэн. Тэгтэл Мөнхбат нь намайг "чи хэн юм бэ, юу гээд байгаа юм бэ" гэж чанга дуугаар агсарсан. Тэгэхээр нь би дахиад "энэ байрны эзэн байна, та нар зүгээр гарчихаа" гэж гуйсан байдлаар хэлсэн. Тэгсэн чинь Мөнхбат нь "чи хэн юм бэ, чи бол илүү шүү" гэсэн. Ингээд маргаан үүсээд байдал эвгүйтэхээр байдалтай болсон. Тэр үед газарт байгаа гудасны хажууд хутга байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж, болгоомжлох маягаар хутгыг авсан чинь Чойжооням урд нь гараад үүд рүү гарахдаа Чойжоонямын араас бүгдээрээ түлхээд хажуугаар гараад явсан. Чойжооням миний хажуугаар гарах үед нөгөө хэд нь араас түлхээд миний барьж байсан хутганд Чойжооням хатгагдах шиг болсон. Тэгэхээс би өөрөө хутгаар хатгасан зүйл байхгүй. Мөнхбат, Чойжооням, Ариунболд эмэгтэй нарыг гарсны дараа дүү Тэмүүлэн, галч Гантөмөр ахтай гаднаас цугтаа орж ирсэн. Гантөмөр ах юун хутга вэ гэж хэлээд хутгыг надаас аваад цаашаа явсан. Тухайн үед би хутгаар хатгаснаа мэдээгүй, эргээд 4 тоот өрөө рүү ороход Чойжооням гэдсэн дээрээ гараараа дарчихсан байж байсан. Би хутганд нь хатгагдсан гэж мэдээгүй. Тэгтэл хажуунаас Ариунболд Чойжооням, чамайг яачихсан юм бэ? Хутгаараа хатгасан юм уу гэхээр нь би Гантөмөр ахад та яасан байна уу хараад өг гэсэн. Гантөмөр ах Чойжоонямыг харчихаад эргэж над дээр ирээд хутгаараа хатгачихсан юм уу гэхээр нь би, хатгаагүй ээ гэж хэлсэн. Гантөмөр ах "чи хутгаараа хатгачихсан байсан ш дээ" гэж хэлсэн. Мөнхбат, Ариунболд эмэгтэйгйин хамт Чойжоонямыг дагуулаад цагдаа руу дуудлага өгчихөөд эмнэлэг рүү явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд намайг аваад явсан." гэх мэдүүлэг,

/хх-ийн 96-97 дугаар тал/

 

Хохирогч Ц.Чойжоонямын мөрдөн байцаалтад өгсөн: "Би найз Ариунболд болон түүний дүү Оюун-Эрдэнийн хамт 2016 оны 8 дугаар сарын 27-ны өглөө Хөвсгөл аймгаас ирээд зар хараад зарын дагуу холбогдож Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-159 тоот хашаанд байх нийтийн байрны 2 тоот өрөөнд сарын 100.000 төгрөгөөр түрээсээ тохирч орсон. Энэ хугацаанд Ариунболдын танил ах гэх Мөнхбат эхнэрийнхээ хамт Хөвсгөлөөс ирээд 8 тоот өрөөг бас түрээслэсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8 тоот өрөөнд Ариунболд, Мөнхбат, Мөнхбатын эхнэр бид 4 байж байтал 23 цагийн орчим гаднаас үл таних залуу буюу сүүлд нэрийг нь Чулуунбаатар гэж мэдсэн залуу орж ирээд "нөгөө пизданууд хаана байна" гээд миний нүүр лүү 1 удаа гараараа цохиод хажуу талд байсан хутгыг аваад миний хэвлий тус газар хутгалсан. Тэгснээ "одоо байрнаас гар" гэж хэлээд Ариунболд бид 2 өрөө рүүгээ ороод хувцасаа чемодандаа хийсэн. Миний цус гоожоод сүүлдээ ухаан самуураад ухаан алдсан. Энэ хооронд Ариунболд түргэн рүү залгаж дуудсан байсан. Нэг ухаан ороход түргэний машинд явж байсан ба эргээд ухаан алдаад сэрэхэд эмнэлэгт байж байсан. Чулуунбаатар нь намайг хутгалчихаад хутгаа аваад гараад явсан. ...Байрны түрээсийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байсан. Түүнээс хойш гуйгаад хугацааг нь хойшлуулсан. Мөнгийг нь өгөөгүй байсан. Байрнаас гарчихаар өөр байр олдохгүй байсан. Байр хайх ч зав гарахгүй байсан. Хэрэг болдог өдөр ахимаг насны ах орж ирээд бид нарыг "мөнгөө төлөхгүй байна, байрнаас гар" гэж хэлсэн. Тэр өдөр нь бид нар ахаас "өнөөдөр оройтчихлоо, маргааш өглөө мөнгөө өгөөд гарчихъя" гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр нь "та нар шөнө ийшээ тийшээ явчихна, одоо мөнгө өг" гэсэн. Ариунболдын эгч нь Ариунболдын дансруу мөнгө хийнэ гээд бид нар мөнгө орохыг нь хүлээгээд байж байсан. Мөнгө орохгүй болохоор нь миний картанд байсан 15000 төгрөгийн үлдэгдлийг аваад өрөөндөө орж ирэхийг нь хүлээгээд байж байхад Чулуунбаатар орж ирээд асуудал болсон. Хугацаа хэтэрснээс хойш дүү нь гэх залуу 3 удаа орж ирж мөнгөө нэхсэн. Тэр үед нь 10 сарын 4,5-ны орчим цалин буух байхаа, тэгээд мөнгөө өгчихье гэж хэлсэн. Хамгийн сүүлийн өдөр Гантөмөр ах орж ирсэн. Тэр өдрөө бас Чулуунбаатар орж ирсэн. Хэрэг болохын өмнөх өдөр Ариунболдын удаан уулзаагүй найз нь ирээд 1 шил архи, 2,5 литрийн хэмжээтэй пиво уусан. Тэрнээс өмнө нь Ариунболд бид 2 нэг удаа согтуу гаднаас орж ирсэн зүйл байгаа. Өөр архи дарс уусан асуудал байхгүй. Чулуунбаатар нь надад нийт 4.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Сувилалд 10 хоног хэвтүүлсэн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бие маань сайн болсон. Чулуунбаатарын барьж байсан хутганд санаандгүй байдлаар хатгагдсан зүйл огт болоогүй. Чулуунбаатар нь намайг хутгаар хатгасан нь үнэн. Уг хутга нь Мөнхбат, Мөнгөнбаяр нар ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан хутга байгаа юм. Гантөмөрийг бүлэглэж зодсон асуудал байхгүй ээ. Гантөмөр нь Мөнхбаттай л муудалцсан. Өөрөө эхлээд орж ирээд Мөнхбатын толгой руу цохисон. Тэгээд Мөнхбат босоод зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд муудалцаад үүд рүү гарсан. Араас Ариунболд салгах гээд гарсан. Тэгэхээс зодсон зүйл байхгүй. Надад одоо Чулуунбаатарт гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг, /хх-ийн 30-33 дугаар тал/

 

Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой ажлаа тарж ирээд хоол идчихээд эхнэртэйгээ унтах гээд байж байтал 22 цагийн орчим Чойжооням, Ариунболд нар манай өрөө рүү орж ирээд "галч ах байрныхаа мөнгийг нэхээд байна, 30.000 төгрөг өгөхөөс, нэхээд байхаар нь сая АТМ-ээс аваад ирлээ" гэж байсан. Тэгээд ойр зуурын юм яриад байж байтал 23 цагийн орчим сүүлд нь нэрийг нь Чулуунбаатар гэж мэдсэн залуу гаднаас дүүгийнхээ хамт манай өрөө рүү орж ирээд "яадаг гэнээ та нар" гэснээ, дүү рүүгээ "чи ийм нохой шиг юмнуудыг нохой шиг хөөгөөд гаргахгүй яасан юм" гээд бид нарыг "зайлцгаа" гэсэн. Чойжооням гарах гээд сууж байснаа босох гээд дээшээ бостол Чулуунбаатар Чойжоонямыг цохисон. Яг хаашаа нь цохисныг нь би хараагүй, ямар ч байсан Чойжооням цохиулаад хойшоогоо унаж байсан. Тэгтэл шууд өрөөний аяга таваг байрладаг хэсгээс хайрцаг дээр байсан шар иштэй хутгыг аваад Чойжоонямыи гэдэс рүү у, хатгаад Ариунболдыи үснээс татаад цохиод "зайлцгаа" гээд хашхираад байсан. Би хэвтэж байсан болохоор "зайлцгаа" гэхээр нь босох гэсэн чинь намайг хөлөөрөө толгой дээр 1 удаа дэвсээд тэгээд хутгаараа чичээд айлгаад байсан. Бид нар гарах гээд би хувцасаа өмссөн. Чойжооням гэдсээ бариад үүдээр гарах гэхээр хутганыхаа ишээр нуруун дээр нь цохиод байсан. Тэгээд байж байтал галч Гантөмөр орж ирээд "юун хутга бариад байгаа юм" гээд Чулуунбаатарыг дүүтэй нь загнаад дагуулаад гарсан. Гарахдаа Чулуунбаатар хутгаа бариад гарсан. ...Чулуунбаатар нь эрүүл байх шиг байсан." гэх мэдүүлэг,

/хх-ийн 41-43 дугаар тал/

 

Гэрч А.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: "...Чулуунбаатар өрөөнд орж ирээд "ямар их дээрэлхдэг гарууд гэнээ" гэж хэлснээ Чойжоонямыг гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиод тэгээд өрөөний буланд цаасан хайрцаг дээр байсан хутгыг аваад эхлээд чичээд "яадаг гэнээ та нар" гээд байснаа хутгаараа гэдсэнд нь хатгасан. Дараа нь намайг үснээс татаж унагаад дээрээс 2, 3 удаа толгой руу дэвссэн. Мөнхбат, Мөнгөнбаяр нар унтах гээд орондоо орчихсон байсан чинь Мөнхбатын дээрээс нь дэвсээд "хувцасаа аваад зайлцгаа, яг одоо миний нүдэн дээр" гэж хэлсэн. Тэгэхээр нь Чойжооням бид 2 өөрсдийнхөө 4 тоот өрөө рүү ороод хувцасаа чемодандаа хийсэн чинь Чулуунбаатар араас манай өрөө рүү орж ирээд "одоо хурдан зайлцгаа" гэсэн. Ингээд байж байхад нь галч Гантөмөр орж ирээд "юун хутга вэ? юу болоод байгаа юм" гэж хэлээд Чулуунбаатарыг загнаад хутгыг нь булаагаад авсан." гэх мэдүүлэг,

/хх-ийн 45 дугаар тал/

 

Гэрч Ч.Мөнгөнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "...сүүлд нь нэрийг нь Чулуунбаатар гэж мэдсэн залуу орж ирээд "та нар яадаг гэнээ" гээд шууд Чойжоонямыг 2-3 удаа цохиод, өрөөний буланд байдаг хайрцаг дээр байсан хутгыг аваад шууд Чойжоонямыг хатгасан. Тэгснээ "та нарыг бүгдийг чинь ална шүү" гэж хэлээд хутгаараа чичээд айлгасан. Мөн нөхөр Мөнхбатыг хэвтэж байхад нь толгой руу нь дэвсээд хутганыхаа ишээр цохисон. Мөн над руу хүртэл далайж айлгаад хурдан гар, зайлцгаа пизданууд минь гэсэн. Тухайн үед дүү нь хажууд нь хараад байж байсан бөгөөд бид нар луу дайраад дууссаны дараа галч Гантөмөр ах орж ирээд "юун хутга барьчихсан юм бэ?" гээд Чулуунбаатарыг дагуулаад гарсан. Мөнхбат хувцасаа өмсөөд бусад нь түргэн, цагдаа дуудна гээд Чойжоонямыг аваад гарсан..." гэх мэдүүлэг,

/хх-ийн 48-49 дүгээр тал/

 

Гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ах Чулуунбаатар хөдөөнөөс орой 23 цагийн орчим ирсэн. Тэгэхдээ би өглөө нь хичээлдээ явахдаа рүү ороод "наад хавиархаа цэвэрлээрэй, тэгээд мөнгөө өгөхгүй бол маргааш гаргана шүү" гэж хэлээд явсан. Ахыг ирэхээр нь би ахад "байр түрээслэж байгаа хүмүүс архи дарс уугаад, сул өрөө рүү орж бөөлжөөд байна, бас байр луу шээсэн" гэж хэлсэн. Тэгсэн чинь ах "тэгвэл одоо хөөгөөд гаргачихья" гээд 8 тоот өрөө рүү орсон. Ах түрүүлж ороод би араас нь орж үүдэнд нь хаалгаар нь хараад зогсож байхад хохирогч залуутай зууралдаад газарт байсан хутгыг аваад хатгасан. Мөнхбатыг газар хэвтэж байхад нь бос гээд татаад босгоод тэгээд юмнуудаа аваад эндээс явцгаа гэж хэлсэн. Ахыг хүн хатгачихаар нь би хутгыг нь булааж аваад Гантөмөр ахыг дуудсан. Гантөмөр ах орж ирээд ахыг дагуулаад гэр лүү оруулсан." гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар тал/

 

Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой Чулуунбаатар хөдөөнөөс ирсэн бөгөөд дүү Тэмүүлэн нь ах Чулуунбаатартаа тэдгээр залуучуудын гаргасан үйлдлийг хэлсэн байсан. Тэгээд Чулуунбаатар уурандаа тэдгээр залуучуудын өрөө рүү ороод цохихыг нь цохиод нэг залууг нь хутгаар хатгасан байсан.... Бүгдээрээ эхний сарын 100.000 төгрөгийг өгсөн бөгөөд нэг сар нь дуусаад хугацаа хэтрээд 14 хоноход нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд "хугацаа чинь хэтрээд байна, байрнаас гар" гэж хэлэхээр "бид нар гарна" гэж хэлчихээд л байгаад байсан юм." гэх мэдүүлэг,

/хх-ийн 55 дугаар тал/

 

Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Угхэрэгболдогөдөр би өөрийнхөө 4 тоот өрөөндөө ганцаараа унтаж байхад 23 цаг өнгөрөөгөөд байрны эзэн гэх залуу дүүгийн хамт орж ирээд "ах чинь хаана байна" гэж ууртай асуусан. Би "хажуугийн өрөөнд байгаа" гэж хэлсэн. Түүнээс хойш удаагүй Чойжооням гэдсэн дээрээ гараараа дарчихсан байдалтай ороод ирсэн. Би "юу болсон юм бэ? Яасан юм бэ" гэж асуусан чинь "хутгалуулчихлаа л" гэж хэлсэн." гэх мэдүүлэг,

/хх-ийн 56-57 дугаар тал/

 

Гэрч Д.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ахлах ахлагч Кенжебекийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цаг өнгөрч байхад "манай найзыг байрны эзэн нь хутгаллаа" гэсэн утгатай дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу явж байтал хутгалуулсан залуу таксигаар 3 найзын хамт явж байгаад таарсан ба нэг залууг нь дагуулаад хэрэг болсон газар луу явсан. Уг тоот хашаанд 2 давхар нийтийн байр байсан бөгөөд 8 тоот өрөөнд нь уг асуудал болсон байсан. ..."Хутга нь хаана байна" гэж галч ахаас асуухад "мэдэхгүй ээ, намайг ирэхэд хутга байгаагүй" гэж хэлсэн. Тэгсэн чинь дагуулж очсон залуу "байрны галч ах аваад гарсан" гэжхэлсэн. Тэгэхээр нь "таныгавсан гэжбайна, хутга хаана байна" гэсэн чинь "мэдэхгүй" гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь хашаагаар нь хутгыг хайгаад үзэхэд байрны эзэн залуугийн дүү гэх залуу амбаарын хажуунаас хутга энд байна гээд гаргаад ирсэн." гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61 дүгээр тал/

 

Гэрч Г.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: "Чулуунбаатар нь миний том хүү байгаа юм. Би эхнэрээсээ одоогоос 17 жилийн өмнө салсан. Салсан эхнэр маань 2013 онд нас барсан. Түүнээс хойш хүү маань өөрөө нийтийн байр бариад тэрийгээ түрээслүүлээд 2 дүү болон хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүүхдийг нь эхнэр нь 20 хоногтой байхад нь хаяад явчихсан. Тэгээд ээж нь амьд байхдаа хүүхдийг нь өсгөсөн. Одоо 7 настай хүүгээ 2 дүүтэйгээ хараад өөрөө ажил хийгээд өсгөж байна. Багаасаа зовлон үзсэн болохоор эрт биеэ дааж, дүү нартаа үлгэр дууриал болж явж байгаад хүүхэд байгаа юмаа. Зан аашийн хувьд их зөөлөн, хэдэн дүү нарынхаа төлөө бол юугаа хайрлахгүй, юу ч хийхээс буцахгүй, маш их хайртай, би тусдаа байдаг болохоор тэр бүр уулзаад байж чаддаггүй, хааяа даа л эргэж тойрч байдаг. Архи, дарс огт хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй хүүхэд байгаа юм. Амьдрах гэж л зүтгээд явж байгаа хүүхэд." гэх мэдүүлэг,

/хх-ийн 62-63 дугаар тал/

 

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...дээрх гэмтэл нь 1 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл. Хатгагдсан газар нь 1 газар байсан учраас 1 удаагаар үүсэх боломжтой. Дээрх хутгаар хатгах /1 удаа/ үед үүсэх боломжтой." гэх мэдүүлэг,

/хх-ийн 86 дугаар тал/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 18, 25 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14157 дугаар:

"1. Ц.Чойжоонямын биед хүйсний зүүн талаар хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний IV сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх. хэвлийн хөндийд цус хуралдалт /250 мл/ гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь ир, үзүүр зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 67 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны өдрийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6638 дугаар:

"1. Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогодсон уранхай байна.

2.  Саарал цамцанд 130 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр
ханзарсан уранхай гарсан байна.

3.    Мөн гадуур хүрэм, ноосон майк, саарал цамц, богино ханцуйтай
цамцнуудад хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас шинээр зүссэн шинэ
уранхайнууд гарсан байна.

4.  Дээрх зүссэн уранхайнууд нь хутгаар хатгасан үед үүсэх боломжгүй ба
хувцаснуудад гарсан зүссэн уранхайнууд нь дээрээс доошоо чиглэлтэй байна.

5.  Өмднүүд уранхайгүй байна." гэх дүгнэлт,
/хх-ийн 70-71 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны өдрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9663 дугаар дүгнэлт, /хх-ийн 69 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны өдрийн 11 дүгээр сарын 17-ны өдрийн 9665 дугаар дүгнэлт, /хх-ийн 75 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 107, 110 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 115 дугаар тал/

 

Хохирогч Ц.Чойжоонямын өвчний түүх, /хх-ийн 122-131 дүгээр тал/

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, /хх-ийн 136 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 10 дугаар сарын 11 -ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 159 тоотод байрлах нийтийн байрны 8 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Чойжоонямыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ө.Тамирмаагийн өгсөн "Мөрдөн байцаагч надаас асуусан 4 дүгээр асуултад, хутгаар хатгаж байх үед үүсэх тохиолдолд ямар чиглэлээр хутгаар хатгах үед үүсэх вэ? гэсэн. Бараа судлал буюу манай мөр судлалын чиглэл дээр хатгах гэдэг маань шөвөг үзүүртэй буюу зүү, шөвөг, төмөр гэх мэт зүйлд хатгагдана гэж ярьдаг. Хутгаар бол зүссэн гэж ярьдаг. Зүссэн уранхай нь өөрөө ир үзүүрийн зүйл байгаа. Үүгээрээ ялгагдаж хэлж байгаа. Хэрвээ үүнийг асууж байгаа бол шүүх эмчийн дүгнэлт дээр хариулт тодорхой байгаа. Богино ханцуйтай цамцан дээр гарч ирсэн мөр өөрөө чиглэлийг илүү тодорхой гаргаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл дээрээс доошоо чиглэлтэй байна гэсэн үг." гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад шуугдэгч Б.Чын өгсөн "...би ороод "та нар арай дэндэж байна, эзэнгүй харж хандах хүнгүй гэж бодоо юу, би энэ байрны эзэн байна, та нар даварч байгаа юм биш үү" гэсэн. Тэгтэл Мөнхбат нь намайг "чи хэн юм бэ, юу гээд байгаа юм бэ" гэж чанга дуугаар агсарсан. Тэгэхээр нь би дахиад "энэ байрны эзэн байна, та нар зүгээр гарчихаа" гэж гуйсан байдлаар хэлсэн. Тэгсэн чинь Мөнхбат нь "чи хэн юм бэ, чи бол илүү шүү" гэсэн. Ингээд маргаан үүсээд байдал эвгүйтэхээр байдалтай болсон. Тэр үед газарт байгаа гудасны хажууд хутга байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж, болгоомжлох маягаар хутгыг авсан чинь Чойжооням урд нь гараад үүд рүү гарахдаа Чойжоонямын араас бүгдээрээ түлхээд хажуугаар гараад явсан. Чойжооням миний хажуугаар гарах үед нөгөө хэд нь араас түлхээд миний барьж байсан хутганд Чойжооням хатгагдах шиг болсон." гэх мэдүүлэг /хх-96-97/,

хохирогч Ц.Чойжоонямын өгсөн "...Тэгээд 2016оны Юдугаар сарын 11-ний өдөр 8 тоот өрөөнд Ариунболд, Мөнхбат, Мөнхбатын эхнэр бид 4 байж байтал 23 цагийн орчим гаднаас үл таних залуу буюу сүүлд нэрийг нь Чулуунбаатар гэж мэдсэн залуу орж ирээд "нөгөө пизданууд хаана байна" гээд миний нүүр лүү 1 удаа гараараа цохиод хажуу талд байсан хутгыг аваад миний хэвлий тус газар хутгалсан. Тэгснээ "одоо байрнаас гар" гэж хэлээд Ариунболд бид 2 өрөө рүүгээ ороод хувцасаа чемодандаа хийсэн. Миний цус гоожоод сүүлдээ ухаан самуураад ухаан алдсан. Энэ хооронд Ариунболд түргэн рүү залгаж дуудсан байсан. Нэг ухаан ороход түргэний машинд явж байсан ба эргээд ухаан алдаад сэрэхэд эмнэлэгт байж байсан. ...Хэрэг болдогөдөр ахимаг насны ах орж ирээд бид нарыг"мөнгөө төлөхгүй байна, байрнаас гар" гэж хэлсэн. Тэр өдөр нь бид нар ахаас "өнөөдөр оройтчихлоо, маргааш өглөө мөнгөө өгөөд гарчихъя" гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр нь "та нар шөнө ийшээ тийшээ явчихна, одоо мөнгө өг" гэсэн. Ариунболдын эгч нь Ариунболдын дансруу мөнгө хийнэ гээд бид нар мөнгө орохыг нь хүлээгээд байж байсан. Мөнгө орохгүй болохоор нь миний картанд байсан 15000 төгрөгийн үлдэгдлийг аваад өрөөндөө орж ирэхийг нь хүлээгээд байж байхад Чулуунбаатар орж ирээд асуудал болсон. Хэрэг болохын өмнөх өдөр Ариунболдын удаан уулзаагүй найз нь ирээд 1 шил архи, 2,5 литрийн хэмжээтэй пиво уусан. Тэрнээс өмнө нь Ариунболд бид 2 нэг удаа согтуу гаднаас орж ирсэн зүйл байгаа. Өөр архи дарс уусан асуудал байхгүй. Чулуунбаатар нь надад нийт 4.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Сувилалд 10 хоног хэвтүүлсэн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бие маань сайн болсон. Чулуунбаатарын барьж байсан хутганд санаандгүй байдлаар хатгагдсан зүйл огт болоогүй. Чулуунбаатар нь намайг хутгаар хатгасан нь үнэн. Уг хутга нь Мөнхбат, Мөнгөнбаяр нар ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан хутга байгаа юм. Гантөмөрийг бүлэглэж зодсон асуудал байхгүй ээ. Гантөмөр нь Мөнхбаттай л муудалцсан. Өөрөө эхлээд орж ирээд Мөнхбатын толгой руу цохисон. Тэгээд Мөнхбат босоод зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд муудалцаад үүд рүү гарсан. Араас Ариунболд салгах гээд гарсан. Тэгэхээс зодсон зүйл байхгүй. Надад одоо Чулуунбаатарт гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг/хх-30-33/,

гэрч О.Мөнхбатын өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой ажлаа тарж ирээд хоол идчихээд эхнэртэйгээ унтах гээд байж байтал 22 цагийн орчим Чойжооням, Ариунболд нар манай өрөө рүү орж ирээд "галч ах байрныхаа мөнгийг нэхээд байна, 30.000 төгрөг өгөхөөс, нэхээд байхаар нь сая АТМ-ээс аваад ирлээ" гэж байсан. Тэгээд ойр зуурын юм яриад байж байтал 23 цагийн орчим сүүлд нь нэрийг нь Чулуунбаатар гэж мэдсэн залуу гаднаас дүүгийнхээ хамт манай өрөө рүү орж ирээд "яадаг гэнээ та нар" гэснээ, дүү рүүгээ "чи ийм нохой шиг юмнуудыг нохой шиг хөөгөөд гаргахгүй яасан юм" гээд бид нарыг "зайлцгаа" гэсэн. Чойжооням гарах гээд сууж байснаа босох гээд дээшээ бостол Чулуунбаатар Чойжоонямыг цохисон. Яг хаашаа нь цохисныг нь би хараагүй, ямар ч байсан Чойжооням цохиулаад хойшоогоо унаж байсан. Тэгтэл шууд өрөөний аяга таваг байрладаг хэсгээс хайрцаг дээр байсан шар иштэй хутгыг аваад Чойжоонямыи гэдэс рүү хатгаад Ариунболдыг үснээс татаад цохиод "зайлцгаа" гээд хашхираад байсан. Би хэвтэж байсан болохоор "зайлцгаа" гэхээр нь босох гэсэн чинь намайгхөлөөрөө толгой дээр 1 удаа дэвсээд тэгээд хутгаараа чичээд айлгаад байсан. Бид нар гарах гээд би хувцасаа өмссөн. Чойжооням гэдсээ бариад үүдээр гарах гэхээр хутганыхаа ишээр нуруун дээр нь цохиод байсан. Тэгээд байж байтал галч Гантөмөр орж ирээд "юун хутга бариад байгаа юм" гээд Чулуунбаатарыг дүүтэй нь загнаад дагуулаад гарсан. Гарахдаа Чулуунбаатар хутгаа бариад гарсан." гэх мэдүүлэг/хх-41-43/,

гэрч А.Ариунболдын өгсөн "...Чулуунбаатар өрөөнд орж ирээд "ямар их дээрэлхдэг гарууд гэнээ" гэж хэлснээ Чойжоонямыг гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиод тэгээд өрөөний буланд цаасан хайрцаг дээр байсан хутгыг аваад эхлээд чичээд "яадаг гэнээ та нар" гээд байснаа хутгаараа гэдсэнд нь хатгасан. Дараа нь намайг үснээс татаж унагаад дээрээс 2, 3 удаа толгой руу дэвссэн. Мөнхбат, Мөнгөнбаяр нар унтах гээд орондоо орчихсон байсан чинь Мөнхбатын дээрээс нь дэвсээд "хувцасаа аваад зайлцгаа, яг одоо миний нүдэн дээр" гэж хэлсэн. Тэгэхээр нь Чойжооням бид 2 өөрсдийнхөө 4 тоот өрөө рүү ороод хувцасаа чемодандаа хийсэн чинь Чулуунбаатар араас манай өрөө рүү орж ирээд "одоо хурдан зайлцгаа" гэсэн. Ингээд байж байхад нь галч Гантөмөр орж ирээд "юун хутга вэ? юу болоод байгаа юм" гэж хэлээд Чулуунбаатарыг загнаад хутгыг нь булаагаад авсан." гэх мэдүүлэг /хх-45/,

гэрч Ч.Мөнгөнбаярын өгсөн "...сүүлд нь нэрийг нь Чулуунбаатар гэж мэдсэн залуу орж ирээд "та нар яадаг гэнээ" гээд шууд Чойжоонямыг 2-3 удаа цохиод, өрөөний буланд байдаг хайрцаг дээр байсан хутгыг аваад шууд Чойжоонямыг хатгасан. Тэгснээ "та нарыг бүгдийг чинь ална шүү" гэж хэлээд хутгаараа чичээд айлгасан. Мөн нөхөр Мөнхбатыг хэвтэж байхад нь толгой руу нь дэвсээд хутганыхаа ишээр цохисон. Мөн над руу хүртэл далайж айлгаад "хурдан гар, зайлцгаа пизданууд минь" гэсэн. Тухайн үед дүү нь хажууд нь хараад байж байсан бөгөөд бид нар луу дайраад дууссаны дараа галч Гантөмөр ах орж ирээд "юун хутга барьчихсан юм бэ?" гээд Чулуунбаатарыг дагуулаад гарсан. Мөнхбат хувцасаа өмсөөд бусад нь түргэн, цагдаа дуудна гээд Чойжоонямыг аваад гарсан." гэх мэдүүлэг /хх-49/,

гэрч Б.Тэмуулэнгийн өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ах Чулуунбаатар хөдөөнөөс орой 23 цагийн орчим ирсэн. Тэгэхдээ би өглөө нь хичээлдээ явахдаа рүү ороод "наад хавиархаа цэвэрлээрэй, тэгээд мөнгөө өгөхгүй бол маргааш гаргана шүү" гэж хэлээд явсан. Ахыг ирэхээр нь би ахад "байр түрээслэж байгаа хүмүүс архи дарс уугаад, сул өрөө рүү орж бөөлжөөд байна, бас байр луу шээсэн" гэж хэлсэн. Тэгсэн чинь ах "тэгвэл одоо хөөгөөд гаргачихья" гээд 8 тоот өрөө рүү орсон. Ах түрүүлж ороод би араас нь орж үүдэнд нь хаалгаар нь хараад зогсож байхад хохирогч залуутай зууралдаад газарт байсан хутгыг аваад хатгасан. Мөнхбатыг газар хэвтэж байхад нь "бос" гээд татаад босгоод тэгээд "юмнуудаа аваад эндээс явцгаа" гэж хэлсэн. Ахыг хүн хатгачихаар нь би хутгыг нь булааж аваад Гантөмөр ахыг дуудсан. Гантөмөр ах орж ирээд ахыг дагуулаад гэр лүү оруулсан." гэх мэдүүлэг /хх-52/,

гэрч Д.Гантөмөрийн өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой Чулуунбаатар хөдөөнөөс ирсэн бөгөөд дүү Тэмүүлэн нь ах Чулуунбаатартаа тэдгээр залуучуудын гаргасан үйлдлийг хэлсэн байсан. Тэгээд Чулуунбаатар уурандаа тэдгээр залуучуудын өрөө рүү ороод цохихыг нь цохиод нэг залууг нь хутгаар хатгасан байсан. ...Бүгдээрээ эхний сарын 100.000 төгрөгийг өгсөн бөгөөд нэг сар нь дуусаад хугацаа хэтрээд 14 хоноход нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд "хугацаа чинь хэтрээд байна, байрнаас гар" гэж хэлэхээр "бид нар гарна" гэж хэлчихээд л байгаад байсан юм." гэх мэдүүлэг/хх-55/,

гэрч Д.Оюун-Эрдэнийн өгсөн "...Уг хэрэг болдог өдөр би өөрийнхөө 4 тоот өрөөндөө ганцаараа унтаж байхад 23 цаг өнгөрөөгөөд байрны эзэн гэх залуу дүүгийн хамт орж ирээд "ах чинь хаана байна" гэж ууртай асуусан. Би "хажуугийн өрөөнд байгаа" гэж хэлсэн. Түүнээс хойш удаагүй Чойжооням гэдсэн дээрээ гараараа дарчихсан байдалтай ороод ирсэн. Би "юу болсон юм бэ? Яасан юм бэ" гэж асуусан чинь "хутгалуулчихлаа л" гэж хэлсэн." гэх мэдүүлэг/хх-57/,

шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: "...дээрх гэмтэл нь 1 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл. Хатгагдсан газар нь 1 газар байсан учраас 1 удаагаар үүсэх боломжтой. Дээрх хутгаар хатгах /1 удаа/ үед үүсэх боломжтой." гэх мэдүүлгүүд /хх-57/,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.10.18-ны өдрийн 14157 дугаар "1. Ц.Чойжоонямын биед хүйсний зүүн талаар хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний IV сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /250 мл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хх-67/, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.11.10-ны өдрийн 6638 дугаар "1. Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогодсон уранхай байна. 2. Саарал цамцанд 130 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр ханзарсан уранхай гарсан байна. 3. Мөн гадуур хүрэм, ноосон майк, саарал цамц, богино ханцуйтай цамцнуудад хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас шинээр зүссэн шинэ уранхайнууд гарсан байна. 4. Дээрх зүссэн уранхайнууд нь хутгаар хатгасан үед үүсэх боломжгүй ба хувцаснуудад гарсан зүссэн уранхайнууд нь дээрээс доошоо чиглэлтэй байна. 5. Өмднүүд уранхайгүй байна." гэх дүгнэлт /хх-70-71, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны өдрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9663 дугаар /хх-69/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны өдрийн 11 дүгээр сарын 17-ны өдрийн 9665 дугаар дүгнэлтүүд /хх-75/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Чт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Ч нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч шүүхэд ялыг нь хөнгөлж өгөх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулав.

Хохирогч Ц.Чойжооням нь мөрдөн байцаалтад "...Чулуунбаатар нь надад нийт 4.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Сувилалд 10 хоног хэвтүүлсэн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бие маань сайн болсон. Надад одоо Чулуунбаатарт гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй." гэж мэдүүлж гэм хорын хохирлын талаарх 330.000 төгрөгийн нотлох баримтыг /хх-119/ мөрдөн байцаалтад гарган өгсөн, шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд "хохирогчид гэм хорын хохиролд 4.500.000 төгрөг төлсөн" гэж мэдүүлсэн, хохирогч Ц.Чойжоонямын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарган нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтэд "Миний бие эмчилгээ хийлгэж эрүүл болсон бөгөөд эм, эмчилгээний зардал болох 4.500.000 төгрөгийг Б.Чаас авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Уг хэрэгт хохирогч миний бие буруутай зүйл байгаа бөгөөд Б.Чт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй болно." гэсэн байх тул шүүгдэгч Б.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон 11 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт "Эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-159 тоотод хэрэг учрал гарсан гэж үүсгэсэн боловч хэргийн газрын үзлэгээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 1-152 тоотод хийсэн байдаг. Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол нь хэргийн дугаар зөрүүтэй, хувцаснуудыг хэрэгт хавсаргах гэж бичсэн. Ямар зүйлд үзлэг хийгээд байгаа нь тодорхойгүй, яаж шийдэгдээд байгаа нь мэдэгдэхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар гэмт хэрэг хаана үйлдсэн болох нь тодорхойгүй, 80.1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, уг гэмт хэрэг гарахад хэний буруутай үйлдэл нөлөөлсөнд анхаарлаа хандуулж шалгаагүй. Хэт нэг талыг барьж шалгасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү." гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоолд "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-159 тоот хашаанд байх нийтийн байрны 8 тоот өрөөнд иргэн Ц.Чойжоонямыг Б.Ч гэгч нь хэвлий тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан" гэж тэмдэглэсэн /хх-1/, хэргийн газазрт үзлэг хийсэн тэмдэглэлд "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1-р гудамж 192 тоотод..." гэж бичсэн байх боловч уг тэмдэглэлд "...хэрэг болсон газрыг 2 давхар нийтийн байр, ...2 давхарт гарахад 8 номерын хаалга байв. Хаалгаар ороход 3x3 м харьцаатай өрөө байв." гэж тэмдэглэсэн /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлтэд /хх 5-7/ хэрэг болсон 2 давхар нийтийн байр зураг болон өрөөний байдлыг гэрэл зургаар баримтжуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч "...8 тоот өрөөнд хохирогч хутганд өртсөн, би нийтийн байраа өөрөө барьсан, тэр байраа хүмүүст түрээслүүлж амьдардаг, 8 тоот өрөөний харьцаа 3x3" гэж мэдүүлсэн, хохирогч Ц.Чойжоонямаас хураан авсан хувцасыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрт нь буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан /хх-18, 24/ баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд Б.Чт холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээр дурьдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Батзоригийн Чулуунбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чт 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Чт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдпүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт зааснаар Б.Чын цагдан хоригдсон 11 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31 см урттай, бариул нь шар модон 13 см урттай, ажлын хэсэг нь 19,5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2004 онд төрсөн А.Сувдансондор, 2009 онд төрсөн Ч.Мөнхтөгөлдөр нарт асран хамгаалагч томилохыг Баянзүрх дүүргийн Засагдаргад даалгасугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Н.ОДОНТУУЛ \

ШҮҮГЧ                   Д.МӨНХТУЯА

                          С.ӨСӨХБАЯР