Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 154/2020/00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс 1

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

Хохирогч Ш.Гансүх

Гэрч Ш.Сүхчулуун

Шүүгдэгч В.Батсайхан, М.Болдбаатар, Х.Гантулга шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас В.Батсайхан, М.Болдбаатар, Х.Гантулга нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000400026 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 /эхнэр хүүхдүүдийн хамт/ амьдардаг, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Буянт Ухаагийн 15 гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,******* овгийн*******гийн*******
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* регистрийн дугаартай,******* овгийн*******ын*******.
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, урьд нь Ховд аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25- ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлиин 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн. ПА75060211 регистрийн дугаартай, Үзэмчин овгийн Молдоогийн Болдбаатар

Шүүгдэгч Х.Гантулга нь М.Болдбаатар, В.Батсайхан нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг “Бүдүүн” гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн.

Шүүгдэгч М. Болдбаатар нь А.Гантулга, В.Батсайхан нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэгуур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг “Бүдүүн” гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн.

Шүүгдэгч В.******* нь А.Гантулга, М.Болдбаатар тай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг “Бүдүүн” гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....М.Болдбаатар, В.Батсайхан нарын хамт Байтаг багийн н^таг Бүдүүн гэх газар алт ухаж байна гэхээр нь очсон. М.Болдбаатарын 12-68 ХОА улсын дугаартай УАЗ 469 маркийн машинаар очсон. Багаж хэрэгслүүд нь Б атсайханых. Бид нарт алт болон ашигт малтмал эрж хайх тусгай зөвшөөрөл байхгүй. Уулын толгой дээр байсан моторын нэг нь*******, Болдбаатар бид гурвын авч очсон мотор байгаа юм. Тэр мотор минийх.******* бид хоёр тийшээ өргөж гаргаж тавьсан. Нөгөө мотор нь Шараа, Жагаа, Цэндгээ, Улаанаа нарынх гэсэн.Бид гурав 13 цагийн орчимд очсон байх. 16 цагийн орчимд цагдаагийн ажилчид ирсэн. Цагдаагийн ажилчид ирээд бид гэр лүүгээ буцсан. Жагаа, Шараа, Улаанаа нар биднээс өмнө Бүдүүн ууланд оччихсон байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч В.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Надад зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг зөвшөөрөхгүй.Бид нар газрын хэвлийд халдаагүй. Тухайн газарт очиж цагдаад баригдаж ирсэн. Цахилгаан мотор мулдак нь манай дүү Батгэрэлийн эд зүйлүүд байгаа юм. Баасайгийн машинаар явсан. Би 100.000 төгрөгт шатахуун хийсэн Тэр газарт урьд өмнө нь ухагдсан нүхнүүд байсан. Шараа, Жагаа, Улаанаа, Сүхээ, Зоригоо нартай бид гурав хамт алт ухья гэж ярьж тохиролцсон зүйл байхгүй. Сүхээ, Зоригоо хоёр бол бидний урд явж байсан ногоон өнгийн Истана маркийн машинаар очсон. Булган сумын зүс таних залуу биднийг очиход тэнд байж байсан хүмүүс байгаа юм гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би 2020 оны 03 сарын 19-ны өглөө гудамжинд Баажаа, Баасаа хоёртой тааралдсан. Байтаг багийн Бүдүүн гэх газар алт гарч байна гэхээр нь Баасайгийн машинаар явсан.Баажаагийн цахилгаан мотор, хүрз, илжгэн чих, лантуу зэргийг хоол хүнсний хамт авч явсан. Баажаа, Баасай бид гурав газар ухаагүй.2017 оноос хойш Бүдүүн ууланд алт гарч байгаа гэж яригдсан.Би анх удаа алт ухахаар очсон. Баажаа, Баасаа хоёрын шороо шүршдэг паажуур гэх багажыг авч явсан.Миний хувьд ямар нэгэн багаж байхгүй гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Сүхчулууны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Би найз Х.Гандоржийн хамт Байтаг багийн нутаг Бүдүүн гэх газар Х.Гандоржийн Истана маркийн машинаар явсан. Х.Гандоржийн эхнэр нь өвчтэй учир эмийн ургамал түүхээр очсон. Х.Гантулга, Баажай, Шунай нар алт хайж очсон юм байлаа. Бид нар юм яриад сууж байхад Х.Гантулга, Баасай, Баажаа.Жагаа, Шараа, Улаанаа Цэндгээ нар энэ газарт юм байхгүй хөгжилгүй газар юм шиг байна гээд яриад сууж байсан. Бидний хэн нь ч газар ухаагүй. Мотор асаагаагүй. Баажай, Х.Гантулга хоёр мотор мулдакаа буулгаад ухагдсан газарт аваачиж тавьсан байсан гэх мэдүүлэг Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт 10 ширхэг Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол / цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /УАЗ 31514 маркийн 12-68 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэл зургийн хамт

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр, цахилгааны утас 20 м зэрэг/

Хохирогч Ш.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Эдгээр хүмүүс нь газрын хэвлийд халдан экологи эдийн засгийн хохирол учруулаагүй нэхэмжлэх зүйл байхгүй. Би газар дээр нь очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг эсэхийг сайн мэдэхгүй гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.,.2020 оны 03 сарын 19-ны өдөр манай ах В.Батсайхан утсаар мотор, мулдакаа өгөөч гэхээр өгсөн. Юунд хэрэглэх гэж байгааг нь мэдээгүй. 2019 оны 12 сард Говь- Аптай аймгийн хүмүүсээс худалдаж авсан. Мотор мулдакийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 100.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг

Гэрч Г.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.,.2020 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос явж байгаа гэсэн хүнээс 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....Булган сумын Байтаг багийн нутагт байгаа “Бүдүүн” гэдэг уул миний хариуцан ажиллаж байгаа нутаг дэвсгэрт хамаарна. Бүдүүн ууланд ухагдсан газар нь 2019 оны 4 сард ухагдсан юм шиг байлаа. Би Бүдүүн ууланд очиж байгаагүй гэх мэдүүлэг

Гэрч У.Жаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....Майти маркийн машины баруун урд талд байсан нүхийг бид нар ухаагүй. Бид бол газар ухах гээд мотор мулдакаа уулын орой хэсэгт хүргэсэн, газар бол ухаагүй. Баасай, Баажай, Шунай, Зоригоо, Сүхээ нар газарухаж алт хайх гээд мотор мулдакаа гаргаад бэлдсэн байсан ч ухаж эхлээгүй байсан. Бид нар хоол унд идээд сууж байхад Баажаа, Баасай, Шунай, Зоригоо, Сүхээ нар энд алт байгаа болов уу гэсэн зүйл яриад байж байсан.Тэгж байтал цагдаагийн машин ирж бид нар баригдсан гэх мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ /12-68 ХОА улсын дугаартай УАЗ-31514 маркийн машиныг 800.000 төгрөг, мотор 150.000 төгрөг, мулдак 80.000 төгрөг, паажуурын мотор 30.000 төгрөг, цахилгааны утас 20м 60.000 төгрөг, чулуу бутлагч уур 2000 төгрөг, илжгэн чих 1000 төгрөг, хүрз 5000 төгрөг/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хэрэгт хавсарган бэхжүүлсэн байна.

Гэрч, хохирогч иргэний нэхэмжлэгч нараас авсан мэдүүлэг нь Эрүүгийн р хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтыг үнэлж прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээ хязгаар, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж байгаа бөгөөд улсын яллагч нь шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэрэгт бэлтгэн, гэмт хэрэгт хамтран оролцсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байна.

Хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох ашиглах гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан ирүүлсэн хэргийн гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг агуулаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Гантулга нь М.Болдбаатар, В.Батсайхан нартай хамтран, М.Болдбаатар нь Х.Гантулга, В.Батсайхан нартай хамтран, В.Батсайхан н Х.Гантулга, М.Болдбаатар нартай хамтран 2020 оны 03 сарын 19-ны өдөр Хо аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг Бүдүүн гэх газарт эд зүйлсээ буулгг хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, иргэний н? нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна.

Гэрч У.Жаргалын....Майти маркийн машины баруун урд талд б' бид нар ухаагүй. Бид бол газар ухах гээд мотор мулдакаа уулын орой хг газар бол ухаагүй. Баасай, Баажай, Шунай, Зоригоо, Сүхээ нар газаг гээд мотор мулдакаа гаргаад бэлдсэн байсан ч ухаж эхлээгүй байс унд идээд сууж байхад Баажаа, Баасай, Шунай, Зоригоо, Сүхээ н болов уу гэсэн зүйл яриад байж байсан.Тэгж байтал цагдаагийн баригдсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч X.Гантулгын...М.Болдбаатар, В.Батсайхан на' нутаг Бүдүүн гэх газар алт ухаж байна гэхээр нь очсон. М.Р улсын дугаартай УАЗ 469 маркийн машинаар очсо*******ых. Бид нарт алт болон ашигт малтмал эрж хай Уулын толгой дээр байсан моторын нэг нь*******, очсон мотор байгаа юм. Тэр мотор минийх. Батсайха1

тавьсан. Нөгөө мотор нь Шараа, Жагаа, Цэндгээ, Улаанаа нарынх гэсэн.Бид гурав 13 цагийн орчимд очсон байх. 16 цагийн орчимд цагдаагийн ажилчид ирсэн. Цагдаагийн ажилчид ирээд бид гэр лүүгээ буцсан. Жагаа, Шараа, Улаанаа нар биднээс өмнө Бүдүүн ууланд оччихсон байсан гэх мэдүүлгээр шүүгдэгч нарын ашигт малтмал хайх олборлох ашиглах гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн нь тогтоогдохгүй байна.

Тухайн ашигт малтмал эрж хайхаар бэлтгэсэн моторыг шүүгдэгч В.Батсайхан нь уг моторыг би дүү Г.Батгэрэлээс авсан гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Х.Гантулгын мэдүүлэгт тэр мотор минийх гэж мэдүүлсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжпэгч Г.Батгэрэлийн....уг моторыг В.Батсайхан надаас авсан. Юунд хэрэглэхийг мэдээгүй. Уг моторыг 2019 оны 12 сард Говь-Алтай аймгийн хүмүүсээс авсан,....2020 оны 3 сард Улаанбаатар хот явж байгаа хүнээс авсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад мэдүүлгийн зөрүүг арилгаап/й, тухайн мотор нь хэний эзэмшлийн мотор болохыг тогтоохгүйгээр шүүгдэгч нарыг зориудаар ашигт малтмал эрж хайхад бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Ш.Гансүх нь тухайн Бүдүүн гэх газарт би очиж үзээгүй. Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжгүй. Хохирол учрууулаагүй байх тул нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....Булган сумын Байтаг багийн нутагт байгаа “Бүдүүн” гэдэг уул миний хариуцан ажиллаж байгаа нутаг дэвсгэрт хамаарна. Бүдүүн ууланд ухагдсан газар нь 2019 оны 4 сард ухагдсан юм шиг байлаа. Би Бүдүүн ууланд очиж байгаагүй гэх мэдүүлгээр хохирогчоор Ш.Гансүхийг тогтоосон нь хэрэгт ач холбогдолгүй. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогчоор тогтоох байтал гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэгт дурьдсан Байтаг багийн нутаг дэвсгэрт байрлах Бүдүүн гэдэг уул миний хариуцан ажиллаж байгаа нутаг дэвсгэрт хамаарна гэх мэдүүлгээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Бүдүүн гэх уул нь хаана оршин тогтдог болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхад хэргийн газрын үзлэгээр хэдий хэмжээний нүхний дэргэд хэдэн ширхэг цахилгаан мотор байрлуулсан хэн байрлуулсаныг тогтоогоогүй. Хэрэгт моторын зургийг зургаар бэхжүүлж харуулсан боловч энэ нь хэн хэний мотор болохдодорхойгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд 21-68 ХОА улсын дугаартай УАЗ 469 маркийн авто машин, 40-60 ХОА улсын дугаартай Истана маркийн 2 машин байх бөгөөд машинаас хойш 30 м зайд 9 хүн бөөгнөрөн ирж өөрсдийн нэрийг хэлж Х.Гантулга гэх хүн УАЗ-469 машиныг миний машин, Х.Гандорж гэх хүн ногоон өнгийн Истана машиныг миний машин гэж хэлж байв. 12-68 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машин дотор техник, багаж хэрэгслүүд байх бөгөөд уг багажийг алт эрж хайхад зориулагдсан паажуур гэж авто машины эзэн Х.Гантулга гэх хүн хэлж байв.Тээврийн хэрэгслийн эргэн тойронд эмх замбараагүй, эд зүйлс хөглөрч цацагдсан, цаасан хайрцаганд боорцог хүнсний зүйлс байв. Истана маркийн машины орой дээр улаан шаргал өнгийн цахилгаан үүсгүүрийн мотор болон тээврийн хэрэгслийн дугуй тавьсан байв гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурьдсанаар тухайн газарт хэдэн тээврийн хэрэгсэл байсан, Х.Гантулгын машины /12-68ХОА/ эд зүйлсийг буулгаагүй паажуур зэрэг эд зүйлс машиндаа байсан, Истана маркийн тээврийн хэрэгсэлд улаан шаргал өнгийн цахилгаан үүсгүүр байсан зэрэг эд зүйлс байсныг үзлэгийн тэмдэглэлд дурьдаж тэмдэглэснээс дүгнэхэд ашигт малтмал эрж хайх гэмт хэрэг үйлдэгдээгүй багаж хэрэгсэл эд зүйл нь тээврийн хэрэгсэлдээ байсан гэж дүгнэх боломжтой байна.

Мөн үзлэгийн тэмдэглэлд мэргэжилтэн гэрч нарт эрх үүрэг тайлбарлан өгсөн боловч хэн гэж мэргэжилтэн оролцсон нь тогтоогдохгүй байна. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9,3 тайлбарлан өгсөн байна/. Эдгээрээс дүгнэхэд хэргийн газрын үзлэгээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, тухайн үйлдлээс хамаарч бодит хохирол хор уршиг учраагүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэл болохгүй.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэсэн учраас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах зорилгоор 12-68 ХОА улсын дугаартай УАЗ 31514 маркийн тээврийг хэрэгслийг битүүмжилсэн битүүмжпэлийг хүчинп/й болгож тээврийн хэрэгслийн эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүрз 1ш, илжгэн чих 1ш, чулуу бутлагч 1 ширхэгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, цахилгааны утас 20 м, мулдак 1 ширхэг, цахилгааны мотор 1 ширхэг, паажуурын мотор 1ш-ийг иргэний нэхэмжлэгч В.Батгэрэлд олгох нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 34.19-ийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 36.2.1, 36.2,2, 36.2-ийн 5, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Батсайхан, М.Болдбаатар, Х.Гантулга нарт холбогдох эрүүгийн 2037000400026 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч В.Батсайхан, М.Болдбаатар, Х.Гантулга нарыг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Хэргийн учир битүүмжпэн ирүүлсэн 12-68 ХОА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхэг, илжгэн чих 1 ширхэг, чулуу бутлагч 1 ширхэгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, цахилгааны утас 20 метр, мулдак 1 ширхэг, цахилгаан мотор 1ширхэг, паажуурын мотор 1 ширхэгийг иргэний нэхэмжпэгч В. Батгэрэлд буцаан олгосугай.

5.Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.