| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0278/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/309 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0278/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М-ийн М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818004330283 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** нэрэмжит технологийн сургуульд ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр суралцдаг, төгсөх дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т- овгийн М-ийн М- / /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч М.М- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Монгол Алтны 4 замын уулзвар дээр ХХ-ХХ ОРА улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан актыг зөрчсөний улмаас ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн П.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 замын уулзвар дээр ХХ-ХХ ОРА улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ХХ-ХХУНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн П.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч П.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны орой Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот орох гээд саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд 22 цагийн орчим урд суудал дээр суусан, арын суудалд хоёр эгч суугаад жолоочтой дөрвөн хүн явсан. Дарханд 00 цагийн орчим орж ирээд Монгол алтны уулзвар шар гэрэл анивчиж байхад нэвтрэх үед зүүн гар талаас нэг хар өнгийн Лексус машин ирж мөргөсөн. Миний дух хэсэгт хагарсан, нүдний хугархай яс гэмтсэн, хамар гэмтсэн, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй шүхх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,
Гэрч Ш.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...00 цагийн үед Дархан хотод орж ирээд зах өнгөрөөд гэрлэн дохио тулаад би хурдаа хасаад харахад зохицох шар гэрэл анивчиж байсан. Эсрэг талын урсгалаас нэг машин зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг гэрэл асах шиг болоод цааш юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,
Гэрч С.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан хот дундуур төв зам дагуу явж байтал урд гэрлэн дохио тулсан. Тэр үед жолооч хурдаа хассан. Тэгээд хартал шар өнгийн гэрлэн дохио ассан байсан. Жолооч хурдаа хассан чигээрээ гэрлэн дохио өнгөрөөд хөдлөхөд жолоочийн эсрэг талд сууж байсан залуу хүүе хүүе гээд орилоод жолооч талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас гэнэт машин орж ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн хажуунаас мөргөж осол гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46/,
Гэрч Ч.О-нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дарханд орж ирээд тойргийн замд чигээрээ явж байхад зүүн талаас нэг хар машин хурдтай орж ирээд шууд мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47/,
Гэрч Э.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М- чигээрээ уулзвар луу нэвтрэхэд баруун гар талаас саарал өнгийн Соната-6 орж ирээд мөргөлдсөн. Уулзвар луу дөхөж ирэхэд 60 орчим км цагийн хурдтай явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/,
Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид шууд шинэ замаар яваад алтны уулзвар дээр ирээд чигээрээ шүүх рүү гарах гэж байтал машины баруун талаас машин ирж мөргөлдсөн. Тухайн үед гэрлэн дохио унтарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ХХХХ дугаартай “...П.Л-гийн биед дух ясны зөрүүтэй хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хацрын нумын хугарал, хамар ясны хугарал, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60/,
Зам тээврийн ослын талаар шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 32 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 97/,
“Ашид билгүүн” ХХК-ийн “ХХ-ХХОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтлийн улмаас 14,206,000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102/,
“Бан Хас” ХХК-ийн “ХХ-ХХУНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтлийн улмаас 3,205,000 төгрөгийн хохирол учирсан” гэх 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 112/,
Шүүгдэгч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Алтны уулзварын замын туслах эгнээгээр гарсан. Гэхдээ туслах зам гэдгийг хараагүй. Соната-6 маркийн машинтай мөргөлдсөн, ... Хохирогч Н.Л- гэмтэл авсан. Миний машинд сууж байсан хүмүүсээс хөнгөн гэмтэл авсан, өөрийн буруугаас осол гаргасандаа гэмшиж байна, өөрийн машинд сууж явсан болон мөргүүлсэн машинд сууж явсан хүмүүсийн эмчилгээний зардлыг төлсөн, мөн Соната-6 машиныг өөрөө авч хохирлыг төлсөн, гэм буруугийн тал дээр маргаангүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү ” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.М- жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч М.М- нь П.Л-гийн эмчилгээний зардалд 900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч******** хохиролд 7,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн хохиролд 300,000, Б.Б-ын хохиролд 300,000 төгрөг, Ч.О-нийн хохиролд 200,000 төгрөг тус тус төлсөн, дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Л.Бг нь шүүх хуралдаанд оролцоогүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул эд хөрөнгөд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул М.М- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хугацааг үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ авсан үеэс тоолохооор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.М- 1068990 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг биелүүлэх зорилгоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД