Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/463

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Г.Номин,

            улсын яллагч П.Ганбаатар,

            шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Уран туваан овогт ................ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709011910162 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            ......................

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Э.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах барилгын материалын “Жоби” дэлгүүрийн орчим иргэн Б.Амартүвшинг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах барилгын материалын “Жоби” дэлгүүрийн орчим иргэн Б.Амартүвшинг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүх шүүгдэгч Э.Э.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах барилгын материалын “Жоби” дэлгүүрийн орчим иргэн Б.Амартүвшинг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Амартүвшингийн “…Э.Бнь намайг гарч тамхи татъя гэж хэлээд аваад гарсан. Гараад байж байтал Э.Бминий нүүр рүү цохисон. “...Намайг газарт унагаж байгаад толгой руу хөлөөрөө зөндөө олон удаа өшиглөсөн. Э.Бганцаараа зодсон гэж хэлсэн нь үнэн. Тэр үед надаас цус гарчихсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26, 28/,       

Гэрч Б.Соёл-Эрдэнийн “…Батжаргал, Амартүвшин нар хүнтэй уулзана гээд гэрээс гараад явсан. Тэгээд гэр хоёрыг орж ирэхгүй удаад байхаар нь Эрхэмбаяр, Мягмарсүрэн бид 3 араас нь гарсан. Гараад очтол Амартүвшин, Э.Бхоёр дээр доороо оролдоод зодолдоод байсан. Тэгэхлээр нь Эрхэмбаяр бид хоёр очоод салгах гэтэл салахгүй байсан. Тэгэхлээр тэр хоёрыг үлдээгээд буцаад орцгоосон. Нэлээн удаан байсны дараа Э.Бхувцас хунар нь шороо болчихсон араас орж ирсэн. Удалгүй Амартүвшин цагдаатай хамт ирээд Батжаргалыг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Тэгээд Амартүвшин Эрхэмбаяр руу учиргүй дайрч давшлаад духаараа мөргөж түрээд байсан. Тухайн үед салгах гээд очиход Амартүвшингийн биеэс цус гарсан, миний цамц цус болсон байсан. Эрхэмбаяр Амартүвшинг зодоогүй. Харин Батжаргалыг цагдаа аваад явсны дараа Амартүвшин өөрөө ирээд Эрхэмбаярыг элдвээр хэлээд дайрч давшлаад духаараа тулаад мөргөөд байсан. Энэ үед Эрхэмбаяр Амартүвшинг түлхэж холдуулсан. Амартүвшин нилээн согтуу байсан. Эрхэмбаяр бол бараг уугаагүй, маргааш нь ажилтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч П.Мягмарсүрэнгийн “…Батжаргал, Амартүвшин хоёр пиво авч уучхаад Э.Бхүнтэй уулзана гээд гараад явсан. Араас нь Амартүвшин гарсан. Тэгээд тэр 2 орж ирэхгүй удаад байхаар нь Соёл-Эрдэнэ, Эрхэмбаяр бид гурав араас нь гарахад Амартүвшин, Э.Бхоёр нар бие биенийгээ заамдчихсан зодолдож байсан. Тэр үед Амартүвшингийн хамраас цус гарчихсан. Бид 3 салгах гээд очсон чинь салахгүй байсан. Орохгүй гэхээр нь орхиод гэртээ орсон. Эрхэмбаяр Амартүвшинг зодоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч Д.Лхагвасүрэнгийн “…Жоби төвийн хойно хүнд зодуулчихлаа гэсэн дуудлагын дагуу очсон. Амартүвшин гэдэг хүн нэлээн согтуу, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Э.Бгэх найз намайг зодсон, айлд байгаа заагаад өгье гээд биднийг дагуулаад очсон. Улмаар Батжаргалыг сэрээгээд саатуулах байранд аваачаад согтуурлын зэргийг шалгахад эрүүлжүүлэгдэх хэмжээнд хүрээгүй болохоор нь явуулсан. Дуудлага өгсөн Амартүвшин согтуу хэрүүл өдөөд яваад байсан. Амартүвшин нь Э.Б гэдэг хүнд зодуулсан гэж зааж өгсөн. Амартүвшин нь Батжаргалыг газар унагаагаад нүүр рүү өшиглөж, дэвсэж зодсон гэж хэлсэн бөгөөд хамар амнаас нь цус гарсан байсан. Тэр хувцсыг нь барьчихсан зогсож байсан залууг зодоонд оролцоогүй гэж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч О.Ганхөлөгийн “…Бэлх-111 чиглэлд эрүүгийн офицер ахлах дэслэгч Д.Лхагвасүрэнгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад "Жоби" төвийн орчим хүнд зодуулчихлаа гэсэн дуудлагын дагуу очсон. Тэгэхэд Амартүвшин гэдэг хүн өөрөө нэлээн согтуу, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Э.Бгэдэг хүн намайг зодсон, намайг нүүр рүү өшиглөж дэвсэж зодсон, зодсон хүн айлд байгаа заагаад өгье гээд дагуулаад 26 дугаар байрны гадна дагуулаад очсон. Тэгээд Батжаргалыг сэрээгээд саатуулах байранд аваачаад согтуурлын зэргийг хэмжихэд эрүүлжүүлэгдэх хэмжээнд хүрээгүй болохоор нь гэртээ харь гээд явуулсан. Дуудлага өгсөн залуу Батжаргалыг ганцаараа зодсон гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12177 тоот актын “…Б.Амартүвшингийн биед хамрын ясны далд хугарал, дух, хамар, хацар, эрүү, цээж, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч Э.Батжаргалын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би найзтайгаа уулзахаар 100 айлын “Жоби” төв орсон. Тэгээд найзтайгаа уулзаад буцаад явж байтал урдаас Амартүвшин ирж байсан. Амартүвшин нь тухайн үед утсаар ярьж явж байсан. Би тэр үед оръё гэж хэлээд гар утсыг нь булаагаад автал хажуугаар явсан нэг үл таних эгч рүү Амартүвшин хөөе гичий минь гэх зэргээр орилоод байсан. Тэгэхээр нь энгэрээс нь бариад боль гэж түлхсэн тэгтэл Амартүвшин шууд намайг цохиод авсан. Тэгэхээр нь заамдаж аваад хавсарч унагаад алгадсан. Тэгээд Амартүвшин босож ирээд дээгүүрх хувцсаа тайлаад надтай зодолдоод дээр доороо ороод байж байтал Эрхэмбаяр, нөгөө 2 охин ирээд салгасан. Тэгээд Амартүвшин нь миний хоёр ах цагдаа, чамайг гөлөг болгоно гээд яваад өгсөн. Би Амартүвшингийн нүүр рүү өшиглөсөн зүйл байхгүй, нуруу болон гэдэс рүү өшиглөсөн. Би Амартүвшингийн хамар хугалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин зодолдож биед нь гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Э.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Бзөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

            Иймд шүүх шүүгдэгч Э.Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Э.Б 500 нэгжээр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ....................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Бнь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5.Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР