Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

 Нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч В.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В*********гийн Б*********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 Шүүгдэгч В.Б********* нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Эрээний үүр гэх газар өөрийн гэртээ 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Э*********ыг усны сав болон сураар ороолгон зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч В.Б********* нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Эрээний үүр гэх газар өөрийн гэртээ 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Э*********ыг усны сав болон сураар ороолгон зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: -

Шүүгдэгч В.Б********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед эхнэр Э*********тай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан. Эхнэр Э********* маань чи мал идээгээ зарж архи уусан гэж хэрүүл маргаан хийгээд байхаар нь би ганц малны мэдэлгүй юм уу гэж хэлээд уурандаа сандал авч шидэж, сураар гуя руу нь 2-3 удаа ороолгосон. Миний бие эхнэр Э*********ын биед халдсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Би эхнэр Э*********аас уучлалт гуйж түүнтэй эвлэрсэн байгаа. Эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явдал гардаг байсан. Гэхдээ тэгж маргалдах үедээ нэг их айхтар гар хүрч зоддоггүй байсан. Энэ удаад л жоохон ширүүн гар хүрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

-Шүүгдэгч В.Б********* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... “Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруу дээр маргах зүйл байхгүй, улсын яллагчийн санал болгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байна”... гэв. -Хохирогч Л.Э*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... “ В.Б********* намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд нэг бяруугаа хүнд зарсан байсан. Энэ асуудлаас болоод В.Б********* бид хоёр тухайн үед маргалдсан. Маргалдаж байхад В.Б********* би ганц бярууны мэдэлгүй юм уу гэж уурлаад сандал шидэж, усны саваар хөл рүү цохиж, сураар хөл рүү ороолгож зодсон. Тухайн үед нөхөр В.Б********* маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. В.Б********* бид хоёрын дунд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргаан гардаг байсан. В.Б********* надтай маргалдаж, хэрэлдэх үедээ гар хүрч байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг айхтар, цохиж байгаагүй. Тийм болохоор би урьд өмнө цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би гомдолгүй байна. Нөхөр В.Б********* маань надаас уучлалт гуйж дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амалсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

-Гэрч Л.Лэгсмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ хоёрын гэр бүлийн харилцаа уг нь бол гайгүй. Гэхдээ хүргэн В.Б********* хааяа хааяа архи уугаад эхнэртэйгээ маргаан үүсгээд байдаг. В.Б*********, Л.Э********* хоёр гэр бүл болоод олон жил болж байна. Энэ хугацаанд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явдал гардаг байсан. Охин Л.Э********* маань нөхөртөө зодуулсныхаа дараахан надтай ирж уулзсан. Тэгж уулзах үедээ В.Б********* намайг ингэтэл зодсон гээд хөлөө үзүүлж байсан. Тухайн үед охины маань хөл хөх алаг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 354 дугаартай: 1. Л.Э*********ын биед зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3. Л.Э*********ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-25х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

-2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хх-38х/, -2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх[1]39х/, -2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх[1]40х/, -2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх[1]41х/, -2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-42х/, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43х/, 2020 оны 7 дугаар сарын 08-ны эвлэрлийн гэрээ /хх-44х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Б********* нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Эрээний үүр гэх газар өөрийн гэртээ 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Э*********ыг усны сав болон сураар ороолгон зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 -Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч В.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатан өгсөн мэдүүлэг /хх-32-33х/,

-Хохирогч Л.Э*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-16-17х/, -Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 354 дугаартай /хх-25х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч В.Б*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч В.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч В.Б********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч В.Б********* нь хохирогч Л.Э*********ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч В.Б*********г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Б********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.Б********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43х/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Б********* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүгдэгч В.Б********* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч В.Б*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв.

Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч В.Б*********д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхнуур овогт В*********гийн Б*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В*********гийн Б*********д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч В.Б********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч В.Б*********гийн торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай,

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүц эл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б*********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН