| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0297/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/247 |
| Огноо | 2017-06-28 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Д.Х, өмгөөлөгч Ж.Дорж,
Шүүгдэгч П.Э, Ч.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Д.Х, П.Э, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 0000 0000 0000 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, барилгын ажил хуваариа хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00- 000а тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ундрах овогт Д.Х /РД:...................................../,
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын ажил хуваариа хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Яргайтын 00-000 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Их мэргэд овогт П.Э ................................................./,
3. Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо Ногоон талбайн 000а тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бэсүд овогт Ч.Б /РД:............................................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо “ night club” ба&рфффф^^руулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Эын эхнэо Д.Оийн бөгсийг нь илсэн гэх зэргээр хохирогч Д.Хтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний толгой, нүүрний хэсэгт гараараа цохиж, баруун хөмсөгт шарх, хөмсөг зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр хохирогч П.Этай түүний эхнэр Д.Оийн бөгс рүү цохисон гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж толгойн тус газарт гараараа цохиж баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч П.Э, Д.Х нар бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 10- наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо “ night club” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм бэ” гэх зэргээр хохирогч Ч.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, тархи доргилт, духны шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:”Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн: 2017 оны 01 дүгээр сарын 28 / “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг 00 минут хяналтын камерын 11 cam хяналтын камерийн зүүн дээд буланд 1-11-Ж-170110 230000 гэсэн бичиглэлтэй камерийн бичлэгт үзлэг хийлээ ...” гэсэн тэмдэглэл /хх-8-9х/.
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: 2017 оны 01 дүгээр сарын 28 /”... night club баарны 23 цагаас 00 цагийн хоорондох камерийн бичлэгийг CD-нд буулгасан 1 ширхэг CD-тэй камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргав гэжээ / хх-10х/,
Ч.Бын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “...Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгье.., ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчимд өөрийн хүргэн ах Бын төрсөн ах Х гэх хүнтэй 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр таараад уулзаж ярилцаж байхад намайг хүмүүс ирж авах хүртэл надтай цуг байж бай гээд 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах 17 п1дЫ с1иЬ-руу хамт орсон юм. Орж суугаад 100 граммаар нэг нэг хундага архи захиалж уугаад, дууссаны дараадахин надад нэг шил пиво авч өгөөд 21 цагийн орчимд барны диско ая явж эхлээд би нэлээд олон удаа гарч бүжиглэж байхад надад дахин 100 грамм архи авч өгөөд, архиа уучихаад мөн адил барны бүжгийн талбайд бүжиглэж байгаад суухаддахин нэг шил пиво авч өгсөн бөгөөд дахин бүжгийн талбайд гарахад нэлээд олон хүн бүжиглэж байхад би нэг эмэгтэй дээр очоод бэлхүүсээр нь тэврээд бужиглэсэн.
тэгээд эргээд харахад туранхайдуу өндөр залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон, тэр үед би уг залуутай барьцалдаж авахад, түүний найз бололтой хамт явсан залуу босож ирээд миний дух хэсэгт ямар нэгэн хатуу мохоо зүйлээр цохих шиг болоод, миний дух орчмоос цус гоожоод, хэсэг ухаан балартаад эргээд босож ирээд намайг эхэлж цохисон өндөр залуутай барьцалдаж аваад байж байхад тэнд байсан хүмүүс салгаад цагдаагийн ажилтан орж ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн..." гэсэн мэдүүлэг/хх-11-13х/,
Д.Хийн хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: "...Би
байцаалтаа өмгөөлөгчгүй өгье.., ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн эхнэр М найз Э түүний эхнэр О, түүний найз Э бид нар гэр бүлийн найзууд бөгөөд тухайн өдрийн орой 17 дугаар сургуулийн автобусны буудлын замын зүүн талд байх Соёл караокед 21 цагийн орчимд орж суугаад 2 цаг аваад 1 цаг 30 минут орчим дуулангаа 2 шил 0.5 литрийн хар чингис, захиалж суугаад дуу дуулангаа байж байгаад 22 цаг өнгөрөөд 23 цагийн орчимд бүжиглэх зорилгоор Чингэлтэй 00 дугаар хороо 00 дугаар сургуулийн автобусны буудлын баруун талд байдаг" night club" нэртэй баранд ороод нэг шил 0.5 литрийн хар Чингис архи, 3 сав ундаа нэг шил пиво усны хамт захиалж аваад сууж байгаад бүжгийн талбайд эхнэр М, найз О нарын хамт бүжиглэж байхад манай найз Эын эхнэрийг тус баранд үйлчлүүлж байсан намхан нуруутай халзандуу залуу хойноос ирээд гараараа бөгсийг нь илээд авахаар нь би хойшоо нэг удаа түлхсэн, тэгээд би тэр залуугаас зайгаа авсан, дахин бүжиглэж байхад 2-3 минутын дараа дахин ирээд гараараа өгзөгийг нь илэхээр би боль гэж түлхсэн, тэр үед уг залуу миний нүд рүү нэг удаа цохисон, тэр үед манай эхнэр М намайг салгаад боль гээд суулгасан, дахин уг залуу хүрч ирээд над руу дайраад байхаар нь би нэг удаа дух руу нь гараараа цохисон, харин манай найз Эыг тэр залуутай зодолдохыг би хараагүй юм. Тэгээд нэг мэдэхэд 4 залуу намайг цохиж аваад газар унагаан, цус нөжтэй холилдсон байсан гэж эхнэр М хэлсэн.Тэгээд намайг ширээн дээр авч ирээд суулгасан бөгөөд найз О миний цусыг тогтоож өгөх зуур уг залуутай хамт явсан залуу очоод манай найз Этай янз бүрийн зүйл яриад сүрдүүлсэн гэж хэлж байсан юм. Тэгээд би эхнэрийн хамт барнаас гарч ирэхэд манай найз Э цагдаа дуудсан байсан бөгөөд барны үүдэн дээр цагдаа нартай таараад тус цагдаагийн хэлтэс гомдол гаргагч Б гэх залуугийн хамт орж ирээд байж байхад цагдаагийн ажилтнууд 103 дуудаж Б болон надад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж оёдол тавьж өгсөн ..." гэсэн мэдүүлэг /хх-13-15х/,
П.Эын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгье. Ч.Б нь манай эхнэрийн араас нь тулаад бүжиглэсэн байсан, эхний ганц нэг удаад бид нар тоогоогүй бөгөөд манай эхнэр болон түүний найз тэр залуугаас холдоод бүжиглэсэн боловч дахин дахин ирээд тулж бүжиглэж байсан тэгэхэд манай эхнэр О уг залууг цааш нь түлхээд тэндээсээ салаад ширээндээ суугаад хэсэг хугацааны дараа дахин бүжиглэхэд манай найзын эхнэр Мийн хойно нь тулаад бүжиглээд байх үед манай найз Х гараа дундуур нь оруулаад цаашаа яваад бүжиглээ гэж хэлэхэд манай найз Хийг уг залуу гараараа нүүр орчим газар нэг удаа цохисон, тэгээд би өөрийнхөө найзыг салгаж аваад буцаад ширээндээ хэсэг сууж байгаад босож бүжиглэсэн юм. Дахин манай эхнэрийн араас тулж бүжиглээд байхаар нь манай эхнэр тэр залууг нэг удаа цохисон шиг санаж байна, тэр үед манай эхнэр уг залуутай зууралдах явцад манай эхнэрийг уг залуу нэг удаа алгадаад буйдан дээр нь унахад дахин нэг удаа ямар ч байсан цохисон, биеийнх нь хаана нь цохисон
ЭСЭХИЙГ би МЯЛЯҮГ\/Й ЙЯЙЫЯ Тяп won Rm inunoou татаж авч ирээд "чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм бэ гээд, бид 2 барьцалдаж аваад бие биенийгээ харилцан цохилцох үед баранд үйлчлүүлж байсан хүмүүс дундуур орж ирээд бид хоёрыг салгасан ..." гэсэн мэдүүлэг /хх-16- 18 х/,
Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: "...манай найзын нөхөр Х мөн адил бүжиглэж байтал нөгөө намхан нуруутай хүн хойноос ирээд гараараа миний бөгсрүү нэг удаа цохиход манай найз Х болиоч гээд тэр залууг түлхээд хоорондоо бага зэрэг маргалдаад салсан юм. Тэгээд хэсэг хуагцаа өнгөрсний дараа буюу уг залуу дахин ирээд миний бөгсрүү гараараа нэг удаа цохиход, чи зүгээр байгаачээ гээд тэр залуутай хэрэлдсэн, тэгэхэд уг залуу чи ямар овоо юм бэ, чамайг харна гээд би барьцалдаж аваад намайг цохих гэхэд би хойшоо зайлахад тэр залуу намайг хий цохиод би хойшоо буйданлуу савж унасан хойно, манай нахар харсан бололтой хүрч ирээд уг залуутай хоорондоо барьцалдаж аваад тэр 2 хоорондоо бие биенийгээ харилцан цохиход би өөрийн нөхрөө салгаад аваад явсан хойно манай нөхрийн найз Х уг залуутай барьцалдаж аваад үлдсэн, би нөхрийгөө ширээн дээр суулгачихаад эргээд ирэхэд манай нөхрийн найз Хийн хөмсөгнөөс цус гарсан байдалтай суудал дээрээ ирж суусан юм ... хэргийн хохирогч залуу миний бөгсийг 1 удаа шүргээд байх шиг байсан, тэр үед би гараараа хүрээд байна гэж бодоод уг залууд зүгээр байгаач гэж хэлсэн, тэгээд дахин нэг удаа шүргэхэд манай нөхрийн найз Х уг залууг болиочээ гээд түлхэхэд уг залуу Хийн нүүрэн тус газар нэг удаа цохих үед баранд байсан хүмүүс болон надтай хамт явсан түүний эхнэр нь болиулсан..." гэсэн мэдүүлэг /11-19-20х/ болон түүний дахин өгсөн "...Б гэгч нь намайг бүжиглэж байхад ирж миний бөгсийг гараараа шүргээд намайг чи энэ барны байнгын явдаг янхан биздээ гэж хэл амаар доромжлоод байсан..., ...манай нөхөр Эын нүд нь хөхөрсөн байсан. Манай нөхөрт учирсан гэмтлийг Б гэгч цохиж учруулсан. Хийн баруун нүдний дээд хөмсөгөнд нь язралт үүсч 6-7 оёдол хийлгэсэн. Энэ гэмтлийг нь Б учруулсан. Б гэгчийн духных нь орчимд нь оёдол хийлгэсэн. Бт учирсан гэмтлийг манай нөхөр Э найз Х нар учруулсан..." гэсэн мэдүүлэг/хх-109-110х/,
Гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн "...2017 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр манай найз Хийн хүүхдийн үсний даахь үргээх ёслол болоод, тэнд ирээд байж байгаад хоол унд идчихээд гадуур гарч караокёд орьё гэж бодоод өөрийн найз О түүний нөхөр Э, М түүний нөхөр Х нарын хамт 17 сургуулийн автобусны буудлын өртөнцийн зүгээр замын зүүн талд байх Соёл нэртэй караокед 21 цагийн орчимд ороод 2 шил 0.5 литрийн хар Чингис архи, манай найз Э нэг шил захиалаад ууж суугаад вип өрөөнд 2 цаг орчим дуу дуулж байгаад тэндээсээ гараад автобусны буудлын хажууд байх 17 гпдМ с!иЬ-т ороод дахин нэг шил 0.5 литрийн архи захиалаад Э мөн адил нэг шил пиво захиалаад ууж суунгаа бүжгийн талбайд О, Э, М, Х нар бөөнөөрөө нэлээд олон удаа гарч бүжиглэж байгаад уг баранд үйлчлүүлж байсан намхан нуруутай үл таних залуу "манай найз охиныг өдөөд бүжиглэж байгаад ар өгзөг хэсгээс нь илж таалаад" эхлэх үөд манай найз О тэр залууд сануулж хэлчихээд бүжиглэж байгаад би 00 орчихоод гарч ирээд бүжгийн талбай дээр байж байхад О уг залууг эргэж хараад нэгудаа алгадсан юм..." гэсэн мэдүүлэг/хх-21-22х/,
Гэрч Ө.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэндээ бид нар архи пивоо уунгаа бүжгийн талбайд босож бүжиглэж байхад уг баранд үйлчлүүлж
байсан намхан нуруутай залуу манай найз Оын бөгсийг илээд байх шиг байсан, тэр үед манай найз бүсгүй сануулж удаа дараа сануулсан, тэгэж байгаад манай найз О уурлаад тэр залууг цохиод авсан юм. Тэр үед манай нөхөр Х болон Э нар уг залуутай барьцалдан аваад зодолдсон, тэр үед би өөрийн нөхрөө аваад тэндээс холдуулсан, дахин Б гэх залуу Этай барьцалдаж аваад зодолдож аваад зодолдох үед манай нөхөр очиход тэнд байсан барны хамгаалагч залуу манай нөхрийг хориод дахин зодолдуулаагүй юм..., ...Б гэх залуутай барьцалдаж аваад газар унаад эргээд босоод ирэхэд манай нөхрийн баруун хөмсөгний дээр язарсан шархтай байсан юм. Тийм болохоор би Б гэх залуу зодсон гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-23х/ болон түүний дахин өгсөн "...тухайн үед Огийг зүгээр бүжиглэж байхад нь түүний араас нь Б гэгч нь бөгсийг нь 2-3 удаа илээд байсан болохоор нь түүнийг цохисон. Оийг цохисоноос нь болж Б гэгчид ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан Б гэгчтэй Оийн нөхөр Э эхнэрээ өмөөрөөд түүнтэй зодолдсон. Быг зодолдсоны дараа ямар гэмтэл шарх учирсныг нь мэдээгүй. Быг Хтэй зодолдсоны дараа Х, Б хоёроос цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг/хх-11- 12 х/,
Гэрч М.Тийн мөрдөн байцаалтад өгсөн "...Эхлээд ганцаараа явж байсан залууруу хүүхнүүд дайрах үед хамт явсан 2 залуу нь дайрсан юм. Тэр хүмүүсээс цагаан футболктой залуу илүү ихээр дайраад зодох гээд байсан, хариуд нь ганцаараа бүжиглэж байсан залуу зодуулчаад эргэж очоод 2 залууг нэг нэг барьцалдаж аваад харилцан зодолдоод байсан юм..." гэсэн мэдүүлэг/хх-24х/,
Гэрч Л.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би архиа уугаад дуусах дундуур орж байгаад 00-ын өрөөлүү орчоод гараад ирэхэд "Б 2 залуугийн доор орчихсон, толгойн дунд хэсгээс цус гоожсон байдалтай байхаар нь дээр нь байсан залууг салгах гэж оролдох үед би өөрөө газар ойчоод дийлдэхгүй байхад барны хамгаалагч болон бусад үйлчлүүлж байсан хүмүүс уг зодооныг салгаад байж байгаад хамгаалагч нь цагдаа дуудлаа гэхээр нь би гарч яваад Бын ээжид хэлэхэд би дүүгийнх нь хамт ирсэн юм..." гэсэн мэдүүлэг /хх- 26х/,
Гэрч С.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 10 ны орой би Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудал байрлах "17 гндМ: с1иЬ"-т зөөгчийн ажпаа хийгээд байж байхад манай баранд намхан нуруутай ах, үл таних 2 залуугийн хамт орж ирсэн юм. Түүний дараагаар 3 эмэгтэй 2 эрэгтэйгийн хамт орж ирээд манай барны намхан нуруутай залуу нь 1 ширээн дээр суусан, харин 5 лаа явж байсан эрэгтэй эмэгтэйчүүд 7 дугаар ширээн дээр суугаад үйлчүүлсэн юм. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад "намхан нуруутай залуу 5 лаа явж байсан нэг эмэгтэйгийн дэргэд нь очоод бүжиглээд өдөөд, нуруугий нь илээд, хойно нь гараад бүжиглэж байхад уг эмэгтэй дургүйцээд цохиод өшиглөж байсан юм. Тэгэж байгаад ширээн дээрээ сууцгаасан, уг баранд олон хүн байсан бөгөөд захиалга аваад явж байхад бүжгийн талбай дээр бужигнаан болоод намхан нуруутай залуугийн нүүрийн нь дагаад цус гараад байсан юм. Тэгээд тэнд байсан хүмүүсийг салгах гэхэд 2 залуу 3 лаа явж байсан эмэгтэй нар нь дийлдэхгүй байсан. Тэр үед манай барны зохион байгуулагч, хамгаалагч нар тэр хүмүүсийг салгаад ширээ ширээнд нь суулгаад, цус гарсан залууд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд байж байхад нэг мэдэхэд гараад явсан байсан юм..." гэсэн мэдүүлэг/хх-ЗОх/,
Гэрч Ч.Эы мөрдөн байцаалтад өгсөн "...2017 оны 01 дүгээр сарын 10 ны орой би Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудал байрлах "17 гпдМ с1иЬ"-т хамгаалагчийн ажлаа хийгээд байж байхад манай баранд орой гаднаас үл таних 3 эмэгтэй 2 эрэгтэй, залуугийн хамт орж ирээд ширээнд суугаад юмаа захиалаад бүжгийн талбайд бүжиглэж байхад тэгээд гаднаас намхан нуруутай зодуулдаг залуу үл таних кефкен малгайтай залуугийн хамт орж ирээд сууж байгаад манайд үйлчлүүлж байгаад архи пиво захиалж уусан юм. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байгаад Б гэх намхан залуу 3 эмэгтэй, 2 эрэгтэйтээ хамт явсан хар хувцастай намхандуу нуруутай эмэгтэйтээ нь маргалдаж муудалцаад, бүжиглэж байсан залууг түлхэсэн, тэр үед би очиж болиулсан, тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө талаас үйлчлүүлж байсан намхан нуруутай залууг тус баранд үйлчлүүлж байсан эмэгтэй түлхээд маргааныг эхпүүлсэн юм. Тэр үед хамт явсан 2 залуугийн цагаан футболктой залуу нь түрүүлж Б гэх залууг цохиж авахад, хамт явсан залуу нь уг залууг бүлэглээд зодолдсон, тэр үед би дундуур нь ороод цагаан футболктой барьж авахад тэр залуу агсараад дийлдэхгүй байсан, зодуулсан гэх хохирогч залуу мөн адил тэр залуучуудруу дайрч байгаад цохиулаад байсан юм. Тэгээд би тэр залууг ‘ арайх гэж дарж аваад ширээ ширээндэн суулгаад, зодооныг намжаагаад зодуулсан гэх залуугийн цусыг тогтоох арга хэмжээ авсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ЗОх/,
Ч.Б яллагдагчаар дахин мөрдөн байцаалтад өгсөн "...би ойлгож мэдлээ эрх үүргээсээ асууж тодруулах зүйл байхгүй надад шинээр сонсгож байгаа 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би өмгөөлөгч авахгүй одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй..., ...би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүргэн ахын ах нь болох Хтэй хамт 17-н баранд ороод пиво ууж байсан. Тэгээд ширээн дээр сууж байхад бүжгийн ая яваад би бүжгийн талбай дээр гараад бүжиглэхэд тэр баранд сууж байсан хүмүүс бүжгийн талбай дээр гарч ирээд бүжиглэсэн. Тэгээд би бүжиглэж байгаад тэнд бүжиглэж байсан хүмүүсийн голд нь ороод бүжиглэж байгаад үл таних эмэгтэйгийн бөгсөнд нь санамсаргүй хүрчихсэн юм. Тэгэхэд үл таних 2 залуу ирээд надтай маргалдсан. Тэгээд би тэр хоёрын нэг нь болох Хийг нь гараараа түүний толгой нүүр орчимд нь цохисон. Тэгэхэд хажуунаас нь Э нь надруу дайраад би Этай нь зодолдоод тэнд байсан хүмүүс салгахад надтай дахин Х нь ирж зодолдсон. Тэгэхэд бид хоёрыг хүмүүс салгасан. Тэгээд босоод ирэхэд миний баруун хөмсөгний дээд хэсэгт язралт үүссэн байсан би одоо хэнийг хэдэн удаа цохисоноо санахгүй байна. Би Э, Х хоёрыг цохисон. Э гэгчийн толгойд нь гэмтэлтэй болсон байсан. Хийн толгойноос нь цус гарч байсан намайг Х, Э нар нь цохисон.." гэх мэдүүлэг /хх-105х/,
Д.Хийн яллагдагчаар дахин мөрдөн байцаалтад өгсөн "...Б нь Эын эхнэр Оийн араас нь бүжиглэж байгаад бөгсийг нь илээд байсан. Тэгэхэд О эргэж хараад Б гэгчийг цохих шиг болсон. Тэгэхэд би Бын хажууд очоод би болиоч цаашаа яваад бүжиглээч гэхэд Б намайг гараараа миний нүүрлүү цохисон. Тэгэхэд Б надруу дайрахад Э ширээн дээрээс босч ирээд яах гэсэн юм бэ ийм юмтай зууралдаад хэрэггүй гээд намайг татаад ширээн дээр , суулгасан. Тэгээд би ширээн дээрээ сууж байгаад буцаад Э, М, О, Э бид тав босоод бүжиглэж байхад О очоод Быг очоод гараараа цохисон. Б Оруу дайрахаар нь би очоод Быг барьж авч бид хоёр хоорондоо зодолдож түүнийг дээрээс нь дарж унаж түүний дээрээс нь гараараа нүүрлүү нь цохисон. Тэгэхэд барны хамгаалагч бид нарыг салгасан би Быг гараараа 1 удаа цохиж дух орчимд нь язралт үүсгэж оёдол хийлгэсэн.., ...Б намайг гараараа миний баруун хөмсөг орчимд 1 удаа цохисон. Тэгэхэд миний баруун хөмсөг язарч 2 оёдол хийлгэсэн..." гэсэн мэдүүлэг/хх-106х/,
П.Эын яллагдагчаар дахин мөрдөн байцаалтад өгсөн "...Тэгээд байж байхад нь Х уг залууг хөгшөөн чи цаанаа очоод бүжиглэчихээч гэхэд уг Б гэх залуу өөрийнхөө баруун гараар Хийн баруун талын шанаанд нь 1 удаа цохисон. Тэр үед нь Х энэ намайг цохидог байна шдээ гэсэн. Би тэгэхээр нь Хөд чи хүнтэй муудалцаж яах гээд байгаа юм бэ гээд Б гэгчийг нь цааш явуулсан Б гэгчийг манай эхнэр О алгадаад авсан. Тэгэхэд нь би эхнэрээсээ яасан юм гэж асуухад манай эхнэр надад энэ залуу чинь миний бөгсийг базаад байна гэж хэлсэн. Тэгээд Б гэгч нь манай эхнэрийг заамдаж авахад манай түүнийг заамдаж аваад тэр хоёр барьцалдаад барны буйданруу унасан. Унах үед нь би Быг манай эхнэрийг цохьчихлоо гэж харсан. Тэгээд би Б гэгчийг татаж барьцалдаж аваад бид хоёр харилцан ганц хоёр цохилцсон. Тэр үед манай эхнэр болон тэнд байсан хүмүүс Б гэгч бид хоёрыг боль гээд салгасан. Тэгтэл удалгүй байж байтал Б гэгч нь манай найз Хтэй барьцалдан авсан бүжгийн талбайн шалан дээр, дээр доороо ороод өнхрөөд байсан...” гэх мэдүүлэг/хх-107х/,
Шинжээч эмч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: "...духны шарх нь атгасан гар болон гарт зүүсэн бөгж зэргээр үүсэх боломжтой, баруун нүдний зовхины цус хуралт нь гараар цохиход үүсэх боломжтой..., ...дээрх гэмтлийг 1 хүн үүсгэх боломжтой, 2 хүн цохиж үүсгэх боломжтой..." гэсэн мэдүүлэг /хх-118х/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1501 дугаартай дүгнэлтэд: "...Ч.Бын биед тархи доргилт, духны шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, уг гэмтлийг авсны дараа үйлдэл хийх чадвартай..." гэжээ /хх-Збх/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1521 дугаартай дүгнэлтэд: "...Д.Хийн биед баруун хөмсөгт шарх, хөмсөг зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд уусгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн гэжээ /хх-39х/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1526 дугаартай дүгнэлтэд: "...П.Эын биед баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн гэжээ /хх-42х/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1522 дугаартай дүгнэлтэд: “...Д.Оийн биед хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгг хамаарахгүй..." гэсэн дүгнэлт /хх- 45х/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-82, 83, 84х/, Иргэний үнэмлэхийн лавалгаа /хх-74, 79, 81/х, Ял өөрчилж сонсгох тогтоол /хх-104х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Б 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо “ night club” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Эын эхнэр Д.Оийн бөгсийг нь илсэн гэх зэргээр хохирогч Д.Хтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний толгой, нүүрний хэсэгт гараараа цохиж, баруун хөмсөгт шарх, хөмсөг зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр хохирогч П.Этай түүний эхнэр Д.Оийн бөгс рүү цохисон гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж толгойн тус газарт гараараа цохиж баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч П.Э, Д.Х нар бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 10- наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо “ night club” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм бэ” гэх зэргээр хохирогч Ч.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, тархи доргилт, духны шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-105, 106, 107х/, Ч.Бын хохирогчоор өгсөн /хх-11-13х/, Д.Хийн хохирогчоор өгсөн /хх-13-15х/, П.Эын хохирогчоор өгсөн /хх-16-18х/ мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад Гэрч Д.О /хх-109-110х/, Гэрч Э.Э /хх-21-22х/, Гэрч Ө.М /хх-
11- 12х/, Гэрч М.Т /хх-24х/, Гэрч Л.Х /хх-26х/, Гэрч С.Ж /хх-ЗОх/, Гэрч Ч.Э /хх-31х/, Шинжээч эмч Т.А /хх-118х/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1501 дугаартай дүгнэлт/хх- 36х/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1521 дугаартай дүгнэлт /хх-39х/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1526 дугаартай дүгнэлт /хх-42х/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №1522 дугаартай дүгнэлт /хх- 45х/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-10х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-82, 83, 84х/, Иргэний үнэмлэхийн лавалгаа /хх-74, 79, 81/х, Ял өөрчилж сонсгох тоггоол /хх-104х/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Х, П.Э,
Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Х, П.Э, Ч.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал
үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоргдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ундрах овогт Дэмбэрэлсамбуугийн Х, Ихмэргэд овогт Пүрэвсүрэнгийн Э нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Бэсүд овогт Чүлтэмийн Быг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хөд 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Эт 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Бт 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, П.Э, Ч.Б нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурьдсугай.
6. Д.Х, П.Э, Ч.Б нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, П.Э, Ч.Б нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН
үлсүгэй.