| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1699/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1733 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1733
2020 10 02 2020/ШЦТ/1733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч К.Чимгээ,
хохирогч, шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эзэн овогт Батхишигийн К.Ч, Гарьд багаа овогт Чулуун-Уулын К.Ч нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2373 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Зэст хөлөг” ХХК-д туслах ажилтан байсан, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн гудамж, 2021 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 34-р байрны 29 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Эзэн овогт Батхишигийн К.Ч /РД: УО./,
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ 118 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Нарийнтээл сумын 4 дүгээр баг Цагаан овоо арц 5 дугаар гудамж 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 15-р гудамжны 1184 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Гарьд багаа овогт Чулуун-Уулын К.Ч /РД: ЙЙ9./.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Б.К.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.К.Чтай маргалдаж, харилцан зодолдож Ч.К.Чын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Ч.К.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.К.Чтэй маргалдаж, харилцан зодолдож Б.К.Чийн биед зүүн чамархайд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Б.К.Ч мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан дахин ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Ч.К.Ч мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.К.Чийн өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын ажил хийж дуусаад харих гэж байтал индүүний дотор ремэн нь тасарчихсан байхаар нь бид нар айлын хашаанд оруулах гээд байж байтал нэг машинтай хүн ирээд хажуугаар гарах гэхээр нь бид нар та өөр газраар явчих энд ажилтай байна гэтэл машинаас нэг залуу гарч ирээд ац минь наадхаа холдуулаач бид нар харимаар байна шдээ замаа хаасан шиг хаахгүй яасан юм бэ. би ороод ирлээ гаргаж чадах юм уу гэх та нар миний замыг хийж байгаа юм уу, та нарт хамаатай юм уу намайг гарга гэхээр нь юу яриад байгаа юм наад замыг чинь хаагаад сар болж байна мэдэхгүй байгаа юм уу гэтэл ганц хүн гаргачихаар яагаад байгаа юм, чи яасан олон юм хуцдаг пизда вэ гээд маргалдаад байж байтал машинаас эмэгтэй хүн бууж ирээд та нарт замыг хаах эрх байгаа юм уу энэ чинь миний зам гэж хэлчхээд манай ээж дээр очоод маргалдаад манай ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэтэл би энэ хорооны засаг даргад хэлж байгаад энүүгээр чинь гарна гэсэн. Тэгээд байж байтал ар талд нь зогсож байсан машинаас нэг ах бууж ирээд бид нар индүүг чинь өөрсдөө холдуулж байгаад гарчих уу гэхээр нь тэг тэг гэтэл нөгөө маргалдаж байсан залуу ингээд гарчихгүй гаргачихгүй яасан юм пизда минь гээд машиндаа суухаар нь би ээжид энэ машиныг гаргалгүй бусдыг нь гаргачих хэлсэн чинь маргалдаж байсан залуугийн эхнэр бууж ирээд хорооны засаг даргад хэлнэ 10 жилийн халтар бацаан авч ирж ажиллуулаад гэснээ миний гэдэс рүү цохиод хацар руу алгадчихаар нь би машины хаалгыг татаад энэ эмэгтэйгээ аваач надад гар хүрээд байна та нар ямар
хачин юм бэ, би та нарыг гаргахгүй гэтэл машинаас нөгөө залуу бууж ирээд миний хөл рүү өшиглөхөөр нь би нүүр рүү нь цохисон чинь эхнэртэйгээ нийлээд намайг газар унагаж байгаад зодоод байхаар нь цагдаа дуудсан.. миний хацар руу алгадсан, бөөр рүү цохисон, хөл рүү өшиглөсөн дээш нь өргөж байгаад толгойгоор газар савж унагасан чинь эхнэр нь ирээд дээрээс дэвсээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.К.Чын өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчимд эхнэрийнхээ ажлын тэр хавьд аваад хамт харих гээд Баянзүрх дүүргийн Дарь эхийн замаар явж байтал засвартай байсан зам нээлттэй байхаар нь тэрүүгээр явах гээд орох гэтэл янзалж байгаа гэх эмэгтэй байхаар нь эгчээ манай гэр энэ хажууд байгаа би гарчихъя гэтэл дуугай тойроод яв энүүгээр гарахгүй хаалттай гээд ярилцаад байж байтал хажуу талаас нэг залуу орж ирээд чи тойроод гар гэхээр нь би буцаж гарах гэхээр зам нь эвгүй байна гэтэл тэр залуу яах гэж орсон юм гээд бид 2 маргалдаад байж байтал миний машины ард байсан машины хүмүүс араас сигналдаад араас бууж ирээд зам дээр байсан индүүний машины нийлж өргөж холдуулаад гарцгаасан. Тэгээд намайг гарах гэтэл тар чамайг гаргахгүй чи тойроод яв гэхээр нь энэ чинь чиний зам юм уу, би яахаараа тойрч явдаг юм гээд буух гэтэл миний машины хаалгыг миний өмнөөс саваад хаахаар нь би гарч ирээд яаж байгаа юм чи гэтэл намайг заамдаж аваад нүүр рүү цохихоор нь би тэр залууг барьж аваад унагачихсан чинь ээж нь цагдаа дуудчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунтунгалагийн өгсөн: ... Манай нөхөр машинаасаа буух гэтэл нөгөө залуу манай нөхрийн өмнөөс хаалгыг нь савчихаар нь манай нөхөр гарч ирээд яагаад байг юм гэтэл манай нөхрийг заамдаж аваад тэгтэл манай нөхөр тэр залууг заамдаж аваад тонгороод унагаачихаар нь би боль гээд салгасан. ...Манай нөхөр болох Ч.К.Чыг тухайн газарт унагасан залуу түрүүлж цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Мөнхцэлмэгийн өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед ажил дээрээ зам засварын ажил хийж байхад саарал өнгийн тоёота пит маркийн жижиг автомашинтай залуу хаасан зам руу орох гээд байсан. Тэгээд К.Ч болон түүний ээж Анхцэцэг нар оруулахгүй гэж хэлэхэд гэр рүүгээ орно гээд хэл амаар доромжлоод маргалдаж эхэлсэн. ...К.Чийн гуя хэсэгт нь нэг удаа өшиглөхөд К.Ч тэр залууг хариуд нь нэг удаа нүүрэн хэсэгт нь алгадаад түлхсэн бөгөөд К.Чийг дахин газарт өргөөд шидсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.К.Чийн өгсөн: ...Би тэр үед надтай маргалдаж байсан саарал өнгийн жижиг тэрэгний жолооч залуутай маргалдаж байгаад нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа алгадаад арагш савах үед нь түлхсэн бөгөөд өөр хэн нэгэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүрч цохисон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.К.Чын өгсөн: ...Би
тухайн зам дээр ажиллаж байсан шар үстэй залууг газар унагаасан бөгөөд цохиж, зодсон асуудал байхгүй. Намайг зам дээр ажиллаж байсан шар үстэй залуу нүүрэн хэсэгт 2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9784 дугаартай шинжээчийн:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9866 дугаартай шинжээчийн:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.К.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.К.Чтай маргалдаж, харилцан зодолдож Ч.К.Чын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ч.К.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.К.Чтэй маргалдаж, харилцан зодолдож Б.К.Чийн биед зүүн чамархайд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нарт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.К.Ч, Ч.К.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.К.Ч, Ч.К.Ч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.К.Ч,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
маргалдаж, харилцан зодолдож Б.К.Чийн биед зүүн чамархайд шарх гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаар Б.К.Ч, Ч.К.Ч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ц. Оюунтунгалаг, Г. Мөнхцэлмэг нарын мэдүүлэн, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9784, 9866 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.К.Ч, Ч.К.Ч нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нар нь энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Б.К.Ч, Ч.К.Ч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд ч энэ талаар мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.К.Ч, Ч.К.Ч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.К.Ч, Ч.К.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ