Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/332

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ц холбогдох эрүүгийн “18110030103302” дугаартай, 186/2018/0312/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т.Ц,

         Холбогдсон хэргийн талаар; Т.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13- нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” нэртэй караокед иргэн Т.Отгонбаяртай маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүгдэгч Т.Ц нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Отгонбаярын:...2018 оны 01 дүгээр сарын12-ны өдөр ажил дээрээ очоод 12 цагийн орчим ажлаа тараад ажлын найз Дамдиндаваагийн хамт танил Балжиннямын гэрт буюу "Бөмбөгөр худалдааны төв"-ийн замын урд талд байрлах нийтийн байранд очоод Балжиннямтай уулзаад бид 3 гадуур явж байгаад 20 цагийн орчим Балжиннямын гэрт очоод миний утсаар бид 3 бичлэг үзээд сууж байтал гаднаас Балжиннямын танил гэх 2 эрэгтэй найз нь орж ирээд юм хум ярьж байгаад караоке орно гэхээр нь Дамдиндаваа бид 2 караоке орохгүй явлаа, харьлаа гэтэл Бапжинням миний үтсыг аваад гараад зугатчихаар нь араас нь гартал байхгүй, олдохгүй байсан энэ үед Балжиннямын 2 найз нь гараад ирэхээр нь би та нартай хамт явахгүй явлаа гэж хэлээд яваад өгсөн, тэгээд "Бөмбөгөр худалдааны төв"- ийн урд явж байтал 10 минутын дараа Балжинням миний утас руу залгаад утсаа ирж ав, бид нар "Уянга" гэдэг караоке дотор байна гэхээр нь яваад очтол Балжинням үүдэн дээр зогсож байсан тэгээд дотогшоо хамт өрөө рүү ороход Балжиннямын 2 найз, Дамдиндаваа нар архи, пиво захиалчихсан сууж байсан, тэгээд бид нар юм яриад сууж байхад 30 минутын дараа Балжинням, Цэнд нарын найз охин гэх 2 эмэгтэй ирсэн ууж идээд байж байтал Балжиннямын найз Цэнд гэх залуу намайг дуудаад ариун цэврийн өрөө хамт оръё гэхээр нь дагаад хамт орсон тэгтэл намайг танихгүй байна уу гэхээр нь би танихгүй байна гэтэл Балжинням ороод ирсэн тэгээд та хоёр гарч бай, бие засаадахъя гэтэл Цэнд гэх залуу хоёулаа гадаа гарья гээд гадаа гарсан, гадаа гараад Өнөрөө гэдэг охин таних уу, чи утасны цаанаас яасан том юм бэ, Өнөрөө рүү залгаадах гэхээр нь би дугаарыг нь мэдэхгүй шүү дээ гэтэл надад Өнөрөөгийн дугаарыг хэлэхээр нь би залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан чинь намайг шууд нүүрлүү цохиход би газар унасан, газар уначихсан байхад цээж рүү өшиглөж байхад Балжинням, Дамдиндаваа гарч ирээд салгасан, тэгээд дотогшоо ортол араас чирээд ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод дотроос хаалга түгжиж байгаад миний нүүрлүү цохиод, энгэрээс татаж байгаад хана мөргүүлсэн, намайг зодож байхад гаднаас хаалга тогшоод онгойлгож өгөөгүй тэгээд арай хийж Цэндийг түлхэж байгаад хаалга онгойлгоод гартал хаалганы гадна Дамдиндаваа, Балжинням, Цэндийн найз охидууд /нэрийг нь мэдэхгүй байна/ нар зогсож байсан удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх 15-16/, 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Дамдиндаваагийн:...Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд амьдардаг. 2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд танил Отгонбаяртай барилгын ажил хийж байгаад 2018 ны 01 дүгээр сарын 12-ны өдөр Отгонбаярын хамт ажилдаа явчихаад 12 цагийн орчим тараад явж байтал танил Балжинням надруу залгаад манай гэрт хүрээд ир писи тоглоё гэхээр нь Отгонбаяр бид 2 хамт очсон, тэгээд тэднийхээс гараад Модны 2-т байдаг Дист тоглоомын газар тоглож байгаад 20 цагийн орчим Балжиннямын гэрт очоод байж байхад гаднаас зүс таних Цэнд болон Амараа нар орж ирээд Цэнд бүгдээрээ гарцгаах уу, караоке орох уу гэтэл Балжинням тэгье гэсэн, Отгонбаяр бид хоёр гэртээ харьлаа гэтэл Балжинням Отгонбаярын утсыг аваад гүйгээд гарчихсан, тэгтэл Отгонбаяр араас нь гүйгээд гарахаар нь Цэнд болон Амараа бид 3 араас нь гартал Отгонбаяр Балжиннямыг хайгаад олоогүй, тэгээд намайг Балжиннямаас миний утсыг аваад ирээрэй, би явж байя гээд түрүүлээд явсан, тэгээд Цэнд, Амараа нартай байж байхад Балжинням замын эсрэг талаас бид 3-ыг дуудахаар нь явж очоод хамтдаа "Уянга" караоке ороод архи, пиво захиалаад сууж байхад Отгонбаяр надруу хаана байна гээд ярьтал Балжинням хажуу талаас миний утсыг булааж аваад Отгонбаярыг хүрээд ир гэж дуудсан, тэгээд удалгүй Отгонбаярыг ирэхэд Балжинням гадаа тосч аваад цуг орж ирсэн, Отгонбаярыг ирсэний дараа 5-10 минутын дараа Балжинням, Цэнд нарын найз охидууд гэх 2 эмэгтэй ирсэн Ингээд юм хум яриад уугаад сууж байхад Отгонбаяр, Цэнд 2 юм ярьж байгаад гэнэт маргалдаад эхэлсэн, Цэнд Отгонбаярьг гараад ир, гарч байгаад учраа олъё гээд хамт гараад явсан, тэгээд 5 минут орчим орж ирэхгүй байхаар нь Балжинням бид 2 гарахад Отгонбаярын амнаас цус гарчихсан байсан, тэгээд бид хоёр салгаад Цэнд, Отгонбаяр нарыг дотогш оруулчихаад Балжинням бид 2 гадаа тамхи татчихаад ороод иртэл зөөгч эмэгтэй ариун цэврийн өрөөнд зодоон болоод байна гэхээр нь очоод хаалгыг нь тогштол онгойлгохгүй, дотроо зодолдоод байхаар нь зөөгч эмэгтэй цагдаа дуудсан, энэ үед Цэндийн найз охин гэх эмэгтэй уурлаад яваад өгсөн, түүнийг явсаны дараа удалгүй Цэнд хаалга онгойлгоод гарч ирэхэд Отгонбаяр цустайгаа холилдчихсон дотор байсан, энэ үед цагдаа ирээд Отгонбаяр, Балжинням, Цэнд нарыг аваад явсан, би тухайн үед хамт байсан учраас гэрчээр мэдүүлэг өгөхөөр очсон гэх мэдүүлэг. /хх 21-22/, 2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Бат-Өлзийгийн:...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 цагийн орчим гэртээ байж байхад хамаатны дүү Отгонбаяр надруу яриад хүнд зодуулчихлаа Бөмбөгөр худалдааны төв"-ийн хажууд найзындаа байна, та хүрээд ир гээд ярихаар нь яваад очтол нүүр нь тэр чигтээ битүү хамар ам нь хавдчихсан, нэг нүд нь нэлээн улайгаад хавдчихсан байхаар нь яасан, юу болсон, хэнд ямар учраас зодуулсан юм бэ гэтэл Цэнд гэх залуутай маргалдсан чинь намайг караокений ариун цэврийн өрөөнд оруулж байгаад зодсон гэж хэлсэн, тэгээд бид 2 цагдаагийн байгууллагад өргөдөл өгчихөөд Цэнд гэх залууг саатуулагдсан талаар мэдээд цагдаа ТүвшинЭрдэнийн хариуцсан хороон дээр очиж уулзахад Цэнд гэх залуутай таарсан, тэгээд ямар учраас зодох болсон талаар асуухад найз охин гэх эмэгтэйтэй Отгонбаяр ярьсан байна лээ, энэ асуудлаас болж маргалдаад ариун цэврийн өрөөнд оруулж байгаад зодсон гэж хэлсэн, тэгээд цагдаагийн хэсгээс гарч шүүх эмнэлэгт үзүүлчихээд гэмтлийн эмнэлэг дээр очиж Отгонбаярыг үзүүлэхэд тархины томографид зургаа авхуулах, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна гээд эм бичиж өгчихөөд зургаа авхуулчихаад буцаад ир гэж хэлсэн, тэгээд Отгонбаярын зургийг авхуулах гэтэл тархины зураг 120.000 төгрөг, цээжний зураг 180.000 төгрөг авна гэсэн, энэ мөнгө Отгонбаярт бид 2-т байгаагүй учраас зургаа авхуулж чадаагүй, тэгээд эмчийн бичиж өгсөн эмийг аптекаас авахаар бодуулахад 138.000 төгрөг болж байсан шиг санагдаж байна, тэгээд эм тангийн аваад нийт 80.000 төгрөгөөр авч өгсөн, энэ мөнгө надаас гарсан гэх мэдүүлэг. /хх-23/, 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Түвдэндоржийн:...манай хүү Цэнд нь Улаанбаатар хотод цагдаагийн байгууллага дээр хүүхэд зодсон асуудлаар шалгагдаж байгаа, энэ хэргийг хурдан шийдүүлэхээр Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумаас хүү Цэндийн хамт ирсэн учир нь хүү маань цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд байцаагчдаа хэлэлгүй нутагтаа ирсэн байсныг бид нар мэдээгүй байж байгаад багын найз Мөнхбатынд ирчихсэн байсныг олж мэдээд дагуулж ирсэн. Манай хүү хэн гэдэг хүнийг ямар учраас зодож, ямар гэмтэл учруулсаныг мэдээгүй л байна. 2018 оны 01 дүгээр сар бил үү 02 дугаар сард хүүхэд зодчихсон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, зодуулсан хүүхэд эмчилгээний зардал гээд 200.000 төгрөг нэхээд байна гэхээр нь Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумаас 1 банкаар мөнгө шилжүүлсэн, тэгээд мөнгө авчихаад таг чиг яасан ийсэн мэдэгдэхгүй чимээгүй болчихоор нь болчихсон юм байх гэж бодтол хэргээ шийдүүлээгүй, хохирсон хүүхдэд мөнгө өгөөгүйг байсныг сая л мэдлээ. Би 2 хүүхэдтэй, Цэнд бол айлын том хүү, зан ааш төлөв даруу гэрийн ажилд тусалдаг, хүнд тусархуу, бусадтай эв зүйгээ ололцож чаддаг, элдэв янзын муу хүүхэд, муу юманд уруу татагдахгүй, өөрийн гэсэн бодолтой сайн хүүхэд. Би хүүхдээ буруу хүмүүжилтэй, муу хүүхэд гэж бодохгүй байна, залуу хүүхдүүд алдаж онохыг алийг тэр гэхэв, дахин архи дарс уусан үедээ хүн амьтантай муудалцаж, зодолдож болохгүй гэдгийг сайн хэлж анхааруулсан байгаа дахин ийм асуудалд холбогдохгүй байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-24/, 2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1459 дугаартай актанд: 1 .Отгонбаярын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. %1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. %1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх-26/, Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд: 3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, шүүгдэгч Т.Цийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, хохирогч Т.Отгонбаярын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-46/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов. Т.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13- нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” нэртэй караокед иргэн Т.Отгонбаяртай маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Отгонбаяр, гэрч М.Дамдиндаваа, Г.Бат-Өлзий, Л.Түвдэндорж, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1459 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогч Т.Отгонбаяр нь шүүгдэгч Т.Цээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                     ТОГТООХ нь:        

             1. Шүүгдэгч Т.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Цийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэд оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

       5. Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

        7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.БАТЖАРГАЛ