Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2017/00535

 

 

 

 

 

2017 оны ******* сарын 19 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00*******

******* хот

 

 

 

 

2017 ******* 19 10*******/ШШ2017/00*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* банкны байранд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19******* оны ******* сарын 21-нд төрсөн ******* хотод төрсөн, 26 настай, халх, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн дугаар хороо 2*******-0 тоотод оршин суух овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.**************0.6.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* банк ХХК нь иргэн тэй 201 оны 02 сарын 17-ны өдөр №2021001011 тоот зээлийн гэрээ байгуулж, 9.000.000 төгрөг, 201 оны 08 сарын 0-ний өдөр №2021001011 тоот зээлийн гэрээ байгуулж 1.200.000 төгрөг, 2016 оны 01 сарын 2-ны өдөр №2021001011 тоот зээлийн гэрээ байгуулж 1.200.000 төгрөгийн зээлийг цалингийн зээлийн зориулалтаар *******6 сарын хугацаатай, сарын 1, хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож цалингийн орлогоо барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийг зөрчин зээлээ төлөхгүй байгаа бөгөөд одоо 7.27.6*******.71 төгрөгийн үндсэн зээл, 1.000.80.60 төгрөгийн зээлийн хүү, .18.87 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна. Иргэн нь ******* банк-тай байгуулсан №2021001011 тоот Зээлийн гэрээ-ний *******.1., *******.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчин банкинд хүндрэл учруулаад байгаа тул эс үндсэн зээл 7.27.6*******.71 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.000.80.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү .18.87 төгрөг, нийт 8.**************0.6.19 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 18.20 төгрөгийн хамт төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Автожим НӨҮГ-т д ажиллаж байгаад 2016 онд ажлаасаа халагдсан, 2017 оны сарын 2 наас хойш огт төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 2******* ны өдөр дуусна, ******* удаа өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлийн төлбөрт сардаа *******0.000 төгрөг төлдөг байсан, барьцаа хөрөнгө байхгүй, 10 сая төгрөгөөс доош бол нэмэлт барьцаа хөрөнгө авдаггүй, хамтран зээлдэгч ч шаарддаггүй гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* банк-ны ******* салбараас ******* удаа зээл авсан нь үнэн. Ажлаасаа халагдсан учир зээлээ сар сард нь хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Би банкнаас нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бөөнд нь төлөх боломжгүй байна. Сар бүр 200.000 төгрөгөөр хувааж төлөх хүсэлтэй байна. Иймд банкны зээлийн төлөлтийг сар бүр 200.000 төгрөгөөр хувааж төлөх боломж олгоно уу, тооцоолол дээр маргаан байхгүй, гэртээ жижиг сажиг зүйл, машин авсан, ажлаасаа халагдаад машинаа зараад зээлэндээ өгсөн, би одоохондоо Уурхай дээр хувиараа нүүрс ялгаж байгаа, өдөрт 20.000 төгрөг олдог, үүнээс өөр ямар ч орлого байхгүй, энэ 20.000 төгрөгөө цуглуулаад сард 200.000 төгрөгөөр төлөх бодолтой байгаа, зунаас ажилд орвол зохих журмын дагуу төлнө гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч эс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.27.6*******.71 төгрөгийн үндсэн зээл, 1.000.80.60 төгрөгийн зээлийн хүү, .18.87 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 8.**************0.6.19 төгрөг гаргуулахыг шүүхээс шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч ажлаасаа халагдсан, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, тогтмол орлогогүй, зээлийн төлбөрийг бөөнд нь төлөх боломжгүй, зээлийг сард 200.000 төгрөгөөр төлмөөр байна гэж маргаж байна.

Зээлдүүлэгч ******* банкны ******* салбар, зээлдэгч нарын хооронд 201 оны 02 сарын 17-ны өдөр 201001011 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 9.000.000 төгрөг, 08 сарын 0-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулагдаж 1.200.000 төгрөг, 2016 оны 01 сарын 2-ны өдрийн №2021001011 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулагдаж 1.200.000 төгрөг нийт 11.00.000 төгрөгийн зээлийг жилийн 1, хувийн хүүтэй, *******6 сарын хугацаатай өөрийн цалин орлогоо барьцаалан авч, зээлдэгч нь зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, зээлийн болон цалингийн барьцаат зээлийн гэрээнүүдээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 2 дугаар зүйлийн 2.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, ******* дугаар зүйлийн *******.1-д Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан.

Талуудын хооронд байгуулагдсан цалингийн барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэлх хугацаанд үндсэн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө, 2.9-д Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна, ******* дугаар зүйлийн *******.1.-д Зээлдэгч нь зээл хүүг энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх бөгөөд төлбөрийг цалингаас шууд суутган авах эрхийг банканд зөвшөөрч байх, *******.1.-д үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр , хураамжийг цаг хугацаанд нь бүрэн төлөх гэж заажээ. Зээлдүүлэгч нь Иргэний хуульд нийцүүлэн зээлийн гэрээндээ зээлдэгчийн гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой заалтуудыг тусгасан байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлд 7.27.6*******.71 төгрөг, зээлийн хүүд 1.000.80.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд .18.87 төгрөг, нийт 8.**************0.6.19 төгрөг төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч ******* банк нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, төлвөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8.**************0.6.19 төгрөгийн тооцоолбор дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 18.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 18.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч овогт зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.**************0.6.19 төгрөг /найман сая, гурван зуун гучин мянга, зургаан зуун дөчин дөрвөн мянган төгрөг, арван есөн мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18.20 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ