Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Х.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2232000450038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1991 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, хувиар хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Анхбаяр/рд:*******/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16-17 цагийн орчим Сэлэнгэ аймгийн мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжинд эхнэр *******тэй " банкны карт авсан" гэж маргалдаж, түүний баруун хөмсөг рүү нь гараараа нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтад өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

0000П278

 

 

Эрүүгийн 2232000450038 тоот хавтаст хэргээс

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 02 дугаар сарын 10-даар байх самарт яваад ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт нөхрийн найзуудын хамт сууцгаасан. Гэр бүлийн найзуудаараа уул руу гарч, гулгана гээд ярьчихсан байсан болохоор хүүгээ ээжийнх рүүгээ хүргээд өгчихсөн байсан Манай гэрт 2 шил архи ууцгаасан байх. Бөөндөө уул руу явж гулгахаар гэрээс гарцгаасан. сахал Ганболдын дэлгүүрээс замдаа идэж, уух зүйл авах гээд очсон, дэлгүүр орох гэсэн ******* намайг карт авсан гээд, би карт аваагүй гээд хоорондоо маргалдсан. Карт авсан. аваагүй гэж хоорондоо маргалдаж, муудалцаж байсан чинь ******* миний баруун хөмсөг орчим руу гараараа нэг удаа цохиход хөмсөг сэтрээд, цус гоожоод эхлэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Дэлгүүрийн гадаа очоод. Дэлгүүр лүү орох гэсэн картаа авсан аваагүй гэж хоорондоо маргалдаж эхэлсэн. хоорондоо маргалдаж байхдаа би *******ыг чи тэгвэл машинаас буухгүй юу гээд түлхээд, өөдөөс нь маргалдаж байсан чинь эргэж хараад цохих шиг л болсон, хөмсөгнөөс шууд цус гоожоод эхэлсэн. ...******* миний баруун хөмсөг орчим руу гараараа нэг л удаа цохисноос өөрөөр цохиж зодоогүй. ...Манай гэрт байхад *******ын найзуудтай нийлээд 6-лаа 0.75. 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. *******тай маргалдах үедээ хэн хэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч, ухаанаа алдсан согтуу байгаагүй. болсон асуудлын талаар бүрэн санаж, мэдэж байгаа. ...******* өмнө дээрх үйлдлүүдийг надад огт гаргаж байгаагүй. Б Анхбаяр өмнө 2 ч удаа гэр бүл зохиох гээд хичээж байхдаа салсан гэж ээж нь ярьдаг. Өмнө хамт амьдарч байсан хүмүүстэйгээ огт таарч тохироогүй гэсэн. Би *******аас насаар эгч дундаас төрсөн 1 хүүхэдтэй болохоор тусдаа гарч амьдралаа босгоё гээд 2- лаа самарт яваад, хашаа байшин худалдаж авсан. Өөрийн гэсэн гэр оронтой, үр хүүхэдтэй болохоор ******* амьдралын төлөө зүтгэдэг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчимд манай гэр бүлийн найз болох Эрдэнэбилэг, Эрдэнэбилэгийн эхнэр Мөнхзул, Төмөртогоо, Төмөртогоогийн эхнэр Байгаль нарын хамт манайд ирээд 0.75 литрийн 1 шил хараа архи, 0.5 литрийн 1 шил хараа архийг бид нар зургуулаа хувааж уусан. Тэгээд бид нар орой 16 цагийн үед манайхаас гараад, уул руу гарч гулгах гээд гарцгаасан. Тэгээд би замдаа явж байхдаа өөрийн эхнэр Эрдэнэцэцэгийн хамт Ширхэнцэг дэлгүүрийн гадна очоод ус. ундаа авах гээд виза картаа хайгаад олохгүй, эхнэртэйгээ маргалдсан юм. Тэгсэн манай эхнэр Эрдэнэцэцэг уурлаад намайг машинаас буу гэж түлхээд, хэл үгээр доромжлоод байхаар нь би уур хүрээд нэг удаа цохичихсон юм. Тэгсэн манай эхнэр Эрдэнэцэцэгийн баруун хөмсөгнөөс нь цус гоожоод цагдаа дуудчихсан. Тийм л зүйл болсон. ...Бид хоёрт гэр бүлийн баталгаа байдаггүй. Бид хоёр 2015 оноос хойш 6 жил хамт амьдарч байна. ...Би тэр өдөр Эрдэнэцэцэгийн баруун талын хөмсөг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн хөмсөг нь сэтрээд цус гарсан. ...Байхгүй байсан. Бид хоёр хоёулаа машин дотроо сууж байсан. ...Надад одоо гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 9 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн №73 дугаартай хуудас/Хх-ийн 19 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

  1. *******ийн         биед баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдсон.
  2. Дээрх        гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх         эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх- ийн 20-21 дүгээр хуудас/

Хохирогч *******ийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 44 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16-17 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжинд эхнэр *******гэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар баруун нүдний хөмсөг орчимд гараараа нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/,шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 28 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний хөмсөгт учирсан гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16-17 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжинд эхнэр *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар баруун нүдний хөмсөг орчимд гараараа нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч         Боржигон овогт Батсайханы Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 480/дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 480000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

б.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ