Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0426

 

М.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор М.Ггийн нэхэмжлэлтэй, Увс аймгийнЦагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " ...Би Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 4 сарын 29-ний өдрийн Б-40 дугаартай албанаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Миний бие нь Увс аймгийн Цагдаагийн газарт бичиг хэргийн эрхлэг, архивчаар 2013 оны 2 сарын 19-ний өдөр Цагдаагийн газрын даргын тушаалаар ажилд орж, албан үүргээ хэвийн гүйцэтгэн ажиллаж байгаад Цагдаагийн газрын даргын 2014 оны 2 сарын 21-ний өдрийн Б-20 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Б-20 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоохыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснийг шүүх 2015 оны 3 сарын 4-ний өдрийн 04 дүгээр захирамжаар зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу намайг 2015.03.16-ны өдрийн Б-23 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан ажилд томилсон. Уг өдрийн өглөө даргын зөвлөлийн хуралд оролцуулсан. Би тушаалаа аваагүй байгаа гэхэд тушаал гаргаагүй байна, ямар сүртэй юм бэ гэж байсан. 2015оны 03 сарын 17-ны өдөр ажил хүлээлцэж эхэлж байгаад тушаалтай танилцахад энгийиээр томилж ТҮ-5 шатлалаар цалинжуулахаар заасан байсныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж ТТ ангиллаар ахлагчийн орон тоонд ажиллах ёстой, тушаалд өөрчлөлт оруулжзөвтгөж өгнө үү гэсэн хүсэлтийг бичиж өгөөд ажлаа хүлээж авахгүйгээр явсан. 2015 оны 04 сарын 02-нд өөрчилсөн тушаал өгсөн. Хуулийн дагуу ТТ-7 шатлалаар цалинжуулахаар өөрчилж энгийнээр томилсон байсан. Мөн урдах Б-23 тушаалыг хүчингүй болгоогүй 4 дэх заалтыг нь хэвээр үлдээсэн байсан тул Б-23 дугаартайтушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичиж өгөөд явсан. ЦЕГ-аас ийм чиглэл ирсэн гээд надад танилцуулсан бол би ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхи байсан. Намайг нас хэтэрсэн гээд ахлагчийн бүрэлдэхүүнд оруулдаггүй. Би аттестатчлалаар А үнэлгээ авч байсан. Анх Бадамрагчаа дарга намайг дэмжиж байсан. Ажиллаж байхдаа албаны бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Би 2013 онд офицер дамжаанд суралцаж төгссөн. Би өөрөө англи, орос, япон хэлтэй багш мэргэжилтэй, Удирдлагын академийн магистрт 3 жил сурсан. Мэргэжлээ ахиулсан гэж үздэг. Иймд Цагдаагийн газрын даргын 2015 оны 04 сарын 29-ний өдрийн Б-40 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү..." гэв.

Хариуцагч Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга Д.Ба шүүхэд ирүүлсэн тайлбартаа : "... Нэхэмжлэгч М.Г нь 2015 оны 03 сарын 16-нь; өдөр ажилд томилсон тушаалыгхүлээн авчихаад маргааш нь 2015 оны 03 сарын 17-ны өдөр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргаж түүнээс хойш ажилдаа ирээгүй. Цагдаагийн Еренхий газрын Хуулийн хэлтэс болон Хүний нөөц, сургалтын хэлтсээс ирүүлсэн ажлын чиглэлүүд болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 04 дүгээр шүүгчийн захирамжзэрэг хууль, эрх зүйн актуудыг үндэслэн М.Гг 2015 оны 04 сарын 02-ны өдрийн Цагдаагийн газрын даргын Б-30 дугаар тушаалаар 2015 оны 3 сарын 16-ны өдрөөс Цагдаагийн газрын бичиг хэргийн эрхлэгч, архивчийн орон тоонд энгийнээр эгүүлэн томилсон. М.Г нь "Албан тушаалд эгүүлэн томилох тухай" тушаалыг гардаж авсныхаа дараа буюу маргааш нь 2015.04.03-нд Б-30 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаар бичгээр хүсэлт гаргаж, цагдаагийн газрын дарга надад өгсөн ба тухайн үед дэмжлэг үзүүлэх тасгийн дарга болон миний бие түүнийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх талаар албан ёсоор мэдэгдсэн боловч ажилд ирээгүй тасалсан. Ажил тасалж Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан үүргээ биелүүлээгүй нь М.Гд албаны шалгалт явуулсан баримтаар нотлогдсон тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэгжилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болсон..." гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мишигдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Цагдаагийн байгууллагад ажилтан шинээр ороход сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж судалгаа хийгдээд даргын зөвлөлийн хурлаар дэмжээд ЦЕГ-т шалгагдаад цагдаа дамжаанд суралцаад Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарч нөөцөнд орох ёстой. Тэгээд зөвшөөрөл ирдэг. М.Г энэ процессыг алгассан. Шууд зөвшөөрөл ирээд ажилд орсон. Зөвшөөрөл нь энгийнээр ирсэн. Туршилтын хугацаанд зөрчил гаргасан тул гэрээг цуцалсан боловч буруу тушаал гарсан. М.Гг дахин ажилд авахаар шүүгчийн захирамж гарсан. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн даргатай утсаар ярихад ТҮ-гээр цалинжуул гэсэн. 2015.03.16-ныөдөр тушаал гарч М.Гд ажил хүлээлцүүлсэн. Цалингийн шатлал дээр маргасан. ЦЕГ-ын хуулийн хэлтэс, хүний нөөцийн хэлтсүүдэд хандаж ажлын чиглэл аваад тушаалыг өөрчилж ТТ-7-оор цалинжуулсан. Цагдаагийн байгууллагын даргын тушаалыг дээд шатны байгууллага, шүүх хууль бус гэж дүгнээгүй байхад М.Г нь ажил тасалж ёс зүйн зөрчил гаргасан. 2015.04.02-ны өдөр М.Гг ТТ-7 шатлалаар энгийнээр бичиг хэргийн эрхлэгч, архивчийн ажилд томилж тушаалыг гардуулсан. Үүнийг зөвшөөрөөгүй бол 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад хандах ёстой. М.Г ажлаа хаяад явсан учир хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Гэрээ байгуулаагүй юм чинь ажил тасалсан гэж тас тавиад яах вэ гэж үзсэн. Тэгээд ТТ-7 шатлалаар цалинжиж эхэлснээс хойш ажил тасалсан гэж үзсэн. ТТ-7 шатлалаар цалинжиж байгаа учир үр дүнгийн гэрээ байгуулах ёстой. Гэтэл өөрөө ажилдаа ирж гэрээ байгуулаагүй. Алба хаагч өөрөө үр дүнгийн гэрээгээ боловсруулах ёстой.Төрийн алба тасралтгүй явагдах ёстой. Гэтэл М.Г нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул Цагдаагийн газрын даргын сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй болно" гэв.

Гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : " ...Би 2014 оны 3 сард Цагдаагийн газрын бичиг хэргийн эрхлэгч, архивчийн ажилд томилогдсон. 2015 оны 3 сард М.Г ажилдаа буцан томилогдсон тул ажлаа хүлээлцүүлэн би эргүүлийн цагдаагаар томилогдсон. М.Гд ажлаа хүлээлцсэний дараа хугацаатай бичгийн хугацаа хожимдож хариуцлага тооцох бичиг ирж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...." гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.Г нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2015.04.02-ны өдрийн Б-30 дугаар тушаалд гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариу өгөх ёстой. Хариу өгөөгүй мөртлөө албанаас халсан. Б-23 дугаартай тушаалын гол заалт хүчингүй болсон байхад тушаал нь бүхэлдээ хүчингүй болох ёстой. Цагдаагийн ерөнхий газраас 2 удаа албан бичиг ирсэн байна. Үүнийг үндэслээд хариугаа өгсөн бол Г ажилдаа орохболомжтой байсан. Ажлаас халсан талаар албан ёсоор мэдэгдээгүй. Ажлын цагийг бүртгэж байгааг мэдэгдээгүй. 2015.03.16-ны өдөр М.Гг ТҮ шатлалаар цалинжуулахаар заасан. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул 2015.03.17-ны өдөр ажил хүлээлцсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Цагдаагийн тангараг өргөөгүй байдаг. М.Г нь Төрийн албанытухай хуулийн 13-р зүйлд заасан үүргийг биелүүлэх нөхцөл бүрдээгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн тайлбарын 13-д эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар мэдэгдэж, баримтжуулах талаар заасан байдаг. Үүний дагуу М.Гд мэдэгдэж, баримтжуулаагүй. М.Гг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлд заасан баталгааг алдагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү " гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Цагдаагийн газрын даргын 2015,04.02-ны өдрийн Б-30 дугаартай тушаал нь М.Ггийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй. Уг тушаалаар М.Гг бичиг хэргийн эрхлэгч: архивчийн албан тушаалд нь томилсон. Даргын тушаал үндэслэлгүй байна гэдэг нь урьдчилан тогтоогдоогүй байхад М.Г ажил таслан хуульд заасан нийтлэгүүргээ зөрчсөн. Бичиг хэргийн эрхлэгч, архивчийн ажил 2015.04.29-ний өдрийг хүртэл эзэнгүй байсан. Цагдаагийн байгууллага нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг, захирах, захирагдах ёсны зарчим үйлчилдэг байгууллага. М.Г нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,1.5-д заасан үүргийг зөрчсөн тул Цагдаагийн газрын даргын 2015.04.29-ний өдрийн Б-40 дугаартай тушаал үндэслэлтэй байна..."гэжээ.

Гуравдагч этгээд Б.Бг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би 2014 оны 03 сард Цагдаагийн газрын бичигхэргийн эрхлэгч, архивчийн ажилд томилогдсон. 2015 оны 03 дугаар сард М.Г нь ажилдаа буцан томилогдсон тул ажлаа хүлээлцүүлэн би эргүүлийн цагдаагаар томилогдсон.Г нь ажлаа хүлээлцсэний дараа хугацаатай бичгийн хугацаа хожимдож хариуцлага тооцох бичиг ирж байсан.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна." гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: "Увс аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч М.Ггийн "Увс аймгийи Цагдаагийн газрын даргы "Албанаас халах тухай" 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б-40 дугаарта тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Увс аймгийн Цагдаагий газрын "Бичиг хэргийн эрхлэгч, архивч"-ийн ажилд эгүүлэн тогтоохыг даалгах туха^нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгосо нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэ: үзэж байна.

Учир нь хавтаст хэрэгт М.Гг төрийн жинхэнэ албан хаагч гэдгий нотолсон баримт огт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараа төрийн албан хаагчийн болон цагдаагийн тангараг өргөөгүй болох нь тогтоогдо; байна. Энэ байдлыг шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч анхан шатны шүү анхаарч үзэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймээс Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0' дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлий! 34.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж өгнө үү." гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М.Ггийн " Увс аймаг дах! Цагдаагийн газрын даргын " Албанаас халах тухай" 2015 оны 04 дүгээр сарын 29-нш өдрийн Б-40 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Увс айма дахь Цагдаагийн газрын "Бичиг хэргийн эрхлэгч, архивч"-ын ажилд эгүүлэн тогтоохыгдаалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байх ту^ "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчий! давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давжзаалдах гомдолдоо "...төрийн болон цагдаагийн албан хаагчийн тангараг өргөөгүй байхад Төрийн албаны хуулийг баримтлан шийдвэрлэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн тул мөн хуулийн 34.1.1-д зааснаар нэхэмжлэлийгхүлээн авахаас татгалзажөгнө үү" гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д захиргааны хэргийн шүүх Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлагийн албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга нь Засгийн газрыи тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын доод шатны байгууллага буюу нутаг дэвсгэрхариуцсан цагдаагийн байгууллагын дарга байх тул түүний гаргасан захиргааны актын талаарх маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Нөгөө талаас нэхэмжлэгч М.Г урьд нь Увс аймгийн Цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байсан, мөн дахин ажлаас чөлөөлсөн Б-40 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүухэд хандаж өөрөө нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн агуулгадаа уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ буруу биелүүлсэн талаар, мөн цагдаагийн офицерийн дамжаа төгссөн тул цагдаагийн алба хаагчаар томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа ажлаас чөлөөлсөн тухай дурдсанаас үзвэл зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээнээс үүдсэн хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой маргаан гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд[1] нийцүулэн шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд татгалзсан талаар хүсэлт гаргалгүй нэхэмжлэлээ дэмжиж шийдвэрлүүлсэн атлаа нэхэмжлэл нь хангагдаагүйтэй холбоотой нэхэмжлэлээ хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгуй байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б-23 дугаар тушаалаар М.Гг ажилд томилсон боловч уг тушаалыг алдаатай гарсан гэж үзэж гомдол гаргасан байхбөгөөд хариуцагч нь Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны Зв/1914 дүгээр албан бичгээр чиглэл авсны 2015 оны Б-30 дугаар тушаалаар түүнийг бичиг хэргийн эрхлэгч, архивчийн орон тоонд энгийнээртомилж, төрийн албантушаалын ТТ-7 ангиллаар цалинжуулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу удаа дараа тушаал гарган, М.Гг урьд эрхэлж байсан ажил; албан тушаалд томилсон байхад албан үүргээ гүйцэтгэлгүй, ажлаа тасалсан байх тул түүнийг ажлаас халсан 2015 оны Б-40 дүгээр тушаалыг хуульд нийцсэн гэж зөе дүгнэсэн байна. М.Г нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа 11цагдаагийн алба хаагчаар томилуулах болон тушаалын алдааг засуулах" тухай хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэ) боломжтой байсан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй гэх шалтгаанаар ажлаа тасалсны хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ; нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2 д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-зааснаар магадлалыг эс зөвшөервөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ