Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 167/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

Улсын яллагчаар М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Блд холбогдох эрүүгийн 1734004360080 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Чулуут гэх газарт байх гэртээ 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн атлын орон дээрээ архи ууж согтоод ухаангүй унтаж байсан гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.Баясгалангийн зүүн гуян тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

1. Хохирогч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.10.22-ны орой 20 цагийн үед хүргэн Ганбаатар найз Т.Ганбаатар нарын хамт мотоцикльтой морь авахаар хөдөө манай гэрт ирсэн. Нөхөр Баяржаргал бид 2 гэрт байсан. Тэгээд тэр 3 шил архи авчирч хувааж ууцгаасан. Шөнийн 00 цагийн үед байхаа нэг сэрсэн эмнэлэгт ирчихсэн зүүн гуяны ар зузаан мах руу хутгалсан байсан. Архи ууж байгаад би унтахаар хэвтсэн тэр үед тэр 3 архи хувааж уугаад л сууж байсан. Тэгээд л би жоохон уусан архиндаа мансуураад унтсан байсан. Хэрүүл маргаан болоогүй. Т.Ганбаатар нь өглөө эрт Эрдэнэ сум руу хүргүүлнэ гээд үлдсэн байсан...Нөхөр Баяржаргал шөнө Гэрэлтуяа руу залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд Гэрэлтуяа, Ойдов, Уянга эмч 3 хүрч ирсэн байсан. Намайг эмнэлэг рүү авч ирсэн. Баяржаргал гэртээ үлдсэн. Араас ирээрэй гэсэн чинь ирээгүй гэсэн. Миний зүүн гуяны ард 1 удаа хутгалсан байсан...3аримдаа хэрэлдэж муудалцаж байсан. Цохих зодох зүйл бол байж байсан. Тэр бүрд нь цагдаад хандаж байгаагүй...Гомдолтой байна. Цаашид хамтран амьдрахгүй гарт үрэгдэж магадгүй хутгалж байгаа юм чинь одоо аягүй бол ална. Сүүлийн үед архи их ууж байгаа. Эрүүлдээ хүнтэй юм дуугарахгүй л чимээгүй байдаг. Архи уухаараа агсам согтуу тавьж цохиж нүдэх гээд байдаг. Чамайг өмгөөлөх хүн байхгүй шүү гээд дайраад байдаг болсон.Ээгийгээс авсан том балиусаар л хутгалсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 тал/,

 

2. Гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.10.22-ны 21 цагийн үед найз Т.Ганбаатар Баяржаргал надад адуу бэлэглэсэн юм 2-уулаа очъё гээд төв дэлгүүрээс 2 шил архи 4 сав пиво аваад гэрт нь очсон. Маргааш нь адуун дээр нь очоод үзээд машин олж ачина гээд би хүргэж өгчихөөд буцах байсан. Баяржаргалынд очиход 2-уулаа гэрт байсан. Тэгээд архи пиво хувааж уугаад эхнэр нь эхлээд согтоод зүүн орон дээр нь унтсан. Дараа нь Ганбаатар согтоод баруун орон дээр нь унтсан. Баяржаргал бид 2 хамт сууж байгаад газраар би унтсан. Тэгээд нам унтаад нэг сэрсэн. Баяржаргал уйлаад үхчиж байгаа юм биш биз дээ гээд хажуу айлынх нь эхнэр нөхөр хоёр орж ирчихсэн байсан. Яасан юу болсон бэ гэсэн чинь Баяржаргал эхнэр Баясааг хутгалчихсан гэсэн. Одоо Ойдов Гэрлээ эгч 2 түргэн авчирч байгаа гэсэн. Удалгүй сумын төвөөс түргэний машинтай Ойдов дарга, Гэрэлтуяа, эмч Уянга нар ирсэн. Үүрээр 05 үед би гэр лүүгээ явсан.Баяржаргал Ганбаатар 2 гэрт үлдсэн...Баяржаргал нь зүүн гуяны зузаан мах руу 1 удаа хутгалсан байсан. Бүхлээрээ унтаж байхад л хутгалчихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

3. Гэрч П.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.10.22-ны шөнө 01— үед хөдөө байдаг Эрдэнэбатын 98147372 дугаарын утаснаас малчин Х.Б залгаад би хүн хутгалчихлаа гээд утсаа тасалсан. Эргээд залгаад утсаа авахгүй байсан хэсэг хугацааны дараа Эрдэнэбат залгаад Баяржаргал Баясаа эгчийг хутгалчихжээ. Эхнэр маань Баясаа эгчийг хараад байж байгаа нилээн цус гарчихсан байна шүү түргэний эмч дуудаарай гэхээр нь сумын эмч Уянгаа руу залгасан. Эрдэнэбатаас Баясаагийн биеийг асуухад түрүүлгээ хараад хэвтэж байна шүү гэсэн Тэгээд эмчийг аваад хөдөө гэрт очиход Баяржаргалынд Эрдэнэбат түүний эхнэр Ууганаа Баяржаргал халамцуу, зүүн орон дээр Баясаа түрүүлгээ хараад хэвтчихсэн ар нь нил цус болчихсон Баясаа ухаангүй согтуу хэвтэж байсан. М.Ганбаатар сууж байсан баруун орон дээр нь 1 хүн унтаж байсан. Тэгээд л машинд өргөж хийгээд эмнэлэг дээр авчирсан...Халамцуу л байх шиг байсан...3үүн гуяны ар зузаан мах руу нь удаа хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18х/,

 

4. Гэрч П.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.10.22-ны орой 21 цагийн үед унтах гэж байтал Баяржаргал ахынд 1 мотоцикльтой 2 хүн ирсэн. Би гэртээ эхнэр охины хамт гэртээ байсан. Удалгүй Баяржаргал ах орж ирээд манайд найз маань ирсэн 1 сав пиво бөйэө ороод ир гэхээр нь би унтлаа гээд гаргасан. Тэгээд шөнө унтаж байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад Баяржаргал ах халамцуу уйлчихсан би Баясаа эгчийн чинь алчихлаа цус гоожоод байна хурдан ороорой гэсэн. Эхнэр бид 2 босоод орсон ороход зүүн орон дээр нь Баясаа эгч доошоо хараад хэвтчихсэн хувцастайгаа байхаар нь эхнэр Ууганаа та хаана нь хутгалсан юм бэ гэтэл гуянд нь гэж хэлсэн Баяржаргал ах тэгээд буцаж гарч сумын төв рүү Гэрлээ эгч рүү утсаар ярьсан. Буцаж ороход эхнэр Ууганаа цус, өтгөнийг нь цэвэрлээд Баясаа эгч ухаангүй унтаад байсан. Удалгүй сумын эмч, Гэрлээ эгч нар машинтай ирсэн. Тэгээд аваад явсан...3үүн гуя руу нь хутгалсан байсан. 1 удаа хутгалсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 тал/,

5. хэсгийн төлөөлөгчийн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-46, 48 талууд/,

6. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09шэ/287 тоот шинжээчийнэ дүгнэлтэд: “...1.Ц.Баясгалангийн биед зүүн гуянд хутгалагдсан шарх /ариун наалттай/ гэмтэл тогтоогдлоо. 2.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчи- зүйлийн нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэнийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

7. Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 38 тал/,

8. Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42 тал/,

9. Яллагдагч Х.Бын мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

            Шүүгдэгч Х.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Чулуут гэх газарт байх гэртээ 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн атлын орон дээрээ архи ууж согтоод ухаангүй унтаж байсан гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.Баясгалангийн зүүн гуян тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

-“... Хохирогч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд: “...2017.10.22-ны орой 20 цагийн үед хүргэн Ганбаатар найз Т.Ганбаатар нарын хамт мотоцикльтой морь авахаар хөдөө манай гэрт ирсэн. Нөхөр Баяржаргал бид 2 гэрт байсан. Тэгээд тэр 3 шил архи авчирч хувааж ууцгаасан. Шөнийн 00 цагийн үед байхаа нэг сэрсэн эмнэлэгт ирчихсэн зүүн гуяны ар зузаан мах руу хутгалсан байсан. Архи ууж байгаад би унтахаар хэвтсэн тэр үед тэр 3 архи хувааж уугаад л сууж байсан...Миний зүүн гуяны ард 1 удаа хутгалсан байсан...3аримдаа хэрэлдэж муудалцаж байсан. Цохих зодох зүйл бол байж байсан. Тэр бүрд нь цагдаад хандаж байгаагүй...Гомдолтой байна. Цаашид хамтран амьдрахгүй гарт үрэгдэж магадгүй хутгалж байгаа юм чинь одоо аягүй бол ална. Сүүлийн үед архи их ууж байгаа. Эрүүлдээ хүнтэй юм дуугарахгүй л чимээгүй байдаг. Архи уухаараа агсам согтуу тавьж цохиж нүдэх гээд байдаг. Чамайг өмгөөлөх хүн байхгүй шүү гээд дайраад байдаг болсон. Ээгийгээс авсан том балиусаар л хутгалсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 тал/,

-“...Гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд: “...Баяржаргалынд очиход 2-уулаа гэрт байсан. Тэгээд архи пиво хувааж уугаад эхнэр нь эхлээд согтоод зүүн орон дээр нь унтсан. Дараа нь Ганбаатар согтоод баруун орон дээр нь унтсан...Тэгээд нам унтаад нэг сэрсэн. Баяржаргал уйлаад үхчиж байгаа юм биш биз дээ гээд хажуу айлынх нь эхнэр нөхөр хоёр орж ирчихсэн байсан. Яасан юу болсон бэ гэсэн чинь Баяржаргал эхнэр Баясааг хутгалчихсан гэсэн...Баяржаргал нь зүүн гуяны зузаан мах руу 1 удаа хутгалсан байсан. Бүхлээрээ унтаж байхад л хутгалчихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

-“...Гэрч П.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд: “...2017.10.22-ны шөнө 01 цагийн үед хөдөө байдаг Эрдэнэбатын 98147372 дугаарын утаснаас малчин Х.Б залгаад би хүн хутгалчихлаа гээд утсаа тасалсан. Эргээд залгаад утсаа авахгүй байсан хэсэг хугацааны дараа Эрдэнэбат залгаад Баяржаргал Баясаа эгчийг хутгалчихжээ. Эхнэр маань Баясаа эгчийг хараад байж байгаа нилээн цус гарчихсан байна шүү түргэний эмч дуудаарай гэхээр нь сумын эмч Уянгаа руу залгасан...Тэгээд эмчийг аваад хөдөө гэрт очиход Баяржаргалынд Эрдэнэбат түүний эхнэр Ууганаа Баяржаргал халамцуу, зүүн орон дээр Баясаа түрүүлгээ хараад хэвтчихсэн ар нь нил цус болчихсон Баясаа ухаангүй согтуу хэвтэж байсан...3үүн гуяны ар зузаан мах руу нь удаа хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18х/,

-“Гэрч П.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд: “...шөнийн 01 цаг өнгөрч байхад Баяржаргал ах халамцуу уйлчихсан би Баясаа эгчийн чинь алчихлаа цус гоожоод байна хурдан ороорой гэсэн. Эхнэр бид 2 босоод ороход зүүн орон дээр нь Баясаа эгч доошоо хараад хэвтчихсэн хувцастайгаа байхаар нь эхнэр Ууганаа та хаана нь хутгалсан юм бэ гэтэл гуянд нь гэж хэлсэн...3үүн гуя руу нь хутгалсан байсан. 1 удаа хутгалсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 тал/,

-“...хэсгийн төлөөлөгчийн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-46, 48 талууд/,

-“...Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09шэ/287 тоот шинжээчийнэ дүгнэлтэд: “...1.Ц.Баясгалангийн биед зүүн гуянд хутгалагдсан шарх /ариун наалттай/ гэмтэл тогтоогдлоо. 2.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчи- зүйлийн нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэнийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

-“...Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42 тал/ хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Быг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Х.Быг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Шүүгдэгч Х.Б хохирогч Ц.Баясгалантай мөрдөн байцаалтын шатанд эвлэрсэн, хохирогч Ц.Баясгаланд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна. 

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

- Улсын яллагчаас Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Миний хувьд ялын төрлийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч прокурортой тохиролцсон гэсэн гэхдээ миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд тааруухан учир торгох ялыг багасгах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Х.Быг тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэсэн болно.

Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Тав: Бусад асуудлаар:

Эрүүгийн 1734004360080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Блыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Х.Блыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Блыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Блыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА