Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2017/02612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 8-278 тоотод оршин суух Боржигон овогт С.Ц ын гаргасан

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Дамба нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“С.Ц миний бие 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах нягтлан бодогч, эдийн засагч, барааны мэргэжилтэн, цайны газрын үйлчлэгч, түрээсийн цайны газрын ахлах зэрэг ажлуудыг 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийж байгаад 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Тэс сумын цайны газрыг дахин хувьчлахаар авч Эрдэнэ дээрэгч ББХ хоршоо байгуулан 1991 оны 11 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Тэс эрдэнэ дүүрэгч хоршооны даргаар ажиллаж байсан болно. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан бичилт хийгдэж байгаа боловч тушаал нь архивт хадгалагдаагүй байхгүй байна. Иймд намайг 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан, мөн “Эрдэнэ дүүрэгч” ББХ ангид ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Ц нь 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Иймд С.Цын гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

С.Ц нь Завхан аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот тушаал, 1984 оны 3 дугаар сарын нэгний өдрийн 14 тоот, 1984 оны 10дугаар сарын 11-ний өдрийн 65 тоот тушаал, 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 57 тоот тушаал, 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот тушаалаар 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Завхан аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, ня-бо, эдийн засагч, барааны мэргэжилтнээр ажиллаж, 1988 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс тус ангийн даргын 1988 оны 3 дугаар сарын нэгний өдрийн 5 тоот тушаалаар орон тооны цомхотголоох ажлөөс чөлөөлөгдсөн байна.

Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар тушаалаар 1988 оны 8 дугаар сарын нэгний өдрөөс Завхан аймгийн Тэсийн аж ахуйн цахилгаан үтрэмд ажилтнаар орж, аж ахуйн даргын 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 175 тоот тушаалаар 1988 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.

Завхан аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 35 тоот тушаалаар 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл хугацаанд Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид гуанзны үйлчлэгчээр; тус ангийн даргын 1988 оны 11 дүгээр сарын нэгний өлрийн 46 тоот тушаалаар 1988 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр шилжин ажиллаж, Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар тушаалаар Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, 1990 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэс сумын Хэрэглээний хоршоонд барааны мэргэжилтнээр томилогдон ажиллажээ.

Тэс сумын Хэрэглээний хоршооны даргын 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалаар 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэс сумын Хэрэглээний хоршооны гуанзны түрээсийн ахлагчаар ажилласан.

Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу өмч хувьчлалаар түрээсийн гуанзыг хувьчилсан тул Тэсийн “Эрдэнэ дүүргэгч” хоршооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тушаалаар 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Эрдэнэ дүүргэгч” хоршооны даргаар тус тус  ажиллаж байсан болох нь 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 033554 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүнд бичигдсэн тушаалууд, Г.Ширэндэв /РД: МЕ54051413/, гэрч И.Жаргалсайхан /РД:УС56102031/ нарын гаргасан тодорхойлолт, гэрчээр асуусан мэдүүлэг болон тэдний хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                                                                         ТОГТООХ  нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ц  1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын нэгний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, ня-бо, эдийн засагч, барааны мэргэжилтнээр; 1988 оны 8 дугаар сарын нэгний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Тэсийн аж ахуйн цахилгаан үтрэмд ажилтнаар; 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс  1988 оны 11 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл хугацаанд Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид гуанзны үйлчлэгчээр; 1988 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр; 1990 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэс сумын Хэрэглээний хоршоонд барааны мэргэжилтнээр; 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэс сумын Хэрэглээний хоршооны гуанзны түрээсийн ахлагчаар; 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Эрдэнэ дүүргэгч” хоршооны даргаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН