Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

 

улсын яллагч Д.Цолмон,

 

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн 201725011026 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр С аймгийн С суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0, хүүгийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо, Х толгой 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

-Б дүүргийн шүүхийн 0000 оны 1 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 0 дүгээр шүүхийн 0000 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, гавъяа шагналгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Х овогт О.Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 48 дугаар гудамжны 709 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Гтэй маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчО.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй” гэв.

 

2

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26, 30, 27-28/, мөрдөн байцаагчийн ажлын хэсэг томилох тогтоол /хх-35/, гэрч Ц.Цмын мэдүүлэг /хх-44/, гэрч Ц.Айн мэдүүлэг /хх-45/, гэрч Ц.Оын мэдүүлэг /хх-46/, хохирогч Г.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-39-41/, гэрч С.Б гийн мэдүүлэг /хх-55-56/, гэрч О.Хийн мэдүүлэг /хх-58-59/, гэрч Д.Бяйн мэдүүлэг /хх-51-52/, шинжээчийн 216 дугаартай дүгнэлт /хх-66-70/, шинжээчийн 333 дугаартай дүгнэлт /хх-82-86/, шүүгдэгч О.Бийн ял шалгах хуудас /хх-127/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-128/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 48 дугаар гудамжны 709 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Г тэй маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эрдэнэсувдын өгсөн:…“Манай аав нас барахын өмнө О.Бийг толгой руу нь сандлаар цохиж, цээж рүү нь дэвссэн гэж надад өөрөө хэлсэн. Манай аав өөр хүнд зодуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-41/,

 

Гэрч Г.Сын өгсөн: “…Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны шинэ зам дагуу би худгаас ус авах гээд явж байтал найзууд болох Ц.Аззаяа,О.Б, Ц.Цэрэнбадам, Билгээ, Бямбаа нартаа тааралдсан. Тэгэхэд тэд нар талийгаач Б.Гийн гэр рүү орж явсан. Би араас нь дагаад орсон. Намайг ороходО.Б талийгаач Б.Гтэй хэрэлдээд “чи цуг архи уучихаад миний найзыг хөөдөг хэн бэ” гээд жижиг модон сандал барьж аваад суудаг хавтгай хэсгээр нь талийгаачийн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд салгасан. ТэгтэлО.Б талийгаачийн цээж рүү 2 удаа өвдөглөсөн. Бид нар салгаад аваад гарсан...Сандлаар бол нэг удаа цохисон нэг их хүчтэй бол биш хүрээд л авах шиг болсон. Харин дараа нь дээр нь дарж сууж байгаад хөлөөрөө цээж рүү нь 2 удаа өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хх-42/,

 

Гэрч Ц.Цын өгсөн:…“2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр байхаа бүтэн сайн өдөр шиг санагдаад байна. Үдээс хойш эмнэлгийн тойрог дээр Ц.Аззаяа,О.Б, Билгээ бид 4 нэг шил Хараа архи уугаад байж байтал Бямбаатай таарсан. Тэгэхэд Бямбаа “яндан Ганаа намайг гэрээсээ хөөгөөд байна” гэж хэлсэн. ТэгтэлО.Б “яндан Ганаа дээр очьё” гээд бид нар бөөндөө гэр рүү нь алхсан. Замд Г.Сүхбат ус авна гээд канестр барьчихсан явж байсан. Яндан Ганаагийн гэрт ороход Ганаа хар Заяатай гэртээ байсан. ТэгтэлО.Б гэрт нь ороод “байлдагчаа та яагаад миний найзыг гэрээсээ хөөдөг юм бэ” гэж хэлээд талийгаачийн цээж рүү нь хоёр удаа өвдөглөөд модон сандлаар нэг удаа толгой руу нь цохисон. Тэгээд би бушуухан голоор нь орж салгаад “зайлцгаа та нар өндөр настай хүн зодоод” гэж хэлээд бүгдийг нь хөөж гаргасан. Яндан Ганаа хар Заяа хоёр гэртээ үлдсэн. Яндан Ганаа зодуулж байхдаа ахыгаа уучлаарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-44/,

 

Гэрч Ц.Ан өгсөн:…“Бид нар бөөндөө цуг талийгаачийн гэрт ороходО.Б талийгаачийг “байлдагчаа чи миний найзыг гэрээсээ хөөдөг хэн юм бэ” гээд маргалдаад жижиг хуванцар сандлын тавцан хэсгээр талийгаачийн толгой руу нэг удаа цохиод цээж рүү нь хоёр удаа өвдгөөрөө ёворсон. Тэгээд бид нар салгаад аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-45/,

 

3

 

Гэрч Г.Эаны өгсөн: “Би Дарханаас 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ирээд төрсөн дүү Г.Эрдэнэсувдын гэрт хоноод маргааш нь 16 цаг өнгөрч байхад төрсөн аав Б.Гийн гэрт очиход хамт танихгүй 2 эрэгтэй, 2 эмэгтэй архи хувааж уусан шинжтэй байсан. Тэгэхэд бага зэрэг халамцуу биеийн байдал хэвийн байсан. Тэгээд маргааш ирнэ хувцсаа янзлаад архи дарс уухгүй байж байгаарай гэж хэлээд 30-40 минут болоод яваад өгсөн. Маргааш нь 9 цаг өнгөрч байхад аав руу залгахад эрүүл байсан. Тэгээд бага зэрэг халуураад хэвтэж байна гэсэн. Тэгээд би эм аваад очно гэхэд хэрэггүй, маргааш хүрээд ир өнөөдөр хэвтээд өнжихөд бие хэвийн болно гэж байсан. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг 30 минутын үед байх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 48 дугаар гудамжны 709 тоот байшинд нь яваад очиход аав маань ганцаараа орон дээрээ бие нь хөхөрчихсөн, ярих чадваргүй, босох тэнхэлгүй хэвтэж байсан. Тэгээд халууны болон өвчин намдаах эм уулгаад түргэн дуудаж үзүүлэхэд даралт нь уначихсан байна гээд Баянзүрх дүүргийн эмнэлэгт ирээд үзүүлэхэд даралт заахгүй, биеийн байдал хүнд байна гэсэн. Тэгээд шууд сэхээний тасагт хэвтүүлсэн. Тэгээд орой 21 цаг 30 минутын үед аав маань нас барсан. Тэгээд аав намайг гэрт байхад 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Бямбабууш гэх хүн сандлаар цохиж дэвсэж өвдөглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-47-48/,

 

Гэрч С.Бгийн өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх талийгаач ах Б.Гийн гэрт нь халамцуу очиход Бямбасүрэнтэй хамт халамцуу байж байсан. Бямбасүрэн гараад удалгүй Бямбабууш, Г.Сүхбат, Ц.Аззаяа, Билгээ, Ц.Цэрэнбадам, Болдоо нартай бүгд халамцуу орж ирсэн. Тэгээд Бямбасүрэнг хөөсөн гэсэн утгатай зүйл Бямбабууш яриад Б.Ганаа ахын толгой руу модон сандлаар хальт цохих шиг болсон. Би сандлыг салгаж авахад Бямбабууш Ганаа ахын цээжинд өвдөгөөрөө дарчихсан байсан. Би Ц.Цэрэнбадамтай салгаж хамт байсан бүгдийг нь хөөж гаргасан. Тэгэхэд Бямбабууш Ганаа ахаас уучлалт гуйгаад гараад явчихсан. Тэгээд тэднийд би хамт хоносон. Маргааш нь 12-13 цагийн үед бид хоёрыг байхад Ганаа ахаас уучлалт гуйж Ц.Цэрэнбадам, Бямбабууш нар 1 шил 0.5 литрийн архитай орж ирээд хамт уугаад 14-15 цагийн үед бид би тэр хоёртой хамт гараад тэр 2 яваад өгсөн. Би орой 18 цагийн үед очиход Б.Ганаа ах ганцаараа хэвтэж байсан. Тэгээд хамт хоол унд хийж идээд байж байхад орой 23.00 цагийн үед Болдоо согтуу орж ирээд хамт хоносон. 02 цагийн үед Ганаа ах “цагаан мах нь эргээд бас гүйлгээд байна, байнга гарч бие засахад хэцүү толгой эргээд байна” гэсэн. Тэгэхээр нь би угаадасны сав авч өгсөн. Улмаар ойр ойрхон бие засаад 07 цаг хүртэл гүйлгэсэн. Би “түргэн дуудах уу” гэхэд Ганаа ах “охиндоо хэлчихсэн өглөө ирнэ гэсэн” гэх мэдүүлэг /хх-56/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 216 дугаартай дүгнэлтэд:

 

“1. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн том голомтот соривжил өвчний улмаас зүрх судасны дутагдлаар нас баржээ.

 

2.3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн 3, 4 баруун 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх үхэлд хүргээгүй гэмтлүүд болно.

 

  1. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд хүргээгүй болно” гэх дүгнэлт /хх-66-70/,

 

Шүүх эмнэлэгийн шинжээчийн ¹333 дугаартай дүгнэлтэд:

 

“1.2.3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн 3, 4 баруун 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх

 

4

 

гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх үхэлд хүргээгүй гэмтлүүд болно. Цээжний зүүн 3, 4 дүгээр хавирганы хугарал нь нас барсны дараа сэхээн амьдруулах арга хэмжээний явцад үүссэн байх боломжтой, баруун 6, 7 дугаар хавирганы хугарал нь шимэгдэж буй цус хуралттай, 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрөөс хойш үүсэх боломжтой, мохоо зүйлийн өвдөглөх, өшиглөх, дэвсэх, хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унах, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-82-86/,

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-126/,

 

-шүүгдэгчО.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-127/,

 

-Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-128/ зэрэг

 

болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэдО.Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Гийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Иймд шүүгдэгчО.Б 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 48 дугаар гудамжны 709 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Гтэй маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

ПрокуророосО.Бийн гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

 

Хохирогч Г.Эрдэнэсувд нь хохирол төлбөртэй холбоотой баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүхээс шүүгдэгчО.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ШүүгдэгчО.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаа нь дууссан тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

5

 

Шүүхээс шүүгдэгчО.Бид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

ШүүгдэгчО.Бид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

ШүүгдэгчО.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Х овогт О.Бийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, баривчлах ялаар сольдог журамтайг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөдО.Бид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтолО.Бид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС

 

6