Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч М.Б, И.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иын Н нарт холбогдох эрүүгийн 1838005120281 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн И.Нийн нүүрэн тус газарт мөргөж, зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч И.Н нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт иргэн М.Бд нүүрэн тус газартаа мөргүүлсний учраас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас М.Быг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч И.Нийн нүүрэн тус газарт мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч И.Н нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт иргэн М.Бын мөргөсөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас М.Быг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар

тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: "...Тухайн үед Нтэй маргалдаж байхдаа толгойгоороо эхлээд нэг удаа мөргөсөн нь үнэн. Үүний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Н надаас уучлал гуйсан, мөн би түүнээс уучлалт гуйсан. Н бид хоёр өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрч хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиогчоор өгсөн: "..2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төв дээр Уяачдын баяр наадам болсон. ...Тухайн үед М чанга, чанга дуугаар гууглаад орилоод байхаар нь би "чи олон нийтийн газарт битгий орилоод бай” гэж хэлсэн. Тэгэхэд М чимээгүй болчихсон. Тэгэхэд Мтай хамт ирээд босоогоороо зогсож байсан залуу чи хүний дууг хорьдог хэн юм бэ гэхээр нь чамтай яриагүй байна гээд тэр залуутай маргалдсан. Түүнтэй маргалдаж байхдаа барилцаж түүнийг би эхлээд нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд тэр залуу ухарч байгаад миний гэдэс хэсэг рүү нэг удаа хутгалчихсан. Би тэр залууд хутгалуулаад шууд газарт унасан. ... Тэгээд барилцаж авсан байхад тэр залуу намайг цохих гээд байх шиг харагдахаар нь түрүүлээд толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн. Тэгэхэд л тэр залуу ухарч байгаад намайг хутгалчихсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор гарт нь хутга байсан үгүйг нь хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгч И. Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: "...2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Уяачдын баяр болсон юм. Сууж байхад Б гэх залуу: М чи муу их том болжээ гээд маргалдаж байгаад түүнийг дагуулаад босоод явсан. Тэр үед би найз Отаа: Мг очоод салгачих, хоёулаа Мг дагуулаад явъя гэж хэлээд байхад М, Б хоёр барилцаад авчихсан. Тэгэхээр нь би очоод за ах уучлаарай, дүү нар нь эртхэн явахгүй бол болохгүй байна гэж хэлээд Мг салгаж аваад явах гэж байхад Б над руу муухай хараад унасан. ... Тэгээд би эргээд явах гэж байхад Б миний нударгатай дээлийн ханцуйн дээрээс барьж аваад чамайг хэн гэнээ, алнаа пизда минь, чи ямар овоо пизда вэ гэж хэлснээ над руу дайрсан. Тэр үед ханцуйгаа мулталж аваад алгадаад авсан. Тэгэхэд Б араас дахин ханцуйн дээрээс барьж аваад татсан. Тэр үед эргээд хархад миний хамар луу мөргөчихсөн. ...Тэгэхэд Б алнаа гээд дээлийнхээ энгэрийг ухаад байсан. Би тухайн үед ингээд алуулчих юм байна гэж бодоод гутлынхаа түрийнд хийсэн байсан хутгыг гаргаж ирсэн. Тэр үед би гарыг нь тавиулъя гэж бодоод гартай нь ноцолдож байхад миний барьж байсан хутга хэвлий рүү нь орчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72- р хуудас/,

Шүүгдэгч И. Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: "...Миний хамранд үүссэн гэмтэл нь хохирогч Б намайг мөргөх үед үед үүссэн гэмтэл байгаа юм. ... Хамар тухайн үед далийсан байсныг найз О савхаар тэгшилж өгсөн. Хамраа тэгшрүүлэхэд аймар өвдөж, нүднээс нулимс гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Манай нөхөр Б нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагаан-Уул сумын Уяачдийн баярт явсан юм. ...Маргааш өглөө нь сумын эмнэлгээс над руу утсаар залгаж, танай нөхөр хүнд хутгалуулсан байна хүрээд ир гэсэн. Би тэгэхээр нь сумынхаа эмнэлэгт яваад очиход манай нөхөр хэвлийдээ хутгалуулсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Би Бишрэлт худалдааны төв дээр хувцасны лангуун дээр зогсож байсан чинь Цагаан-Уул сумаас эгч Д утсаар холбогдож дүү Б нь танихгүй хүнд хутгалуулаад ирсэн байна гээд эхнэр О нь зогсож байсан. Ооос юу болсон талаар асуухад манай нөхөр өчигдөр сумын баярт яваад ирсэн чинь хүнд хутгалуулаад ирсэн байна гэж хэлсэн. Сумын нэгдсэн эмнэлэг дээр Быг хархад бие нь их тааруу үг дуугарч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр "...Тэгсэн М, Н бид гурав луу тэр залуучууд согтуурхаж та нар хэн бэ? Гэж үгээр өдөж эхэлсэн. Тэгснээ тэр хутгалуулдаг залуу Мг босоод ир хоёулаа зодолдчихъё гээд мөрөн дээрээс нь татаад босгоод аваад явсан. Н бид хоёр сууж байгаад М, хутгалуулдаг залуу хоёр барилцаад авахаар нь Н тэр хоёрыг салгах гээд очсон. Тэгээд М наашаа хүрч ирээд Н тэр хутгалуулдаг залуу хоёр тэнд үлдээд харж байтал Нийг хутгалуулдаг залуу мөргөсөн. Тэгэхээр нь би яваад очтол Нийн хамраас цус гарчихсан байдалтай нөгөө залуу хэвлийдээ бариад тонгойгоод зогсчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тэгээд бид нар хамт сууж нэг пиво тойруулах гэж байсан чинь Б нь над руу дайрч та нар нэр хэн бэ гээд агсарч эхэлсэн. Намайг ална хядна гэх зэргээр айлгаж эхэлсэн. Тэгснээ намайг үзье, зодолдъё гээд дагуулаад явсан. Тэгэхээр нь би ах одоо ингэж болохгүй ээ уусан идсэнээ зөвөөр шингээх хэрэгтэй гэхэд чамд хамаагүй гээд зодох гээд намайг заамдаад авсан. Тэгсэн чинь Н хүрч ирээд салгахаар нь би М луу явсан. Тэгсэн чинь Нийг Б чи хэн юм бэ? Гадны хүн байна гээд агсраад Нийн хамар хэсэг рүү Б нэг мөргөсөн. Тэгсэн чинь Нийн хамраас цус гараад эргээд тэр хоёр бие, биерүүгээ ойртоод барилцаж авах шиг болсон. О гэх тэр хоёрыг салгахаар очсон чинь Нийн хамаар цус гараад нөгөө эхэлж мөргөсөн Б намайг хутгалчихлаа гээд тонгойгоод зогссон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Д.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байсан. Манай суманд уяачдын баяр болоод би сумын төв орж бинзен аваад гэрлүүгээ харих гэж яваад Б, Х, Д, халзан Б нартай таарч голын зах дээр 2 том пиво хувааж уугаад нэгийг нь уугаад нь нөгөөхийг нь талд нь оруулаад ууж суусан чинь М танихгүй 2 залуутай ирсэн. Тэгээд М нь мотоциклоосоо бууж ирээд нөгөө 2 танихгүй залуу нь машинаасаа бууж ирэхгүй зогсож байсан чинь М та нар ямар чанга орилдог юм бэ? Гээд жаахан маргалдсан. Тэгээд тэр мотоцикль дээр сууж байсан 2 залуутай Б уулзаад М бид нартай хамт суугаад пиво ууж байсан чинь гэнэтхэн хутгалчихлаа гээд Б орилсон. Тэр үед жаахан бүрэнхий болсон байсан. ...Бид нар юу болов гээд яваад очтол Быг тэр хажууд зогсож байсан залуу хутгалчихсан байсан. Тэр залуугийнх нь хамраас цус гараад бид нарыг очингуут зугтчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...М бид нар дээр 2 залуутай хамт ирсэн. Тэр хоёр залууг нь танихгүй юм байна лээ. Гадны хүмүүс байх шиг байсан. ...Тэгсэн Б нэг танихгүй залуутай урд урдаасаа хараад зогсож байснаа удалгүй Б танихгүй залууд хутгалуулчихлаа гэсэн. Тэр хоёрын дунд яг юу болсон гэдгийг мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тэгээд хоёр дахь пивоныхоо талд нь ороод байж байсан чинь М нэг танихгүй хоёр залуутай ирсэн. Тэгээд М бид нартай хамт суугаад нөгөө хоёр нь бид нарыг хараад зогсож байсан чинь Б нөгөө хоёр танихгүй залуу дээр очоод тэр гурав юм яриад байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд тэр хоёр залуугийн нэг өндөр нь Быг хутгалчихсан байсан. Тэр залууг харахад зугтаад явж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тэгээд М бид нартай хамт сууж пиво уусан. Нөгөө хоёр танихгүй залуу нь бид нарын хажууд зогсож байсан. Тэгсэн чинь М ямар чанга орилцгоодог юм бэ? Гэсэн чинь Б нөгөө 2 танихгүй залуугийн хажууд очоод тэр хоёртой юм яриад байсан. Би сайн анзаарч тэр гурвыг хараагүй. Ямар ч байсан нэг мэдсэн чинь хоёр залуугийн өндөр танихгүй залуу хутгалчихсан байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

Гэрч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тэр баяр болдог өдөр хүү Б маань төрсөн ах Төрбатыгаа унахаар нь эмч дуудаж үзүүлчихээд оройхон тийшээгээ байрын сүүлчийн бөх үзчихээд харьлаа гээд явсан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад над руу эмнэлгээс залгаад Б эмнэлэгт хэвтсэн байна. Та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очиход хүүгийн маань хэвлий хэсгийг оёж байсан. ... Хүү маань нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 333 дугаартай: "1. И.Нийн биед хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. И.Нийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-нын өдрийн 315 дугаартай: "1. М.Бын биед хэвлийн хөндийрүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. М.Бын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн зараг даргын тодорхойлолт /хх-ийн 80-р хуудас/,

И.Нямдэмбэрлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/, И.Нямдэмбэрлийн сэтгэл зүйн тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/, И.Нямдэмбэрлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 83-р хуудас/,

М.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 87-р хуудас/, М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/,

М.Бын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89-р хуудас/, М.Бын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 90-р хуудас/,

М.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 92-р хуудас/, Эвлэрлийн гэрээ /хх-ийн 93-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч И.Нийн нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл,

Шүүгдэгч И.Н нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт М.Бын мөргөсөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч нар маргахгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч И. Н, М.Б нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Т.О, Ч.Т, Б.О, Б.М, Д.Ч, Х.М, Х.Х, Л.Д, Ч.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Шүүгдэгч И.Нд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б, И.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн

хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, шүүгдэгч И.Нд Эрүүгийн хуулийн тусгай 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч И.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч И.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б, И.Н нар нь 2018 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 93 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838005120281 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Мын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Ховогт Иын Нийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч И.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар

солихыг дурдсугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Нийн оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

     6. Эрүүгийн 1838005120281 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.ЭРДЭНЭ-ОЧИР