| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1700/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1734 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1734
2020 10 02 2020/ШЦТ/1734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Я.Сансар,
шүүгдэгч Г.С.А,
хохирогч Д.С.Ат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Харчууд овогт Гаравсүрэнгийн С.Ат яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2402 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, төмөр замын ачаа тээвэр хариуцагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Акватик” ХХК-д ус цэвэршүүүлэгч, суурилуулагч ажилтай байсан, ам бүл 4, эцэг болон дүү нарын хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд төмөр замчдын өргөн чөлөөний гудамж, 132-р байр, 31 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай ба одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 24-р гудамжны 490 тоотод эцэг, 2 дүүгийн хамт амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Харчууд овогт Гаравсүрэнгийн С.А /РД: УХ910/.
Холбогдсон хэргийн талаар:
Г.С.А нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.С.Аттой “Насанд хүрээгүй байж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хамар, баруун нүд хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, эмчилгээний зардалд 100.000 төгрөг болон нийт 700.000 төгрөгийг хохирочид төлсөн гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Д.С.Ат мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Одоо нэхэмжлэх зүйлгүй, Гомдол саналгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С.Атын өгсөн: ...2020 оны 08 сарын 30-ны орой 23:00 цаг үед 12-р хороо 12 айл 3 байрны замын эсрэг талын дэлгүүрийн орчим би С.Энхтайван, Даариймаа нарыг машинд суулгаж өгөх гээд дэлгүүрийн гадаа байж байтал Саарал өнгийн “Приус-30” маркийн машин урд ирж зогссон. Машин дотор хоёр залуу байсан бөгөөд нэг залууг нь М.Дүүрэнжаргал, нөгөөхийг нь С.А гэх залуу байсан бөгөөд Дүүрэнжаргал болон нөгөө залуу нь хоёулаа машинаас бууж над дээр ирээд орой юу хийж байгаа юм” гэж хэлээд үгийн зөрүүгүй зүүн хацар луу хоёр цохиж, элэг рүү цохисон. Найз Энхтайван намайг өмөөрөөд Дүүрэнжаргалыг барьж аваад надаас холдуулж байтал Дүүрэнжаргалын найз С.А нь намайг барьж аваад машин луугаа чирч авч ирээд С.А миний баруун нүд рүү нэг цохиж, хамар луу 1 цохисон. Дүүрэнжаргал цагдаа дуудлаа гээд хэлсэн чинь С.А гэх найз нь яваад өгсөн. Дүүрэнжаргал цагдаа дуудсаны дараа Сүхээ 10 минут ч болоогүй буцаад ирсэн. 12 цагийн үед цагдаа ирээд бид бөөндөө Баянзүрх дүүргийн цагдаагийн газар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Дүүрэнжаргалын өгсөн: ...2020 оны 08 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хорооны Жанжин клубын ертөнцийн зүгээр хойд талд 23:30 цаг орчим би С.А гэх залуутай саарал өнгийн “Приус-30” маркийн машинтай явж байсан. Тэгээд би С.Атыг явж байхад гэртээ харь гэж орилсон чинь миний өөдөөс Энхтайван нь салаавч гаргасан. Би тэгэхээр нь машинаас буугаад насанд хүрээгүй байж архи уусан болохоор нь би С.Аттой муудалцаад Зүүн шанаа хэсэгт хоёр удаа нь цохисон. Дараа нь Энхтайван хүрж ирээд надтай барьцалдаад байж байсан. Тэгэх хооронд С.Атыг С.А цохиод унагаагаад машин луугаа явсан. 00:00 цагийн үед би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.С.Аын өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт би хохирогч Д.С.Атыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн. Би өөрийн хийсэн энэ үйлдэлдээ их харамсаж байгаа тийм болохоор ч хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн даасан. Хохирогч Д.С.Ат одоо надад ямар нэгэн гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 9981 дугаартай шинжээчийн:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.С.А нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.С.Аттой “Насанд хүрээгүй байж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хамар, баруун нүд хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.С.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож
ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Д.С.Ат хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.С.Ат холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.С.А нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.С.Аттой “Насанд хүрээгүй байж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хамар, баруун нүд хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.С.Ат, яллагдагчаар өгсөн Г.С.А нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9981 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.С.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.С.Аын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.С.Аын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Г. С.А нь энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.
Хохирогч Д.С.Ат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд ч энэ талаар мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Г.С.Аыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д заасан хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Г.С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ