| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03291/и |
| Дугаар | 184/ШШ2017/02557 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2017/02557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 01 дүгээр байр, 59 тоотод оршин суух Боржигон овогт Ц.Т-ын нэхэмжлэлтэй,
М.Цг эрэн сурвалжлуулах тухай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие М.Ц 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй, 01 сарын хугацаатай зээлийн гэрээг хуулийн дагуу хийсэн болно. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй, өөрийн оршин суугаа хаягандаа байхгүй, зээлээ төлөхөөс зайлсхийж байна. Иймд М.Ц сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Т нь М.Ц /РД: ЧБ73071569/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Ц.Тын хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь М.Цг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлж буй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 29 дүгээр гудамж, 23 тоот хаягт оршин суудаггүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /дугаар 102/ШЗ2017/08203/, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүнд хавсаргасан нэхэмжлэх, тооцоолол болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар хаяг нь тодорхой бус болох нь тогтоогдож байна.
Иймд М.Цг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ноён хангай овогт М.Ц-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.Цг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. М.Цг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ц.Т //-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН