| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0652/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/865 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.ЭРДЭНЭТУЯА |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Р.И, ò¿¿íèé ºì㺺ëºã÷ Н.Энхбаатар,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ñ¿õáààòàð ä¿¿ðãèéí ïðîêóðîðûí ãàçðààñ Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 17.3 дóãààр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т çààñан гэмт ãýìò õýðýãò Т овгийн Р-ын И, Э овгийн Д-ын Н нарыг холбогдóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí ýð¿¿ãèéí 1709009240393 äóãààðòàé õýðãèéã 2017 îíû 07 äóãààð ñàðûí 31-íий ºäºð õ¿ëýýí àâ÷ õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгч нарын áиеийн байцаалт:
Õîëáîãäñîí ãýìò õýðãèéí òàëààð: /ÿëëàõ ä¿ãíýëòýä áè÷èãäñýíýýð/
ßëëàãäàã÷ Р.И, Д.Н нар бүлэглэн гүйцэтгэж 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кредит банктай хуурамч баримт бичиг ашиглан хэрэглээний зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, Кредит банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Ø¿¿ãäýã÷ Р.И ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ìýä¿¿ëýõäýý “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” ãýâ.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 06 сарын үед байх би мөнгөний асуудалтай болчихсон байсан бөгөөд би түүнээс өмнө нь хүмүүсээс мөнгө зээлчхээд эргүүлэн өгөөгүй байсан юм. Тэгээд тухайн үед гадагшаа явж ажиллах бодолтой байсан, учир нь би ямар нэгэн ажил хийдэггүй байсан юм. Тэгээд 10-р хороололд явж байгаад Сонин зардаг ТҮЦ-ны ар дээр наасан “Барьцаагүй зээл гаргана” гэх зарыг олж хараад утсаар нь холбогдсон. Дугаарыг нь одоо бол санахгүй байна. Ямар ч байсан Юнителын дугаар байсан. Тэгээд утсаар ярилцаад орой нь 10-р хорооллын орчимд уулзсан. Уулзаад бага зэрэг мөнгөний асуудалтай байна гэдгээ хэлсэн чинь “чамд мөнгө тийм л их хэрэгтэй байгаа юм бол байр түрээсэлж чадах уу” гэхээр нь “ тэгж яах гэж байгаа юм бэ?” гэсэн чинь “нэг байр түрээслээд, тухайн байрныхаа гэрчилгээг хуулбарлаж аваад ир, бид нар тэр байрны ордерыг чинь харж байгаад чиний нэр дээр тэр байрны хуурамч гэрчилгээг хийж гаргана, тэр хуурамч гэрчилгээг ашиглаж банкинд барьцаалаад зээл авах боломжтой” гэхээр нь “хүний юмыг ингэж хуурамчаар хийж болох юм уу? асуудалтай биш үү?” гэхэд надад “зээлээ төлөөд яваад байвал асуудалгүй ш дээ, чамд 100 орчим сая төгрөгийн хэрэгцээ байгаа бол бид нар 25 сая төгрөгийг нь авна, учир нь энэ бүх баримтуудыг чинь хийхэд асуудалтай буюу өндөр үнээр бүтдэг юм” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би бодож байгаад хүлээн зөвшөөрсөн. Тэгээд түүний дагуу би өөрөө зарлал дээр ХУД-ийн 15 хороо “Шинэ дүр төрх” цогцолбор үйлдвэр ХД-92 байрны 37 тоот байрыг олоод түрээсийн гэрээ байгуулж, үл хөдлөхийн гэрчилгээг нь хуулбарлан аваад, түрээсийн төлбөр болох 1.300.000 төгрөгийг түүнд Пүүжээгээс зээлээд өгсөн. Тэгээд тухайн байрандаа бол амьдраагүй, ингээд байрны гэрчилгээний хуулбарыг нөгөө хүмүүстээ утсаар ярьж байгаад очиж уулзаад өгсөн, өгөхдөө дүү Игийн бичиг баримт, эхнэр Н-ийн бичиг баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг тэр хүмүүст хамт өгсөн. Хэсэг хугацааны дараа эргэж над руу яриад “бичиг баримтууд чинь бэлэн боллоо” гэж ярьсан ба тэр бичиг баримтуудыг очиж аваад нөгөө хуурамчаар гарсан байрны гэрчилгээг үзүүлээд “энэ байрны эзэнтэй хамтарч бизнес хийх гэж байгаа юм, иймээс энэ байрны гэрчилгээг чиний нэр дээр гаргачихлаа, санааг нь би гаргасан учраас чиний нэр дээр баталгаа болгож хийлээ, тэр байрны эзэн бид 2-ын хийж байгаа бизнес амжилт олбол энэ байр чи бид 2-ынх болно” гэж хэлээд үүнийг түүнд итгүүлсэн, тэрнээс биш бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ийм хуурамч бичиг баримтаа банкинд барьцаалж зээл авна, бусад баримтуудыг нь хуурамчаар үйлдүүлсэн гэж огт хэлээгүй юм. Учрыг нь хэлбэл зөвшөөрөхгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа эхнэртэйгээ ярьж “чи банкин дээр ирэх хэрэгтэй байна, учир нь нөгөө байрыг барьцаалаад зээл авч, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэг гарлаа" гэсэн чинь зөвшөөрөөд хамт уулзаад Төрийн ордны хажуугийн Кредит банкин дээр очоод нөгөө материалуудаа эхнэртээ өгч оруулсан. Учир нь миний нэр дээр зээл гарахгүй, найдваргүй зээлдэгч гэдэг ангилалд орчихсон байсан. Тэгээд эхнэр бичиг баримтуудыг өгчхөөд гараад ирсэн ба хэд хоногийн дараа эргэж яриад зээл чинь гарах боломжтой юм байна, барьцааг шалгаж үзнэ гэсний дагуу би зээлийн эдийн засагчийг нь дагуулж нөгөө түрээслэж байгаа байрандаа аваачиж үзүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахин банкнаас яриад зээл чинь батлагдчихлаа, ирээд гэрээгээ байгуулаад зээлийн мөнгөө ав гэсний дагуу эхнэр бид 2 банкин дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийг авахын тулд үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгч гэдэг хүн байх ёстой байсан. Тэгээд би өөрөө найдваргүй зээлдэгч гэдэг ангилалд байсан болохоор анхнаасаа өөрийн дүүгийн мэдээллийг оруулж, харин дүүгийн өмнөөс би өөрөө гарын үсэг зураад, анкет дээр нь зургаа наачихсан юм. Ер нь бол би өөрийгөө И байна гээд хамтран зээлдэгчээр нь орчихсон. Намайг хэн ч И гэж таниагүй, И л гэж бодож байсан. Би эхнэртэйгээ хамт банк руу огт ороогүй. И ч энэ талаар өөрөө мэдээгүй байсан, анх иргэний үнэмлэх нь гэрт байсан болохоор аваад ашиглачихсан юм. Тэгээд бүх гэрээгээ хийж дуусгаад 85 сая төгрөгийг авсан бөгөөд 30 сая төгрөгийг бэлнээр, үлдсэн 55 сая төгрөгийг Номин-Эрдэнийн данс руу хийлгэсэн. Ингээд 30 сая төгрөгөөс 25 сая төгрөгийг нөгөө бичиг баримт хуурамчаар хийж өгсөн хүмүүст өгсөн. Тэгээд Пүүжээгийн хашаа байшинг барьцаалаад зээл авчихсан байсан ба 15 сая төгрөгийг Пүүжээд өгч, зээлийг нь хаалгасан. Би дансанд орсон мөнгийг өөрөө л зарцуулсан ба юунд зарцуулж байгаагаа Номин-Эрдэнэд хэлээгүй. Би үлдсэн 45 сая төгрөгөөс тал мөнгийг нь өсгөх санаатай хүмүүст зээлсэн боловч нөгөө хүмүүс нь хүүгээ өгөхгүй, үндсэн мөнгийг минь увуулж цувуулан бага багаар өгөөд байсан ба энэ хугацаанд банкны хүү нэхэгдээд байсан болохоор 20 орчим сая төгрөгийг Кредит банкинд буцааж хүү төлсөн, харин үлдсэн мөнгөөр нь гадагшаа явахаар виз хөөцөлдөөд 12 сая төгрөгөөр Швед рүү явахаар виз хүнээр хөөцөлдүүлсэн. Ингээд л үлдсэн мөнгөөрөө хүүгээ төлөөд, дараа нь мөнгөгүй болсноор хүүгээ төлж чадахаа больж, эргэж манай эхнэр бид 2-ыг банкнаас хайж олж уулзсан ба тэд нар зээл авахдаа бүрдүүлэн өгсөн бичиг баримтууд хуурамч гэдгийг мэдчихсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,
Ø¿¿ãäýã÷ Д.Иø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ìýä¿¿ëýõäýý “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” ãýâ.
түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Р.Итай анх 2010 онд танилцаад үерхэж байгаад 2014 онд 11 сарын 27-ны өдөр дундаасаа охинтой болсноор тусдаа байр түрээслэн хамтран амьдрах болсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. ...Манай нөхөр зээлийн болон өрийн асуудалд орсон. Би хэсэг хугацаанд хүүхдээ хараад ажил хийдэггүй, манай нөхөр тогтсон ажилгүй, энд тэнд ажилладаг байсан. Тэгээд ажиллаж байхдаа бэлэн мөнгөтэй харьцдаг байсан болохоор өрөнд орчихоод байсан ба байрны түрээсээ төлөх зэрэг асуудлууд байсан. Би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан манай нөхөр надад 2016 оны 07 сард ХУД-ийн 15 хороо “Шинэ дүр төрх” цогцолбор, үйлдвэр ХД-92 байрны 37 тоот орон сууцны гэрчилгээг эх хувиар нь үзүүлсэн бөгөөд энэ гэрчилгээний өмчлөгчөөр миний нэр бичигдсэн байсан. Тэгэхээр нь би энэ миний нэр дээр гарсан байгаа энэ байрны гэрчилгээ ямар учиртай юм бэ?, яагаад миний нэр дээр байрны гэрчилгээ гарсан байгаа юм бэ? гэж асуухад “энэ байрыг чиний нэр дээр гаргачихлаа, энэ байр ер нь яваандаа чи бид 2-ынх болох юм байгаан би нэг ажил хийж байгаа” гэж хэлсэн, тэрнээс биш нарийн учрыг нь огт хэлээгүй. Би тухайн үедээ миний нэр дээр байртай болчихлоо гэхээр маш их баярлаж байсан ба нөхрийгөө нууцаар мөнгө цуглуулж, хүмүүсээс дэмжлэг авч байгаад энэ байрыг худалдаж авсан юм байна л гэж ойлгосон. Тэгээд хэд хоногийн дараа намайг гадуур явж байхад манай нөхөр И над руу залгаад бид 2 Тэнгис кино театрын урд талын автобусны буудал дээр 2 талаасаа уулзсан. Ирэхдээ манай нөхөр нэг машинтай ирсэн бөгөөд машин дотор 40 орчим насны нэг эрэгтэй хүнтэй хамт сууж ирсэн. Би машин дотор нь суухад хөдлөөд хамт Төрийн ордны зүүн талын Кредит банкны гадаа ирж зогсоод надад бичиг баримтууд өгөөд “чи ийшээ ороод энэ баримтуудыг иргэний үнэмлэхтэйгээ хамт энэ банкны эдийн засагчид өгчих, би энэ байрны эзэнтэй нэг бизнес хийхээр болсон учраас банкинд тавьж зээл авах хэрэгтэй байна, тэгээд тэр зээлж авсан мөнгөөрөө энэ байрны эзэн бид 2 нэг бизнес хийгээд амжилттай болоод зээлээ төлчхөөр энэ байр чи бид 2-ынх болно” гэсэн юм. Тэгэхээр нь би үүний дагуу тэр банк руу ороод зээлийн эдийн засагч залуутай уулзаад баримтуудаа иргэний үнэмлэхтэйгээ өгсөн, харин тэр зээлийн эдийн засагч залуу нь бичиг баримтуудыг аваад, эргээд холбогдоно гэж хэлсэн. ...Түүнээс хойш хэд хоногийн дараа манай нөхөр надад “нөгөө банкнаас ярьсан, шийдвэр нь гарчихсан юм шиг байна, чи очоод уулзаадхаач” гэхээр нь би банкин дээр очиж уулзахад “таны хүссэн зээл батлагдчихсан, одоо гэрээгээ байгуулж, гарын үсэг зурах хэрэгтэй байна” гэсэн. Ингээд эдийн засагч залуу нь зээлийн гэрээ авчирч гарын үсэг зуруулсан, намайг энд зур гэсэн газар нь зурсан, би харин гарын үсгээ зурчхаад босоод явсан, манай нөхөр тэр гэрээн дээр гарын үсэг зурсан эсэхийг би хараагүй, гэхдээ надтай хамт тэнд байсан. Ингээд гарын үсгээ зурж гэрээгээ байгуулсны дараа нөгөө зээлийн эдийн засагч нь манай нөхөр бид 2-т 30 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн, харин үлдсэн мөнгө нь маргааш нь миний Хаан банкны данс руу орж байсан санагдаж байна. Учир нь манай нөхөр надад энэ мөнгийг чиний данс руу оруулах хэрэгтэй, учир нь чиний данс Мобайл банктай болохоор зээлтэй хүмүүс рүү мөнгө шилжүүлэхэд амархан байх болно гэснээр тэр мөнгийг миний Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. ...Тэгээд тэр миний дансанд байгаа мөнгийг И нөгөө хүнтэйгээ нийлж хийж байгаа бизнестээ зарцуулж байгаа гэж ойлгосон. ...Сүүлдээ манай нөхөр надад “хийж байгаа бизнес маань ашиг тусаа өгөхгүй байна, иймд байраа алдахгүйн тулд би өөрөө зээлийг нь төлөх хэрэгтэй боллоо иймд гадагшаа явж ажил хийх хэрэгтэй байна” гээд гадагшаа явахаар хөөцөлдөөд гадагшаа яваад цаашаа хил гарч чадсангүй гээд буцаад хүрээд ирсэн. Тэгээд л ерөнхийдөө асуудлууд үүсч банкны ажилтнууд ирээд зээлийн асуудлаар уулзах шаардлагатай байна гээд намайг дагуулаад явсан. Банкин дээр нь очиход тэр тусгай активын ажилтан гэх залуу надад “яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ?, чамайг удаан хугацаанд хайлаа, бид нар чиний бүрдүүлж өгсөн зээлийн материалыг шалгаж үзсэн чинь чи өөрөө дэлгүүр ажиллуулдаггүй юм байна лээ ш дээ, манайхаас зээл авахдаа дэлгүүр ажиллуулж байгаа гэсэн чинь худлаа байна лээ, танай нөхөр чинь чамайг гадагшаа Солонгос руу явсан гэж хэлсэн, тэгээд чамайг хайхад чи энд байсан байна ш дээ” гэж хэлэхээр нь би “бичиг баримтын асуудлыг сайн мэдэхгүй байна, манай нөхөр мэднэ, би дэлгүүр ажиллуулж байгаагүй, багш хүн байна” гэж хэлсэн. Тэгээд тэндээс гараад Итай холбогдоод уулзсан, уулзахад И надад банкинд бүрдүүлж өгсөн бичиг баримтууд хуурамч гэж хэлсэн бөгөөд юу юу нь хуурамч гэдгийг тодорхой хэлээгүй, харин зээл авах хэрэгтэй байсан болохоор яалт ч үгүй хүнээр энэ бичиг баримтуудыг хуурамчаар хийлгэсэн гэдгийг хэлсэн юм. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагаас дуудаж уулзсанаар би тус зээлийн материалууд, тэр дундаа байрны гэрчилгээ нь хуурамч гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэгийн: “... 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Кредит банк ХХК болох манай ажлаас Д.Номин-Эрдэнэ, Р.И нар Д.Номин-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо шинэ дүр төрх цогцолборын ХД-92 дугаар байрны 37 тоот 105м кв талбайтай 4 өрөө орон сууцаа барьцаалж 85.000.000 төгрөгийн 36 сарын хугацаатай зээл авсан. Тэрнээс хойш манай банкинд зээлээ 2 удаа графикийн дагуу төлөөд өнөөдрийг хүртэл зээл авсан мөнгөнөөсөө төлөлт хийгээгүй. Манайд бүрдүүлж өгсөн бичиг баримтууд нь бүгд хуурамч байсан. Иймд бичиг баримтыг шалгуулах болон хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Нийт 89.119.072 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь зээлийн үлдэгдэл нэмэгдүүлсэн хүүний нийт дүн юм. Хан-Уул дүүргийн эр хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг авч шалгахад уг гэрчилгээ болон бичиг баримтууд нь өмчлөгч нь таарахгүй мөн Кредит банкны гэрээ бүртгэлгүй байсан. ...Д.Инь зээл авахдаа Иг дагуулж ирж зээл авсан. И нь дүүгийнхээ регистр болон холбогдох бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж ирсэн байсан. Хамтран зээлдэгч И нь И гэх нэртэй болсон бөгөөд дүү Игийн нэрээр зээл авч манай банкийг хуурсан байсан. Манай банкинд зээл авсан хоёр этгээд хоёр удаа удаа ирж уулзсан. Ирэхдээ зээл авсан нь үнэн, төлбөрийг төлж барагдуулна, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь үнэн гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уулзахад төлбөр барагдуулж өгнө гэсэн хүсэлт өгсөн”... гэх мэдүүлэг /хх- 7-8/,
Гэрч Р.Игийн “...Би өөрийн төрсөн ахтай хамтран зээлдэгчийн баталгаа гаргаж байгаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би ахтай хамт амьдардаг. Гэхдээ би ахтайгаа уулзаагүй бараг нэг жил орчим болж байна. Би ер нь өөрөө хөдөө энд тэнд барилгын ажил хийгээд явдаг учраас гэртээ очоод байдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/,
Гэрч Б.Батмагнайгийн “...Миний хувьд 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Кредит банкинд харилцах хадгаламжийн нягтлан бодогч, 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл зээлийн эдийн засагчаар тус тус ажиллаж байгаад одоо өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарчихсан. Намайг зээлийн эдийн засагчаар ажиллаж байх үед буюу 2016 оны зун И гэх хүн ирээд байраа барьцаалж зээл авах гэсэн юм гээд надаас зээл авсан. Тэгэхээр нь би бүрдүүлэх материалуудыг нь хэлж өгөөд материалаа бүрдүүлээд ирэхэд нь барьцаа хөрөнгийг нь хамт очиж шалгаад материалыг бүрдүүлж зээлийн хурлаар оруулаад дэмжигдсэн учраас зээлийг нь олгосон ба намайг ажлаас гарах хүртэл тухайн хүмүүс зээлийнхээ эргэн төлөлтийг хийж байсан. Тэгээд би саяхан хуучин ажил дээгүүрээ яваад ортол миний судалсан И, Номин-Эрдэнэ гэх хүмүүс хамтран авсан зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нь хуурамч И гэх хүний бичиг баримтаар И гэдэг хүн зээл авсан гэдгийг олж мэдсэн. Миний хувьд иргэний үнэмлэх дээрх зургийг өөрийнх нь зурагтай харьцуулж хараад мөн байна гэж бодсон. Өөр хүн байна гэдгийг мэдэх боломж байгаагүй. Манайх зээлийн материал судлахдаа улсын бүртгэлийн лавлагааг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрхтэй тулгаж үздэг. Миний хувьд яг энэ процессыг бүрэн хийсэн бөгөөд байрыг очиж үзэх үед Номин-Эрдэнээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139/,
Гэрч Д.Будхүүгийн “...Миний хувьд Р.И, Д.Игэх хүмүүсийг сайн танихгүй. Гэхдээ эдгээр хүмүүс нь 2016 оны зун эхнэр бид хоёрыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Шинэ дүр төрх” хотхоны 92-37 тоот хаягтай байраа зарах гээд зар өгчихсөн байхад И гэх залуу зарын дагуу холбогдоод манай байрыг худалдаж авмаар байна гэсэн. Гэхдээ шууд мөнгийг нь өгч чадахгүй эгч маань Солонгос улсаас 2-3 сарын дараа мөнгө явуулахаар байрыг чинь худалдаж авъя тэр болтол эхнэр бид хоёр танай байрыг түрээслээд сууж байя гэж хэлэхээр зөвшөөрсөн. Тэгээд И гэх залуу эхнэр Номин-Эрдэнэ гэх хүнтэй хамт манай байранд 2016 оны зуны 2 сар манай байранд амьдарч байснаа гэнэт л И нь би өөрөө Солонгос улс руу явж ажиллахаар болсон учир одоо байрыг чинь авахаа болилоо гээд түрээсийн мөнгө гэж 2.600.000 төгрөг бэлнээр өгчхөөд манай байрнаас гарсан... Эдгээр хүмүүс нь яваандаа манай байрыг худалдаж авна гээд байсан учраас итгээд түрээсийн гэрээ хийлгүйгээр байрандаа суулгаж байсан. Би байраа Р.Иад түрээсэлснээсээ хойш цааш нь өөр хүмүүст давхар өөр хүмүүст хөлслүүлчхэж магадгүй гэж бодоод гэнэт нэг удаа очиж үзэхэд эхнэртэйгээ хамт тэр байранд амьдарч байсан бөгөөд эхнэр бид хоёрыг хоол хийж өгч байсан. Тэгээд 2 сарын хугацаанд өөрсдөө тэр байранд амьдарч байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1933 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Зээл хүсэгчийн анкет, Кредит банкны зээлийн газарт гаргасан хүсэлт, Иргэдийн зээлийн хүсэлт, Зээл, Зээлийн хүү төлөх хуваарь, Зээлийн барьцааны гэрээ, Хэрэглээний зээлийн гэрээнд зурагдсан шинжилж буй гар бичвэр, гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Яллагдагчийн мэдүүлэг болон дахин мэдүүлэгт зурагдсан Д.Номин-Эрдэнийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн Зээл хүсэгчийн анкет, Кредит банкны зээлийн газарт гаргасан хүсэлт, Иргэдийн зээлийн хүсэлт, Зээл, зээлийн хүү төлөх хуваарь, Зээлийн барьцааны гэрээ, Хэрэглээний зээлийн гэрээнд зурагдсан шинжилж буй гар бичвэр, гарын үсгүүд, харьцуулах загвараар ирүүлсэн Яллагдагчийн мэдүүлэг, болон дахин мэдүүлэгт зурагдсан Д.Номин-Эрдэнийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудыг нэг хүн зурсан байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-97/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3517 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 000454893 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-н дээрх улсын бүртгэгчийн тэмдгийн дардсанд хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Харьцуулах загвар ирүүлээгүй тул жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 000454893 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас нь үнэт цаас байна. Харин “000454893” дугаарыг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж хийсэн хуурамч байна. Ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 131-132/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3518 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 23-ны огноотой “Зээл хүсэгчийн анкет, 2016 оны 7 дугаар сарын 23-ны огноотой “ Зээл хамтран хариуцагчийн анкетуудын нөхөх хэсгүүдэд бичигдсэн гар бичвэрүүдийг 1 хүн бичсэн байна. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг Хүснэгт №1, 2-оос харна уу” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 145-153/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27, 59/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-29, 30/, õóâèéí áàéäëûã òîäîðõîéëîõ áàðèìòóóä /õõ-31-35, 55-57, 60/, хэрэглээний зээлийн гэрээ /хх-39-40/, зээл зээлийн хүү төлөх хуваарь /хх-41/, шүүгдэгч нарын ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /хõ-28, 63/, зээлийн дансны хуулга /хх-182-183/, ̺ðäºí áàéöààëòûí àæèëëàãààã äóóñãàæ, õýðãèéí ìàòåðèàëûã áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíä îðîëöîã÷èä òàíèëöóóëñàí òýìäýãëýë / õõ-184-186/ çýðãèéã øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Ø¿¿ãäýã÷ Р.И, Д.Инар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кредит банктай хуурамч баримт бичиг ашиглан хэрэглээний зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, Кредит банкинд èõ õýìæýýíèé õîõèðîë ó÷ðóóëñàí áîëîõ íü äýýð äóðäñàí хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэгийн “... 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Кредит банк ХХК болох манай ажлаас Д.Номин-Эрдэнэ, Р.И нар Д.Номин-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо шинэ дүр төрх цогцолборын ХД-92 дугаар байрны 37 тоот 105м кв талбайтай 4 өрөө орон сууцаа барьцаалж 85.000.000 төгрөгийн 36 сарын хугацаатай зээл авсан. Тэрнээс хойш манай банкинд зээлээ 2 удаа графикийн дагуу төлөөд өнөөдрийг хүртэл зээл авсан мөнгөнөөсөө төлөлт хийгээгүй. Манайд бүрдүүлж өгсөн бичиг баримтууд нь бүгд хуурамч байсан. Иймд бичиг баримтыг шалгуулах болон хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Нийт 89.119.072 төгрөгийн хохирол учруулсан...” гэх,
гэрч Р.Игийн “...Би өөрийн төрсөн ахтай хамтран зээлдэгчийн баталгаа гаргаж байгаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би ахтай хамт амьдардаг. Гэхдээ би ахтайгаа уулзаагүй бараг нэг жил орчим болж байна. Би ер нь өөрөө хөдөө энд тэнд барилгын ажил хийгээд явдаг учраас гэртээ очоод байдаггүй хүн байгаа юм...” гэх,
гэрч Б.Батмагнайгийн “...Миний хувьд 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Кредит банкинд харилцах хадгаламжийн нягтлан бодогч, 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл зээлийн эдийн засагчаар тус тус ажиллаж байгаад одоо өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарчихсан. Намайг зээлийн эдийн засагчаар ажиллаж байх үед буюу 2016 оны зун И гэх хүн ирээд байраа барьцаалж зээл авах гэсэн юм гээд надаас зээл авсан. Тэгэхээр нь би бүрдүүлэх материалуудыг нь хэлж өгөөд материалаа бүрдүүлээд ирэхэд нь барьцаа хөрөнгийг нь хамт очиж шалгаад материалыг бүрдүүлж зээлийн хурлаар оруулаад дэмжигдсэн учраас зээлийг нь олгосон ба намайг ажлаас гарах хүртэл тухайн хүмүүс зээлийнхээ эргэн төлөлтийг хийж байсан...” гэх,
гэрч Д.Будхүүгийн “...Миний хувьд Р.И, Д.Игэх хүмүүсийг сайн танихгүй. Гэхдээ эдгээр хүмүүс нь 2016 оны зун эхнэр бид хоёрыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Шинэ дүр төрх” хотхоны 92-37 тоот хаягтай байраа зарах гээд зар өгчихсөн байхад И гэх залуу зарын дагуу холбогдоод манай байрыг худалдаж авмаар байна гэсэн. Гэхдээ шууд мөнгийг нь өгч чадахгүй эгч маань Солонгос улсаас 2-3 сарын дараа мөнгө явуулахаар байрыг чинь худалдаж авъя тэр болтол эхнэр бид хоёр танай байрыг түрээслээд сууж байя гэж хэлэхээр зөвшөөрсөн. Тэгээд И гэх залуу эхнэр Номин-Эрдэнэ гэх хүнтэй хамт манай байранд 2016 оны зуны 2 сар манай байранд амьдарч байснаа гэнэт л И нь би өөрөө Солонгос улс руу явж ажиллахаар болсон учир одоо байрыг чинь авахаа болилоо гээд түрээсийн мөнгө гэж 2.600.000 төгрөг бэлнээр өгчихөөд манай байрнаас гарсан...” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1933, №3517, 3518 дугаартай дүгнэлтүүд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг болон ø¿¿ãäýã÷ Р.И, Д.Инарын ¿éëäñýí õýðãýý õ¿ëýýí ìýä¿¿ëñýí ìýä¿¿ëã¿¿äýýñ ãàäíà òàëóóäûí ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëö¿¿ëæ, øèíæëýí ñóäàëñàí áàðèìòóóä áîëîí õýðýãò öóãëàðñàí áè÷ãèéí áóñàä íîòëîõ áàðèìòóóäààð íîòëîãäîí òîãòîîãäñîí байна.
Шүүгдэгч Р.И, Д.Инарын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрсдийн түрээслэн сууж байсан ХУД-ийн 15 дугаар хороо, “Шинэ дүр төрх” хотхоны 92-37 тоот иргэн Д.Будхүү, Б.Харцага, Б.Хонгор, Л.Отгонбаяр нарын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн Y-2206010089 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэж, уг орон сууцыг Д.Номин-Эрдэнийн өмчлөлийн орон сууц болгож, уг хуурамч гэрчилгээг ашиглан Кредит банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан тус банкнаас 85.000.000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байгаагаас гадна шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үлдэгдсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Р.И, Д.Инарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Ø¿¿ãäýã÷ Р.И, Д.Инарын дээрх үйлдлийн улмаас Кредит банкинд 85.000.000 òºãðºãèéí õîõèðîë ó÷ðóóëñаí бөгөөд шүүгдэгч нар нь уг хохирлоос 7.239.662 òºãðºãèéã òºëñºí áàéõ òóë үлдэх 77.760.338 төгрөгийг ø¿¿ãäýã÷ Р.И, Д.Инараас гаргуулж Кредит банкинд îëãîõ íü ç¿éòýé.
Шүүгдэгч Р.И, Д.Инарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл¿¿äýä заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдàë òîãòîîãäñîíã¿é.
Õàðèí øүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид ó÷ðóóëñàí хохирлоо íºõºí òºëºõºº èëýðõèéëñýí зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч Р.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.И, Д.Инар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ø¿¿ãäýã÷ Т овогт Рын И, Э овогт Дын Н нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Р-ын Иыг Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Д-ын Н-ийг Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Иын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Н-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Инь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
6.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Р.И, Д.Инараас тус бүр 38.880.169 төгрөгийг гаргуулж, хохирогч Кредит банкинд олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-ä зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг хэрэгт үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Иад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйл¿¿äýд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Иад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР