Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2016/0134/э |
Дугаар | 0141 |
Огноо | 2016-09-20 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 0141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг
улсын яллагч: С.Оюунжаргал
иргэдийн төлөөлөгч Д.Батцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Намжилмаа, Ц.Төмөрцэцэг
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэн
түүний өмгөөлөгч : Г.Бат-Отгон
гэрч М.Ариунтуяа, Г.Урантогос,Г.Гандөш
шүүгдэгч Ц.Цэрэндорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жанжинхүүгийнхэн овогт Цэцгээгийн Цэрэндоржид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201324000862 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, Жанжинхүүгийнхэн овогт Цэцгээгийн Цэрэндорж, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, нэг хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 7-165 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЕЗ89070110,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Цэрэндорж нь 2013 оны 9 дүгээр сарын 07-08-нд шижих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 410 дугаар км-н 2 дугаар зуутад төмөр замын хашаан дотор Ц.Эрдэнэчимэгийг өмдний тэлээгээр хоолойг нь боож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Цэрэндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр урлагийн ажилтны баярын өдөр болсон. Би гэрээсээ өглөө 07 цагт өөрийнхөө Тоёота Приус-11 маркийн 38-20 УНТ улсын дугаартай машинаа унаж замаараа оффицероос жүжигчин Гандөшийг аваад 13 дугаар хорооллын дунд талын замаас ахмад жүжигчин Батжаргалыг аваад 1 дүгээр хорооллоос найруулагч Ариунтуяаг аваад Хүй долоон худаг руу явсан. Тэнд баярын нээлт болж үйл ажиллагаа үргэлжилсээр орой хаалтын тоглолт болсон. Би мөн хаалтын тоглолтод орж байсан. Баяр дуусч би 22 цагт Хүй долоон худгаас явсан. Би хот руу 23 цагийн үед орж ирээд Саппорогын замаар хороолол руу өгсч хорооллын төв замаар явж байгаад Гранд плаза руу уруудаж төв зам руу нийлээд чигээрээ оффицер хүртэл явсан. Оффицерын хажуу талаас “Эм Ай Юу” сургуулийн хажуу талаас “үсээ хусаад дөнгөж ургаж байгаа өвдөг хүрсэн цагаан ноосон эрээн цамцтай, гартаа барьсан зүйлгүй, 20 орчим насны эмэгтэй хүн” гар өргөж байхаар нь авсан. Тэр эмэгтэй намайг баруун тийш яв гэж эргүүлээд Улиастай, Налайх тийшээ явна гэж хэлсэн. Нарантуул тал руу эргээд явж байхад надад мөнгө байхгүй, би архи уумаар байна, хоёулаа архи хувааж ууя гэж хэлсэн. Би архи уухгүй гээд та машинаас буу гэж хэлэхэд буухгүй байсан. Тэгэхлээр нь би гудамж руугаа эргэж ороод ар талын хаалгаа нээгээд та буу гээд гараас нь татахад тэр эмэгтэй “болиоч” гэж хэлсэн. Тэр үед хажуугаар эрэгтэй хүн өнгөрсөн.
Тэр эрэгтэй “юу болоод байна аа” гэж хэлсэн. Тэр эмэгтэй намайг зам дээр буулга гэхээр нь би буцаж зам руугаа ороод Чулуун овооны цагдаагийн постын дэргэд очиход намайг зогс гэж хэлсэн. Тэнд тэр эмэгтэйг буулгаад намайг явах гэхэд тэр эмэгтэй буцаж миний машинд суугаад жоохон яваад бууя гэхээр нь би жоохон яваад Цагдаагийн академийн наана байдаг Сансар үйлчилгээний төвийн автобусны буудал дээр буулгасан. Тэнд миний урд хоёр машин байсан тул тэр эмэгтэй нэг машинд нь суугаад явсан. Би Жаст Ойлоор яваад гэртээ харьж унтсан. Тухайн үед 12 цаг 40 минут болж байсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн ээж байна. 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр манай охин /тухайн үед нэг залуутай найзлаж байгаа гэж байсан/ найз залуутайгаа уулзчихаад ирье гээд явсан. Тэр өдөртөө охин гэртээ ирээгүй. Маргааш нь би найзынхаа хуриманд яваад орой гэртээ ирэхэд охин маань ирээгүй байхаар нь гар утас руу нь залгахад утас нь дуудаж байсан. Гэтэл Төмөр замын цагдаагийн газраас намайг дуудаж байна гэсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Талийгаалчийн оршуулгын зардалд 6.713.664 төгрөг зарцуулснаа нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Ц.Цэрэндорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болсон юм шиг санагдаж байна тэр өдөр Урлагын ажилчдын баяр Хүй 7 худагт болсон. Би өглөө 07 цагийн үед босоод машинтайгаа гэрээсээ гараад Офицеруудын ордоны тэндээс ажпынхаа Гандөшийг аваад цаашаа явж 13-р хорооллын дунд замаас ахмад жужигчин Батжаргал гуайг авсан. Цаашаа явж Толгойтын тэндээс найруулагч Ариунтуяаг гэрээс нь аваад Хүй 7 худагт очсон. Тэгээд баярынхаа нээлтэнд оролцоод би бөхийн барилдаанд барилдсан. Бөх барилдаад би нэгийн даваанд унасан. Тэгээд сур харвааны тэмцээнд оролцсон боловч ямар нэгэн шагналт байр эзлээгүй. Тэгээд дараа нь морь уралдуулхаар болоод би нэг морь сонгож аваад уралдуулхад миний сонгосон морь сүүлээр орж ирсэн. Тэгээд орой нь хаалтын үйл ажиллагаа болж дуусхад манай ажлынхан тэндээ өөр машинуудад суухаар болоод би ганцаараа машинтайгаа хот руу орж ирсэн. Хэдэн цагийн үед хот руу орж ирсэнээ би санахгүй байна. Би 5 шараас төв замаараа явж байгаад Гурвалжингаас 3, 4 дүгээр хороолол руу өгсөөд хорооллын төв замаар явж байгаад буцаж 4 зам руу уруудаж төв зам руугаа ороод чигээрээ төв замаараа явсаар байгаад Офицеруудын ордоноор уруудаад явж байтал “Эм Ай Юу” сургуулийн хажуу талд нэг эмэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь би зогсож авсан. Тэр эмэгтэй үсээ хусуулаад дөнгөж ургаж байгаа бололтой богино үстэй, сүлжмэл эрээн өнгийн ноосон цамцтай, хар гуталтай байсан. Тэгээд тэр эмэгтэй миний машинд суугаад явж байхдаа нэг болохоор Налайх явна, нэг болохоор Улиастай явна гээд байсан. Тэгээд явж байхдаа намайг “Баруун тийшээ эргэ, надад мөнгө төгрөг байхгүй, чи надад архи авч өг” гээд байсан. Тэгэхээр нь би Чулуун овооны цагдаагийн постоос баруун тийш гудамж руу эргэж орж зогсоод тэр эмэгтэйг буулгах гэхэд “Буухгүй, намайг зам дээр гаргаж буулга” гэхээр нь би төв зам руугаа ороод Чулуун овооны цагдаагийн постны тэнд намайг зогс гэхэд нь би зогсоход тэр эмэгтэй миний машинаас буусан. Тэгсэнээ тэр эмэгтэй машинд буцаж суугаад би жаахан явж байгаад буучихья гэхээр нь би жаахан явж байгаад тэр эмэгтэйг машинаасаа буулгасан. Тэгтэл тэр эмэгтэй миний машины урд зогсож байсан 2 машины цагаан өнгийн машинд нь суугаад хөдлөөд явсан. Тэгээд би чигээрээ “Жаст ойл” ШТС-аар баруун тийш эргээд явсан. Тэр эмэгтэй угаасаа мөнгөгүй гээд буу гэхээр буухгүй байхаар нь би гэрлүүгээ ордог гудамж руу орж зогсоод буу гэхэд буухгүй байсан. Би халтуур хийх гэж машиндаа суулгаад мөнгө төгрөг байхгүй гэхээр нь буулгасан.
Намайг Офицеруудын ордоноор уруудаад явж байтал “Эм Ай Юу” сургуулийн хажуу талаас тэр эмэгтэй гар өргөж суугаад Чулуун овооноос Улиастай явдаг чиглэлийн автобусны буудал дээр буусан. Яг хэдэн цагийн үед миний машинд сууж буусан талаар би санахгүй байна. Би тэр эмэгтэйг зодоогүй. Машинаас буулгах гээд гарнаас нь татсан чинь буухгүй гээд байсан. Зам дээр гаргаад өгвөл машинаас чинь бууна гээд байсан. Би одоо санахгүй байна. Ямар ч байсан тэр эмэгтэй миний урд зогсож байсан нэг машинд суугаад хөдлөөд явсан. Тэр эмэгтэй үсээ хусаад дөнгөж ургаж байгаа халзандуу толгойтой. Алтан бурхан залгиад бөөлждөг гээд зурагтаар гараад байсан эмэгтэйтэй их адилхан царайтай, онигордуу нүдтэй, 20 гаран насны эмэгтэй байсан гэжээ. /6-р хх-ийн 147-148/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Миний охиныг Цогтсайханы Эрдэнэчимэг гэдэг 1982-05-15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2013-09-07-ны өдөр 14-15 цагийн үед байхаа яг цагийг нь сайн санахгүй байна найз залуу болох Лхамаатай уулзахаар гарсан ба уг залуутайгаа “өнөөдөр амьдрах үгүйгээ шийднэ” гэж хэлж байсан, гэрээсээ гарахаасаа өмнө утсаар ярихыг нь сонсоход “3-р сургуулийн тэнд үү” гэж хэлээд яриад гарсан ба би бодохдоо тэнд уулзахаар тохирсон юм байна гэж бодсон. ...Эхээс 3-лаа айлын том нь байсан, хүү нь одоо 8 настай Баянзүрх цогцолборын 3-р ангид сурдаг, ер нь л охин маань ямар нэгэн залуу гэр орондоо дагуулж ирдэггүй миний мэдэхийн 2 жил гаруй явсан царай төрхийг нь хараагүй эчнээ нэрээр нь таних Лхамаа гэх залуу л байна. Тамхи татдаг хааяа нэг хонож өнжөөд яваад ирэхээрээ архи үнэртүүлчихсэн л орж ирдэг байнга архи уугаад гадуур дотуур яваад байдаг асуудал байхгүй. Зан байдлын хувьд цэвэрч нямбай , хүнтэй эвсэг, хүнтэй хэрэлдэж маргаад байдаг асуудал байхгүй, түргэн ааштай, бухимдуу, эдийн шуналгүй, үнэтэй цайтай зүйл хэрэглэдэггүй, даруухан, ажилсаг, 5 настай байхдаа нуруундаа гэмтэл аваад хэл ярианы жаахан бэрхшээлтэй болчихсон бага зэрэг гацаж ярьдаг, хараа муутай, цус багатай, бие султай, хөл гар янгинаад бөөр өвдөөд байна гэх болсон. Талийгаач ер нь тэлээ зүүдэг эсэхийг нь эгч нь ёстой мэдэхгүй байна, 2013-09-07-ны өдөр гэрээсээ гарахдаа өмдөндөө тэлээ зүүсэн эсэхийг мэдэхгүй байна, байвал нэг л тэлээ байгаа байх, тэр нь цулгуй л юм байх ёстой эрээн мяраан юманд дургүй, яг тэр энэ тэлээтэй тэрийгээ энийгээ зүүдэг эсэхийг сайн мэдэхгүй юм. Тухайн үед гарахдаа өмссөн өмд нь нилээн бариун учраас тэлээ зүүсэн эсэхийг мэдэхгүй байна гэжээ. “/1xx-н 56-58// 1-р хх-н 56-63/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н1-р хх-н 7-15/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/ 1-р хх-н 37-45/
Цогцсонд хийсэн үзлэг /хх-н 1-р хх-н 15-30/
Хувцсанд хийсэн үзлэг, хэмжилт хийсэн тэмдэглэл / хх-н 30-36/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд : 9.5см х5.5 см, 1.3 смх5 см, 16 смх6см, 19 смх 10 см-н хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу, хар өнгийн өмдний тэлээ нэг ширхэг, хайт пивоны лааз нэг ширхэг, 500 гр экс архины шил нэг ширхэг зэргийг устгах, Самсунг маркийн хар өнгийн гар утсыг хэрэгт хавсаргахаар тогтоов гэжээ. /1-р хх-н 46/, камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /хх-н 1-р хх-н 47-51/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 52-53/
Насанд хүрээгүй гэрч Ц.Намбар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би ээжийнхээ ганц хүү нь юм. Манай ээж гэртээ байдаг ажилгүй намайг хичээл сургуульд зөөдөг байсан. 2013 оны 9 дүгээр сарын 7-ны амралтын өдөр намайг хойд хашаанд тоглож байхад ээж гэрээсээ гарч яваад дараа нь гэртээ ирээгүй. Ер нь манай ээж ажилсаг гэрийн ажилдаа сайн миний хичээлийг хийлгэдэг хичээлээ давт гэж хэлдэг байсан. Эрдэнэчимэг ээж эхлээд 1 том дэлгэцтэй утас, дараа нь мобикомын утас надад авчирч өгсөн. Хүний утас гээд кодыг нь мэдэхгүй асааж чадахгүй байсан. Лхамсүрэн ахтай утсаар дандаа яриад байдаг юм. Цагаан машинтай цэргийн шорттой махлаг Гансүх гэх /нэрийг нь мэдэхгүй байна/ залуутай ээж бид 3 Гачууртын голын урд гэрт байдаг амралтанд очсон. Машинд ээж Сэнгүүр пиво уугаад шөнө нь гэртээ хоносон. Лхамаа гэдэг ламтай ээж найзалдаг. Тэр нь манай гэрт ирж ном уншиж өгч байсан. Мөн Лхамаа ахтай ээж 1 хоног гэртээ ирэхгүй явж байсан. Мөн Янжмаа гэдэг эмэгтэй найз байдаг. Ээжид өмдний хар өнгийн бүс байдаг. Одоо гэрт бүс нь байгаа. Ээж нэг удаа согтуу хашаан дотор газарт унаад хацраа шалбалж байсан гэжээ. /хх-н 64-65/
Гэрч С.Цогтсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний охин Эрдэнэчимэг бол түргэн огцом ууртай, зүрх муутай, гар хөл нь талалж татдаг, хэл ярианы согогтой ээрч гацаж ярьдаг. ...фото зурган дээр байгаа хар өнгөтэй төмөр аралтай тэлээ бол талийгч Эрдэнэчимэгийн маань тэлээлж явдаг тэлээ мөн байна. Ер нь талийгаач Эрдэнэчимэг маань тэлээ тэлээлж явдаг байсан, мөн фото зурган дээр байгаа хар өнгөтэй гар утас бол талийгч Эрдэнэчимэгийн гар утас мөн байна” /1xx-н 66-67/ / 1-р хх-н 66-69/
Гэрч Ц.Нямцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би өчигдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн төрсөн эгч Ц.Эрдэнэчимэгтэй уулзсан. Манай гэрт эгч Эрдэнэчимэг, ээж Мядагсүрэн, Эрдэнэчимэгийн хүү Намбар бид дөрөв байсан. Эгч Эрдэнэчимэг 16-17 цагийн үед гэрээсээ гадагш гарсан бөгөөд би эгчийгээ гарахад нь хаачих гэж байгаа юм бэ гэхэд Лхамаатай амьдрах амьдрахгүйгээ шийднэ, утсаар надаас надтай суух суухгүйгээ ярихгүй нүүр нүүрээ хараад ярья гэж байна явж уулзахаас гээд гарсан. Лхамаа нь лам хүн ба 100 айлын орчимд байдаг хийдэд суудаг гэсэн. Энэ тухай ээж мэдэж байгаа байх. Манай эгчийг Ганданд дэлгүүрт худалдагч хийдэг байхад Лхамаа танилцсан байх гэж би бодож байна. Тэр өдөр манай эгч гэрээс гарахдаа ямар хувцас өмсөж явсан талаар би сайн санахгүй байна. Манай эмэгтэй дүү Болорцэцэг эгчтэй хувцасаа сольж өмсдөг учир би анзаараагүй. Эгч 91231238 дугаартай хар өнгийн мэдрэгчтэй утастай. Утасных нь дэлгэц хагарсан бүтэн алин болохыг би мэдэхгүй байна. Цүнхтэй явсан яг ямар цүнхтэй гэдгийг нь санахгүй байна. Манай эгч хааяа Лхамаатай уулзахаараа гадуур хонуутаар явдаг. Манай эгч арван жилийнхээ Нансаа, Янжаа гэдэг хоёр эмэгтэйтэй найзалдаг. Гэр орноосоо гараад гадуур тэнээд байдаггүй гэртээ хүүхдээ хараад л байж байдаг юм. Лхамаа нь эхнэр 2 хүүхэдтэй түүнээсээ салсан гэж дуулдаж байсан. Манай эгч 1982 оны 5 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Манай аавыг Цогтсайхан, ээжийг Мядагсүрэн, эмэгтэй дүүг Болорцэцэг, Эрдэнэчимэгийн хүүхдийг Намбар гэдэг юм. Манай эгч Эрдэнэчимэг цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1990 онд Нийслэлийн 10-н жилийн 68 дугаар сургуульд орж суралцаад 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар их сургуульд орж суралцаад төгсөлгүй гарчихсан юм. Хэддүгээр курсээсээ гарсаныг нь би мэдэхгүй. Манай эгч гэрийн үйлчлэгч, худалдагч зэрэг ажлыг хийж байсан. Сүүлийн хэдэн жил гэртээ хүүхдээ харж байгаа юм. Намбарын аав Сүхбаттай гэр бүл болж амьдарч байгаад салсан. Одоо тэр хүн нь хүн амины хэргээр шоронд байдаг гэсэн гэжээ. /1-р хх-н 70-78/
Гэрч Ц.Болорцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 5 дах өдөр билүү хагас сайн өдөр билүү ажилдаа явахдаа эгчтэйгээ хамгийн сүүлд уулзсан. Намайг явахад эгч унтаж байсан. Би яагаад сайн санахгүй байна гэхээр оюутан байхдаа аваарт ороод санаж мартдаг болсон юм. Ээжийн эд зүйлийг эгч зүүж хэрэглэдэг. Ажилгүй болохоор нээх хувцас байдаггүй. Ямар ч байсан цэнхэр өнгийн жинсэн өмд гэх мэт аар саархан хувцас байдаг. Зүүдэг хар тэлээ нь сая гэрт байсан. Өөр тэлээ байдаггүй байх. Нэг ангийх нь Янжаа гэдэг найз байдаг тэр нь Батлан хамгаалах яаманд билүү хүний нөөцөд нь ажил хийдэг гэсэн. Найз нөхдөө нуудаг бөгөөд энэ зун хүүхдээ дагуулж Хужирбулан руу хоногоор яваад ирсэн. Тэр үед найз нь нэхмэл хар өнгийн цүнх өгсөн байсан. Тэр найз нь цүнх нэхэж зардаг гэсэн. Тэр эмэгтэйн нэрийг нь Намбар мэдэх байх. Дашчойлон хийдийн лам Лхамаатай дотно үерхэж эхэлсэн. Лхамаа нь манайд ирж ном уншиж байсан. Лхамаа нь эхнэр хүүхэдтэй гэсэн. Тэгээд Лхамаа би хол яваад ирнэ битгий их уулзаарай гэж хэлсэн гэж байсан. Мөн эхнэр нь эгч рүү яриад ална гэж сүрдүүлсэн гэсэн. Эгч утсаа хүнээс их нуудаг бөгөөд утасных нь нүүр нь хагархай байсан. Эгч гэрээсээ гарахын өмнөх өдөр нь шоронд байдаг хүүгийх нь эцэг Сүхбат яриад би хүнтэй сууж байгаа Намбарыг миний хүүхэд гэсэн цусны шинжилгээ өгүүлээрэй мөнгийг нь эгч өгөх байх чи ажилгүй юм чинь мөнгөгүй байх гэж ярьсан гэсэн. Дашчойлон хийд дээр худалдагч хийж байхдаа олон охидуудтай найз нөхөд болсон байх. Тэдгээр хүмүүсийг нь хүү Намбар нь мэдэх байхаа. Манай эгч хүүхдээ бага байхад хааяа хааяа алга болдог байсан. Нэг удаа бүр сараар алга болж байсан. Хаашаа явсанаа хэлдэггүй юм. Сүүлийн 2 жилд тэнэх нь гайгүй болсон гэжээ. /1-р хх-н 79-84/
Гэрч Т.Цэдэн-Иш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Талийгаач Эрдэнэчимэг бид хоёр ах дүүсийн хүүхдүүд юм. Би 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өглөө хичээлдээ явах гээд байж байхад 08.35 цагийн үед талийгаач Эрдэнэчимэг эгч аав Цогтсайхантайгаа хамт гараад явж байгаа харагдсан. Би хичээлдээ яваад өдөр ирсэн ба талийгаачтай тааралдаагүй орой нь жорлон орж яваад таарсан. Дараа өдөр нь би хичээлдээ явах гээд автобусны буудал дээр байхдаа Эрдэнэчимэг эгчтэй таарсан хаачих гэж байгаа юм гэхэд Кино үйлдвэр орно гэж байсан. Тэр өдөр сэрүүхэн байсан болохоор Эрдэнэчимэг эгч хар хоолойтой цамц өмсөөд гадуур нь урт майк шиг малгайтай ногоон цамц, жинсэн өмд пүүзтэй байхаар нь би та даарахгүй байна уу гэхэд харин нимгэн гараад ирчихсэн байна гээд намайг автобусанд суухад тэндээ үлдсэн. Эрдэнэчимэг эгч бол жоохон ааштайдуу хүүхэддээ хатуудуу ханддаг юм. Бид нар нэг их дотно байдаггүй гэр гэртээ л байдаг. Зарим үед гэртээ ирсэнгүй л гэж байдаг юм байлаа. Ер нь эдний гэрийхэн их эвтэй амьдардаг. Хааяа л аав нь архи ууж орж ирээд агсам тавьж байгаа сонсогддог юм гэжээ. /хх-н 85-86/
Гэрч Ц.Жамьянмядаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Эрдэнэчимэг дүү манай ажил дээр 2 хоног ажилласан дараа нь манай гэрт 2013 оны 08 сарын 23-ны өдөр ирж усанд орсон. Би түүнээс хойш талийгаачтай уулзаагүй, утсаар ч яриагүй учир нь манай ажилд 2 хоног ажиллахдаа дутуу ажиллаад явсан болохоор нь би жоохон гомдож тунирхаад яриагүй юм. Дараа нь 2013 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүтэн сайн өдрийн орой 20:00 цаг өнгөрч байхад Эрдэнэчимэг нь өнгөрсөн гэнэ гэж утсаар хэлэхэд нь би түүнийг нас барсан байхыг мэдсэн юм. Талийгаач нь биеэ цэвэрхэн авч явдаг, царайлаг, аятайхан эмэгтэй, байсан. Хэл яриа нь бага зэрэг ээрүү түгдэрч гацаж ярьдаг хараа муутай, 1 хүүхэдтэй, нөхөргүй, хүүхдийнх нь эцэг Сүхбат нь шоронд байдаг, ажил хийдэггүй, хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Зан ааш нь хурц, ууртай, ээрүү нь мэдрэлд нь нөлөөлсөн гээд эмнэлэгт эмчилгээ 2013 оны 03 дугаар сард Сансар дахь Топуна гэх хувийн эмнэлэгт хэвтэж байсан юм. Мөн зүрх муутай, бие сул байсан. Талийгаач нь эрчүүдтэй голцуу бааранд эсвэл таксинд, эсвэл хүн дааж танилцуулсан гэж надад ярьдаг байсан. “ Кристалл” гэх офицеруудын ордны хажууд байх бааранд голчлон ордог, мөн кино үйлдвэрийн хажууд “эргэн дурсахуй” хуучин нэр нь диско бар ер нь 13 дугаар хорооллоос Офицеруудын ордон хавийн баараар явдаг байсан. Найзуудаас нь би Гансүх, Лхамбаяр “лам” нарын талаар мэднэ. Мөн ботаоникийн цэцэрлэгийн элс зардаг газар зогсдог 2 хүнийг таньдаг гэх боловч би нэрийг нь мэдэхгүй байна. 40 орчим насны ах хүн гэж байсан, хааяа хоол идсэн гэж хэлж байсан. Талийгаач нь Гансүхтэй “эргэн дурсахуй”-д танилцсан, таалагдаж байна сууна гэж ярьж байснаа дараа нь их архи уудаг юм байна гэж байсан. Лхамбаярын талаар эхнэрээсээ салсан сууна гэж ярьдаг архи уудаг зантай ааш муутай, хүүд маань эцэг болохоор хэцүү хүн байна хамт Төв аймаг руу явсан гэж ярьсан. 2013 оны 5.6 сар орчим байх Эрдэнэчимэг нь том дэлгэцтэй Ipod утас 1 ширхэг, нөгөөх нь хар жижгэвтэр корпустай утас 1 ширхэгийг авчраад бааранд нэг хүнтэй танилцаж архи уугаад нөгөө хүн нь тасархаар нь авчихсан гэж ярьж байсан. Утасны эзнийг нь танихгүй, нэрийг нь мэдэхгүй. 2013 оны хавар орчим байх талийгаач 7 хоног орчим гэртээ ирэхгүй алга болсон. Тэгээд ирэхэд нь би яагаад тэнээд байгаа юм гээд ярилцахад талийгаачийн хүзүү орчим нь улаан болгосон гэж өөрөө ярьж байсан.Талийгаач би ер нь хүний гарт үхэх юм шиг байна өөрөө ч хурц зантай хүнтэй аятайхан харьцахгүй би болохгүй юм байна гэж хэлсэн. Харин ямар хүмүүстэй байснаа хэлээгүй. Найз Янжмаагийн гэрт нүүрний хөх арилдагүй 7 хоносон гэж хэлсэн. Талийгаач нь пиво уудаг, согттолоо уудаггүй байх гадны хүнтэй яаж харьцдагыг нь мэдэхгүй байна. 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би талийгаачийн төрсөн өдрийг тэмдэглэхээр “Кристалл” бааранд орсон. Хамт 3 залуу байсан., нэрийг нь мэдэхгүй зарим зүйлээ нуугаад ярьдаггүй. 1 залуутай нь танил шинжтэй ярилцаж байсан, ажил хэрэгч хувцастай цагаан цамцтай, хар өмдтэй, махлаг гүзээтэй, дунд зэргийн нуруутай хүн байсан. Би түүнийг хар өнгийн нарийхан тэлээ хэрэглэдэг байсан ажилгүй мөнгөгүй болохоор тэлээ авах мөнгө алга гэж ярьж байсан. Би талийгаачийг ажил хийх дургүй, хөнгөн аргаар мөнгө олох дуртай юм байна гэж бодсон. Ер нь талийгаач хоноод алга болоод ирэхээрээ мөнгөтэй болчихсон байдаг. Бас Лхамаагийн нэрийг бариад байдаг болсон. Төв аймаг руу Лхамаатай хонь авчирна гээд яваад ирэхэд нь би хонь авч идье гэхэд байхгүй гээд байсан. Ер нь худлаа яриад байдаг юм. талийгаач нь буудалд хоносон, хөдөө амралтанд явсан гэж ярьдаг. Тиймээс би тийм хүмүүсийн нэгтэй маргалдаад хороочихсон байж магадгүй гэж таамаглаж байна. Ер нь эдийн сонирхолтой байх, өөрөө хүнээс юм харамладаг, эвгүй харьцаатай, харьцахад хүндрэлтэй хүн, огцом ууртай би л болж байвал болоо гэсэн сэтгэлтэй хүний төлөө сэтгэл бага хүн. Надад өөр нэмэж хэлэх зүйл гэвэл талийгаачийн гэрийн уур амьсгал нь муу аав, ээж хоёр нь дандаа хэрэлддэг, аашилдаг учир гэрээсээ дайждаг, ирэхээс дургүй хүрээд байдаг гэж ярьж байсан. Ажилгүй учраас хамт олон , найз гэж байдаггүй, танилцсан хүмүүс нь л найз нь болдог гэжээ. 1-р хх-н 87-89/
Гэрч Ц.Янжинлхам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Эрдэнэчимэгтэй 10 жилийн нэг ангид суралцаж төгссөн найз нь байгаа юм. Эрдэнэчимэг манай ангид 1998 онд 8 дугаар ангиасаа 84 дүгээр сургуулиас 68-р сургуульд шилжиж ирээд бид 2000 онд 68 дугаар сургуульд 10-р ангиа хамт төгсөж байсан юм. 10 жилдээ байхдаа ямар байсан талаараа ярьж хөгжилдөж байгаад нэг хотод явцгаасан. Ар гэрийнхээ талаар болон өөрийнхөө хувийн амьдралын талаар нарийн ширийн зүйл яриагүй одоохондоо ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байгаа л гэсэн зүйл ярьж байсан өөр зүйл ярихгүй байсан. 2013 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр над руу залгаад миний өмнө нь хэрэглэж байсан үр зулбуулдаг эм асуухаар нь чи яасан юм бэ жирэмсэн болчихсон юм уу гэсэн чинь үгүй ээ үгүй манай дүүд хэрэг болоод гэж хэлээд утасаа салгачихсан. Тэгэхлээр нь би Американ дэнжийн тэнд байх Энхийн төлөө гэдэг нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг юм тэр эмнэлэгт уг эмийг зардаг юм шиг байна лээ гэхдээ чи сайн эмчид үзүүлсэн нь дээр байхаа тэр эм дэмий юм шиг байна лээ шүү гэж мессеж бичсэн. Тэгээд надад хариу мессеж ирээгүй тэгэхлээр нь гайхаад санаа зовоод 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 15.00 цаг өнгөрөөгөөд өөрийн 93096426 гэсэн дугаараас 2 удаа залгасан чинь утасаа ерөөсөө авахгүй байсан ба ярьж чадаагүй тэгээд л дахиж холбогдоогүй. Миний мэдэхийн 1 жилийн өмнө байхаа ээж нь талийгаачийг гэртээ ирэхгүй байна олоод өгч тус болооч гэхээр нь би утас руу нь залгаж уулзая гэж байгаад манай гэрийн ойролцоо уулзаад ээжид нь олж өгч байсан тэгээд хаагуур хэнтэй юу хийж явсан юм бэ гэсэн чинь юу ч хэлэхгүй байсан. Хаагуур хэнтэй юу хийдэг талаар нь надад мэдэх зүйл байхгүй биеэ үнэлдэг эсэхийг нь мэдэхгүй тийм зүйл байхгүй байхаа хамаатных нь Золоо гэдэг хүүхэн байдаг гэсэн тэр хүүхэнтэй их дотно байж магадгүй. Золоо гэдгийнх нь нөхөр нь цагдаад ажилладаг гэж байсан хаана гэдгийг нь мэдэхгүй Золоогийн хаяг утасны дугаарыг мэдэхгүй. өөр найз нөхдийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Нансалмаатай бараг 2 жил гаруй уулзаагүй байхаа. 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 31 настай, нэг хүүхэдтэй, одоо хүүхэд нь 8 настай, нөхөрөөсөө салаад удаагүй байхад нь нөхөр нь хүн амины хэргээр шоронд ороод одоо ял эдэлж байгаа гэсэн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, уг нь Улаанбаатар их сургуульд ороод төлбөрөө төлж чадахгүй гарчихсан. Гэртээ аав ээж, 2 дүү хүүгийнхээ хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг хэсэг Дашчойлон хийдэд шашны эд зүйл зараад хүний лангуун дээр сууж байгаа гэж байсан. Зан байдлын хувьд хүнтэй эвсэг, хүнтэй тэр болгон юм яриад байдаггүй дундаж л сурдаг байсан, архи уух дуртай, гэхдээ байнга уугаад байдаггүй хааяа нэг уулзахаараа уух дуртай, тамхи татдаг, ямар нэгэн авъяас сонирхол байхгүй шагнал урамшуулал авч байгаагүй. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэжээ. /1-р хх-н 97-98/
Гэрч Д.Энхмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Эрдэнчимэгийг 2002 оноос эхлэн таньдаг болсон. Би дотно харьцдаг бие биедээ тус дэм болдог эгч дүүс шиг болсон юм. Би 2 дүү шигээ боддог Эрдэнэчимэг намайг эгч гэж хүндэлдэг., Бие биедээ жаргал зовлонгоо ярьдаг дотно харьцаатай болсон. Эрдэнчимэг бид хоёр 2003 оны үед 3,4-н сар Эрээнд цуг ганзагын наймаанд явдаг бие биедээ түшиг дэм болоод явдаг ингэж явж байхаасаа нийлж нууцлаг зүйлээ хоорондоо ярьдаг амьдрал ахуйнхаа талаар хоорондоо ний нуугүй ярьдаг байсан. Эрдэнэчимэг бол цайлган сэтгэлтэй, эвсэг харьцаатай, дандаа инээмсэглэж явдаг, хүнд тусархуу, хүнд хэтэрхий итгэмтгий, гэнэн гэмээр зантай итгэсэн хүндээ юугаа ч хамаагүй илэн далангүй ярьдаг, хэл ярианы согогтой, гацаж, ээрч ярьдаг, айж сандарсан үедээ унаж татдаг, гутарч явдаг зан чанартай хүн байсан. Эрдэнчимэг аав ээжийгээ архи их уудаг хэрэлдэж маргалддаг хэцүү байдаг гэж ярьдаг байсан. Мөн өөрийгөө ээрч гацдаг хэл яриа муутай болохоор ажилд авахгүй юм гэж ярьдаг байсан. Тэгээд л гуньж гутарсан үедээ уйлаад л би үхмээр байна, гээд л зовлон жаргалаа хуваалцаж ярьдаг байсан. Эрдэнчимэг 2006 онд Сүхбат гэх хүнтэй гэр бүл болж жирэмсэн байхдаа манай гэр орноор нөхөрөө дагуулж ирж байсан. Гэр бүл Сүхбат нь маш их хартай Эрдэнэчимэгийг байнга зодож цохидог хэцүү л амьдралтай байсан. Эрдэнэчимэг одоогоос 10-аад хоногийн өмнө надтай утсаар ярихдаа аав ээж хоёр архинаас болж хоорондоо хэрэлдээд намайг зовоогоод байх юм би үхмээр байна гээд нилээд цөхөрч гутарсан байдалтай ярьж байсан. Тэгээд хүүдээ л маш их санаа зовож байна гэж хэлж байсан. Би тэгэхлээр нь сэтгэлийг нь засаж дүү минь ийм бол манайд ирээд надтай цуг байж бай гэж хэлээд Эрдэнэчимэг 9 дүгээр сарын 15-наас хойш хүүхэдтэйгээ танайд очьё гэж хэлж байсан. Мөн Эрдэнэчимэг 2013 оны 8 дугаар сарын 2.3-ны үед нэг орой утсаар намайг БАС-ийн хойд талд нэг бааранд ороод уулзаад ярилцахад таны насны ижил хүйстэн гэмээр юм уу 2 ахтай танилцсан тэр 2 ах надад их сайн намайг хөөрхөн гэдэг. Надад их тусалдаг нилээд баян чинээлэгдүү хүмүүс байгаа. Нэг нь хар өнгөтэй Ланд машинтай хоёулаа дандаа хамт явдаг надад мөнгө төгрөгөөр тусалдаг надад муу юм хийгээгүй сайхан хүмүүс гээд хөдөө явчихаад 9-н сарын үед эргэж ирээд салхинд гаръя гэж ярьж байсан. Эрдэнэчимэг тэр 2 хүнийхээ талаар төсөөлж хэлэхдээ жолооч нь сахалтай урт гэзэгтэй, үсээ ардаа боочихдог, шарт царайтай 170-175 см өндөртэй хүн нөгөө хүн нь бүдүүн махлагдуу бордуу цэвэрхэн хүн байгаа гэж хэлж байсан. Тэр 2 хүнээ Амгалан вокзалын ойролцоо Призерын хавьцаа том ажил хийдэг юм шиг байна лээ . Утсаар ярихдаа тэр 2 хүнээ призер дээр ажилтай байна. Одоохон очлоо гэж ярьдаг байсан гэж хэлж байсан. Эрдэнэчимэг Дорнод аймаг хавьцаа уул уурхайд ажилладаг Баяраа гэдэг хүнтэй хамтран амьдрахаар тохирчихсон дотно харилцаа холбоотой байдаг миний хүүд маш сайн байдаг юм гэдэг байсан. Баяраа гэдэг хүнтэй нэг жил гаран болж байна гээд манайд 7 дугаар сард нэг ирэхдээ ярьж байсан. Эрдэнэчимэг одоогоос 5-6-н жилийн өмнө нэг Баяраа гэдэг лам хүнтэй дотно харьцаатай байсан ба тэр нь Энэтхэг явсан. Баяраа нь Энэтхэг яваад 5-н жил болж байна гэж ярьж байсан. Эрдэнэчимэг бид хоёр хааяа хоёулахнаа уулзаж зовлон жаргалаа хуваалцаад хоолны газар орж ярьж суудаг байсан. 2013 оны 7 дугаар сард наадмын дараахан хүүтэйгээ цуг манайд ирж 2-3 хоносон, 7 дугаар сарын 20-ны үеэр хүүтэйгээ ирж нэг хоноод явсан. Үүнээс хойш Эрдэнэчимэг нь манайд ирж хоноогүй хааяа утсаар ярьдаг байсан. Эрдэнэчимэг 2013 оны 8 дугаар сарын 2-3-ны үед надтай уулзаад ярьж байхдаа тэр ахиал нөгөө хоёр хүнтэй урьд нь хэд хэдэн удаа уулзсан гэж ярьж байсан. Эрдэнэчимэг тэр 2 хүнтэй хэзээ танилцсан тухайгаа хэлэлгүй. Ямар ч байсан тэр 2 хүн нь 7,8-дугаар сард Эрдэнэчимэгтэй утсаар ярьдаг байсан юм. Эрдэнэчимэг маш дөлгөөн байнга инээмсэглэж явдаг, сайхан дуулдаг наргианч цайлган, сайхан яриа хөөрөөтэй охин байсан. Эрдэнэчимэгийг архи уудгийг нь би мэдэхгүй хааяа бол уучихдаг байсан. Эрдэнэчимэг пиво уусан ч гэсэн муухай ааш зан гаргадаггүй төлөв даруу маш хөөрхөн ааштай охин байдаг байсан. Эрдэнэчимэг манайд ирээд дуулж байсан юм. Эрдэнэчимэгийг хэнтэй ч хамаагүй унтаж бэлгийн харьцаанд ордог гэдгийг би мэдэхгүй их л даруухан охин гэж боддог гэжээ. /1-р хх-н 104-108/
М.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Сансар үйлчилгээний төвд байдаг Хайт баарнаас 2013-09-08-ны 01 цагийн үед надаас түрүүлээд Энхтүвшин тэр эмэгтэй гарсан юм. Бид 3 ширээнээсээ хамтдаа босоод би текен дээр очиж уусан 3 пиво, караокены цаг,дуулсан дууныхаа тооцоог үйлчлэгчтэй нь хийчихээд жорлонлуу очоод хаалгийг нь татсан чинь дотор нь 3-н залуу байхаар нь би шууд яваад орсон чиньтэр 3 хүнтэй байхад орж ирлээ гэхээр нь би өө уучлаарай хүнтэй байсныг нь мэдсэнгүй дотор нь байсан бол түгжчихгүй дээ гэж хэлчихээд зогсож байхад нэг залуу чи яах юм шээх юмуу хүндрэх юм уу гэхээр нь би зүгээр шээчихээд гарна гэж хэлсэн. Тэр 3 бие засаж дууссаны дараа нь би жорлон орж бие зассан ба нэг залуу нь надаас чи хаанахынх уу гэхээр нь би Хөвсгөл аймгийнх Эрдэнэтэд байж байгаад хотод орж ирсэн гэж хэлээд гар барьчихаад жорлонгоос шууд хаалгаар гадагшаагаа гарсан юм.Гадаа гараад ирсэн чинь Энхтүвшин тэр эмэгтэй 2 байхгүй байхаар нь тэр хавиараа жоохон хайхад байхгүй байхаар нь араас нь явж байгаад тунелийн хажуу талаар буудаг шатны хажууд Энхтүвшинтэй тааралдсан ба хажууд нь эмэгтэй хүн байсан үгүйг нь анзаараагүй одоо санахгүй байгаад байгаа юм.Энхтүвшинтэй тааралдаад жорлонд хүмүүстэй маргалдаад байхад чи хаачихдаг юм гэж хэлхэд Энхтүвшин надад тухайн үедээ юм хэлсэн байх би сайн санахгүй байгаа. Надад нэг хэлчихээд Энхтүвшин цаашаагаа явахаар нь би Энхтүвшинг татхад эргээд хархаар нь баруун шанааруу нь хальт цохиж авсан чинь Энхтүвшин зөрүүлээд намайг хавираад унагаачихангуутаа Сансарын тунелээс буудаг явган хүний шатруу гүйгээд явчихаар нь би машин замаар алхаад доошоогоо буугаад автобусны буудпын доохно талаар төв замруу орж ирж байхад Энхтүвшин дээрээс тунель талаас доошоогоо төв зам дагаад алхаж ирж байгаатай тааралдаад хөөш нөгөөдөх хүүхэн чинь хааччихсан юм гэж асуухад явчихсан ш дээ гэж хэлсэн.Тэгсэнээ Энхтүвшин гэнэт чи тооцоо хийдэг мөнгөтэй нь юм уу чиний» мөнгийг чинь олж өгнө өө гэж хэлснээ гэнэт намайг барьж аваад тонгорч унагаагаад доороо дарж хэвтсэн ба хэсэг хэвтэж байгаад би босож харьцгаая гэхэд намайг босгосон.Би босоод Энхтүвшинд би чамд хэлэх гэж байсан үгээ буруу ойлгуулчихсан юм шиг байна гэж хэлчихээд Энхтүвшингээс мөнгө байна уу гэж асуухад халаасаа ухаж байгаад мөнгө байхгүй байна гэхээр нь би танай гэрт очиж хоноё гэсэн чинь манайд ах эгч байгаа болохгүй гэхээр нь яахуу гэхэд энэ хавиараа орцоор хоночихоё гэж хэлхээр нь тэгвэл яах юм бэ манай гэрлүү очиж хоноё гээд бэр эгч Чанцалдуламын 96026772 гэсэн дугаарлуу нь өөрийнхөө 96016772 гэсэн дугаараас залгаад таксины мөнгө байна уу гэхэд надад мөнгө байхгүй гэхээр нь Эрдэнэдаваа ахын 98110783 гэсэн дугаарлуу нь 96016772 гэсэн дугаараасаа залгаад таксины мөнгө байна уу такси бариад очлоо гэхэд мөнгө байхгүй гэхээр нь ямар ч байсан такси бариад очлоо та мөнгийг нь өгөөрэй гэж хэлчихээд утасаа тасалсан. Дараа нь хамаатны дүү Чанцалдуламын 91694129 гэсэн дугаарлуу нь 96016772 гэсэн дугаараас залгаад таксины мөнгө асууж байтал утас цэнэг нь дуусаад унтарчихсан юм.Тэгээд зам дээр гар өргөөд зогссон чинь эхлээд 1 бараан хар хөх өнгийн машин зогсохоор нь Нисэх явах уу гэсэн чинь үгүй гээд яваад өгсөн араас нь мөнгөлөг саарал өнгийн машин ирж зогссон ба дотор нь 2 залуу Нисэхрүү 25000 төгрөгөөр явна гэхээр нь үнэтэй байна гэхэд эргэж ирэхдээ хүнгүй гэж хэлхээр нь бид 2 явахгүй гэсэн ба араас нь дахиад цагаан өнгийн номер дугаарыг нь санахгүй байна машин ирэхээр нь нисэх явах уу очоод мөнгийг нь өгөе 12000 төгрөгөнд явчих гэхэд за гээд бид 2 суухад жолооч нь хаагуур явах уу гэж асуухаар нь би түгжрэлгүй юм чинь төв замаараа явсан нь дээр байлгүй манайх нисэхийн эцэсээс хойшоогоо байдаг юм эцэс дээр очиж сэрээгээрэй гэчихээд унтаад өгсөн юм.Нэг сэрэхэд 13-р хорооллын Ану-үжин гээд зочид буудал рестораны хажуугаар явж байгаа харагдсан би ч унтаад өгчихсөн байна лээ дахиад сэрэхэд үйлдвэр комбинатын замын уулзвар дээд байдаг замын цагдаагийн постны хажуугаар баруун эргээд Говь компанийн уулзвар дээрээс зүүн эргээд шороон замаар орж явхад нь эргээд унтчихсан байна лээ жолооч нисэхийн байрны буудлын хажууд сэрээхээр нь би замаа зааж гэртээ очоод Энхтүвшинг таксины жолоочтой хамт үлдээгээд би гэрлүү орж бэр эгч Чанцалдуламаас мөнгө асуухад байхгүй гэхээр нь Эрдэнэдаваа ахаас мөнгө авах гэж байхад жолооч араас орж ирээд гэрийн хаалгаар шагайхаар нь Эрдэнэдаваа ахаас 10000 төгрөг 1ширхэг 1 төгрөг 2 ширхэг нийт 12000 төгрөг аваад гэрээс гаралгүй гараа гаргаад мөнгөө өгсөн. Дараа нь Энхтүвшин гэрлүү орж ирэх гэхээр нь би оруулалгүй байж бай гэчихээд машины түлхүүрээ ширээн дээрээс аваад гадагшаагаа гарч Энхтүвшин бид 2 машинаа асаагаад гарахад араас Эрдэнэдаваа ах араас гарч ирээд хаачих гэж байгаа юм гэхээр нь Био явж найз охинтойгоо уулзах гэж байна гэхэд намайг согтуу машин барьж явах гэлээ явуулахгүй гээд машинд суучихаар нь "Био“ явахаа болиод Нисэхийн байрны хажууд байдаг жижигхэн дэлгүүрлүү тамхинд явахаар болж би машинаа барьж хашаанаас гараад гудамжаа уруудан доошоогоо яван гудамжнаасаа дөнгөж гараад худгийн хажуу талд залгаа илүү байдаг дөрвөлжин цементийг жолоочын эсрэг талын дугуйгаараа мөргөөд зогссон юм. Машинаасаа буугаад үзэхэд дугуй хагарчихсан байсан чинь Эрдэнэдаваа ах уурлаад машин бариад буцаж гэрлүү очиж хашаанд машин тавиад хагарсан дугуйгаа сольж запас аваарын жижиг дугуйгаа тавьчихаад машиндаа ороод сууцгаасан чинь Эрдэнэдаваа ах надад архи уучихаад машин барьлаа би чамайг дүүгээ гэж боддог байхад чи үнэн тэнэг юм аа гэж уурлаж байгаад түлхүүр аваад гэрлүү орчихоор нь Энхтүвшин бид 2-ч тэгээд машиндаа унтаад өгсөн юм.Энхтүвшин арын суудал дээр би өөрөө урд талын суудал дээр унтацгаасан юм.Өглөө Энхтүвшин явлаа гэхээр нь би утасаа асаахад 11 цаг 25 минут болж байсан юм. Би ч тэгээд тэр өдөр буюу 2013-09-08-ны өдөр гэрээсээ гараагүй гэртээ өнжсөн юм.Маргааш нь 2013-09-09-ны өдөр гэртээ байж байгаад ахын найз Батнасан пехыг дуудаж машинаа үзүүлэхэд машиныг маань жолоодож үзээд тэнхлэг тохиргоо нь алдагдсан байна гээд үзэж байгаад амортизатор нь далийчихсан байна гэсэн юм.Ингээд гадуур гаралгүй байж байгаад 2013-09-10-ны өдөр машиныхаа амортизаторыг сольж янзалсан юм. Ингэж байхдаа баруун гарынхаа дунд хурууг машины цап гар 2-н дунд нь хавччихсан юм.Би тийм их согтоогүй юу болж байгаагаа мэдэх ухаан байсан юм гэжээ. /3-р хх-ийн 132-133/
Гэрч М.Энхтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013.09.07-ны өдөр хагас сайны өглөө 10-н цагийн үед манай үеэл Ганзориг еөрийнхөө 96026772 гэсэн дугаараас залгаад намайг хөдөөнөөс ирснээс хойш уулзаагүй гээд өнөөдөр уулзах уу гэхээр нь би өдөр ярья завтай болохоороо хэлье гэсэн. Ингээд үдээс хойш 16 цагийн орчим 9811....-тэй дугаараас залгаад би баруун дөрвөн зам дээр явж байна миний утасны цэнэг дууссан байна бид‘хоёр зүүн дөрвөн замын урд талын номин дээр уулзахаар болсон. 17.00 цаг өнгөрч байхад байх над руу 9811-тэй дугаараас залгаад Номингийн зогсоол дээр байна гэхээр би гарч очиход Ганзоригийн ахынх нь найз Эрка гээд нутгийн зүс таних ахтай явж байсан. Тэгээд намайг өдөржин хамт халтууранд явсан гэж байсан. Эрка ах Ганзоригийн 62- 91 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн хонда СМС маркын автомашиныг аваад явж Ганзориг бид хоёр явган их монгол хорооллын хойд талын “вэйл март" дэлгүүр дээр очоод Ганзоригийг замын нөгөө талд үлдээгээд би Мөнхцэцэг эгчид байрны түлхүүрийг өгөөд бид найзтайгаа явлаа гэж хэлсэн. Би Ганзоригтой хамт явж байгаа талаараа хэлээгүй. Бид хоёр Малчин компаний урдаас такси барих гэтэл зогсоогүй юм. Ингээд бид хоёр бөхийн өргөө рүү алхаад Чингис зочид буудал руу явдаг замаар явж ертөнцийн зүгээр баруун талд урд талаасаа эхний паб бааранд 18 цаг 30 минутын орчим байх орсон гэж бодож байна. Бид хоёр паб бааранд ороод эхлээд цаад талын танхимд суугаад нэг нэг шил “Боргио” пиво аваад сууж байсан чинь хажуугийн ширээнд сууж байсан 30 гаран насны нэг эмэгтэй 3-н эрэгтэйгийн хамт чанга чанга яриад байсан….. Бид хоёр эргэж ороход нөгөө танилцсан хоер залуу өмнө хамт сууж байсан ширээндээ сууж байсан. Бид хажуугийн ширээнд суугаад удаагүй байхад нөгөө танилцаж байсан хоёр залуу ганцаараа сууж байсан эмэгтэй дээр очоод юм ярьж байснаа махлагдуу залуу нь гуравуулаа хамт гаръя гээд гарнаас татахад явахгүй гэсэн чинь хар нимгэн куртиктэй залуу жаахан байж байя гэж байх шиг байсан би Ганзоригтой юм яриад байсан болохоор яриаг сайн сонсож чадаагүй. Удаагүй тэр хоёр яваад өгсөн Ганзоригийг текний тэнд байхад нөгөө ширээнд сууж байсан эмэгтэй та хоёр хоёулханаа яваа юм уу гэхээр тийм гэсэн.чинь аан гээд толгой дохихоор нь би нэг шил пиво нөгөө ганцаараа сууж байсан эмэгтэй дээр очиж суугаад хүн хүлээж байгаа юм уу гэсэн чинь юм дугараагүй тэгэхээр нь би та яасан хөөрхөн харагдаж байна гэсэн чинь нүдээ аньж байснаа тийм байна уу гэхээр нь тиймээ гэхэд тэгвэл намайг нэг үнс гэхээр нь хацар дээр нь нэг удаа үнссэн. Ингээд яриа өрнүүлсэн чинь тэр эмэгтэй 3-р ангийн Намбар гэж хүүхэдтэй гээд дандаа хүүхдийнхээ тухай яриад байсан. Ингэж ярьж сууж байхад Ганзориг хүрч ирээд 3-лаа хамт суусан чинь тэр эмэгтэй дахиад хүүхдийнхээ тухай яриад байсан. Тэгснээ тэр эмэгтэй гуравуулаа хамт диско бааранд оръё бүжиглэе гээд байсан. Хамт сууж байхдаа байн байн мессеж бичээд байх шиг байсан. Хар өнгийн дэлгэцэндээ мэдрэгчтэй утас барьж байсан. Ганзориг бид хоёрыг текний урд талын ширээн дээр сууж байхад утсаар ярьж харагдсан. Бид хоёрын хажууд бол утсаар яриагүй. Би хэдэн цагт гарснаа санахгүй байна. Гарахад Ганзориг тооцоо хийсэн би хэдэн төгрөгний тооцоо хийсэнг мэдэхгүй. Тэр эмэгтэй өөрийнхөө уусан пивоны тооцоо гээд 20,000 төгрөг өгч байсан хариулж авсан үгүйг нь би хараагүй. Бид гурав паб баарнаас гараад зам дээрээс такси бариад сансар луу эргээд Полиц гэсэн улаан тоосгон байрны хажууд буугаад бүжиглэх баар хайсан чинь олдохгүй Сансарын тунел хүртэл алхаад сансарын тунел дээр нь нийтийн караокед ороод суугаад нэг нэг Боргио пиво авч уугаад 3-н дууны захиалга өгсөн. Ингэж сууж байхад Ганзориг бие засах газар луу ороод удаад байхаар нь араас нь ороход Ганзориг 3-н залуутай зогсож байсан Маргалдсан үгүйг нь мэдээгүй шууд ширээндээ дагуулж ирж суугаад согтоод байгаа юм уу гээд алгадсан чинь намайг алгадаад бид хоёр тоглоомоор хэд хэдэн удаа бие биенээ алгагдсан чинь суулгахгүй энэ тэр гэхээр нь зүгээр тоглож байна гээд дуулах ээлж болсон байсан ба тэр эмэгтэй дуулсан дараагийн дууг нь би дуулж байхад Ганзориг жаахан агсраад байсан. Ингэж байхад арын ширээний нэг өндөр намаараа надтай адилхан нилээн согтуу залуу ирээд намайг гоё дуулж байна гээд гар барьчихаад нөгөө эмэгтэй дээр очоод хажууд нь жаахан эргэлдэж байгаад суусан тэгээд удаагүй баарнаас гаръя гээд Ганзориг тооцоо хийсэн хэдэн төгрөгний тооцоо гарсанг нь мэдээгүй. Гараад Ганзориг надад би бие засах өрөөнд 3 залуутай муудалцсан чи мэдсэн үү гээд агсраад байхаар нь би явлаа гээд явсан чинь Ганзориг намайг барьж аваад бид хоёр зууралдаж байхад нөгөө эмэгтэй явчихсан байсан.. Би Эрдэнэчимэг гэдэг эмэгтэйг танихгүй зүс царайгаар нь танина нэрээ надад хэлээгүй дээгүүрээ хар өнгийн нимгэн богино савхин юм өмссөн бусад хувцасыг нь санахгүй байна.Өндөр намаараа надтай ойролцоо би 168 см өндөртөй Шаравтар царайтай,урт сормуустай байсан. Намайг хол байхад нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Утсаар ярихдаа ирэхгүй юм уу гэх шиг болсон. Ээмэг байсан үгүйг нь сайн санахгүй байна байсан бол цагираган ээмэгтэй байсан шиг санагдаж байна. Тухайн үед би одоо өмсөж байгаа хувцастайгаа явсан. Би өмсөж явсан хувцасаа 2013.09.10-ны өдөр угаасан. Би одоо санахгүй байна ямар ч байсан нэг нэр хэлж байсан шиг санаж байна. Цагаан цамцтай нь хөдөө хил дээр ажилладаг юм шиг юм яриад байсан. Нилээн бадриун биетэй ууртай залуу байсан найз бүсгүй нь явсан чинь хэнтэйгээ явалддаг хэнтэй явах гээд байгаан гээд хэсэг уурлаад байсан. Хар нимгэн куртиктэй нээх онцийн зүйл яриагүй. Би Ганзоригийн урд нь нөгөө эмэгтэйн хамтаар юм яриад алхаж байсан. Тэгтэл араас ирээд маргалдаж эхэлсэн. Тэрнээс тэр эмэгтэйтэй өөр тийшээ явсан зүйл байхгүй.
|
|
2013 оны 09-р сарын 07-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад миний үеэл М.Ганзориг бид хоёр Бөхийн өргөөний ард байрлах “Даймонд паабад хоол идэхээр орж суугаад тэндээ бууз идэж дараа нь пиво ууцгаасан, тэгээд 19-20 цагийн орчим болов уу?нэг эмэгтэй бид нарын ард байрлалтай ширээнд ганцаараа суугаад бид хоёрлуу нүдээ ирмээд хандархаад байсан, тэр ганцаараа утасаараа оролдоод ганцаараа нэлээд удаан суусан баримжаагаар 1 цаг хиртээ суусан байх. Тэгээд бид хоёр тэндээс 1 цаг гарангийн дараа гарч яваад ТҮЦ-энд цэнэглүүлсэн утасаа мартчихсан байсан тул буцаж ТҮЦ-рүү очиж утасаа аваад явж байтал тэр пабанд танилцсан залуу тамхи татаад гадаа зогсож байгаад та хоёр явах гэж байгаа юм уу? ганц ганц шил пиво уучихаад салцгаая гэж хэлж бид хоёр буцаж орж сууж байхдаа тэр сууж байсан эмэгтэйтэй очиж танилцсан юм. Бид хоёроос өмнө тэр хоёр залуу цуг явъя гэж түүнийг чангаагаад байсан ба тэр хоёртой яваагүй, түүний дараа бид хоёрыг та хоёр хоёулахнаа яваа юм уу? наашаагаа суучих гэж хэлэхлээр нь бид хоёр очиж сууж танилцсан юм. Тэгээд тэндээс 23 цаг өнгөрөөгөөд гарсан гэж бодож байна. Тэр эгч бүжиглэдэг газар орьё гэж хэлсэн учир бид пабны гаднаас нэг такси барьж сансарын тунелийн доохон талд цагдаагийн тоосгон жижиг путик жаахан өнгөрөөд гуравуулаа бууж Сансарын тунель дээр байдаг нэг караокед орж 3 дуу захиалж дуулцгааж нэг нэг шил пиво ууцгаасан ба тэнд 40-50 минут орчим суусан байх . Тэгээд байж байтал Ганзориг ОО-ын өрөөрүү ороод удаад байхлаар нь би араас нь ороход 3 залуучуудтай зогсож байсан би маргасан болов уу? гэж бодсон тэгээд түүнийг аваад гарч ирж дуугаа дуулцгаасан. Бид хоёрыг ороод суудалдаа суугаад тэр эмэгтэй дуу дуулж байх үед нэг залуу ирчихсэн гоё дуулж байна гэж хэлээд алга ташаад байсан ба арын ширээнд сууж байсан 4 залуу мөн шүгэлдээд гоё дуулж байна гээд байсан. Тэгээд бид гурав гарцгаасан ба би тэр эгчтэй түрүүлж гарсан Ганзориг тооцоогоо хийчихээд араас гарч ирсэн Ганзориг тэр үед намайг гурван залуутай муудалцаж байхад хаана байсан чи мэдсэн юм уу? гэх мэтчилэн надруу үг хаяаад уурлаад байсан тэгээд би тооцоо хийгээд уурласан юм уу? гэж бодоод хоёулаа ийм дэмий юман дээр маргалдснаас харьсан нь дээр гэж хэлээд урагшаагаа хоёр байшингын завсраар гарахаар алхах үед Ганзориг араас гүйгээд ирэхлээр би ухас хийгээд гүйх гэтэл намайг барьж авч миний баруун шанааруу хальт цохисон. Тэгэхлээр нь би түүнийг дэгээдэж түлхэж унагаачихаад дээрээс нь цохих гэтэл газар цохиод баруун гарынхаа гурван хурууг халцалсан юм. Тэгээд тэр хооронд нөгөө эмэгтэй тэнд байж байсан ба хаачсанг нь ч анзаараагүй нэг мэдэхэд байхгүй болчихсон байсан. Би урд талын байшинг тойрч гүйгээд тунелийн урд талын шатаар доошоогоо бууж буудлын ард байрлах 2 ТҮЦ-ны хамгийн арын ТҮЦ-ны харалдаа алхаж явтал Ганзориг хажуунаас гарч ирж нэгөө эмэгтэй хаачсан юм бэ? гэж асуухлаар нь мэдэхгүй явчихсан байна гэж хэлсэн гэжээ. /3-р хх-ийн 138-139/
Гэрчүүдийн мэдүүлгүүд /1-р хх-н 109-250/, Хайт караоке-ны бармен Б.Оюунбатаас хурааж авсан тооцооны хуудас: 2016.9.07-ны өдрийн тус караоке-ны 7 дугаар ширээн сууж үйлчлүүлсэн хүмүүсийн авсан зүйлийн талаарх хуудас.01.15-02.15 гэж тэмдэглэсэн байна.
Гэрч С.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө би бармен Оюунбатын хамтаар ажилласан. Хамгаалагчаар Анхбаяр гадаа ажиллаж байсан. 00 цаг өнгөрөөд ажиллуулдаггүй болохоор цагдаа харж үйлчлүүлэгч нарыг оруулж гаргадаг. Бааран дотор маргаан зодоон болвол хамгаалагчийг дууддаг. Ер нь 00.00 цаг өнгөрөөгөөд ачаалал ихтэй болдог. Манай 7-н ширээ 2 вип өрөөтэй болохоор миний хувьд байнга гүйж захиалга авдаг дээрээс нь нийтийн караоке байдаг болохоор ширээнээс дууны захиалга авч хийгээд ширээнээс ширээний хооронд гүйдэг. Тиймээс хүмүүсийг анзаарах сөхөөгүй ажиллаж байдаг юм. Текэн дээр ирсэн хоёр бие биенээ алгадаад муудалцах гээд байх шиг байна гэхээр нь хальт харсан чинь хоёр эрэгтэй нэг эмэгтэйн хамтаар сууж байсан. Тийм их согтуу биш байсан. Би хувцасыг нь анзаарч хараагүй. 4 дүгээр ширээнд 4 билүү 5-н залуу байсан. Шөнө 03.00 цагт хаалгахгүй байсан ба би хамгаалагч Даваагийн найз нь байна гээд байсан. 2013 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө би халуураад бие жаахан тааруу байсан болохоор хүмүүсийг сайн анзаараагүй. Сүүлд толгой эргээд байсан болохоор нь эм уугаад вип өрөөнд ороод хэвтсэн. 7 дугаар ширээнд хүн байсан эсэх талаар мэдээгүй гэжээ./2-р хх-н 01-02/
Гэрч Л.Нансалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013-09-07-нд 24 цаг өнгөрч байхад ТV5 телевизээр гоо сайхны бараа сурталчилсан нэвтрүүлэг гарч байхад манай хашааны хаалганы харалдаа нэг машин ирж зогсоод машины хаалга нээж хаах чимээ гараад байхаар нь гэрээсээ гарч хашааныхаа завсраар харахад 38-20 УНТ гэсэн дугаартай суудлын жижиг машин гадна гэрлээ асаачихсан зогсож байсан. Ингээд гэртээ эргээд ороод байж байтал нэг эмэгтэй хүн “болиочээ” гэж хашгирах чимээ гарсан, мөн нэг эрэгтэй хүн “хөөе юу болоод байнаа” гэх чимээ гарсан. Би бол энэ яриаг гэрт байхдаа л сонссон юм. Анхаарал татахаар дуу чимээ гарч маргалдаж зодолдоогүй. Машины гадна гэрэл нь маш хурц тод байсан. Машинтай хэдэн хүн ямар хувцас хунартай явсныг нь хараагүй, гадаа бол салхитай шуургатай, зэврүүн, тас харанхуй шөнө байсан, би бол машины дугаарыг нь л сайн харсан. Уг машин нь 38-20 УНТ улсын дугаартай л байсан юм. ...тэр машин манай хашааны гадаа ирж зогсоод хаалга нь нээж хаагдах чимээ гараад 3,4 минут болоход нь би гарч харчихаад эргэж гэртээ орж ирсэний дараа 5 орчим минут болоод явсан юм. Тэр машин манай гудамж руу ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ явсан юм. Манай гудамжинд орж ирсэн машин буцаж засмал зам руугаа гарахын тулд эргэх үйлдэл хийж байж буцдаг юм. Би эдгээрийг гэртээ байж байхдаа бүгдийг нь сонсож мэдсэн юм. ...тэгээд ч тэр эмэгтэй ганцхан “болиочээ” гэж орилсноос өөрөөр ямар нэгэн үг хэлсэн асуудал байхгүй юм. Тэр эмэгтэйг би ерөөсөө харж чадаагүй болохоор өмссөн хувцас болон зүс царайг нь хэлж чадахгүй байна. “Болиочээ” гэж орилохыг нь би гэртээ байж байхдаа сонсоод гадагшаа гарахад тэр машин зогсож байсан ба намайг гарч очсоноос хойш машинаас ямар нэгэн хүн бууж сууж харагдаагүй юм гэжээ” / 2-р хх-н 167-170/
2-р хх-н 243-т Ц.Цэрэндоржийг сэжигтнээр цагдан хорих тогтоол / хх-н 246/
2013 оны 9 дүгээр сарын 20-нд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна/ хх-н 248/
Ц.Цэрэндоржийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /4-р хх-н 5-12/
Ц.Цэрэндоржийг яллагдагчаар татах тогтоол байцаасан тэмдэглэл /6-р хх-н 141-150 /
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4-р хх-н 13-21/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-н 22-26/, нэгжлэг хийх тухай тогтоол
/4-р хх-н 27-37/
Ц.Цэрэндоржийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас /4-р хх-н 33/, /6-р хх-н 151/хувийн байдлын талаарх баримтууд /6-р хх-н 152-167/
Шинжилгээ томилох тогтоол / 4-р хх-н 45/
2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7140 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх өвс, шороон дээр цус илэрсэн нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх өвс, шороон дээр илэрсэн цус нь 69-78 дугаартай талийгаач Ц.Эрдэнэчимэгийн гэх цусны ДНХ-н цусны тогтоцтой тохирч байна. /4-р хх-н 46/
Шинжилгээ томилох тогтоол /4-р хх-н 48/
2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 6949 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг чулуунууд дээр цус илэрсэн.
2.12х9х4 см хэмжээтэй чулуун дээрхи цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.
3.11х7х5 см, 12х6х4 см, 16х7х5 см хэмжээтэй чулуунууд дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. /4-р хх-н 49/
2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 1544 тоот акт /4-р хх-н 76/,: Дүгнэлт:
1.Талийгаач Эрдэнэчимэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр механик амьсгал бүтэлт: боолт хүзүүн дэх хөндлөн дарагдлын ором, зүүн талын хөвч ясны хугарал, хоёр талын залгиурын салст булчин , бамбай булчирхайн хальсан дах цус хуралт, тархи, уушигны хаван, уушиг, зүрхний гадаргуу дах цэгчилсэн цус харвалт, дотор эрхтний цус дүүрэлт, нойр булчирхайн үхжил, тархины зөөлөн бүрхүүлийн голомтлог цус харвалт, дух ясны ил хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны шарх, зулгарал, нуруунд зулгаралт, умайн хөндий дэх эхсийн үлдэгдэл гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь шинэ, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх Эмнэлгийн Гэмтлийн Зэрэг Тогтоох Журмын 3.1.2, 3.1.3, 3.1.16-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Талийгаач нь механик амьсгал бүтэлт нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
4.Талийгаач нь цусны АВО системээр А 2-р бүлгийн цустай байна.
5.Талийгаач нь зүрхний булчингийн сорвижил, завсрын үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй болно.
6.Талийгаачийн цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
7.Талийгаач нь БЗХ Өвчний шинжилгээгээр тэмбүү өвчтэй байна.
8.Талийгаачийн үтрээнээс авсан арчдас наалдцанд үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн бөгөөд ДНХ-н шинжилгээнд шинжлүүлсэн болно” /4-хх-ийн 76-78 /гэрэл зургийн үзүүлэлт /79-80/
4-р хх-н 81-250 дугаар талуудад шинжилгээний дүгнэлтүүд байна.
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Ц.Эрдэнэчимэгийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн байна. / 5-р хх-н 196-207/
Гэрч Ч.Чанцалдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Мөнхлхагважав овогтой Ганзориг гэдэг хүнийг танина миний нөхрийн төрсөн дүү нь байгаа юм. Бид нартай 3, 4 жил хамт амьдарч байгаа юм. Мөн нэг удаа 6 орчим сарын хугацаанд Тунгалаг гэдэг эмэгтэйтэй Чулуун Овоонд амьдраад салахдаа хашаагаа тэр эмэгтэйд өгсөн. М.Ганзориг 2013 оны 9 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 02.00 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг унтаж байхад орж ирээд манай гэрт унтаж байсан нөхрийн найз Эрдэнэдаваагаас таксины мөнгө өгөөч гээд авч байсан ба хоорондоо 12000 төгрөг гэж яриад байсан юм. М.Ганзориг гэртээ ирэхээсээ өмнө над руу таксины мөнгө байна уу би очлоо гэж өөрийнхөө 96016772 гэсэн дугаараас 96026772 гэсэн дугаар луу ярьж байсан. Ингэж яриад удаагүй 30-д минутын дараа хүрээд ирсэн. Үүнээс өмнө миний бие өвдөөд байхаар нь М.Ганзоригийг гэртээ хүрээд ир гэж дуудах гээд 21.00 цаг хавьцаа байх утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан юм. М.Ганзориг даруухан талдаа хүмүүстэй эвтэй харьцаатай, эелдэг, ах эгч нарынхаа үгэнд сайн ордог. Хааяа нэг архи уудаг байх уулаа гээд янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй хүүхэд юм. М.Ганзоригийг яг ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөгийг нь сайн мэдэхгүй байна. Улаанбаатар гурил ХХК-д хамт ажилладаг байсан Баагий ах гээд байдаг хүнтэй найзалж нөхөрлөдөг байж магадгүй. Бас хамаатныхаа Энхтүвшин гэдэг хүүхэдтэй үеийн болохоор утсаар яриад уулзалдаад байдаг юм байна лээ. Тэр шөнө ирэхдээ Энхтүвшинтэй хамт ирээд гадаа машинд унтацгаасан байна лээ гэжээ. /1-р хх-ийн 223/
Гэрч Г.Даваажав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: М.Ганзоригийг 2013 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хэдэн цагт гэртээ ирсэнийг нь би сайн мэдэхгүй байна. М.Ганзориг нь өдөртөө гэртээ байж байгаад орой болохоор ах Ганбатынхаа машинаар таксинд явж халтуур хийхээр гараад явчихдаг юм. Шөнөжингөө халтуураа хийж байгаад өглөө хүрээд ирдэг юм. Тэр шөнө манай хашаанд машин ирээд хүмүүс хоорондоо ярьсан яриаг нь би мэдээгүй сонсоогүй. Би жоохон хүүхэд хардаг болохоор ядраад зарим үедээ бол нам унтчихдаг юм. Зарим үедээ гайгүй хашаанд машин ирж гэрэл тусгах болон хүмүүс хоорондоо ярихыг нь мэдээд юу болж байна гээд хардаг л юм. Манай нөхөр ажлаасаа 22.00 цаг өнгөрч байхад л тогтмол ирдэг ба 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр манай нөхөр 23.00 цаг болж байх үед ирсэн ба тэр үед манай хүргэний машин байхгүй байсан шиг санагдаж байна. Би ч тэр өдөр өөрөө гадуур явж байгаад 21.00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгэхэд ч хүргэний машин байгаагүй юм. Энэ үеэр манай хүргэн Ганбат байгаагүй Хөвсгөл аймаг руу явчихсан байсан юм. Хүргэн М.Ганбатых манай хашаанд хамт байдаг боловч би тэдний гэрээр нэг их ороод байдаггүй юм. Би одоогийн нөхөр болох Чулуунбаатартай сүүлд сууж гэр бүл болсон ба Чулуунбаатарын хүүхдүүдтэй хамт байдаг юм. Миний өөрийн 2 хүүхэд бол тусдаа гараад явчихсан хааяадаа л ирдэг юм. Манай хашаанд байгаа хүргэн Ганбаттай суусан охин Чанцалдулам нь нөхөр Чулуунбаатарын дагавар охин нь юм шиг байсан би энэ талаар сайн мэддэггүй юм тэгээд саяхан л мэдэж байгаа юм. Ер нь манай нөхрийн хүүхдүүд надад нарийн ширийн зүйлүүдээ ярьж хэлдэггүй бид нар ч бас хоорондоо тийм их дотно байдаггүй юм. Манай хүргэн Ганбат, дүү Ганзориг 2-той найз гээд нэрийг нь мэдэхгүй нэг жоохон бор банди л байнга орж гарч байгаа харагддаг юм билээ. Өөрөөр хөдөөнөөс ах дүү хамаатан садангууд нь ирэхээрээ орж гарч байгаа харагддаг юм байлаа. Тэрнээс өөр гадны хүмүүс ирж байхыг хараагүй. М.Ганзориг ёстой томоотой элдэв янзын зан байхгүй хүнийг их хүндэлж харьцдаг ёстой нэг хөдөө зангаараа л байгаа хүүхэд. Халтуурандаа явахаас өөрөөр ийш тийшээгээ явдаггүй хааяадаа л манай гэрээр нэг үзэгдэнэ их олон юм ярьдаггүй эгч сайн уу гээл явж байдаг юм гэжээ. /1-р хх-ийн 228/
Гэрч Ц.Эрдэнэдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2013 оны 9 дүгээр сарын 7-ны 23.00 цагийн үед найз Ганбатын гэрт нь очсон ба тэндээ хоносон юм. Унтаж байхад шөнийн 02.00 цагийн үед Ганбатын эхнэр Чанцалдулам надад өөрийнхөө утсыг өгөөд Ганзориг чамтай ярья гэж байна гэхээр нь утсыг нь аваад ярихад би 13 дугаар хорооллын автобусны буудал дээр мөнгөгүй болчихоод байж байна та ирээд авчихаач гэхээр нь би унтаж байна өөрөө аргалаад ирэхгүй юу би чамайг очиж авч чадахгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй 2, 3 минутын дараа Ганзориг өөрийнхөө 96016772 гэсэн дугаараасаа миний 98110783 гэсэн дугаарлуу залгаад танд мөнгө байна уу би такси бариад очлоо гэхээр нь би тэг тэг надад мөнгө байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш хэр удсаныг нь мэдэхгүй байна унтаж байхад Ганзориг би Нисэхийн эцсийн буудал дээр ирчихсэн байна та ирээд аваач гэж ярихаар нь би чадахгүй чи наад такситайгаа хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Ганзориг ч 3,4 минутын дараа гэртээ орж ирээд надаас 12000 төгрөг өгчих гэхээр нь би 12000 төгрөг өгсөн. Ганзориг надаас мөнгө аваад гарчихаад эргэж орж ирээд машины түлхүүрээ авья гэхээр нь би чи согтуу байна яах гээд байгаа юм гэсэн чинь надаас машиныхаа түлхүүрийг нэхээд суугаад байснаа ширээн дээр байсан түлхүүрээ ухас хийж аваад гарчихаар нь би араас нь хувцасаа өмсөөд гараад очиход хөдлөөд хашаанаасаа гарч байхад нь би машинд нь суусан чинь дотор нь Энхтүвшин сууж байсан. Би машинд нь орж суучихаад машинаа ахдаа өгчих гэхэд Ганзориг үгүй би эрүүл байна гэхээр нь жолоог нь булаацалдаад гудамж уруудаад явсан ба доор байдаг худагийн илүү гарсан дөрвөлжин цементийг нь жолоочын эсрэг талын дугуйгаараа мөргөөд зогсохоор нь би түлхүүрийг нь авч Ганзоригийг хойш нь суулгаад би машиныг жолоодож буцаж хашаанд нь оруулж тавьсан ба цемент мөргөсөн дугуй нь хагарчихсан байсан юм. Тэгсэн чинь өглөө бэр эгч Чанцалдулам 5.00 цагт ажилдаа явна гээд Энхтүвшинтэй хамт хагарсан дугуйгаа сольж запас дугуйгаа тавьсан. Би тэр хоёрыг орж амраач гэхэд Энхтүвшин нь би машинд унтчихья гэсэн харин Ганзориг нь тамхинд явчихаад ирье гээд байхаар нь би машиныг нь жолоодож гараад гудамж уруудаад явсан чинь машин нь ерөөсөө явж болохгүй жолоодлогогүй юм шиг болчихоод байхаар нь би ерөөсөө бүтэхгүй юм байна гээд буцаж хашаанд нь машиныг нь тавихад Ганзориг өнгөрсөн амьдралаа яриад уйлаад байхаар нь би дэмий юм битгий яриад бай одоо унт гэж хэлчихээд гэр лүү орж унтсан. Намайг машинаас буухад Энхтүвшин машины арын суудал дээр унтаж байсан. Миний эхнэр төрөх гэж байхад манай ах очиж эргээгүй гээд л яриад уйлаад байсан. Ганбатын эхнэр Чанцалдулам 2013 оны 9 дүгээр сарын 7-ны орой 22.00 цагийн үед над руу утсаар яриад миний бие эвгүйрхээд би ганцаараа эвгүй оргиод байна Ганзоригийг дуудах гэхээр утас нь холбогдохгүй болчихож чи хүрээд гэхээр нь би очсон юм. Би Ганбаттай багын найзууд бөгөөд бэлтгэл ангиасаа эхлээд найзалж үерхэж эхэлсэн. Би тэдний гэрээр байнга орж гарч хонож өнжиж явдаг юм. Ганзориг, Энхтүвшин хоёр ямар машинтай ирсэнийг мэдээгүй. Уг машин нь хашааны цаана байсан болохоор сайн харагдаагүй гэжээ. /1-р хх-ийн 231/
Гэрч Б.Энхцацрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө би Даймонд кафед үйлчлэгээр ажиллаж байх үед гаднаас 20.00 цагийн орчимд 30 орчим насны эмэгтэй орж ирж манай Б зааланд 7 дугаар ширээн дээр хэсэг сууж байгаад 10-р ширээн дээр очиж суугаад зөөгчөө гэж дуудсан. Тэгээд би очиж түүнээс захиалга авахад тэр 1 шил Сэнгүр пиво захиалсан ба 11.30 цаг хүртэл нийтдээ 6 шил сэнгүр пиво авч уусан. Тэр үед надыг дуудаж хөгжмөө чангал эгчийх нь сэтгэл санаа жаахан хэцүү байна гэсэн утгатай үг хэлж байсан. Гэтэл 19.00 цагийн орчим А зааланд 5-р ширээн дээр 25-30 орчим насны хоёр залуу 2 шил боргио пиво авч ууж сууж байснаа үргэлжлүүлэн нийтдээ 4 шил пиво авч ууцгаасан. Тэгээд тэр 2 явлаа гээд тооцоогоо хийж гарцгаасан. Удалгүй 10-20 орчим минутын дараа буцаж орж ирээд 12-р ширээн дээр суугаад дахин 2 шил пиво аваад дараа нь 5 пиво захиалаад 1 шил пивыг тэр сууж байсан эгчид намхан бор залуу нь ширээн дээр аваачиж өгч гаран гартлаа юм ярьж суусан. Тэр хоёр залуу 4 пивыг хувааж ууцгаасан. Дахин пиво аваагүй, нөгөө өндөр туранхай залуу нь ч мөн 10 дугаар ширээнд очиж гурвуулаа пиво ууж гаран гартлаа ярьж сууцгаасан. Тэр эгчид пиво өгсөний дараа над дээр өндөр залуу нь хүрч ирээд хоёулаа танилцья нэрээ хэлчих, чи надад таалагдаж байна танай гэр хаана байдаг вэ үнэхээр таалагдсан чамтай танилцах гэсэн юм нэрээ хэлчих сайхан найзууд болье гэх мэтчилэн намайг нэрээ хэлэхийг удаа дараа шаардсан. Тэгэхлээр нь би уучлаарай би нэрээ хэлж чадахгүй зочин болгонтой танилцдаггүй юм гэсэн. Тэр залуучууд хоорондоо юм ярьж байхдаа Хөвсгөл гэж ярьсан тэгэхээр нь би та нар Хөвсгөл аймгийнх юм уу гэхэд тийм гэж байсан гэсэн мэдүүлэг
Гэрч Л.Нансалмаа мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ: Би 2012 оны 08 сарын сүүлээр Сансарын колонкоос энэ хашаанд сарын 30000 төгрөгөөр хөлсөлж суусан. Уг хашаанд тухайн үед Даваахорол, Дунгарсүрэн нарын айлууд гэртэй амьдардаг байсан манайхтай нийлээд 3 айл нэг хашаанд байсан би энэ 2 айлуудаас өөр энэ орчмоор айл танихгүй. 2013 оны 09 сарын 07-ны өдрийн орой 22.00 цагийн орчим манай охин Уянга, хүргэн Батхишиг нар Мазда маркийн 47-54 УБЗ улсын дугаартай автомашинтайгаа ирж манайхаас хүүхдүүдээ авахаар ирсэн юм. Ингээд манайд 1 цаг гаран болоод харихаар явсан. Шөнө 00.00 цаг өнгөрч байхад зурагтаар ТV5 сувгаар ТВ тохиролцоо нэвтрүүлэг гарч байхад гудамжинд автомашины дугуй шороо чулуутай шаржигнах чимээ гараад манай гэрийн харалдаа ирж зогсох нь сонсогдоод, хаалга нь нээж, хаагдахтай зэрэгцээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн маргалдаж байгаа сонсогдохоор нь манай охин, хүргэн хоёр юм болов уу гэж бодоод гэрийнхээ баруун талаар тойрч гараад хашаанд тулаад хашааны онгорхойгоор харахад гэрэл нь гудамжаар хурц туссан саарал юм шиг өнгөтэй жижиг суудлын автомашинаас эмэгтэй нь гарах гэхээр нөгөө эрэгтэй нь гаргахгүй гээд хаалгыг нээхээр нь хаагаад байсан дуу хоолойг нь сонсохоор залуухан эмэгтэй хүн шиг санагдсан, эрэгтэй хүнтэй маргалдаж байх шиг байсан эрэгтэйгийнх нь дуу хоолой сонсогдоогүй тэгээд улсын дугаарыг нь харчихаад манай хоёр хүүхдийн машины дугаар биш болохоор нь гэртээ орсон. Тухайн үед манай гэрийнхэн амарчихсан байсан болохоор зурагтынхаа дууг суллаад зурагтаа үзэж байсан юм. тэгээд шөнө байсан болохоор гадны чимээ маш тод сонсогдож байсан юм. Гэртээ орж ирээд удалгүй гудамжаар том том хүнд алхаатай, согтуу юм шиг хоолойтойгоор хөөе юу болоод байна гэж хэлснээ зогсолтгүй алхсаар байгаад яваад өгсөн. Хоолойг нь сонсоход нас тогтсон, 50 орчим насны гэмээр хүн санагдсан. Тэр хүнийг тэгэж хэлсэнээс хойш 2 орчим минутын дараа уг автомашин зүүн тийшээ хөдлөөд явсан хэрвээ эргэж гарахаар бол манайхаар холгүй доголтой тэнд эргэхээр мэдэгддэг юм. Түүнээс хойш хэсэг зурагт харж байгаад амарсан. Унтах хүртэл машин явах чимээ дахин гараагүй. 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө гэртээ байж байхад гадаа хүйтэн салхитай харанхуй байсныг санахад саргүй байсан шиг санаж байна.Гудамжны гэрэл байгаагүй уг автомашины гэрэл их хурц тод харагдаж байсан. Гадаа салхитай байсан болохоор би даараад удалгүй гэртээ орсон. Тэр эмэгтэй хүн нь юу гэж хэлж байсныг мэдэхгүй байна. Чи харсан шингэн хоолойтой эмэгтэй хүн орилох мэт нэг удаа дуугарсан. Зүүн талын хаалганууд нь хаагдахаар машин дотроо дүнгэнээд ярилцаад байсан, хаалга нээгдэхээр хаагаад байсан. Машин доторхи гэрлээ асаагаагүй тамхи татаж байгаа зүйл ажиглагдаагүй бөгөөд машинаасаа намайг харж байхад буугаагүй. Тэр машин анх ирэхдээ их огцом ирж тоормозлоод хаалга нь чанга чанга дуугарч байсан. Намайг харахад гадна талын бүх гэрлүүд нь асаалттай байсан ба номерын гэрэл арын гэрлүүд нь асаалттай байсан. Би машины маркийг нь сайн мэдэхгүй болохоор ямар маркийн машин байсныг нь мэдэхгүй байна өнгө нь одоо бодоход сааралдуу юм шиг харагдсан гэжээ. / 5-р хх-н 216-217/
Гэрч Л.Нансалмаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 5-р хх-н 220-230/
7,8 дугаар хавтаст гар утасны яриаг шалгасан баримтууд зэрэг болно.
Ц.Цэрэндорж нь 2013 оны 9 дүгээр сарын 07-08-нд шижих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 410 дугаар км-н 2 дугаар зуутад төмөр замын хашаан дотор Ц.Эрдэнэчимэгийг өмдний тэлээгээр хоолойг нь боож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Учир нь Ц.Цэрэндорж нь 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагт гэрээсээ гараад хамт ажилладаг 3 хүнээ аваад Хүй долоон худаг руу урлагийн ажилтны баярын өдөр тэмдэглэхээр явсан байна. Тэнд орой 23.00 цаг хүртэл байж байгаад орой буцахдаа ганцаараа хот руу гэр лүүгээ явсан байна. Ингээд гэртээ харих замдаа Оффицерын хажуу талаас “Эм Ай Юу” сургуулийн хажуу талаас “үсээ хусаад дөнгөж ургаж байгаа, өвдөг хүрсэн цагаан ноосон эрээн цамцтай, гартаа барьсан зүйлгүй, 20 орчим насны эмэгтэй хүн” гар өргөж байхаар нь аваад Улиастай, Налайх тийшээ явна гэж хэлсэнийн дагуу Нарантуул тал руу эргээд явж байхад нь тус зорчигч надад мөнгө байхгүй, би архи уумаар байна, хоёулаа архи хувааж ууя гэж хэлсэн байна.Тэр үед нь би архи уухгүй гээд та машинаас буу гэж хэлэхэд буухгүй байхаар нь би тэгвэл гэр лүү гээ явлаа гэж хэлээд өөрийн гэрт очдог гудамж руу эргэж ороод ар талын хаалгаа нээгээд та буу гээд гараас нь татахад тэр эмэгтэй “болиоч” гэж хэлээд зогсож байхад хажуугаар эрэгтэй хүн өнгөрөхдөө “юу болоод байна аа” гэж хэлээд өнгөрсөн байна. Тэр эмэгтэй намайг зам дээр буулга гэхээр нь буцаж зам руугаа ороод Чулуун овооны цагдаагийн постын дэргэд очиход би жоохон яваад бууя гэхээр нь Цагдаагийн академийн наана байдаг Сансар үйлчилгээний төвийн автобусны буудал дээр буулгасан гэж мэдүүлэг өгсөн байна.
Хэрэгт гэрч Л.Нансалмаагийн өгсөн … 2013-09-07-нд шөнийн 24 цаг өнгөрч байхад ТV5 телевизээр гоо сайхны бараа сурталчилсан нэвтрүүлэг гарч байхад манай хашааны хаалганы харалдаа нэг машин ирж зогсоод машины хаалга нээж хаах чимээ гараад байхаар нь гэрээсээ гарч хашааныхаа завсраар харахад 38-20 УНТ гэсэн дугаартай суудлын жижиг машин гадна гэрлээ асаачихсан зогсож байсан. Ингээд гэртээ эргээд ороод байж байтал нэг эмэгтэй хүн “болиочээ” гэж хашгирах чимээ гарсан, мөн нэг эрэгтэй хүн “хөөе юу болоод байнаа” гэх чимээ гарсан. Би бол энэ яриаг гэрт байхдаа л сонссон юм. Анхаарал татахаар дуу чимээ гарч маргалдаж зодолдоогүй. Машины гадна гэрэл нь маш хурц тод байсан. Машинтай хэдэн хүн ямар хувцас хунартай явсныг нь хараагүй, гадаа бол салхитай шуургатай, зэврүүн, тас харанхуй шөнө байсан, би бол машины дугаарыг нь л сайн харсан. Уг машин нь 38-20 УНТ улсын дугаартай л байсан юм. ...тэр машин манай хашааны гадаа ирж зогсоод хаалга нь нээж хаагдах чимээ гараад 3,4 минут болоход нь би гарч харчихаад эргэж гэртээ орж ирсэний дараа 5 орчим минут болоод явсан юм. Тэр машин манай гудамж руу ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ явсан юм. Манай гудамжинд орж ирсэн машин буцаж засмал зам руугаа гарахын тулд эргэх үйлдэл хийж байж буцдаг юм. Би эдгээрийг гэртээ байж байхдаа бүгдийг нь сонсож мэдсэн юм. ...тэгээд ч тэр эмэгтэй ганцхан “болиочээ” гэж орилсоноос өөрөөр ямар нэгэн үг хэлсэн асуудал байхгүй юм. Тэр эмэгтэйг би ерөөсөө харж чадаагүй болохоор өмссөн хувцас болон зүс царайг нь хэлж чадахгүй байна. “Болиочээ” гэж орилохыг нь би гэртээ байж байхдаа сонсоод гадагшаа гарахад тэр машин зогсож байсан ба намайг гарч очсоноос хойш машинаас ямар нэгэн хүн бууж сууж харагдаагүй юм. Мөн согтуу юм шиг хоолойтойгоор хөөе юу болоод байна гэж хэлснээ зогсолтгүй алхсаар байгаад яваад өгсөн. Хоолойг нь сонсоход нас тогтсон, 50 орчим насны гэмээр хүн санагдсан. Тэр хүнийг тэгэж хэлсэнээс хойш 2 орчим минутын дараа уг автомашин зүүн тийшээ хөдлөөд явсан хэрвээ эргэж гарахаар бол манайхаар холгүй доголтой тэнд эргэхээр мэдэгддэг юм. Түүнээс хойш хэсэг зурагт харж байгаад амарсан. Унтах хүртэл машин явах чимээ дахин гараагүй гэсэн мэдүүлэг / 2-р хх-н 167-170/
Дээрх шүүгдэгч гэрч хоёрын мэдүүлгээс харахад Ц.Цэрэндоржийн өгсөн мэдүүлэг болон гэрч Л.Нансалмаагийн мэдүүлсэн мэдүүлэг хоёр цаг хугацааны хувьд тэр газар очсон, хоорондоо ярьсан яриа, хажуугаар өнгөрч явсан хүний хэлсэн үг хоёр нь тохирч байна. Ц.Цэрэндорж нь 00.00 цаг өнгөрч байх үед тэр газраар явсан болох нь тогтоогдож байна. Тэр суусан хүнээ зам дээр буулгаад эргээд гэртээ ороход 00.50 цаг буюу 01.00 цаг орчимд гэртээ орж ирсэнийг түүний эхнэр Урантогос мэдүүлсэн байдаг. Ингээд үүнээс хойш гэрээсээ гараагүй унтаад маргааш нь өдөр хүртэл байж байгаад ажилдаа 13.00 цаг өнгөрч байхад очсон байна.Үүнийг хамт ажилладаг хүмүүс нь гэрчилдэг.
Талийгаач Ц.Эрдэнэчимэг нь 2013 оны 9 дүгээр сарын 07-ны орой 20.00 цагийн үед Даймонд бааранд ганцаараа орж сэнгүр пиво авч уугаад сууж байгаад тэнд байсан М.Ганзориг, Т.Энхтүвшин нартай хамт нэг ширээнд сууцгаан пиво ууцгааж байгаад 23.00 цаг өнгөрөөд тус пабаас гараад бүжиглэдэг газар орохоор хамт гараад Сансарын тунелын тэнд байх нэг караоке буюу Хайт нэртэй караокед орж дуулж байгаад шөнө 02.15 минутын орчимд гарсан талаар тус караокены бармэны бичсэн тасалбар,Энхцацрал, М.Ганзориг, Т.Энхтүвшин нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн тэр пабад болон караокед хамт байсан 30 орчим насны эмэгтэй бол талийгаач Ц.Эрдэнэчимэг мөн болох нь хамт байсан хүмүүстээ өөрийн хүүгээ 3 дугаар ангид сурдаг, Намбар гэдэг нэртэй гээд ярьж байсан яриа, мөн өмсөж явсан хувцасны талаар тухайлбал богино савхин куртиктэй байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Ц.Цэрэндоржийг гэртээ байх үед талийгаач Сансарын тунелын тэнд байдаг караокед байсан байх магадлалтай байх ба энэ шөнө Ц.Цэрэндорж талийгаач хоёр тааралдаагүй байна гэж үзэв. Иймд прокуророос Ц.Цэрэндоржийг Ц.Эрдэнэчимэгийг өмдний тэлээгээр нь хоолойг боож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Ц.Цэрэндоржид Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Ц.Цэрэндоржийг талийгаачийн үхэлд гэм буруугүй гэж шүүх дүгнэсэн учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэнгийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 6.713.664 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээх, 9.5см х5.5 см, 1.3 смх5 см, 16 смх6см, 19 смх 10 см-н хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу, хар өнгийн өмдний тэлээ нэг ширхэг, хайт пивоны лааз нэг ширхэг, 500 гр-н хэмжээтэй экс архины шил нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Самсунг маркийн хар өнгийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэнд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Ц.Цэрэндорж нь энэ хэргийн улмаас урьдчилан 54 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Жанжинхүүгийнхэн овогт Цэцгээгийн Цэрэндоржид Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Ц.Цэрэндоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Ц.Цэрэндорж нь энэ хэргийн улмаас 54 /тавин дөрвөн /хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээх, 9.5см х5.5 см, 1.3 смх5 см, 16 смх6см, 19 смх 10 см-н хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу, хар өнгийн өмдний тэлээ нэг ширхэг, хайт пивоны лааз нэг ширхэг, 500гр экс архины шил нэг ширхэг зэргийг устгах, Самсунг маркийн хар өнгийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэнд олгосугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, оршуулгын зардалд нэхэмжилсэн 6.713.664 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Шүүхийн цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цэрэндоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Д.МӨНХТУЯА