| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/02404/И |
| Дугаар | 183/ШШ2017/02437 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2017/02437
| 2017 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2017/02437
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: . . . . . . . . . . байрлах В-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . . . . . . . . .оршин суух Т овогт Н.О /РД: . . . . . ./-д холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 300 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Вивисити-1 СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вивасити хотхоны оршин суугч Н.О нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл (1 сарын төлбөр тогтмол 17 500) сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул нийт 297 500 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардал 3 000 төгрөг нийт 300 500 төгрөг гаргуулж өгнө үү.
В-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй Н.О-д холбогдох иргэний хэрэгт зарлагдсан шүүх хуралдаан нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаантай давхцаж байна. Иймд тус шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В СӨХ нь хариуцагч Н.О-аас 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл нийт 16 сарын орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 300 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
В СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 13/05 дугаар гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Ц.О-ыг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор томилсон байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх 8/
Хариуцагч Н.Онь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вивасити хотхоны M-9-3-5 тоотод оршин суудаг байсан болох нь зохигчийн биеийн байцаалт болон түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна. /хх 13, 20/
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т ... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэж, мөн
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д ... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Н.О нэхэмжлэлийг гардан авсан ч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй тул түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шүүх хуралдааныг товлож товыг хүргүүлсэн, гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж заасны дагуу хариуцагч Н.О нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй байна.
Иймд 2016 оны 3 сараас 2017 оны 7 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч төлөөгүй талаарх орон сууцны төлбөрийн тооцооллыг / 10-р хуудас/ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг баримтлан хариуцагч Н.О-аас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардал, орон сууцны ашиглалтын зардал 300 500 төгрөгийг хариуцагч В СӨХ-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-аас 9 665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА