| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0183/Э |
| Дугаар | 169/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 169/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд -улсын яллагчаар Э.Билгүүн -шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар -шүүгдэгч Г.Х, У.Ш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хр, У.Ш нарт холбогдох эрүүгийн 1934007190135 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч Г.Х, У.Ш нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг Нохой бөөст гэх газарт бэлбээрлэж байсан иргэн Ш.Базарсадын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.Х “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүгдэгч У.Ш: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ш.Базарсадын мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч М.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 9 тал/, гэрч С.отгонсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 14 тал/, гэрч Ш.Өлзийбаярын мэдүүлэг /хх-ийн 15 тал/, шинжээчийн №06/324 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-28 тал/, Г.Хын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 81-82 тал/, яллагдагч Г.Хын мэдүүлэг /хх-ийн 42 тал/, яллагдагч У.Шгийн мэдүүлэг /хх-ийн 47 тал/ зэрэг болно. Шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг Нохой бөөст гэх газарт бэлбээрлэж байсан иргэн Ш.Базарсадын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: - “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06/324 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-28 тал/ - Г.Хын Хаан банкин дахь 5028496089 дугаартай дансны хуулга, /хх-ийн 54-57 тал/, - Хохиролын мөнгө хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 81-82 тал/, - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 52, 58 тал/ - Хохирогч Ш.Базарсадын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Нохой бөөст гэх газраас би бэлчээрт байсан саарал азаргатай 15 тооны адуунаас тосгонтой бундан тамгатай хонгор морь, хээр морь, саарал морь, хээр үрээ зэрэг 4 тооны адуугаа хулгайд алдсан ба алдсан адуугаа хайж Төв аймгийн Дэлгэрхаан сум, Бүрэн сум, Эрдэнэсант сум, Улаанбаатар хот зэрэг газруудаар хайж явсан боловч алдсан 4 тооны адуугаа олоогүй. Хэрэг гарсан шөнийн өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг хэргийн газарт очход хэргийн газрын ойролцоо байдаг овоон дээр ногоон өнгийн гар утас байхаар нь би авсан. Манай адуу өдрийн цагаар хариулгатай байдаг ба бэлчээр дээрээсээ хол явдаггүй байсан ба шөнийн цагаар бол хариулагагүй байдаг байсан..., ...Би хулгайд алдагдсан адуунуудын үнэлгээг хийлгэсэн ба үнэлгээ нь 4.120.100 төгрөгөөр 4 тооны адууны үнэлгээ хийгдсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/, - Гэрч М.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал зүс таних хоёр залуу орж 3 ирээд амьд малын бичиг авъя гэхээр нь малчны тамга, иргэнмщий үнэмлэх хоёр чинь байна уу гэхэд байхгүй хөдөө орхисон гэж надаа хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу өөрсдийгөө Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин гэж надад хэлсэн. Би тэгээд 4 адуунд нь бичиг хийж өгөхөд өөрсдийгөө У.Ш гэж надад хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд Төв аймгийн Дэлгэрхаан сум иргэн Базарсад гэх залуу манай сумын Алтансүмбэнтэй орж ирээд манай гарал үүсэл хөтөлдөг бичиг баримтыг чинь үзэж болох уу эгчээ малаа алдчихаад явж байна гэхээр би гарал үүсэл хөтөлдөг бичиг баримтыг үзүүлэхэд Шинэбаатар гэх залуугийн гарал үүслийн бичиг авсан 4 тооны адуу маань мөн байна шүү дээ одоо би нар явж цагдаагийн байгууллагад мэдэгдлээ гээд гараад яваад өгсөн. Би тухайн хоёр залууд амьд малын бичиг хийж өгөхдөө 4 тооны адууг нь хараагүй. Тэр хоёр залуу ярихдаа хөдөө мал маань байгаа гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/, - Гэрч С.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Дэлгэрхаан суманд 23 жил мал маллан амьдарч байна. 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дэлгэрхаан сумын “Нохойн бөөст” гэх газрас 4 тооны морь маань алга болсон юм. Тэгээд манай нөхөр Базарсад бид хоёр ойр хавиар хайсан боловч ердөөсөө олдоогүй юм. Тэгээд нөхөр бид хоёр Дэлгэрхаан сумын малын гарал үүслийг шүүж үзсэн боловч Дэлгэрхаан сумаас мал, махны гарал үүсэл авсан хүн байхгүй байсан. 2019 оны 08 дугээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сум орж 4 тооны адуугаа хайж яваад мал, махны гарал үүслийн бичиг өгдөг Сараа гэх хүнтэй орж уулзсан. 2019 оны 08 дугаар сарын 18- ны өдрийн гарал үүслийн бичгийг шүүж үзтэл манай алга болдог 4 тооны морьтой маань адил зүс, тамга, тэмдэгтэй гарал үүспийн бичгийг Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн Шинэбаатар нь 39-21 УНС улсын дугаартай портер 2 маркийн машин дээр тухайн гарал үүслийн бичгийг Өлзийбаяр гэх залуугийн хамтаар авсан байсан юм..., ... Манай морьд байсан гэх газарт тээврийн хэрэгслийн мөр байгаагүй.Харин ногоон өнгийн “КЕЛА1М” гэсэн латин бичигтэй гар утас байсан. Тухайн утсыг бид онгойлгож үзэхэд ямар ч дугаар тэмдэглээгүй хятад гар утас байсан. Манай нөхөр адуу байсан газар ийм утас байна гэж хэлээд л авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/, - Гэрч Ш.Өлзийнбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байх өдөр нь над руу нэг хүн залгаад мал, мах авч байгаа юу гэхээр нь би авч байгаа хаана юм гэтэл маргааш нь надтай ирж уулзаад намайг дагуулж яваад хээр аваачиж 4 толгой адуу үзүүлсэн. Тэгээд хэдээр өгөх юм гэтэл тэр хоёр 2.300.000 төгрөгөөр өгнө гэхээр нь мөнгийг нь өгөөд адууг нь машиндаа ачиж аваад явсан ба тэр хоёр хүнээс гарал үүслийн бичгийг нь авч байж адууг нь авсан. Надад хэлэхдээ өөрсдийн мал гэж хэлсэн..., ... Надад гарал үүслийн гэрчилгээтэй өөрсдийн адуугаа зарж байна гэхээр нь би итгээд авсан юм. Би гарал үүслийн гэрчилгээгүй мал мах авдаггүй юм. Надад тухайн хоёр залуугаас авч байсан малын гарал үүслийн гэрчилгээ миний бичиг баримтанд байгаа би авч ирж өгч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/, - Шүүгдэгч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хаданд болсон наадмыг өөрийн найз У.Шгийн хамт үзээд буцаж явах замдаа 20 гаруй тооны адуутай тааралдсан. Адууны сүүлд явсан 4 тооны адууг У.Ш мөнгө хэрэг болоод байна. Өрөө дармаар байна гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр 4 4 тооны адууг хөөгөөд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт авчраад Сэнжит, өгөөмөр гэх газарт аваачиж үлдээгээд маргааш нь 2019 оны 08 дугаар сарын 19- ний өдөр ченжид зараад У.Ш надад 1.100.000 төгрөг өгсөн..., ...хонгор, саарал, 2 хээр нийт 4 тооны саран дэвсгэртэй, зүрх тамгатай адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/, - Шүүгдэгч У.Шгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын дуут хаданд болсон наадмыг өөрийн найз Хатанбаатартай хамт үзээд буцаж явах замдаа сумын баруун хойд зүгт 20 орчим километр газарт явж байгаад 20 гаруй тооны адуутай тааралдсан. Адууны сүүлд явсан 4 тооны адууг азарга нь хөөгөөд байсан. Тэгэхээр нь би Хатанбаатарт энэ 4 тооны адууг хөөгөөд явчих уу гэж хэлтэл Хатанбаатар яах гэж байгаа юм гэхээр нь мөнгө хэрэг болоод байна. Өрөө дармаар байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэнд азраганд хөөгдөж байсан 4 тооны адууг хөөгөөд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт авч ирээд Сэнжит өгөөмөр гэх газарт авч ирээд үлдээсэн. Маргааш нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ченжрүү залгаад мал зарах гэж байгаа талаараа хэлээд адуу байгаа газартаа дуудчихаад сумын Сараа гээд малын эмчээс малын бичиг авч 4 тооны адууг 2.200.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Г.Х, У.Ш нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно. Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв. Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар: Шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг Нохой бөөст гэх газарт бэлбээрлэж байсан иргэн Ш.Базарсадын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно. Шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Х, У.Ш нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч 5 Г.Х, У.Ш нарт хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндлэслэлтэй байна. Хохирогч Ш.Базарсад нь мөрдөн байцаалтан шатанд болон шүүхийн шатанд алдагдсан морины үнэ болох 4.120.000 төгрөгийн, бусад замын зардалын үнэ 1.253.000 төгрөгийн нийт 5.373.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь морины үнэ болох 4.120.000 төгрөг төлсөн байна. Шүүхээс хохирогч Ш.Базарсадын нэхэмжилсэн замын зардалын үнэ болох 1.253.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 303.000 төгрөгийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбааатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч 500.000 төгрөгийг хохирогч Ш.Базарсадад төлсөн байх тул үлдэх 753.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Учир нь хэрэгт авагдсан Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн гэрээг С.Отгонсүрэн гэх хүн байгуулсан байх бөгөөд С.Отгонсүрэн гэх хэн болох, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: -улсын яллагчаас “Шүүгдэгч У.Ш, Г.Хатанбаатр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ” гэх ялын дүгнэлтийг, - шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар “Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна. Ялын зорилго бол нийгэмшүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч нарын ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна. Шүүгдэгч Г.Х, У.Ш нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч Г.Х, У.Ш нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Х, У.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих 6 ял оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Х, У,Шинэхүү нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Хын эзэмшлийн 194.750 төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 09 дүгээр дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгон хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Г.Хр, У.Ш нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Г.Хр, У.Ш нарыг Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Х, У,Шинэхүү нарт тус тус үүрэг болгосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Х, У,Шинэхүү нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг 7 хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, У.Ш нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Хын эзэмшлийн 194.750 төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 09 дүгээр дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгон хурааж, улсын орлого болгосугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х, У.Ш нар нь хохирогч Ш.Базарсадад нийт 4.620.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ш.Базарсад нь 753.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМА