Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1610

 

2020.09.04                                  2020/ШЦТ/1530

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б.Ш даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч М.Батзаяа,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржгон овогт Б.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05931 2123 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Боржгон овогт Б.Ш, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гэртээ тавилга хийдэг ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, одонт 18 дугаар гудамж 9 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ******************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *************/,

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис” нэртэй караоке бааранд иргэн Ц.Отгонцэцэгийг өөрийн нөхөр Э.Мөнхтулгатай хардсаны улмаас хэрүүл зодоон үүсгэж, маргалдах явцдаа иргэн М.Энхчимэгийг пивоны шилээр толгойн тус газар нь цохиж тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч М.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах “Чингис” нийтийн караокед эгч Отгонцэцэг, найз Мөөгий, нөхөр Нараагийн хамт дөрвүүлээ орсон. Ороод суугаад дуугаа захиалаад сууж байтал манай нөхрийн нутгийн найз гэх залуу ирээд цуг суугаад манай нөхөртэй юм ярьж байгаад тамхи татах гээд тэр хоёр гараад явсан. Гараад 20-30 минутын дараа хоёулаа орж ирсэн. Гэтэл Мөөгийн үл таних залууд бид дөрөв дөрвүүлээ суумаар байна гэж хэлсэн. Гэтэл тэр залуу босоод өөр ширээ рүү яваад гарч яваад, 1-2 цаг хэсэг байхгүй байснаа гаднаас орж ирээд манай ширээ рүү ойртоод зогссон. Гэтэл араас нь үл таних эмэгтэй орж ирээд Отгонцэцэг эгчид хандаж чи яасан овоо юм, яасан их нөхөртэй явалддаг гичий вэ гээд үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь тэр эмэгтэйн нөхөр, мөн манай нөхөр Нараа бид 3 салгаад Оогий эгчийг сандал дээр нь суулгаад эргээд хартал пивоны шилээр толгой руу цохисон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Э.Наранхуяг мөрдөн шалгах ажиллаганад мэдүүлэхдээ: “...манай эхнэрийн толгойг үл таних эмэгтэй цохисон гэсэн учир бид 2 цагдаагийн хэлтэс дээр байж байгаад гэртээ харьж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Ц.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд 10-20 минутын дараа үл таних эмэгтэй үснээс татаад хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд тэд нар тэр эмэгтэйг салгаад бид нар караокенаас гараад хэрэлдээд байж байтал үл таних эмэгтэй Энхчимэгийн толгой руу нь пивоны шилээр цохиод бас Энхчимэгийн гэдэс тус газар нь чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Яллагдагч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Энхчимэгтэй хэрэг болсон өдрөөс 14 хоногийн дараа уулзаж уучлалт гуйсан. Мөн холбогдох эмчилгээний зардлыг төлөх талаар асуухад Энхчимэг нь шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгнөөс өөр зардал байхгүй учир нэхэмжлэх мөнгө байхгүй гэсэн. Бас сарын дараа хөдөө явж амьдарна. Туханй өдөр бааранд хамт явж байсан залуугаас одоо салж байгаа манай нөхөр хөдөө амьдардаг, одоо хоёулаа хэн хэндээ санал гомдолгүй салцгаая гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11243 тоот дүгнэлтэд: 

1. М.Энхчимэгийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт. /хх-ийн 33/, иргэн М.Энхчимэгээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 9 дүгээ сарын 14-ний шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис” нэртэй караоке бааранд иргэн Ц.Отгонцэцэгийг өөрийн нөхөр Э.Мөнхтулгатай хардсаны улмаас хэрүүл зодоон үүсгэж, маргалдах явцдаа иргэн М.Энхчимэгийг пивоны шилээр толгойн тус газар нь цохиж тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч М.Энхчимэгийн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах “Чингис” нийтийн караокед эгч Отгонцэцэг, найз Мөөгий, нөхөр Нараагийн хамт дөрвүүлээ орсон. Ороод суугаад дуугаа захиалаад сууж байтал манай нөхрийн нутгийн найз гэх залуу ирээд цуг суугаад манай нөхөртэй юм ярьж байгаад тамхи татах гээд тэр хоёр гараад явсан. Гараад 20-30 минутын дараа хоёулаа орж ирсэн. Гэтэл Мөөгийн үл таних залууд бид дөрөв дөрвүүлээ суумаар байна гэж хэлсэн. Гэтэл тэр залуу босоод өөр ширээ рүү яваад гарч яваад, 1-2 цаг хэсэг байхгүй байснаа гаднаас орж ирээд манай ширээ рүү ойртоод зогссон. Гэтэл араас нь үл таних эмэгтэй орж ирээд Отгонцэцэг эгчид хандаж чи яасан овоо юм, яасан их нөхөртэй явалддаг гичий вэ гээд үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь тэр эмэгтэйн нөхөр, мөн манай нөхөр Нараа бид 3 салгаад Оогий эгчийг сандал дээр нь суулгаад эргээд хартал пивоны шилээр толгой руу цохисон... ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Шт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Энхчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Шт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дэх хэсгийн 5,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржгон овогт Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Шт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ш нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.Б.Ш