| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0110/Э |
| Дугаар | 20220/ШЦТ/250 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 20220/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Д.Б*********м
Шүүгдэгч Д.Л*********жийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Д.Б*********мын өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагвын Л*********ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дунгарын Б*********м нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Шүүгдэгч:
Шүүгдэгч Д.Л*********ж нь 2020 оны 5 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Д.Б*********мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэрийн гадаа түүний баруун шанаанд хугарсан униар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Б*********м нь 2020 оны 5 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Л*********жийн гэрт, согтуугаар иргэн Д.Л*********ж, Б.Ганболд, Б.Оюунгэрэл нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Ганболд, Б.Оюунгэрэл нарын биед нь халдаж, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л*********ж нь 2020 оны 5 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Д.Б*********мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэрийн гадаа түүний баруун шанаанд хугарсан униар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Б*********м нь 2020 оны 5 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Л*********жийн гэрт, согтуугаар иргэн Д.Л*********ж, Б.Ганболд, Б.Оюунгэрэл нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Ганболд, Б.Оюунгэрэл нарын биед нь халдаж, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан шүүгдэгч Д.Л*********жид Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Д.Б*********мд 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Л*********жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрээс хугарсан унь бариад Д.Б*********мыг цохих гэж гараад Д.Б*********м ална гээд болохгүй байхаар нь униар араас нь 1 удаа цохисон”... гэх мэдүүлэг /хх-64-65х/, Шүүгдэгч Д.Б*********мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би нутгийн ах Д.Л*********жийн гэрт нь очиж согтуудаа маргаан үүсгэж Ганболдыг цохиж, Оюунгэрэл эгчийг санаадгүй мөргөж гэмтээсэн”... гэх мэдүүлэг /хх-68-69х/,
Хохирогч Б.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад Д.Б*********м нь согтуу гэрийн гадаа гараад агсам тавьж байхдаа манай хүү Бямбахишигийг өөд нар үзүүлэхгүй гээд занаад байсанд манай нөхөр Д.Л*********ж гэрээс гараад цохисон байх. Миний хүүг янз янзаар яриад, эхнэрийг нь зодоод байхаар уур нь хүрсэн байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолтой байна. Тэгэхдээ шоронд оруулчихгүй хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү”... гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Хохирогч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоо надад гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэнээр нь ярьсан. Одоо надад гомдол санал байхгүй. Надад хүний муу үзэх шаардлагагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөрөн орж ирэхэд зардал, хоолны мөнгө гэж 50.000 төгрөг өгсөн. Д.Б*********м бид хоёр нэг голын хүүхдүүд хэн хэн юм бодохгүй явахад болно”... гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Хохирогч Д.Б*********мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 29-ний шөнийн 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3-р багийн нутаг Цагаан Асга гэх газар нутаглаж байсан Д.Л*********жийн гэрт нь очиж муудалцаад гарч явж байхад Д.Л*********ж нь араас хугарсан унь барьж ирээд баруун шанаа хэсэгт цохиж унагаасан. Тэрнээс өөр надад гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ ярих зүйл байхгүй"... гэх мэдүүлэг /хх-8- 9х/,
Гэрч Б.Оюунгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед гэртээ нөхөр Д.Л*********ж, дүү Ганболд нарын хамт унтаж байхад гаднаас манай багийн Б*********м, Мөнхбаяр нар халамцуу орж ирсэн. Манайд байдаг Ганболд гэх залууг оронд хэвтэж байхад нь Б*********м зодож эхэлсэн Мөнхбаяр нь хараад суугаад байсан. Тэгээд манай хүнийг орон дотор нь зодох гээд ирэхээр та нар дураараа хашаа барьсан гээд дайрсан. Би яаж байгаа юм гээд орноос босох үед намайг түлхсэн нөхөр Л*********жийг Б*********м цохих гэж байгаад миний баруун нүд рүү толгойгоороо мөргөсөн. Мөргөх үед миний нүд чинэрээд толгой дүүрээд явсан. Тэгээд Б*********м Мөнхбаяр нар нийлээд үүдний хаяа руу манай нөхөр Л*********жийг дараад унагаасан. Тэгэхээр би Б*********м, Мөнхбаяр нарыг гэрээс түлхээд гаргасан. Гэтэл манай нөхөр Л*********ж араас нь цээж нүцгэн чигээрээ гараад явсан. Тэгэхээр нь би Ганболдыг гаргаад Л*********ж ахыгаа оруулаад ир гээд гаргасан. Удалгүй гаднаас Ганболд Л*********ж нар орж ирсэн. Араас нь Б*********м Мөнхбаяр нар орж ирэх гэхээр нь би хаалгаа дотроос нь татаж оруулаагүй гаднаас нь өшиглөөд хаалга нүдээд онгойлох гэж ноцолдож байгаад миний баруун гарын ядам хурууг хаалганы зааг хэсэгт хавчуулсан”... гэх мэдүүлэг /хх-28-29х/,
Гэрч Д.Л*********ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: Б*********м, Мөнхбаяр нар манайд орж ирсэн. Надтай мэндлээд архи байна уу гэж хэлээд цагаан буланд хашаа барьсан байна гэхээр нь би яагаад барьж болдоггүй юм гэсэн. Тэгсэн манай дүү Ганболд унтаж байгаад сэрээд чимээгүй болдоо чи гэж Б*********мд хандаж хэлсэн чинь чам шиг юм ямар хамаатай юм гээд Ганболдын толгойруу нь бакалаар өшиглөсөн. Ингээд би босож ирээд Б*********мтай барьцалдаж аваад намайг цээжний зүүн талруу бакалаар өшиглөсөн”… гэх мэдүүлэг,/хх-20- 21х/,
Гэрч Б.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “...Бямбаа чи муу юу гээд байгаа юм гээд бакалаар толгойн хойд хэсэгт 1 удаа өшиглөөд ахиад толгойн ар хэсэгт 2 удаа цохисон. Тэгтэл миний толгой баруун хойд хэсгээс цус гарсан, сууж байсан Мөнхбаяр босоод ирсэн. Би Б*********мд хандан чи ахынхаа толгойг хагалчихлаа гэж хэлсэн, гэрийн үүдний хэсгийн униаг гараараа унагаагаад Л*********ж ах, Оюунгэрэл эгч 2 унтаж байсан ор луу гүйгээд явсан Л*********ж ах урдаас нь босож ирээд Б*********м, Л*********ж ах хоёр үүдний тийш унасан. Тэгээд Мөнхбаяр Б*********мыг авч гарч би Л*********ж ахыг босгоод гэрийн зүүн талаар дээш болгосон тэгтэл Л*********ж ах гараад гүйгээд явсан. Намайг Оюунгэрэл эгч гарч Л*********ж ахыгаа оруулж ир гэсэн. Намайг гэрээс гарахад Б*********м мотоциклийн хажууд хэвтсэн Мөнхбаяр дээр нь дарсан Л*********ж ах хажуу талд нь зогсож байсан”... гэх мэдүүлэг /хх-25-27х/,
Гэрч Д.Б*********м нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... Д.Л*********ж гэх айлд очиход шөнийн 02 цаг болж байсан. Тэр айлд ороод бид хоёр гэрийн баруун талд нь орж суугаад Мөнхбаяр ах танайд 3 хундага байна уу гэсэн Л*********ж ах манайд юм байхгүйдээ гэсэн. Л*********ж ах манайх 3 тугал алга болоод 3 ямаа осгож үхлээ гэхээр нь би яасан их ямаатай юм гээд хэлсэн чинь Л*********ж юу гэнээ чи гээд орноосоо босож өмдөө өмсөж байсан. Гэтэл тэднийд малд явдаг Ганболд гэж хүн юу гээд байгаа юм гээд өндийгөөд босоод ирсэн. Толгой хэсэгт нь цохиод авсан. Гэтэл надтай зууралдаад босоод ирсэн. Би хойшоо ухрах гэж байгаад сандалд тороод хамт унасан. Тэгтэл Л*********ж ах ирээд миний дээр суух гэтэл хамт очсон Мөнхбаяр ах намайг суганаас татаад хойш нь авсан. Тэр үед гэрийн баруун талын хувцасны унь унасан байсан. Мөнхбаяр ах намайг гэрээс чирээд гарч байхад Л*********ж ах миний цээж хэсэгт ингээд ална гээд унины үзүүрээр хатгаад бүлээд байсан. Гэрийн үүдэн дээр гарч ирсэн байхад Ганболд ах, Л*********ж ах эхнэрийн хамт гарч ирсэн. Тэгээд Ганболд ах ирээд миний зүүн талын нүд хэсэгт цохиод авсан. Тэгэхээр нь би Ганболд ахтай барьцалдаж аваад би хажуу тийш нь түлхээд хаясан. Л*********ж ахыг барьж авах гэхэд миний суга доогуур гараад явсан. Эргэж ирэхдээ хугархай унь барьж ирээд май чи ингээд ална гээд баруун хэсэгт цохиод авсан. Тэр үед нь би ухаан алдсан байсан. Намайг ухаан алдсан хойн Мөнхбаяр ах авч явсан гэсэн. ...манай аав ээж хоёр ирээд Л*********ж ахтай очиж уулз гээд Мөнхбаяр ахыг гэрээс нь очиж аваад хамт Л*********ж ахын гэрт нь очсон. Л*********ж ах гэртээ эхнэрийн хамт байсан. Та хоёр эхнэр цохисон байна. Гэхээр нь харсан чинь эхнэр Оюунгэрэл эгчийн баруун хөмсөг нь хөх болсон байсан”... гэх мэдүүлэг /хх-22-23х/,
Гэрч Б.Мөнхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... Д.Л*********ж надад хандаад 3 тугал, 3-4 ямаа осгоод үхчихлээ гэж хэлэхэд нь Б*********м та яасан их ямаатай болсон юм гээд хэлсэн чинь Л*********ж ах эхнэрийнхээ араас босон харайж ирээд өмдөө өмсөж эхэлсэн. Тэгтэл газар хэвтэж байсан Ганболд ах босоод ирсэн. Тэгтэл Б*********м чихний ард нь 2 удаа цохиод дуугаа унт гээд хөл хэсэгт нь өшиглөөд авсан. Тэгтэл Л*********ж ах эхнэр Оюунгэрэл эгч Ганболд нар зууралдаад хаалганы баруун хатавч хэсэг рүү давхралдаад унасан. Тэгтэл дээрээс нь 5-6 унь унасан. Би очоод салгахад Б*********м хамгийн доор нь толгой хэсэгт нь Л*********ж ах хөл хэсэгт нь Оюунгэрэл эгч Ганболд ах хоёр Б*********мын дээр байсан. Л*********ж ахыг би түрүүлж босгосон чинь унь авсан. Би Б*********мыг урдаас нь тэвэрч аваад гарах гэсэн чинь Л*********ж ах миний дээгүүр Б*********мын цээж хэсэгт униар хатгаад байсан. Би гэрээс Б*********мыг түрж гаргасан. Гадаа гараад иртэл Ганболд ах араас гарч ирээд Б*********мтай барьцалдаж аваад нүүр хавьд нь цохиод авсан. Тэгтэл Оюунгэрэл эгч ирээд Б*********мтай зууралдсан байсан. Би салгаад байж байтал Л*********ж ах 1 метр орчим унь барьж ирээд Б*********мыг баруун шанаа хэсэгт нь шал хийтэл нь цохиод унагаасан. Би Б*********мыг барьж аваад Л*********ж ахыг Ганболд ах эхнэр Оюунгэрэл нар нь аваад гэр лүүгээ орсон. ...2020 оны 05 дугаар сарын 31-ний 16 цагийн үед Б*********м манайд ирээд Л*********ж ахынд очиж уулзах гэхээр нь хамт очсон. Гэрт нь орсон чинь Л*********ж ах хүүхдүүд өөдөө суу гэсэн. Л*********ж ах бид хоёрт хандан эхнэр Оюунгэрэлийг цохисон байна гэхээр нь Б*********м би эгчид ерөөсөө хүрээгүй гэхэд Оюунгэрэл эгч салгаж явж байхад мөргөлдсөн юм шиг байна гэж хэлсэн. Л*********ж ах эхнэр лүүгээ хандан татаж ирээд мөргөсөн гэж хэлээч гээд уурлаад байсан”… гэх мэдүүлэг /хх-30-31х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт: 1. Б.Оюунгэрэлийн биед баруун сарвууны ядам хурууны зөөлөн эдэд няцрал, баруун хөмсөгөнд няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. З. Б.Оюунгэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-49х/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон
Шүүгдэгч Д.Л*********жийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71х/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-83х/, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай Хөвсгөл аймгийн Цагаа-Уул сумын Тосон багийн Засаг даргын тодорхойлолт /хх[1]74х/ 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нотариатаар батлуулсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-85х/, мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-86-87х/, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх[1]100-101х/,
Шүүгдэгч Д.Б*********мын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70х/, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай Хөвсгөл аймгийн Цагаа-Уул сумын Тосон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-73х/ 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75-76х/, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-77-78х/, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-80-82х/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-83х/, нотариатаар батлуулсан гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-79х/, хохирогч Б.Ганболдтой хийсэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-98-99х/, Д.Л*********жтой хийсэн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-100-101х/, хохирогч Б.Оюунгэрэлтэй хийсэн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-102-103х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Л*********ж нь 2020 оны 5 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Д.Б*********мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэрийн гадаа түүний баруун шанаанд хугарсан униар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Б*********м нь 2020 оны 5 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Л*********жийн гэрт, согтуугаар иргэн Д.Л*********ж, Б.Ганболд, Б.Оюунгэрэл нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Ганболд, Б.Оюунгэрэл нарын биед нь халдаж, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан Шүүгдэгч Д.Л*********жийн мэдүүлэг /хх-65х/, Шүүгдэгч Д.Б*********мын мэдүүлэг /хх-69х/, Хохирогч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-13-14х/, Хохирогч Б.Ганболдын мэдүүлэг /хх-18-19х/, Хохирогч Д.Б*********мын мэдүүлэг /хх-8-9х/, Гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-28-29х/, Гэрч Д.Л*********жийн мэдүүлэг, /хх-20-21х/, Гэрч Б.Ганболдын мэдүүлэг /хх-25-27х/, Гэрч Д.Б*********мын мэдүүлэг /хх-22-23х/, Гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-30-31х/, -Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт /хх[1]49х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Л*********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Б*********мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нар нь тус тусдаа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Л*********ж нь хохирогч Д.Б*********мын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Д.Б*********м нь хохирогч Б.Оюунгэрэл, Б.Ганболд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан бөгөөд хохирогч нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Л*********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Б*********мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Л*********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Б*********мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Д.Л*********жийн өмгөөлөгч Н.Баттөмөр: Миний бие шүүгдэгч Д.Л*********жийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна.
Д.Л*********ж нь улсын яллагчийн санал болгосон ялын санал, зүйл анги, гэм буруу зэргийг хүлээн зөвшөөрч байна. Д.Л*********ж нь Д.Б*********мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг. Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дуруураа эвлэрч хохирол, гомдолгүй болсон. Д.Б*********м нь залуу хүний ааг омгоор хандаж Д.Лхагвадожрийн эхнэр болон дүүд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг. Өөрөө энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл ангид зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Б*********мын өмгөөлөгч Б.Батдорж: Миний бие өнөөдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б*********мын хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Миний үйлчлүүлэгч Д.Б*********м нь нутгийн ах Д.Л*********жтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Ганболд, Б.Оюунгэрэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нартай эвлэрч, гэм буруу болон улсын яллагчийн яллаж байгаа зүйл анги дээр маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв. Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгч нарын саналд дүгнэлт хийн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон Д.Л*********жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Б*********мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан овогт Дагвын Л*********жийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Шавийнхан овогт Дунгарын Б*********мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дагвын Л*********жийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дунгарын Б*********мыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нарын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай,
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л*********ж, Д.Б*********м нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН