Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 218/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

-улсын яллагчаар М.Гансувд

-шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Гэд холбогдох эрүүгийн 2034001040291 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Э.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг Манзуширын хийд явахдаа асфальтан замаас гарч шороон замаар “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 01-91 УНЯ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Сэргэлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ган-Эрдэний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг Манзуширын хийд явахдаа асфальтан замаас гарч шороон замаар “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 01-91 УНЯ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Сэргэлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн нутаг Зуунмод сумын төвөөс Манзушир амралтын газар руу явах чиглэлийн шороон замд...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 тал/,
  • Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 7 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 34 тал/
  • Шүүгдэгч Э.Г, хохирогч Г.Сэргэлэн нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 46, 50 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №7 тоот тогтоол /хх-ийн 51 тал/
  • Шинжээч Э.Эрхэмбаярын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 11 дугаартай: “...1 .Г.Сэргэлэнгийн биед баруун атгаал ясны далд хугарал, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3- 1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 34 дугаартай: “...1 .Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота приус-30 маркийн 01-91 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота приус-30 маркийн 01-91 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/,
  • Хохирогч Г.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найз Ган-Эрдэнэ, Энхтуул нартай хамт Ган-Эрдэний Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Зуунмод сум Манзушир хийд рүү явж байсан ба засмал замаас салаад шороон замаар явж байтал Ган-Эрдэний машин онхолдсон ба миний яс хугарч, эрүүнд гэмтэл учирч цус гарсан ба намайг Төв аймгийн эмнэлэг үзээд дараа нь гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн...Тухайн үед Ган-Эрдэнэ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шороон замаар явж байсан учраас нэг их хурдтай яваагүй зам их бартаатай, чулуу ихтэй зам байсан. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, нартай байсан...Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Ган-Эрдэнэ эмнэлэг, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч “Инвескоре” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Д.Бадралын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Уг тээврийн хэрэгсэл нь манай компаний өмчлөлд байдаг ба 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн В120190060405 дугаартай гэрээгээр 14,850,000 төгрөгийн зээл авсан байна. Манай компанид учирсан хохирол байхгүй, зээл хүсэгч маань өөрөө зээлээ гэрээнд заасан журмын дагуу төлөөд явж байгаа ба гэрээгээр тээврийн хэрэгслийн ашиглалт, эвдрэл гэмтлийг зээл хүсэгч өөрөө хариуцах тул манай компаний зүгээс иргэний нэхэмжлэгчээр уг хэрэгт оролцохгүй, шүүх хуралд суухгүй...Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
  • Гэрч Э.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манзушир амралтын газар руу явдаг шороон замаар явж байтал урд явж байсан Ган-Эрдэний машин нь хөрвөөгөөд онхолдсон. Тэгэхээр нь машинаасаа буугаад Сэргэлэн цонхоор шидэгдчихсэн байхаар нь би гүйж очоод куртикээ тайлж дээрээс нь нөмөргөөд хөдөлгөөнгүй тэврээд сууж байсан. Ган-Эрдэнэ машинаас гараад ирчихсэн байсан. Энхтуулыг машинаас гаргах гэж замд явж байсан хүмүүс зогсоод тал дээрээ тогтсон байсан машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр нь тогтоосон. Тэгээд би эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй дотроо гурвуулаа явж байсан. Шороон зам байсан учраас нэг их хурдтай явж байгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, нартай, зам цастай, халтиргаатай, том том чулуутай газар байсан. Э.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Гэрч Б.Амарболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найзуудтайгаа уулзаад Манзушир амралтын газарт очиж зугаалгаар яваад амраад ирье гээд явсан ба өдөр 14 цагийн үед 2 машинтай Улаанбаатар хотоос гараад 15 цагийн үед Төв аймгийн Зуунмод суманд орж ирээд Манзушир амралтын газар руу явдаг шороон замаар явж байтал урд явж байсан Ган-Эрдэний машин нь хөрвөөгөөд онхолдсон. Тэгэхээр нь машинаасаа буугаад хартал Сэргэлэн цонхоор шидэгдчихсэн байсан. Ган-Эрдэнэ машинаасаа гараад ирчихсэн байсан ба машин нь тал дээрээ тогтчихсон байхаар нь замд явж байсан хүмүүс түлхэж дөрвөн дугуйн дээр нь зогсоож машинаас Энхтуулыг гаргасан...Үзэгдэх орчин чөлөөтэй, нартай, зам цастай, хальтиргаатай, том том чулуутай газар байсан, өөр ямар нэгэн хөдөлгөөнд саад болох зүйл байхгүй байсан...эрүүл явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  • Гэрч Г.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Зуунмод сум Манзушир хийд рүү явж байсан. Төв аймгийн Зуунмод суманд орж ирээд засмал замаас салаад шороон замаар явж байтал Ган-Эрдэний машин онхолдсон ба Төв аймгийн эмнэлэгт үзүүлээд явсан. Зам хаагаад удаа дараа дуудахад ирж чадаагүй өдийг хүргэсэн. Тухайн үед үзэгдэх орчин нартай байсан ба зам бартаатай, чулуу ихтэй байсан. Тухайн үед миний толгой өвдөөд байсан, өөр гэмтэл учраагүй, эмчид үзүүлж тархины зураг авхуулсан зүгээр байна гэсэн. Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэсэн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
  • Шүүгдэгч Э.Ган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед байх Улаанбаатар хотоос өөрийн найз болох Сэргэлэн, Хулан, Энхтуул, Хонгорзул, Амарболд нартай уулзаад хоёр машинтай Манзушир амралтын газар руу явдаг шороон замаар явж байтал чулуун дээгүүр нэг хүчтэй донсолсон. Тэгтэл машин огцом өндөр хааз хурд авсан, тэгэхээр нь би хаазан дээрээсээ хөлөө автал машин зогсохгүй хурдтай яваад байхаар нь би замын хажуу руу дарсан. Тэгтэл машин тогтохгүй баруун талаараа хөмөрч нэг бүтэн эргээд хажуу талаараа тогтсон. Би машин дотроо өөрийн хоёр найз Энхтуул, Сэргэлэн гэх хүмүүстэй явж байсан юм. Би тухайн үед 30-40 орчим километр цагийн хурдтай явж байсан юм.. үзэгдэх орчин чөлөөтэй, нартай, зам цастай, чулуутай байсан. Миний хажууд жолоочийн эсрэг талд сууж явсан Энхтуулын биед тархи доргилт гэмтэл учирсан, Сэргэлэнгийн мөр эгэм хугарч гэмтсэн гэж байсан. Намайг замын хөдөлгөөнд оролцоод явж байхад тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Урд сууж байсан хүн суудлын бүсээ зүүж байсан. Арын суудалд бууж байсан хүн суудлын бүсээ зүүгээгүй байсан. Миний шалавч 3 ди шалавч байгаа юм, машин угаалгахад хөлдөөд тэр нь хаазан дээр дарагдаад огцом хүчтэй хурд авсан. Тэгээд би тоормос гишгээд зогсохгүй шороо чулуун дээгүүр харайгаад байхаар нь сандраад дарсан юм. Би тэрийг солих гэж байгаад мартчихсан юм миний буруу. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би өнөөдрийн 12 цагаас хойш жолоо барьж явсан урд өдөр нь бүтэн нойртой хоносон үүрэглэж, ядарсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн ,
  • Шүүгдэгч Э.Ган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед байх Улаанбаатар хотоос өөрийн найз болох Сэргэлэн, Хулан, Энхтуул, Хонгорзул, Амарболд нартай уулзаад хоёр машинтай Манзушир амралтын газарт очих гээд гарсан Төв аймгийн зуунмод суманд ирээд сумаас гараад Манзушир амралтын газар руу явдаг шороон замаар явж байтал чулуун дээгүүр нэг хүчтэй донсолсон тэгтэл машин огцом өндөр хааз хурд авсан тэгэхээр нь би хаазан дээрээсээ хөлөө автал машин зогсохгүй хурдтай яваад байхаар нь би замын хажуу руу дарсан тэгтэл машин тогтохгүй онхолдсон...Миний машины шалавч 3 ди шалавч байгаа юм машин угаалгахад хөлдөөд тэр нь хаазан дээр дарагдаад огцом хүчтэй хурд авсан тэгээд би тормос гишгээд зогсохгүй шороо чулуун дээгүүр харайгаад байхаар нь сандраад дарсан...Би бусдад учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр санамсар болгоомжгүйн улмаас осол их хурдан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 тал/  зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Г нь 2020 оны 5 сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 37, 50 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 6 сарын 04-ний өдөр 70 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-58 тал/ 2020 оны 6 сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

 

Э.Гд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ган-Эрдэний бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ган-Эрдэний цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн түүний №1312819 дугаарын жолоочийн үнэмлэх, №02506758 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас нь хасч дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн түүний №1312819 дугаарын жолоочийн үнэмлэх, №02506758 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА