Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 131/2016/0024/Э |
Дугаар | 2016/ШЦТ/027A |
Огноо | 2016-06-28 |
Зүйл хэсэг | 096.2.1, 181.2.5., 261.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2016/ШЦТ/027A
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Иргэдийн төлөөлөгч *******, *******,
Хохирогчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт гийн , регистрийн дугаар ,
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт ы , регистрийн дугаар ,
Монгол Улсын иргэн, овогт , регистрийн дугаар ,
Үйлдсэн хэргийн талаар:
******* нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуурлын байдалд байх үедээ Баянхонгор аймгийн сумын Пионер толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр гартаа барьж байсан архины шилний хагархайгаар ын зүүн далны доод хэсэгт буюу 8 дугаар хавирган тус газарт нь дүрж түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн уг хэргийн мөрдөн байцаалтын шатнаас санаатайгаар оргон зайлсан гэмт хэргийг,
******* нь *******тай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуурлын байдалд байх үедээ Баянхонгор аймгийн сумын Пионер толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ын эрх чөлөөнд халдан танхайрсан гэмт хэргийг,
******* нь *******той бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуурлын байдалд байх үедээ Баянхонгор аймгийн сумын Пионер толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ын эрх чөлөөнд халдан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... "Тамхилчих" гэхээр нь би "байхгүй" гэтэл "чамд яахаараа байдаггүй юм гэж хэлээд миний нүд рүү цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад байшин хашааны голоор ороод Гунгаадож миний нүүр лүү мөргөж хамрын цус гаргасан. Тэгээд , нар ирээд салгасан. Би хашааны буланд хамрын цусаа тогтоох гээд сууж байтал ирснээ мөн мөргөсөн. Тэгтэл гийн эхнэр ирээд намайг болон нөхөрөө гэр лүүгээ авч явсан. Тэгээд очоод манай дүү ийг дуудсан. гийн хашааны араар даваад гартал эгчийн дэлгүүрийн үүдэн дээр , хоёр байж байсан. , Бөөрөнхий бид гурав алхаад явтал барьж байсан архиа мотоциклийнхоо ачаан дээр хага цохиод "бүгдийг чинь ална" гээд орилоод байсан. Тэгээд нөгөө хагархай шилээ бариад над руу дайрахаар нь би хойш ухраад явтал манай дүү Аптангэрэл рүү дайрахаар нь би гийн хойноос нь тэврээд автал эргэж хараад надтай тэврэлдээд унасан. Нэг мэдсэн чинь бид хоёр газар зууралдсан байсан ба г хэн нэгэн нь босгоод цааш авсан ба миний нурууны зүүн хэсгээс хүйтэн оргиод явчихаар нь би гараа оруулаад үзтэл цус гарч байсан, тухайн үед миний ухаан балартсан. миний зүүн талын нурууны хэсэгт далны доор шилээр дүрсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Наранжаргалыг өмөөртөл архины шил хага цохиод руу "ална" гээд дайрахаар нь би өмнүүр нь ортол гийн барьж байсан архины шилэнд би баруун гарын шуу хэсгээ зүсчихсэн. Тэгтэл гийн эхнэр ирээд Наранжаргал, нарыг аваад явчихсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Сүүлд нь би гэрээсээ гартал гудамжинд надад "Наранжаргалыг нэг нь хутгалчихлаа" гэхээр нь гийнд ортол Наранжаргалын нуруу хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байсан байх манай хашааны урд хүмүүс зодоон хийгээд байхаар нь гарч харсан чинь Наранжаргалыг , гэж хоёр залуу зодож байсан нь үнэн. Тэгээд би тэд нарыг салгасан. Харин салгах үед нь хутгатай байсан эсэхийг нь мэдэхгүй байна би тэр үед жаахан айж балмагдаад буруу харсан байж магадгүй. Наранжаргал хутгалуулсан гэж юм яриагүй. Тэд нарыг явсны дараа тэр хавьд хутга мэсний зүйл байгаагүй. Тэгэхээр би буруу харсан байх. болон тэнд байсан хүмүүсийн гарт хутга байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182 дугаар хуудас/
Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэнд бид нар юм ярьж сууж байгаад Наранжаргалыг "ганц тамхилчих" гэхэд Наранжаргал "тамхиа дуусчихсан" гэж хэлтэл Наранжаргалыг "яахаараа чамд тамхи байдаггүй юм" гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгтэл Наранжаргал хоёр босч ирээд хашааны булан руу хоёулахнаа явсан ба араас нь очоод Наранжаргалын нүүрэн тус газар мөргөөд ийн хамт хашааны булан руу шахчихсан өшиглөж харагдахаар нь би наанаас нь салгах гээд бостол архины хоосон шилээр миний толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би "яаж байгаа юм та нар наад хоёрыгоо салга л даа" гэхэд дахиад намайг цохих гээд дайрахаар нь би өмнөөс нь барилцаж авсан. бид хоёрыг салгасан ба цаашаа гүйснээ газар байсан төмөр дээр нөгөө архины шилээ хага цохисноо эргээд над руу “Наад пиздаг чинь алчихъя" гээд дайрсан, голоор орж салгах гэтэл гийн баруун гарын шуу хэсгийг нь нөгөө хагалсан архины шилээрээ зүсчихсэн. Тэгээд эргээд нөгөө хэд рүү хартал Наранжаргалын нүүрэн хэсэг нил цус болчихсон байсан... Тэгтэл манай арын дэлгүүрээс , хоёр гарч ирж таараад нэг архины шил хага цохитол "алив наад шилээ өгч бай, би наад хэдээр чинь жаахан наадаадхая" гэж хэлээд дайрахаар нь өмнөөс нь Наранжаргал, нар зодолдож эхэлсэн. Тэнд ирчихсэн байсан ба хоорондоо нилээд зодолдсон. Наранжаргалыг салгаад аваад явтал "найзынх нь ар нуруунаас цус гараад байх шиг байна, хавирга хугарчихсан юм шиг байна" гэсэн. Тэгээд дээлийнх нь арыг хартал цус гараад дээл нь нэвтэрчихсэн байсан. Би гэртээ оруулаад дээлийг нь тайлаад хартал зүүн талын дал хэсгийн дороос цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 16 цагийн орчимд гудамжинд манай нөхрийн мотоцикль зогсож байхаар нь би яваад очтол Наранжаргалын нүүр ам нь хөхрөөд хавдчихсэн цусаар бохирлогдсон, манай нөхөр Эрдэнэдалэйг заамдчихсан байхаар нь би нөхөр болон Наранжаргалыг салгаж аваад гэртээ харьсан. Манайд Наранжаргалын дүү гэх залуу ирсэн ба ахыгаа авч явахаар болж манай хашааны ард байж байтал арын дэлгүүрээс Эрхэмбэяр хоёр гараад ирсэн. халааснаасаа архи гаргаж мотоциклийнхоо ар талд цохиж хагалаад том том дуугараад өмнөөс хүрээд ирсэн. Би өөрийн нөхөр г барьж холдуулсан ба Наранжаргал газар уначихсан дээр нь , хоёр гараад цохиж байсан. Ариунсан эгч Эрхэмбэяр, хоёрыг салгаад явуулсан ба Наранжаргалыг гэр лүү авч орсон ба түүний нуруу хэсгээс нь цус гараад дээлийг нь нэвтэлчихсэн байсан. Тайлаад үзтэл зүүн далны орчмоос нь цус гарч байхаар нь эмнэлэг рүү би очиж хэлтэл эмч нь байхгүй байхаар нь очоод Наранжаргалыг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/,
Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шинжээч томилсон тогтоолд хүмүүс хоорондоо зодолдож нэгнийхээ биед гэмтэл учруулсан гэж бичсэн байсан. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг тухайн үед үзэхэд зовиур нь цээжээ хөдөлгөхөд цээж өвдөнө, зүүн талаараа хэвтэж чадахгүй, үе үе амьсгал давчдана, гүн амьсгал авахаар цээжээр хатгаж өвдөнө гэсэн байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, амьсгал нэг минутанд 24 удаа, зүүн талын цээжний ар луу нэвт хутгалагдсан шархтай, онош цээжний зүүн талын нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, арьсан доорх хийжилт гэжээ. 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цээжийг гэрэлд харахад зүүн синуст бага зэргийн шингэнтэй синус хаалттай. Рентгенд зүүн талд 6 дугаар хавирганаас доош шингэнтэй гэжээ. Намайг үзэхэд хутгалагдсан шархтай гэж байсан ба асуумжаар хохирогч нь хагарсан архины шилээр ар нуруундаа дүрүүлсэн гэж байсан учраас би дүгнэлт хэсэгтээ хатуу мохоо ирмэгтэй зүйлээр үүссэн гэж бичсэн. Хагархай шилийг бол хатуу мохоо, ирмэгтэй гэж үздэг, харин хурц иртэй гэдэгт хутга, заазуур, чинжаал, хайч гэх мэт зүйлүүд ордог. Шилээр үүссэн шарх нь налуу буюу 190 градусаас дээш ирмэгтэй, зах ирмэг нь тэгш бус шарх үүсдэг ба шархны сүүл гэдэг зүйл шарханд үүсдэггүй, харин хутгаар хутгалах үед шарх үүсэхээс гадна 190 градусаас дотогш ирмэг үүсдэг ба шарханд сүүл үүсдэг. Сүүл гэдэг нь аль хутга сугалж авсан газарт байрлал ямар байснаасаа хамааран зурагдалт, арьсны өнгөц зүсэгдэлт үүсдэг. Хутгаар үүсгэгдсэн шарх нь зах ирмэг нь тэгш байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 дугаар хуудас/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 08 сарын 06-ны өдрийн 480 дугаар шинжээчийн: ын биед цээжний зүүн хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх сул цус гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүссэн гэмтэл нь 2010 оны ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 189/385 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй” гэх дүгнэлт / хх-ийн 60 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр хөдөөнөөс ирээд дагдорж гэдэг найзынхаа хашаанд архи ууцгааж байсан чинь , Наранжаргал хоёр ирсэн. Тэр хоёр хамт ууж байгаад би нэг тамхи, архи хоёр аваад ирье гээд Наранжаргалтай хамт дэлгүүр явж архи, тамхи хоёр авч ирсэн. Архийг нь би аягалж байсан, тэгэхэд аягалж байгаа архины амсар нь хагарчихсан байсан. Хашаан дотор юу болсныг би сайн мэдэхгүй байна. Ууж байгаад Наранжаргал, хоёр гараад явсан. Миний аягалж байсан архи дуусаад бид хоёр дэлгүүр явж нэг шил архи аваад буцаж явахдаа ундаа авахаа мартчиж гээд эгчийн дэлгүүрээс ундаа авах гэхэд дэлгүүр нь цоожтой байсан. Гараад ирсэн чинь , Наранжаргал хоёр 7-8 хүнтэй хамт ирчихсэн яасан их хүн зоддог юм гээд руу дайрсан, би салгах гээд дундуур нь орсон гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 7 сарын 25-ны өдөр найз дагбазарын хашаанд бөөнөөрөө уулзаж байсан юм. Ганц, хоёр шил архи ууж байгаад , Наранжаргал хоёр бид хоёр яваад нэг шил архи, тамхитай аваад ирье гэсэн. Удалгүй , Наранжаргал хоёр гээд бригадын нэг ахтай хамт гурвуулаа ирсэн. ах дээшээ суугаад, архи аягалж байсан, ах тамхи гэхээр нь тамхи санаанд ороод гаас тамхиа яасан гэсэн чинь Наранжаргалд байгаа гэсэн. Тэгэхээр нь би Наранжаргалаас тамхи байгаа юу ахтай тамхилаатхъя гэсэн чинь байхгүй гэхээр нь битгий тоглоод бай чамд байгаа гэж байна гэсэн чинь байхгүй гээд байхаар нь би Наранжаргалаас тамхийг нь авч хүмүүсрүү шидчихээд Наранжаргалыг нэг цохисон. Сүүлийн зодоон дээр би байгаагүй, тэрнээс өмнө намайг 8-9 үүлээ ирээд дагбазарын үүдэнд зодчихоод явсан байсан гэх мэдүүлэг
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 7 сарын 25-ны өдөр дагбазар гэдэг найзынхаа хашаанд найзууд, ангиараа уулзаж, нэг ямаа боочихсон ууж идээд байж байсан. Архи дуусч байхад , Наранжаргал хоёр, бид хоёр яваад нэг тамхи, архи хоёр аваад ирье гээд явсан. Эргэж ирээд архиа гаргаж өгч байсан. Тамхины талаар би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь Наранжаргал, той муудалцаад байхаар нь би салгаад Наранжаргалыг хөл, гар муутай хүнийг яах гээд байгаа юм гэсэн чинь чи хэн юм бэ гээд надруу дайраад байхаар нь Наранжаргалыг би нэг удаа мөргөсөн. Тэгээд гийн эхнэр ирээд Наранжаргал, хоёрыг аваад явсан. Наранжаргал явахдаа Эрхээ чи яасан их хүн мөргөдөг юм, би эргэж ирнэ ээ гээд явсан. Дараа нь архи дуусаад бид хоёр дэлгүүр явж нэг шил архи аваад явж байхдаа буцаад ундаа авъя гээд эгчийн дэлгүүр ороход цоожтой байсан. Бид хоёр шатаар нь буугаад ирсэн чинь Наранжаргал, , Алтка, Бөөрөнхий нар ирчихсэн. Наранжаргал надруу чи яасан их хүн зоддог юм одоо чамайг харъя гээд дайраад ороод ирсэн. Надруу дайрахад нь дундуур орж салгасан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Дэлгүүрийн тэнд зодуулсан гэх мэдүүлэг,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/
-хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7/
-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /хх-ийн 18-22/
-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 08 сарын 06-ны өдрийн 480 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60/
-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-112/
-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113-114, 186/
-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-126/
-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 134-142, 177-185/
-Хохирогчийн хохиролын талаарх баримтууд /хх-ийн 187-189/\
-Амбульториор үйлчлүүлэгчийн картны хуулбар /хх-ийн 190-192/
-хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 193/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь хохирогч ын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,
шүүгдэгч *******, ******* нар нь танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж ирүүлсэн үйлдэл нь хэрэг авагдсан баримтаас үзэхэд батлан даагч нараас тайлбар мэдүүлэг аваагүй, хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй, гэрч нарыг байцаагаагүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, дээрхи үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэхь хэсэгт зааснаар уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 30-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн 2012 оны 07 сарын 09-ний өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн арван сар хорин долоо хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэхь зааснаар ялгүй болох хугацаа 2013 оны 06 сарын 25-ны өдөр дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч д 1.720.000 төгрөг төлсөн, учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэх тайлбар мэдүүлэг байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 225 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч ын улаан өнгийн дээлийг хохирогч д буцаан олгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлсөн байдал, гэм хорыг арилгасан байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.
Уг хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн 4 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн зурагт, угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 09 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч овогт гийн г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ы , овогт нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г дөрвөн жил найман сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн жил найман сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг, шүүгдэгч *******ид оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг, шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг тус тус өршөөн хасч, шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялыг хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрт оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч *******, ******* нарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******, ******* нарт сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 225 /хоёр зуун хорин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн 4 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн зурагт, угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 09 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн дээлийг хохирогч д буцаан олгосугай.
11. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялтан *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА
Н.БААСАНБАТ