Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/467

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Ш.Насанжаргал,                                                                   

          ººðèé㺺 ºì㺺ëºí îðîëöîæ áàéãàà шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сахалт овогт Пүрэвсүрэнгийн П.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709011190075 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          ............................

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч П.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” захын урд хохирогч Н.Цэнгэлмаа “машины хаалга чанга хаалаа” гэснээс болж маргалдан улмаар Н.Цэнгэлмаагийн баруун гарын бугуй тус газраас базаж мушгин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… Би өөрийн үйлдсэн хэрэг болон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 06 дугаар сарын сүүл үеэр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо захын” замын урд цагаан өнгийн приус маркийн машин гудамж хаагаад зогсож байсан юм. Би тэр машин дотор байсан эмэгтэйд хандаж машинаа холдуулаад гудмаа чөлөөлөөд зогсооч ээ гэсэн чинь тэр эмэгтэй би машин барьж чадахгүй гэхээр нь буугаад машиныг нь барьж урагшлуулж зам чөлөөлөн зогссон юм. Тэгсэн чинь хохирогч гэх Цэнгэлмаа бууж ирээд намайг машины хаалга чанга хаалаа гээд миний зүүн мөр хэсэгт цохисон ба дахиж цохих гэхээр нь гарыг нь барьж аваад хойш нь түлхчихээд явсан. Надад учирсан гэмтэл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Хохирогч Н.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2017 оны 06 сарын 26-ны өдөр өөрийн нөхөр Ганхуягийн хамт 98-90-УБА “Приус 20” маркийн автомашинтайгаа явж байгаад Соёмбо захын яг эсрэг талын гудамж руу орж гудамжинд машинаа байрлуулчхаад түр буугаад явсан ба миний бие жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан юм. Араас нэг машин дууд дохио өгөөд байсан бөгөөд дотроос нь 25 орчим настай улаан өнгийн майк өмссөн залуу хүрч ирээд машины цонхоор намайг машинаа холдуулчих би гудам руу оръё гэж хэлсэн бөгөөд би түүнд машин барьж чадахгүйгээ хэлэхэд ... жолооч талын хаалгыг онгойлгож машинд сууж машиныг асаагаад 5 орчим метр зайд миний машиныг жолоодож машин явах зайг чөлөөлөөд машиныг байрлуулсан бөгөөд буухдаа хаалгыг минь маш хүчтэй саваад буухаар нь би араас нь бууж очоод тэр залуугийн мөр лүү нь түлхээд яагаад машины минь хаалгыг тэгж хүчтэй түлхэж байгаан гэж хэлэхэд миний 2 гарыг бугуй хэсгээр нь 2 гараараа барьж авангуутаа мушгиад намайг түлхээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Гэрч Д.Ганхуягийн “...Би дэлгүүр орчхоод ойролцоогоор 15 минутын дараа ирэхэд миний байрлуулсан машин 5 орчим метр газар хөдлөөд урагшилсан байсан бөгөөд би машиндаа ороод суутал эхнэр гараа барьчихсан уйлаад сууж байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад эхнэр маань надад 1 залуу нэг залуу машинаа холдуул гээд байхаар нь би түүнд машин барьж чадахгүй гэдгээ хэлэхэд зөвшөөрөл ч авахгүй машинд сууж машин жолоодож хөдөлгөж холдуулаад машины хаалгыг савж буугаад явсан гэсэн тэхээр нь манай эхнэр Н.Цэнгэлмаа машинаас бууж нөгөө залууд хандаж яагаад машины минь хаалгыг яагаад хүчтэй хааж байгаан эвдлээ гэж хэлээд тэр залууг түлхсэн гэж хэлсэн тэгсэн чинь нөгөө залуу нь манай эхнэрийн хоёр гарыг нь барьж байгаад мушгиад түлхчихээд хэл амаар доромжилчхоод яваад өгсөн гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч М.Пүрэвсүрэнгийн “...хүү маань аль 6 сарын сүүлээр машинаа барьж яваад 1 эмэгтэйтэй жижиг асуудлаас болж маргалдсан юм билээ, тухайн үед болсон асуудал гэвэл гэрийнхээ гудам руу орох гэж байхад нэг машин гудмыг таглаад зогсчихсон байсан тэгэхээр нь миний хүү машин дээр нь явж очоод машинаа холдуулчих гудам руу орох хэрэгтэй байна гэж хэлэхэд дотор жолоочийн эсрэг талд өөрөөс нь арай ахимаг насны эмэгтэй сууж байсан бөгөөд тэр эмэгтэйд жолооны үнэмлэх байхгүй машин барьж чадахгүй жолооч нь түр буучихсан байна гэхээр нь миний хүү тэр эмэгтэйд хандаж "би тэгвэл машиныг чинь бариад холдуулаад өгье" гэж хэлээд машиныг нь барьж байршлыг нь өөрчлөөд өөрөө машинаас нь буухдаа хаалгыг нь чанга хаачихсан юм билээ тэгсэн чинь нөгөө эмэгтэй бууж ирээд миний хүүгийн хүзүүг нь маажаад шанаа руу нь алгадсан юм байна лээ, тэгэхээр нь гараас нь барьж байгаад түлхсэн гэж надад хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8330 тоот актын “…Н.Цэнгэлмаагийн биед баруун бугуй, сарвууны зөөлөн эдийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-24/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-36/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-46-47/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” захын урд хохирогч Н.Цэнгэлмаа “машины хаалга чанга хаалаа” гэснээс болж маргалдан улмаар Н.Цэнгэлмаагийн баруун гарын бугуй тус газраас базаж мушгин эрүүл мэндэд нь “…баруун бугуй, сарвууны зөөлөн эдийн эдийн няцрал …” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Н.Цэнгэлмаа, гэрч Д.Ганхуяг, М.Пүрэвсүрэн нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8330 тоот актын дүгнэлт, шүүгдэгч П.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Бийн хохирогч Н.Цэнгэлмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Ингэхдээ түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цэнгэлмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Сахалт овогт Пүрэвсүрэнгийн П.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4-ò çààñíààð ÿëòàí Ï.Áàò-Åðººëòèéí ýíý òîãòîîëîîð îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã 3 /ãóðàâ/ ñàðûí õóãàöààíä õýñýã÷ëýí òºëºõººð òîãòîîñóãàé.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ÿëòàí П.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР