Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 154/2020/00038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

           Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

           Улсын яллагч Э.Алтанцэцэг

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

           Шүүгдэгч Ц.Даваадорж, М.Түмэндэмбэрэл, Б.Алагсандр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ард аюуш овогт Цэдэндашийн Даваадорж, Халтарынхан овогт Батдоржийн Алагсандр, Барга овогт Мөнхжаргалын Түмэндэмбэрэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2037000000034 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт оршин суух, ПМ90042817 регистрийн дугаартай, Ард-Аюуш овогт Цэдэндашийн Даваадорж,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт оршин суух, ПМ89061311 регистрийн дугаартай, Барга овогт Мөнхжаргалын Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-14 тоотод оршин суух, ПМ92100614 регистрийн дугаартай, Халтарынхан овогт Батдоржийн Алагсандр,

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.Даваадорж нь Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг “Улаантолгой” гэх газарт паажуураар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлолт явуулсан,

Шүүгдэгч М.Түмэндэмбэрэл нь Б.Алагсандр, Ц.Даваадорж нартай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг “Улаантолгой” гэх газарт паажуураар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлолт явуулсан,

Шүүгдэгч Б.Алагсандр нь Ц.Даваадорж, М.Түмэндэмбэрэл нартай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг “Улаантолгой” гэх газарт паажуураар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч М.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хууль бусаар газар ухсан миний буруу” гэв.

Шүүгдэгч Б.Алагсандр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн газарт учруулсан экологи, эдийн засгийн хохирол болох 162.937 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг төрийн сангийн 100161955402 дугаарын дансанд хийж төвлөрүүлэх шаардлагатай. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч С.Бат-Оршихийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай хадам ах Ч.Ганхуяг Аксент верна маркийн машиныг надад бэлэглэсэн юм. Би тухайн машиныг их өндөр үнэлэхгүй ээ хуучин автомашин байгаа юм би 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр үнэлж байна. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“ ...Манай талийгаач нөхөр Мягмарсүрэнгийн ашиглаж байсан паажуур, баригч 2 байсан түүнийг би 2020 оны 04 дүгээр сард Б.Алагсандр манайд ирээд гуйгаад байхаар нь ашиглаж байгаа биш гэж бодоод өгөөд явуулсан. Паажуур, баригч хоёрыг 2011 онд Цэцэг суманд алт гарч байх үед манай талийгаач нөхөр хүнээс авч байсан юм. Паажуурыг нь 20.000 төгрөг, баригчийг нь 10.000 төгрөгөөр үнэлж байна. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2010 оны үед Улаанбаатар хотоос алт хайж ирсэн хэдэн залуучууд одоо нэрийг нь санахгүй тэд нар манайд хоол унд хийлгэж идээд манайхаар байж байгаад явахдаа танайх энэ 2 ширхэг мулдакыг хэрэгтэй бол аваарай гээд үлдээгээд явсан. Манайд тэр 2 ширхэг мулдакыг нүх малтах 00 ухахдаа ашиглаж байсан. Харин 2020 оны 4 дүгээр сард манай төрсөн дүү Түмэндэмбэрэл ирээд алт хайж ухаж үзмээр байна гэж хэлээд аваад явсан. 2 мулдакыг  80.000 төгрөгөөр үнэлж байна. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Загджүсүмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн хэлтсээс харъяа сумдын хэмжээнд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Энэ хяналт шалгалтаар Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг “Улаан толгой” гэх газарт очиход Улаан толгой гэх газарт салааны амнаас 1 км орчим зайд 9030 ХОҮ улсын дугаартай, Верна маркийн машинтай 3 залуу, газар ухаж шороо гаргаж, хатаагаад паажуур мотор ажиллуулан шороо шигшиж байсан юм. Нэрийг нь асуухад Ц.Даваадорж Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл гэж танилцуулсан ба 4.97 м гүн, 70 см өргөн, 1.30 м урт хэмжээтэй шинэ нүх гаргасан ба 2-3 өдөр ирж ухаж гаргасан гэж тайлбарлаж байсан. Хэргийн газрын үзлэг хийж эд зүйлийг хураан авсан. Машинд үзлэг хийхэд урд арааны урд талын хонхорт 2 ш цагаан өнгийн сав байсан ба авч үзэхэд жижиг цагаан өнгийн саванд шаргал өнгийн металл байсан. Машины хойд суудлын заагт 25 литрийн шар өнгийн савтай ус, хувцас хунар, аяга, сэрээ зэрэг эд зүйл байсан, хойд талын ачааны хэсэгт ундааны савтай бензин байсан ба юунд хэрэглэхийн асуухад паажуурын моторын бензин гэж тайлбарласан. Нүхний ёроолд хүрз, илжигэн чих зэрэг эд зүйл байсныг татаж гаргаж хураан авсан...” гэх мэдүүлэг,

         Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ганцоожийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн “...Байгаль орчинд нийт 162937 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт,

         - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

         - гэрэл зургийн үзүүлэлтүүд

         - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

         - эд зүйлийн үнэлгээ

         - эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  

         - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Даваадорж Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нар нь бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг “Улаантолгой” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд паажуураар хууль бусаар ашигт малтмал эрж хайж, алт олборлож байгаль экологид 155.536 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нар нь 2020 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Улаантолгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нар нь санаатайгаар нэгдэж үйлдсэн тул бүлэглэж үйлдсэн гэж үзсэн болно.   

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2  дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нар нь учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Золзаяагийн ... миний нэхэмжилсэн 163000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад гомдол байхгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохирсон, багаж хэрэгсэл бэлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин уг гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон албадлагын арга хэмжээ авахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бункир 1 ширхэг, илжгэн чих 2 ширхэг, уяа 5м, шороо 83 кг, хувин 1 ширхэг, гялгар цаас 1 ширхэг, хүрз 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баригч 1 ширхэг, паажуур мотор 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаад, мулдак 2 ширхэгийг иргэний нэхэмжлэгч М.Ууганцэцэгт тус тус олгож, тэдгээрийн үнэ 110000 төгрөгийг шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 ширхэг алтыг улсын орлого болгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, 90-30ХОҮ улсын дугаартай Аксент верна маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч /хууль ёсны эзэмшигч/ С.Бат-оршиход олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ард аюуш овогт Цэдэндашийн Даваадорж, Халтарынхан овогт Батдоржийн Алагсандр, Барга овогт Мөнхжаргалын Түмэндэмбэрэл нарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нарыг тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нарт мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 ширхэг алтыг улсын орлого болгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, 90-30ХОҮ улсын дугаартай Аксент верна маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч /хууль ёсны эзэмшигч/ С.Бат-оршиход олгосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бункир 1 ширхэг, илжгэн чих 2 ширхэг, уяа 5м, шороо 83 кг, хувин 1 ширхэг, гялгар цаас 1 ширхэг, хүрз 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 10.000 төрөгийн үнэлгээ бүхий баригч 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий паажуур мотор 1 ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаад, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий мулдак 2 ширхэгийг иргэний нэхэмжлэгч М.Ууганцэцэг нарт тус тус олгож, тэдгээрийн үнэ 110000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл  нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Даваадорж /ПМ90042817/, Б.Алагсандр /ПМ92100614/, М.Түмэндэмбэрэл /ПМ89061311/ нарын иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Даваадорж, Б.Алагсандр, М.Түмэндэмбэрэл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.